ЗАСВАР, АШИГЛАЛТЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

976

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАСВАР, АШИГЛАЛТЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭНИЙ АЖЛЫН

БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

 

1.Байгууллагын  нэр 2. Нэгжийн нэр
Нийслэлийн Авто замын

хөгжлийн газар

Засвар, ашиглалтын хяналтын хэлтэс

 

3. Ажлын байрны нэр: 3.1 Албан тушаалын ангилал 3.2 Албан тушаалын зэрэглэл
Ахлах мэргэжилтэн Дэс түшмэл

 

ТЗ-6
4. Ажлын  байрыг  шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: 4.1 Албан  тушаалын

ангилал

4.2 Албан тушаалын

зэрэглэл

Хэлтсийн дарга

 

Ахлах  түшмэл ТЗ-8
5. Ажлын байрны шууд харьяалан  удирдах албан тушаал 5.1 Албан тушаалын нэр: 5.2 Албан  тушаал эрхлэгчдийн тоо
Хяналтын мэргэжилтэн

Ашиглалтын мэргэжилтэн

Гүүрийн хяналтын мэргэжилтэн

Хөдөлгөөн зохион байгуулалтын мэргэжилтэн

4

4

1

 

1

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1.Ажлын байрны зорилго Нийслэлийн авто замын сүлжээг Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй  уялдуулан авто зам, замын байгууламжийн  арчлан хамгаалалтын ажлыг зохион байгуулж, хяналт тавих,  чанарыг дээшлүүлэн, ашиглалтыг сайжруулж, иргэдийн тав тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэн, хэлтсийн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах
2. Ажлын байрны үндсэн зорилт a.    Гүйцэтгэлийн  шалгуур  үзүүлэлт
1. МУ-ын холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн акт, байгууллагын дүрмийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх

2. Зам, замын байгууламжийн  арчлан хамгаалалт, ашиглалтын байдалд  хяналт тавих ажлыг зохион байгуулах

3. Гэнэтийн болон байгалийн гамшгийн улмаас авто зам, замын байгууламжид гарсан эвдрэлийг  засварлан сэргээх ажлыг шуурхай зохион байгуулах, хяналт тавих

 

1.Монгол улсын Засгийн газар,  Нийслэлийн Нийгэм эдийн засгийн зорилт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,  НАЗХГ-ын бодлого хэрэгжинэ.

2.Авто замын эвдрэл багасч нийслэлийн оршин суугчид тээврийн хэрэгслээр зорчиход цаг хугацаа хэмнэх ба авто машинд зарцуулах шатахуун хэмнэгдэх,  зам тээврийн осол аваарыг багасгах, дуу чимээ, агаарын бохирдлыг бууруулна

3.Зам, замын байгууламжийн ашиглалт сайжирч, эдэлгээний хугацаа уртасч, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа

 

3.1 Хугацаа хувиар
1 дүгээр зорилтын хүрээнд:

·         Хэлтсийн даргын эзгүйд ажил үүргийг орлон гүйцэтгэх

·               Менежертэй төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, ажлын төлөвлөгөөг 7 хоног, хагас, бүтэн жилээр гарган батлуулж, тайлагнах

·         МУ-ын Засгийн Газар болон нийслэлээс хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг боловсронгуй болгох талаар тусгагдсан хэлтсийн болон өөрийн хариуцах ажлыг хэрэгжүүлж, биелэлтийг цаг хугацаанд нь нэгтгэн тайлагнах

·         Дээд газраас болон Edoc.ub.gov.mn, Smartcity.mn-д ирсэн албан бичиг, санал хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

·         Хариуцсан ажилтай холбогдолтой дүрэм журам, норм, норматив боловсруулахад санал өгөх.

