ЗАМ БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

1052

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАМ БАРИЛГЫН

ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭНИЙ

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А.ТАНИЛЦУУЛГА

1. Байгууллагын нэр 2. Нэгжийн нэр
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Зам барилгын хяналтын хэлтэс
3. Ажлын байрны нэр: 3.1 Албан тушаалын ангилал 3.2 Албан тушаалын зэрэглэл
Ахлах мэргэжилтэн Дэс түшмэл ТЗ-6
4. Ажлын байрыг шууд харъяалан удирдах албан тушаалын нэр: 4.1 Албан тушаалын ангилал 4.2 Албан тушаалын зэрэглэл
– Орлогч дарга нар

-Хэлтсийн дарга

Ахлах түшмэл

Ахлах түшмэл

ТЗ-9

ТЗ-8

5. Ажлын байрны шууд харьяалан улирдах албан тушаал

 

5.1 Албан тушаалын нэр 5.2 Албан тушаал эрхлэгчдийн тоо
–     Авто замын хяналтын мэргэжилтэн-4

–     Гүүрийн хяналтын мэргэжилтэн-2

–     ИШС-ний мэргэжилтэн-2

–     Газар зохион байгуулагч-1

–     Геодезийн мэргэжилтэн-1

10

Б. ЧИГҮҮРЭГ

1.Ажлын байрны үндсэн зорилт Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын авто замыг сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажлын чанарт хяналт тавьж, зохион байгуулан, хэлтсийн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллана.
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1 Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.           Нийслэлийн авто замын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хүрээнд авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажлыг зохион байгуулж, барилгын ажлыг БНбД холбогдох стандарт, батлагдсан зураг төсөв, техникийн шаардлагын дагуу чанартай гүйцэтгүүлэхэд захиалагчийн хяналт тавих

2.           Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, төсвийн шууд захирагчтайбайгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг нэгтгэн гаргах, тайлагнах

3.           Холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн акт, байгууллагын дүрэмд заасан чиглэлийн дагуу хэлтсийн дотоод үйл ажиллагааг хэрэгжүүлэх

1.             Хөрөнгө оруулалт үр дүнтэй зарцуулагдаж, авто замын сүлжээ өргөсөн, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл сайжирна.

2.             Монгол улсын Засгийн газар, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр,  Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт хэрэгжин Хэлтсийн даргын үр дүнгийн гэрээний биелэлт хангагдана.

3.             Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаа жигд явагдаж, хэлтсийн төлөвлөгөөний биелэлт хангагдана.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1  Хугацаа хуваарь
Ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд:

1.      Авто зам, замын байгууламжийн тендерийн бичиг баримтын анхан шатны боловсруулалтанд шаардагдах материал, мэдээллийг бэлтгэх

2.      Гэрээ байгуулахаар шалгарсан гүйцэтгэгч компаниар ажил эхлэх зөвшөөрөл олгоход шаардагдах материалын иж бүрдлийг хангуулан, холбогдох байгууллагад хүсэлт гаргах

3.      Гүйцэтгэгч байгууллагаар ажлын төлөвлөгөө, ажил гүйцэтгэх технологийн аргачлалыг гаргуулан хянан, батлаж, биелэлтэнд нь хяналт тавих

4.      Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын талбайг чөлөөлүүлэх, инженерийн шугам сүлжээний угсралт, шилжүүлгийн ажлыг хариуцсан мэргэжилтэнтэй хамтран шийдвэрлэх

5.      Авто зам, замын байгууламжийн барилга угсралт, өргөтгөл шинэчлэлтийн ажлын явцад чанарын болон технологийн хяналтыг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах

6.      Авто зам, замын байгууламжийн барилга угсралт, өргөтгөл шинэчлэлтийн ажлын явцад лабораторийн хяналтыг хийлгэх

7.      Зураг төсөлд тусгагдаагүй боловч зайлшгүй гүйцэтгэвэл зохих ажил гарсан нөхцөлд түүнийг биечлэн шалган, актаар баталгаажуулж, шаардлагатай үед зохиогчийн дүгнэлт гаргуулан, шаардагдах зардлыг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх хурал зохион байгуулах

8.      Барилгын ажилтай холбоотой аливаа маргаантай асуудлыг байгууллагын удирдлагадаа даруй мэдэгдэн холбогдох арга хэмжээг яаралтай авахуулах

9.      Мэргэжлийн хяналтын болон зөвлөх эрх бүхий байгууллагаас явуулсан үзлэг шалгалтын үр дүнгээр өгсөн сануулга, анхааруулга, зөвлөмж, албан шаардлагын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж дутагдлыг бүрэн арилгуулах

10.   Авто зам, замын байгууламжийн барилга угсралт, өргөтгөл шинэчлэлтийн тоо хэмжээ, ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулах

11.   Шинээр барих, өргөтгөн шинэчлэлт хийгдсэн зам, замын байгууламжийн ажилд Улсын болон техникийн комисс ажиллуулж, байнгын ашиглалтанд хүлээлгэн өгч, нийслэлийн өмч, мэдээллийн санд бүртгүүлэх

12.   Барилга угсралтын ажилтай холбоотой бичиг баримтыг зохих журмын дагуу бүрдүүлж, оны эцсийн тайландаа тусгах, архивын нэгж болгон, хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгөх

13.   Чанарын баталгаат засварын хугацаа дуусаагүй байгаа ажилд үе шаттайгаар үзлэг хийж, эвдрэлийн хэмжээг тогтоож, гүйцэтгэгч компаниар засварлуулах арга хэмжээ авах

