МАТЕРИАЛ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ, СУДАЛГААНЫ ЛАБОРАНТЫН АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

1815

МАТЕРИАЛ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ, СУДАЛГААНЫ ЛАБОРАНТЫН 

АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

 

1.Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

2. Нэгжийн нэр:

Материал шинжилгээ, туршилт, судалгааны лаборатори

3.Ажлын байрны нэр:

Лаборант

3.1.Албан тушаалын ангилал:

Төрийн үйлчилгээний

3.2.Албан  тушаалын зэрэглэл:  ТҮ-6
4.Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр:

Лабораторийн эрхлэгч

Ахлах мэргэжилтэн

4.1.Албан тушаалын ангилал:

 

Ахлах түшмэл

Дэс түшмэл

4.2.Албан тушаалын зэрэглэл:

 

ТЗ-8

ТЗ-6

5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: 5.1.Албан тушаалын нэр: 5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо:
Туслах ажилтан 3

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1.Ажлын байрны зорилго Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Авто замын сүлжээг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу авто зам, замын байгууламж шинээр барих, өргөтгөн шинэчлэх, засварлах ажилд хэрэглэгдэх материалын дээжид шинжилгээ хийх, материалын инженерүүдэд дэмжлэг үзүүлэх
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.      Авто замын барилга,  байгууламжид хэрэглэгдэх материалын дээжний туршилт шинжилгээний ажлыг цаг тухайд нь стандарт аргачлалын дагуу чанартай гүйцэтгэх болон лабораторийн бусад үйл ажиллагаанд оролцох

2.    Хүнд хортой нөхцөлд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөн ажиллах

3.    Лабораторийн дотоод ажилд оролцох

1.БНбД, техникийн шаардлага, стандартын дагуу авто замын ажилд ашиглагдаж байгаа материал, хийц бүтээцэд шинжилгээг нарийвчлан  хийснээр зам барилгын чанар сайжирна.

2. Ажлын байранд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хангагдана.

3. Лабораторийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд инженер техникийн ажилтнуудын оролцоо хангагдана.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

1.     Шинээр баригдаж байгаа зам, гүүр хиймэл байгууламж, замын байгууламжид газар дээр нь лабораторийн хэмжилт, туршилтыг хийж гүйцэтгэхэд оролцох

2.      Лабораторид ирж байгаа дээжинд инженерийн зааврын дагуу шинжилгээг хийх

3.     Лабораторийн журнал, бичиг баримтыг стандартын дагуу эмх цэгцтэй хөтлөх

4.    Техник ашиглалтын түвшин тогтоох ажилд оролцох

Ажлын байрны 2 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

1.     Хортой бодис, материал болон цацраг үүсгүүр бүхий тоног төхөөрөмжтэй харьцахдаа холбогдох заавар журмын дагуу хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг ханган ажиллах

Ажлын байрны 3 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

1.     Хариуцсан ажлаар хөдөлмөрийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөөг 7 хоног, хагас бүтэн жилээр боловсруулан батлуулах, тайлагнах

2.     Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх

 

 

70

 

 

 

 

 

20

 

 

 

10

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1.Ерөнхий шаардлага:

 

 

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд эсвэл  тусгай дунд боловсролтой бакалавр
Мэргэжил Авто замын барилгын лаборант, гүүрийн техникч Тухайн салбарын аль нэг чиглэлийн
Мэргэшил
Туршлага Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан
Ур чадвар Мэргэжлийн түвшинд асуудал боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх Хариуцлагатай, бусдад үнэн зөв мэдээлэл өгч байх
1.2.Тусгай шаардлага: Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, Авилгын эсрэг хуулийг хэрэгжүүлэх Албаны болон хувийн нууцыг чанд хадгалах чадвартай

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
1.1.Байгууллагын дотор талд байгаа 1.2.Байгууллагын гадна талд байгаа
·         Орлогч дарга

·         Нэгжийн дарга

·         ИТА

  • Стандартчилал  хэмжил зүйн газар
  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
  • Зам, гүүрийн барилга, засварын ажил гүйцэтгэж байгаа байгууллагууд
2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц, хэрэгсэл 3.1. Санхүүгийн Цалин хөлс нь Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын үндсэн цалин бусад нэмэгдлээс бүрдэнэ
3.2. Биет хөрөнгийн Албан өрөөний тавилга, компьютер, холбогдох техник хэрэгсэл
3.3. Хүний Туслах ажилтан
3.4. Бусад
4.Ажлын байрны нөхцөл 4.1. Ердийн нөхцөл Хортой
4.2. Онцгой нөхцөл Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………                      Б.Индра

 

орлогч дарга ………………        Г. Баттогтох

 

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………     Э.Эрдэнэсайхан

 

Материал шинжилгээ, туршилт судалгааны лабораторийн эрхлэгч ………………………………… Л.Мэндбаяр

 

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..           П.Оюунчимэг

 

2016 оны 10 сарын 28  өдөр

 

 

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны 10 сарын 28  өдөр