·         Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх

·         Байгууллагын дүрэм, дотоод журмыг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах

·         Хариуцсан ажилтай холбоотой бичиг баримтыг цэгцлэн архивын нэгж болгож хүлээлгэн өгөх

 

2 дугаар  зорилтын хүрээнд:

·         Авто зам, замын байгууламжийн ашиглалт, арчлан хамгаалалтанд байнгын хяналт тавих, ажлыг зохион байгуулж, хяналт тавих

·         Мэргэжлийн хяналтын болон зөвлөх эрх бүхий байгууллагаас явуулсан үзлэг, шалгалтын үр дүнгээр өгсөн сануулга, анхааруулга, зөвлөмж албан шаардлагын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж дутагдлыг бүрэн арилгуулах

·         Зам, замын байгууламжийн хийц, хэсгийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэх /нөхөн засварлаж хэвийн байдалд оруулах нөхцөлтэйгээр зам сэтлэх зөвшөөрөл олгох/

·         Хотын авто зам, замын гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээний засвар арчлалтын ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих, бүрэн бүтэн байдлын талаар Замын цагдаагийн газар болон холбогдох байгууллага албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах

·         Тухайн жилийн батлагдсан хөрөнгө оруулалтанд багтаан авто зам, замын байгууламжийн арчлалт, хамгаалалтын ажлыг төлөвлөн зохион байгуулах, хяналт тавих

·         Авто зам, замын байгууламжийн  ажлын зураг төсөл боловсруулах шатанд санал өгөх

·         НҮНТөвд ажиллах ажилчдын ажлын хуваарь гаргаж, чиг үүрэг өгөх, ажилд хяналт тавих

3  дугаар зорилтын хүрээнд:

·         Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн авто зам, замын байгууламжид гарсан эвдрэл, гэмтэл саатлыг засварлах талаар шуурхай арга хэмжээ авч, хэвийн байдалд оруулах ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавин ажиллах

 

 

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

80

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1. Ажлын байранд тавигдах шаардлага 1.1 Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд Бакалавр түүнээс дээш
Мэргэжил Авто зам барилгын инженер Тухайн  салбарын аль нэг чиглэлийн
Мэргэшил    
Туршлага Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан  байх
Ур чадвар – Удирдан зохион байгуулах

– Ажлын арга барил, хүнтэй харилцах чадвартай байх

– Аливаа үүссэн асуудлыг задлан шинжлэх, дүгнэлт хийх чадвартай байх

Компьютер болон хэлний зохих мэдлэгтэй байх
1.2 Тусгай шаардлага Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих байгууллага хувь хүний нууц хадгалах

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
1.1 Байгууллагын дотор талд  байгаа 1.2 Байгууллагын гадна талд байгаа

 

·         Газрын дарга

·         Орлогч дарга нар

·         Хэлтэс, нэгжийн дарга нар

·         Байгууллагын хяналтын мэргэжилтнүүд

Шууд харилцах байгууллага:

·         Гүйцэтгэгч байгууллагууд

Шууд  бус  харилцах  байгууллага

·         Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар

·         ЗАА-ны холбогдох хэлтэс

·         Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд

·         Нийслэлийн дүүргүүдийн ЗДТГ, ТҮК-д

·         Инженерийн шугам сүлжээний байгууллагууд

·         Замын Цагдаагийн Газар

·         Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

·         Төрийн бус болон олон нийтийн байгууллагууд

2. Албан тушаал эрхлэгчдийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц хэрэгсэл 3.1 Санхүүгийн Цалин хөлс нь ТЗ-6 гэсэн зэрэглэлээр тогтоосон албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны цол, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэх
3.2 Материалын Ширээ  сандал

Компьютер, холбогдох  техник хэрэгсэл

3.3 Хүний Хэлтсийн нийт албан хаагчид
3.4 Бусад Холбогдох ном товхимол, гарын авлага
4. Ажлын байрны нөхцөл 4.1 Ердийн нөхцөл Ажлын хэвийн орчин, нөхцөл байдалд ажиллана.
4.2 Онцгой нөхцөл Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах,

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………                      Б.Индра

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга

………………………                Г. Баттогтох

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………     Э.Эрдэнэсайхан

Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн дарга  …………………………..     Б.Цэрэнсодном

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..           П.Оюунчимэг

 

2016 оны 10 сарын 28  өдөр

 

Албан тушаалын нэр: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны 10 сарын 28  өдөр