14.   Хэлтсийн хүрээнд хэрэгжүүлж буй авто зам, замын барилга угсралт, өргөтгөл шинэчлэлтийн ажлын явцтай танилцаж, шаардлагатай тохиолдолд холбогдох материал, ажлын гүйцэтгэлд хяналт хийж, зөвлөмж өгөх

15.   Авто зам, замын байгууламжийн  ажлын зураг төсөл боловсруулах шатанд санал өгөх

16.   НҮНТөвд ажиллах ажилчдын ажлын хуваарь гаргаж, чиг үүрэг өгөх

 

 

 

 

 

 

 

 

80

Ажлын байрны 2 дугаар зорилтын хүрээнд:

1.      Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлтсийн хариуцах ажлын биелэлтийг мэргэжилтнүүдээр гаргуулж нэгтгэн, ЗСХэлтэст хугацаанд нь өгөх

2.      Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлтсийн хариуцах ажлын чиглэлээр нэгтгэн гаргах, ЗСХэлтэст хугацаанд нь өгөх

3.      Авто зам, зам байгууламжийн барилгын ажилтай холбоотой мэдээллийг хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэнд цаг тухай бүрт нь үнэн зөвөөр гаргаж өгөх

4.      Авто зам, зам байгууламжийн барилгын ажилтай холбоотой мэдээлэл хүссэн иргэд, аж ахуй нэгж байгууллагад жигд мэдээллээр хангах.

 

 

10

Ажлын байрны 3 дугаар зорилтын хүрээнд:

1.         Хэлтсийн даргын эзгүйд ажил үүргийг орлон гүйцэтгэх

2.         Менежертэй төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, биелэлтийг нь хангаж ажиллах.

3.         Хариуцсан ажлаа 7 хоног, хагас, бүтэн жилээр төлөвлөн, тайлагнах

4.         Удирдлагаас өгсөн цаг үеийн шинж чанартай шуурхай гүйцэтгэх ажлыг хэлтсийн ажилтнуудад хуваарилж, хэрэгжилтийн биелэлтийг хангуулж ажиллах

5.         Хэлтсийн ажилтай холбогдолтой дүрэм, журам, бичиг баримтыг боловсруулах санал өгөх, оролцох

6.         Хэлтсийн мэргэжилтэнгүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх талаар санал оруулж шат дараалсан сургалтанд хамруулахыг дэмжиж ажиллах

7.          Зам, замын байгууламжийн барилгын ажлын талаар олон нийтэд сурталчлах

8.         Дээд газар аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирсэн санал хүсэлт, албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

9.         Бичиг баримтыг зохих журмын дагуу бүрдүүлж, оны эцсийн тайландаа тусгах, архивын нэгж болгон, хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгөх

 

 

 

 

10

В.ТАВИГДАХШААРДЛАГА

 

1. Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1 Ерөнхий шаардлага

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Бакалавр түүнээс дээш Магистр ба түүнээс дээш
Мэргэжил Авто зам, гүүрийн барилгын инженер Авто замын барилгын инженер
Мэргэшил
 

Туршлага

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажиллаж туршлагажсан Төрийн албанд 3-аас дээш жил ажилласан байх
Ур чадвар -Ажлын арга барил, хүнтэй харилцах чадвартай байх

-Удирдан зохион байгуулах

-Авто зам, замын байгууламжийн зураг төсөлтэй ажиллах

-Аливаа үүссэн асуудлыг задлан шинжлэх, дүгнэлт хийх чадвартай байх

-Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн

-Багаар ажиллах чадамжтай

1.2 Тусгай шаардлага Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих Байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах

Г.ХҮЧИНЗҮЙЛС

1.Ажлын байрны харилцах субьект
1.1 Байгууллагын дотор талд байгаа 1.2 Байгууллагын гадна талд байгаа
·         Газрын дарга

·         Орлогч дарга нар

·         Хэлтэс, нэгжийн дарга нар

·         Байгууллагын нийт албан хаагчид

Шууд харилцах байгууллага:

·         Гүйцэтгэгч байгууллагууд

·         Зураг төслийн байгууллагууд

·         Зөвлөх байгууллагууд

Шууд бус харилцах байгууллага

·         Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

·         Нийслэлийн Засаг дарга, орлогч

·         ЗАА-ын холбогдох хэлтэс

·         Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд

·         Замын Цагдаагийн Газар

·         Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

·         Инженерийн шугам сүлжээний байгууллагууд

·         Төрийн бус болон олон нийтийн байгууллага

2.Албан тушаал эрхлэгчдийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3.Ажлын байрны нөөц хэрэгсэл 3.1  Санхүүгийн Цалин хөлс нь Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын үндсэн цалин бусад нэмэгдлээс бүрдэнэ.
3.2 Материалын Албан өрөөний тавилга, компьютер, холбогдох техник хэрэгсэл
3.3 Хүний Хэлтсийн нийт мэргэжилтэнгүүд
3.4 Бусад Холбогдох ном товхимол, гарын авлага
 

 

4.Ажлын нөхцөл

4.1 Ердийн нөхцөл Ажлын хэвий норчин, нөхцөл байдалд ажиллана
4.2 Онцгой нөхцөл Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

….……………………… Б.Индра

Орлогч дарга

………………………….  Г. Баттогтох

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

…………………………….. Э.Эрдэнэсайхан

Засвар барилгын хяналтын

хэлтсийн дарга

…………………………..     Б.Бум-Эрдэнэ

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………  П.Оюунчимэг

2016 оны 10 дугаар сарын 28 өдөр

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

….……………………… Ж.Тогтохбаяр

2016 оны 10 дугаар сарын 28 өдөр