ШАЛГАН БҮРТГЭХ ТОВЧОО НЭГЖИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

1227

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ШАЛГАН БҮРТГЭХ

ТОВЧОО НЭГЖИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН АЖЛЫН

БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

А. ТАНИЛЦУУЛГА

1. Байгууллагын нэр:Нийслэлийн Замын хөгжлийн газар 2. Нэгжийн нэр:Шалган бүртгэх товчоо
3. Ажлын байрны нэр:Зохион байгуулагч 3.1. Албан тушаалын ангилал:Үйлчилгээний албан хаагч 3.2. Албан тушаалын зэрэглэл:  ТҮ-4
4. Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр:- Нэгжийн дарга

– Ахлах нягтлан бодогч

– Тооцооны нягтлан бодогч

4.1. Албан тушаалын ангилал:

Ахлах түшмэл

Мэргэжлийн албан хаагч

Мэргэжлийн албан хаагч

4.2. Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-8

ТҮ-8

ТҮ-7

5. Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал:

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

1. Ажлын байрны зорилго Нийслэлийн Шалган бүртгэх товчоодоор нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийг хураан авч, авто замын санг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
   1. Нийслэлийн авто замын сангийн орлогыг бүрдүүлэх2. ШБТ-дын зохион байгуулагч ажилтнуудын ажиллах журмыг мөрдөн ажиллах    1. Нийслэлийн төсвийн нэг хэсэг нийслэлийн авто замын сан бүрдэн, хөрөнгө төвлөрнө.2. Шалган бүртгэх товчоодын өдөр тутмын үйл ажиллагаа жигд явагдана.
3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1-р үндсэн зорилтын хүрээнд:1.    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13\47 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А\128 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах тухай” журмыг хэрэгжүүлж, шалган бүртгэх товчоодоор нэвтрэн орж байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс төлбөр, хураамжийг нийслэлийн авто замын санд төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг биелүүлэн ажиллана.

2.    Зохион байгуулагч нар нь тухайн өдрийн орлогын мэдээг ээлжээс буухаас өмнө няравт өгнө. Орлогын мөнгийг буусан өдрийн 12 цагаас өмнө банкинд холбогдох дансанд тушаана.

3.    Шалган бүртгэх товчоогоор нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн жолооч нартай зөв боловсон харьцаж, төлбөр төлснийг нотлох тасалбар дээр тухайн өдрийн огноог дарж өгнө.

Ажлын байрны 2-р үндсэн зорилтын хүрээнд:

1.    Шалган бүртгэх товчоодын гадна болон дотор эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллана.

2.    ШБТ-дын гадна, дотно цэвэрлэгээг хийж, гадна талын цас, мөсийг арилгаж ажиллана.

3.    ШБТ-дод байгалийн гамшигт үзэгдэл цасан шуурга, үер усны аюултай байдал бий болсон үед цаг алдалгүй газрын дарга, нэгжийн даргад яаралтай мэдээлэх, боломжтой нөхцөлд таслан зогсоох, яаралтай арга хэмжээ авч ажиллана.

4.    Зохион байгуулагч нар ээлж хүлээлцэхдээ ШБТ-дын барилга байгууламж, дотор эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хүлээлцэж, гадна болон дотор цэвэрлэгээ хийж, ээлж хүлээлцэх дэвтэрт бичилт хийж гарын үсэг зурж ээлжийг хүлээлцэнэ.

90

10

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1. Ажлын байранд тавигдах шаардлага 1.1.        Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Тусгай дундаас дээш боловсролтой байх
Мэргэжил Харгалзахгүй
Мэргэшил 3-аас доошгүй жил улсад ажилласан дадлага, туршлагатай байх
Туршлага
Ур чадвар Багаар ажиллах чадвартай,хамт олныг бүрдүүлэх, компьютер дээр ажиллах чадвартай Хариуцлага хүлээх чадвартай

1.2.Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих албаны болон хувийн нууцыг чанд хадгалах чадвартай

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субьект
1.1.Байгууллагын дотор талд байгаа 1.2.Байгууллагын дотор талд байгаа
·         Хэлтэс, нэгжийн дарга нар ·         Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд
·         Хүний нөөцийн мэргэжилтэн
·         Нягтлан бодогч, нярав
2.            Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын дотоод журам болон үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3.    Ажлын байрны нөөц, хэрэгсэл 3.1.Санхүүгийн Цалин хөлс ТҮ-4 зэрэглэлээр тогтоосон албан тушаалын цалин, ур чадварын  нэмэгдэл, хоол унааны нэмэгдэл
3.2.Биет хөрөнгийн ШБТ байр, эд хогшил
3.3.Хүний
3.4.Бусад
4.    Ажлын байрны нөхцөл 4.1.Ердийн нөхцөл Хэвийн
4.2.Онцгой нөхцөл Илүү цагаар ажиллах

Д.БАТАЛГААЖУУЛАЛТ

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга………………………                        Б.Индра

орлогч дарга    ………………………  Г. Баттогтох

Шалган бүртгэх товчоо нэгжийн дарга

………………………………..                  Ж.Нармандах

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………          Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..              П.Оюунчимэг

2016 оны 10 сарын 28  өдөр

Албан тушаалын нэр: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

……………………….. Ж.Тогтохбаяр

2016 оны 10 сарын 28  өдөр