НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАСВАР АШИГЛАЛТЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГЫН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

1018

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАСВАР АШИГЛАЛТЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГЫН АЖЛЫН БАЙРНЫ

ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

 

1.Байгууллагын  нэр 2. Нэгжийн нэр
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Засвар ашиглалтын хяналтын хэлтэс
3. Ажлын байрны нэр: 3.1 Албан тушаалын ангилал 3.2 Албан тушаалын зэрэглэл
Хэлтсийн дарга Ахлах түшмэл ТЗ-8
4. Ажлын  байрыг  шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: 4.1 Албан  тушаалын

            ангилал

4.2 Албан 

    тушаалын зэрэглэл

Газрын дарга

Орлогч дарга

Эрхэлсэн түшмэл

Ахлах түшмэл

ТЗ-10

ТЗ-9

5. Ажлын байрны шууд харьяалан  удирдах албан тушаал 5.1 Албан тушаалын нэр: 5.2 Албан  тушаал эрхлэгчдийн тоо
  • Ахлах мэргэжилтэн-1
  • Хяналтын мэргэжилтэн-4
  • Ашиглалтын мэргэжилтэн-4
  • Гүүрийн хяналтын мэргэжилтэн-1
  • Хөдөлгөөн зохион байгуулалтын мэргэжилтэн-1
 

 

12

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1. Ажлын байрны зорилго Нийслэлийн авто замын сүлжээг Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто зам, замын байгууламжийн өргөтгөл шинэчлэлт, засвар, арчлалтын ажлыг зохион байгуулж, хяналт тавих, чанарыг дээшлүүлэн, иргэдийн тав тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэн, газрын даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах
2. Ажлын байрны үндсэн зорилт

 

2.1.        Гүйцэтгэлийн  шалгуур  үзүүлэлт
1.          МУ-ын холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн акт, төрийн захиргааны төв байгууллагын тогтоол шийдвэрийн биелэлтийг ханган тайлагнах

2.          Нийслэлийн авто зам, замын байгууламжийн  өргөтгөл шинэчлэлт, засвар арчлалт, хамгаалалт, ашиглалтад тавих хяналт ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

3.           Авто зам, замын байгууламжид гарсан эвдрэл гэмтлийг шуурхай засварлах, нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих

4.          Гэнэтийн болон байгалийн гамшгийн улмаас авто зам, замын байгууламжид гарсан эвдрэл гэмтлийг засварлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн явуулах, иргэдийг ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах

5.          Авто замын хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах, гэрлэн дохио, тэмдэг тэмлэглэгээний ажлыг гүйцэтгэхэд захиалагчийн хяналт тавих ажлыг зохион байгуулах

6.          Хэлтсийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, өдөр тутмын  үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих

·         Монгол улсын Засгийн газар,  Нийслэлийн Нийгэм эдийн засгийн зорилт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,  НАЗХГ-ын бодлого хэрэгжинэ.

·         Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаа жигд тасралтгүй хэвийн явагдана.

·         Авто замын эвдрэл багасч нийслэлийн оршин суугчид тээврийн хэрэгслээр зорчиход цаг хугацаа хэмнэх ба авто машинд зарцуулах шатахуун хэмнэгдэх,  зам тээврийн осол аваарыг багасгах, дуу чимээ, агаарын бохирдлыг бууруулна

·         Зам, замын байгууламжийн ашиглалт сайжирч, эдэлгээний хугацаа уртасч, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ.

 

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1 Хувиар
1 дүгээр зорилтын хүрээнд:

·         МУ-ын Засгийн Газар болон нийслэлээс хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах талаар тусгагдсан хэлтсийн хариуцах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж, биелэлтийг  хугацаанд нь гаргаж, хянан Захиргаа, санхүүгийн хэлтэст тайлагнах;

2  дугаар  зорилтын хүрээнд:

  • Хотын авто зам, замын гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээний засвар арчлалтын ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих, бүрэн бүтэн байдлын талаар Замын цагдаагийн газар болон холбогдох байгууллага албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллаж, ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

3 дугаар  зорилтын хүрээнд:

  • Авто зам, замын байгууламжийг өргөтгөн шинэчлэх, засварлах ажлын үе шат бүрт мэргэжлийн байгууллагуудтай  хамтран ажиллах;
  • Авто зам, замын байгууламжийг өргөтгөн шинэчлэх, засварлах ажлыг мэргэжил арга зүйгээр ханган ажиллах;
  • Авто зам, замын байгууламжийг өргөтгөн шинэчлэх, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалын анхан шатны боловсруулалт хийх ажлыг зохион байгуулах;
  • Тендерээр шалгарч гэрээ байгуулсан гүйцэтгэгч байгууллагуудын барилга, засварын ажилд захиалагчийн хяналт тавих ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих, гэрээ дүгнэх;
  • Өргөтгөл, шинэчлэлт, засвар хийгдсэн зам, замын байгууламжийн ажилд улсын болон техникийн комисс ажиллуулж, байнгын ашиглалтанд хүлээлгэн өгч, нийслэлийн өмчид бүртгүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн бүртгэл хөтлөх;

·         Авто зам, замын байгууламжийн  ажлын зураг төсөл боловсруулах шатанд санал өгөх

·         НҮНТөвүүдэд хэлтсээс ажиллах ажилтны хуваарийг тухай бүрт гаргаж, ажлын чиг үүрэгт хяналт тавьж ажиллах, дүгнэх

4 дүгээр  зорилтын хүрээнд:

