ЗАМ БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГЫН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

1287

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАМ БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГЫН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

1.Байгууллагын нэр: 2. Нэгжийн нэр:
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Зам барилгын хяналтын хэлтэс

 

3.Ажлын байрны нэр: 3.1.Албан тушаалын ангилал: 3.2.Албан  тушаалын зэрэглэл
Хэлтсийн дарга Ахлах түшмэл ТЗ-8
4.Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр: 4.1.Албан тушаалын ангилал: 

 

4.2.Албан тушаалын зэрэглэл
– Газрын дарга

– Орлогч дарга нар

Эрхэлсэн түшмэл

Ахлах түшмэл

ТЗ-10

ТЗ-9

5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: 5.1.Албан тушаалын нэр: 5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо:
·     Ахлах мэргэжилтэн-1

·     Авто замын хяналтын мэргэжилтэн-4

·     Гүүрийн хяналтын мэргэжилтэн-2

·     Геодезийн мэргэжилтэн-1

·     Газар зохион байгуулалтын мэргэжилтэн-1

·     Шугам сүлжээний мэргэжилтэн-2

 

 

 

11

Б. ЧИГ ҮҮРЭГ

1.Ажлын байрны зорилго Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын авто замыг сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажлыг зохион байгуулан,хяналт тавих, тайлагнан, газрын дарга, орлогч дарга нарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллана.
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.    Нийслэлийн авто замын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хүрээнд авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэхажлыг зохион байгуулж, хяналт тавих

2.    Хэлтсийн үйл ажиллагааны чиглэлээр батлагдсан хууль тогтоомж, дээд газрын тогтоол шийдвэр болон газрын даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг боловсруулан гаргах, тайлагнах

3.    Холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн акт, байгууллагын дүрэмд заасан чиглэлийн дагуу хэлтсийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулах

1.    Хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулж, авто замын сүлжээ сайжирна.

2.    Монгол улсын Засгийн газар,  Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр,  Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын үндсэн чиг үүрэг хэрэгжинэ.

3.    Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаа жигд явагдаж, хэлтсийн төлөвлөгөөний биелэлт хангагдана.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд:

1.      Авто зам, замын байгууламжийн тендерийн баримт бичгийн анхан шатны боловсруулалтад шаардагдах материал, мэдээллийг бэлтгэх ажлыг зохион байгуулах

2.      Авто зам, замын байгууламжийн ажлын гэрээ байгуулах зөвлөмжийн дагуу барилгын ажлын гүйцэтгэгчидтэй гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах

3.      Батлагдсан зураг төсөв, бусад холбогдох тодорхойлолт, лавлагаа, зөвшөөрөл, шаардлагатай материалын иж бүрдэлийг бэлэн болгож, бэлтгэл ажлыг ханган, ажлыг зохион байгуулах

4.      Гүйцэтгэгч байгууллагаар ажлын төлөвлөгөө, ажил гүйцэтгэх технологийн аргачлалыг гаргуулан хянан, батлаж,ажилд хяналттавих

5.      Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын талбайг чөлөөлөх, инженерийн шугам сүлжээг зөөх, шилжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, байгууллагад хоорондын ажлын уялдааг ханган ажиллах

6.      Авто зам, замын байгууламжийн барилга угсралт, өргөтгөл шинэчлэлтийн ажлын явцад чанарын болон технологийн хяналтыг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах

7.      Зураг төсөлд тусгагдаагүй, зайлшгүй гүйцэтгэх ажлыг газар дээр очиж шалгаж актаар баталгаажуулан, зардлыг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх, шаардлагатай үед зохиогчийн дүгнэлт гаргуулах

8.      Мэргэжлийн хяналтын болон аудитын байгууллагаас явуулсан үзлэг шалгалтын үр дүнгээр өгсөн зөвлөмж, албан шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж, засаж залруулах талаар арга хэмжээ авах, алдаа дутагдлыг бүрэн арилгуулах, мэдэгдэх

9.      Тендерээр шалгарсан гүйцэтгэгч, зөвлөх компанитай байгуулсан гэрээг хугацаанд нь дүгнэх, сунгах, хариуцлага тооцох зэрэг асуудлыг шийдвэрлэх

10.   Шинээр барих, өргөтгөн шинэчлэлт хийгдсэн зам, замын байгууламжийн ажилд улсын болон техникийн комисс ажиллуулж, ашиглалтанд хүлээлгэн өгөх, нийслэлийн өмч, мэдээллийн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн бүртгэл хөтлөх

11.   Чанарын баталгаат засварын хугацаа дуусаагүй төсөл арга хэмжээний жагсаалтыг гаргаж, хариуцсан мэргэжилтэнээр үе шаттайгаар үзлэг хийлгэн, эвдрэлийн хэмжээг тогтоож, гүйцэтгэгч компаниар засварлуулах арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах, удирдлагад тайлагнах

12.   Авто зам, замын байгууламжийн  ажлын зураг төсөл боловсруулах шатанд санал өгөх

