ХҮНДЛЭЛ ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ АЯНД НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН НЭГДЭЖ БАЙНА.

318

“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян энэ сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд Олон улсад “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулъя”, үндэсний хэмжээнд “ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” уриатайгаар эхэлсэн.

Энэ жил Жендер суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг ойлголт хандлагыг өөрчлөх, жендерийн хэвшмэл ойлголтыг арилгах, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, эмэгтэйчүүдийн манлайлал болон, эрэгтэй эмэгтэй хүмүүст тулгарч буй жендерийн асуудлын талаар мэдээлэх, өсвөр үеийн хүүхдүүдийг жендерийн мэдлэг мэдээлэлтэй, мэдрэмжтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилгын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт та бүхнийг тус аянд нэгдэхийг уриалж байна.