Нийслэлийн Замын хөгжлийн газар

99

Өвөл болон хавар орсон их хэмжээний цас, түүнээс үүдсэн шар усны улмаас Нийслэлийн гол болон туслах гудамж замууд их хэмжээгээр эвдэрч байна.

Эвдрэл ихтэй авто замуудын нүхэн эвдрэлийг зөв хэлбэрт оруулан хөрөөдөх, түр шороон дүүргэлт болон хүйтэн асфальтбетоноор засварлах ажлууд хийгдэж байна. Авто замын нүхэн эвдрэлийг засварлах технологийн дагуу агаарын температур +5ºС-аас дээш замын суурь бүтэц хуурай нөхцөлд халуун асфальтбетоноор засварлах шаардлагатай байдаг.

Асфальтбетон үйлдвэрүүд 4 дүгээр сарын 10-ны өдрөөс ажиллаж эхлэх тул нүхэн эвдрэлийг богино хугацаанд засварлаж хэвийн болгохоор ажиллаж байна.