Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

198

Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/ хүртэлх авто замыг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийнэ. Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил бүрэн хийгдэж дууссаны дараа үргэлжлүүлэн хоёрдугаар хэсгийн ажил эхлэх юм.

Хоёрдугаар хэсэгт /Төмөр замын гарамнаас Улиастайн гүүр/ хүртэлх авто замыг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 06:00 цагаас 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Тус ажлын хүрээнд: Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.