13.   НҮНТөвүүдэд хэлтсээс ажиллах ажилтны хуваарийг тухай бүрт гаргаж, ажлын чиг үүрэгт хяналт тавьж ажиллах, дүгнэх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

80

Ажлын байрны 2 дугаар зорилтын хүрээнд:

1.    Хэлтсийн чиг үүргийн хүрээнд дээд газрын тогтоол шийдвэр, Засагдаргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр,  Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан авто зам, замын байгууламжийн ажлын хэрэгжилтийг хагас, бүтэн жилийн байдлаар гаргах ажлыг зохион байгуулж, захиргаа, санхүүгийн хэлтэст хугацаанд нь гаргаж өгөх

2.    Цаг үеийн асуудлаар хариуцсан ажлын чиглэлээр танилцуулга, илтгэх хуудас бэлтгэн удирдлагыг мэдээллээр хангах

3.    Авто зам, зам байгууламжийн барилгын ажлын мэдээллийг хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэнд цаг тухай бүрт нь үнэн зөвөөр гаргаж өгөх

4.    Авто зам, зам байгууламжийн барилгын ажилтай холбоотой мэдээлэл хүссэн иргэд, аж ахуй нэгж байгууллагыг мэдээллээр хангах.

 

 

 

10

Ажлын байрны 3 дугаар зорилтын хүрээнд:

1.      Ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулан биелэлтийг ханган ажиллах, тайлагнах

2.      Хэлтсийн төрийн албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулах, хяналт  тавих, дүгнэх

3.      Хэлтсийн мэргэжилтэнүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган, тайлагнаж, ажил үүргийг жигд хуваарлаж, ажлын үр дүнд хяналт тавих

4.      Хэлтсийн ажлыг 7 хоног, хагас, бүтэн жилээр төлөвлөн батлуулж, биелэлтийг ЗСХэлтэст тайлагнах

5.      Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар  дүрэм журам, бичиг баримтыг боловсруулах, санал өгөх

6.      Хариуцсан ажилтай холбогдолтой дүрэм журам, норм, норматив боловсруулахад санал өгөх.

7.      Иргэд, байгууллагын өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх

8.      Удирдлагаас өгсөн цаг үеийн шинж чанартай шуурхай гүйцэтгэх ажлыг хэлтсийн ажилтнуудад хуваарилах

9.      Хэлтсийн мэргэжилтэнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, шагнал, урамшуулал олгоход санал гаргах

10.   Бичиг баримтыг зохих журмын дагуу бүрдүүлж, оны эцсийн тайландаа тусгах, архивын нэгж болгон, хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах

 

 

 

 

 

 

 

10

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1.Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1.Ерөнхий шаардлага:

 

 

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Бакалавр ба түүнээс дээш Магистр ба түүнээс дээш
Мэргэжил Аль нэг салбарын инженер Авто замын инженер
Мэргэшил
Туршлага Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан Төрийн албанд 3-аас дээш жил ажилласан
Ур чадвар -Манлайлах чадвартай байх

-Удирдан зохион байгуулах

-Багаар ажиллах чадвартай байх

-Аливаа үүссэн асуудлыг задлан шинжлэх, дүгнэлт хийх чадвартай байх

-Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн

-Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх

1.2.Тусгай шаардлага: Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих Байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субьект
1.1.Байгууллагын дотор талд байгаа 1.2.Байгууллагын гадна талд байгаа
·         Газрын дарга

·         Орлогчдарга нар

·         Хэлтэс, нэгжийн дарга нар

·         Байгууллагын нийт албан хаагчид

Шууд харилцах байгууллага:

·     Гүйцэтгэгч байгууллагууд

·     Зураг төслийн байгууллагууд

·     Зөвлөх байгууллагууд

Шууд бус харилцах байгууллага

·     Нийслэлийн Засаг дарга, орлогч

·     Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

·     ЗАА–ны холбогдох хэлтэс

·     НийслэлийнЗасагдаргынхэрэгжүүлэгч агентлагууд

·     Инженерийн шугамсүлжээнийбайгууллагууд

·     Замын Цагдаагийн Газар

·     Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

·     Төрийн бус болон олон нийтийн байгууллага

2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц, хэрэгсэл 3.1. Санхүүгийн Цалин хөлс нь Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын үндсэн цалин бусад нэмэгдлээс бүрдэнэ.
3.2.Биет хөрөнгийн Албан өрөөний тавилга, компьютер, холбогдох техник хэрэгсэл
3.3. Хүний Хэлтсийн нийт албан хаагчид
3.4. Бусад Холбогдох ном товхимол, гарын авлага
4.Ажлын байрны нөхцөл 4.1. Ердийн нөхцөл Ажлын хэвийн орчин, нөхцөл байдалд ажиллана
4.2. Онцгой нөхцөл Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

….………………………   Б.Индра

орлогчдарга

………………………….  Г. Баттогтох

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………….Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………  П.Оюунчимэг

 

2016 оны10 сарын 28 өдөр

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны10 сарын 28 өдөр