Улиастайн гол дээрх 97.3 у/м гүүрийн зорчих хэсгийнтээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ

244
default

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд “Гачууртын авто замаас шар хадны эцсийн буудал хүртэлх 4.27 км авто зам, Улиастайн гол дээрх 97.3 у/м гүүр”-ийн барилга угсралтын ажил 90%-тай байна.

Тодруулбал: Энэ онд батлагдсан график төлөвлөгөөний дагуу гүүрийн барилгын ажил хийгдсэн. Цахилгаан дамжуулахын 110 мянган кВт-ийн өндөр хүчдэлийн агаарын 107, 108 дугаар шугамын тулгуурыг анкер тулгуур болгон өөрчлөх угсралтын ажлыг “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК хийж гүйцэтгэсэн. 2024 оны II улиралд /дулааны улиралд/ гүүртэй нийлэх хэсгийн асфальтбетон хучилтын ажил, болон бусад ажлын дуусгаж байнгын ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Улиастайн гол хөлдөөгүй энэ цаг үед иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар нээгээд байна.

Иймд иргэд та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.