  • Авто замын ашиглалт хамгаалалтад байнгын хяналт тавих, зөвшөөрөлгүй авто зам сэтэлж, гэмтээсэн этгээдэд  “Монгол улсын Авто замын тухай” хуулийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авах, санал боловсруулах ;

·         Мэргэжлийн хяналтын болон зөвлөх эрх бүхий байгууллагаас явуулсан үзлэг, шалгалтын үр дүнгээр өгсөн сануулга, анхааруулга, зөвлөмж албан шаардлагын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж дутагдлыг бүрэн арилгуулах, арга хэмжээ авч ажиллах;

  • Зам, замын байгууламжийн хийц, хэсгийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэх /нөхөн засварлаж хэвийн байдалд оруулах нөхцөлтэйгээр зам сэтлэх зөвшөөрөл олгох/;
  • Тухайн жилийн батлагдсан хөрөнгө оруулалтанд багтаан  авто зам, замын байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт, засвар, арчлалт, хамгаалалтын ажлын төлөвлөгөөнд санал өгөх;

5 дугаар  зорилтын хүрээнд:

  • Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлээс үүдэн авто зам, замын байгууламжид гэмтэл, саатал гарсан үед шуурхай арга хэмжээ авч, эвдрэлийн хэмжээг тогтоох, засварлах ажлыг зохион байгуулах;

6 дугаар  зорилтын хүрээнд:

 

  • Ерөнхий менежертэй менежерийн үр дүнгийн гэрээ байгуулан биелэлтийг  ханган, хагас, бүтэн жилээр тайлагнах;
  • Хэлтсийн албан хаагчидтай төрийн албан хаагчийн  үр дүнгийн гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих, хагас бүтэн жилээр дүгнэх;

·         Хэлтсийн сарын үйл ажиллагааны төлөвлөгөөг 7 хоног, улирал, хагас, бүтэн жилээр батлуулах, биелэлтийг захиргаа санхүүгийн хэлтэст 7 хоног, хагас бүтэн жилээр тайлагнах;

·         Хэлтсийн ажиллагсдыг нэгдсэн удирдлагаар ханган, өдөр тутмын ажил үүргийг жигд хуваарилж, ажлын үр дүнд хяналт тавих, дүгнэх;

·         Дээд газраас болон Edoc.ub.gov.mn, Smartcity.mn-д ирсэн албан бичиг, санал хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

·         Хариуцсан ажилтай холбогдолтой дүрэм журам, норм, норматив боловсруулахад санал өгөх.

  • Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран  ажиллаж, УБ хотын авто зам, замын байгууламжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаархи үнэн зөв мэдээллийг олон нийтэд ил тод түргэн шуурхай хүргэх;
  • Авто замын өргөтгөл, шинэчлэлт, засварын ажлын талаархи мэдээллийг бүрдүүлж, мэдээллийн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулах;

·         Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх

·         Байгууллагын дүрэм, дотоод журмыг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах

  • Хариуцсан ажилтай холбоотой бичиг баримтыг цэгцлэн архивын нэгж болгож хүлээлгэн өгөх
 

10

 

 

10

 

 

 

 

40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

20

 

 

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

15

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1. Ажлын байранд тавигдах шаардлага 1.1 Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд, бакалавр түүнээс дээш

 

Мэргэжил Авто зам барилгын инженер

 

Мэргэшил    
Туршлага Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажиллаж байх

 

Ур чадвар Манлайлан удирдах, зохион байгуулах, захиргааны удирдлагын арга барил эзэмшсэн, хүнтэй харьцах, ажиллах эв дүйтэй байх

 

Компьютер болон хэлний зохих мэдлэгтэй байх
1.2 Тусгай шаардлага Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих

 

Илүү цагаар ажиллах

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
1.1 Байгууллагын дотор талд 1.2  Байгууллагын гадна талд
 

·         Газрын дарга

·         Орлогч дарга нар

·         Хэлтэс, нэгжийн дарга нар

·         Хүний нөөцийн мэргэжилтэн

·         Авто замын болон гүүрийн, материалын

Шууд харилцах байгууллага:

·         Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын хэлтэс

·         ЗАА-ны холбогдох хэлтэс

·         Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд

·         Нийслэлийн дүүргүүдийн ЗДТГ, ТҮК-д

·         Инженерийн шугам сүлжээний байгууллагууд

·         Гүйцэтгэгч байгууллагууд

 

Шууд  бус  харилцах  байгууллага

·         Яам, Засгийн газрын агентлагууд

·         Нийслэлийн Засаг дарга, орлогч

·         Замын Цагдаагийн Газар

·         Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

·         Төрийн бус болон олон нийтийн байгууллагууд

2. Албан тушаал эрхлэгчдийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц хэрэгсэл 3.1 Санхүүгийн Цалин хөлс нь ТЗ-8 гэсэн зэрэглэлээр тогтоосон албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны цол, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэх
3.2 Материалын Ширээ  сандал

Компьютер, холбогдох  техник хэрэгсэл

3.3 Хүний Хэлтсийн нийт албан хаагчид
3.4 Бусад Холбогдох ном товхимол, гарын авлага
4. Ажлын байрны нөхцөл 4.1 Ердийн нөхцөл Ажлын хэвийн орчин, нөхцөл байдалд ажиллана.
4.2 Онцгой нөхцөл Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах, байгууллага хувь хүний нууц хадгалах

 

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………            Б.Индра

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга

………………………            Г. Баттогтох

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………  Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

……………………………….. П.Оюунчимэг

 

2016 оны 10 сарын 28  өдөр

 

Албан тушаалын нэр: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны 10 сарын 28  өдөр