МЭДЭЭЛЛИЙН САН, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

2998

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН МЭДЭЭЛЛИЙН САН, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

 

1.Байгууллагын  нэр 2. Нэгжийн нэр
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Бодлого зохицуулалтын хэлтэс
3. Ажлын байрны нэр 3.1 Албан тушаалын ангилал 3.2 Албан тушаалын зэрэглэл
Мэдээллийн сангийн мэргэжилтэн Дэс түшмэл Т3-5
4. Ажлын  байрыг  шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: 4.1 Албан  тушаалын

ангилал

4.2 Албан тушаалын

зэрэглэл

Хэлтсийн дарга

Ахлах мэргэжилтэн

Ахлах түшмэл

Дэс түшмэл

ТЗ-8

ТЗ-6

5. Ажлын байрны шууд харьяалан  удирдах албан тушаал 5.1 Албан тушаалын нэр:

 

5.2 Албан  тушаал эрхлэгчдийн тоо

Б. ЧИГ ҮҮРЭГ

1.Ажлын байрны зорилго УБ хотын авто зам, гүүр, замын байгууламжийн бүртгэл мэдээллийг хөтлөх, түүнийг шинэчлэн баяжуулах, бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааг тогтворжуулах, авто замын сүлжээний талаарх мэдээллээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийг хангаж ажиллах, ЗГ, ЗД-ын мөрийн хөтөлбөр, НЭЗ-ийн зорилтыг биелүүлэх, шаардлагатай тооцоо судалгааг хийх, мэдээллүүдээр хангах, байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг хэрэгжүүлэх, интернет, дотоод сүлжээг хэвийн найдвартай ажиллагааг хангах, вэйб сайтад материал бэлтгэх,
2. Ажлын байрны үндсэн зорилт Гүйцэтгэлийн  шалгуур  үзүүлэлт
1.       Улаанбаатар хотын авто замын сүлжээ, авто зам, замын байгууламжийн мэдээллийн санг хөтлөх, баяжуулалт хийх Авто замын сүлжээний мэдээллийн санд холбогдох бүртгэл мэдээлэл хийгдсэн ба мэдээллийн санд бүх талын зохих мэдээлэлтэй байна.
2.       Авто замын сүлжээний мэдээллийн сангийн мэдээллээр НАЗХГ-ын  инженерүүд, холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хангах. Үнэн зөв мэдээллээр хангагдана.
3.       Мэдээллийн санд бүртгэгдсэн материалыг үндэслэн тооцоо судалгаа хийх, вэйб сайтад материал бэлдэх, тайлан мэдээ гаргах Мэдээ, мэдээллийг үндэслэн зам гүүрийн өргөтгөл шинэчлэлт, шинээр барих болон засвар арчлалт хийх тооцоо судалгааг гаргаснаар цаг хэмнэх ажлын үр дүнд сайнаар нөлөөлөх
4.       Байгууллагын хэмжээнд мэдээлэл технологийн үйл ажиллагааг явуулах Ажиллагсдын ажиллах нөхцөл хангагдана.
5.       Компьютер, техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцах Компьютер, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа хангагдана.
6.       Хэлтсийн дотоод ажилд оролцох Хэлтсийн үйл ажиллагаа хэвийн явагдана.
3. Ажлын байрны гол үйл ажиллагаа

 

Хугацаа, хувиар
Ажлын байрны 1 дүгээр зорилтын  хүрээнд:

·         Авто замын мэдээллийн сангийн үндсэн материалын бүрдүүлэлт хийх

·         Мэдээллийн сангийн программ хангамжтай уялдуулан ажиллах, шинээр баригдсан болон өргөтгөл, шинэчлэлт, их засвар ба урсгал засвар хийгдсэн замын өөрчлөлтийн үзүүлэлтүүдийг оруулж нэмэлт өөрчлөлтүүдийг хийх.

·         Шинээр баригдсан зам, гүүр, замын байгууламжийн зураг төслийн болон гадаадын зээл тусламжийн хүрээнд хийгдсэн зам замын байгууламжийн ТЭЗҮ-ийн судалгаа тайлан болон хөдөлгөөний эрчмийн тооллогын материалыг хүлээн авах, бүртгэж хадгалах болон холбогдох байгууллага, хэлтэст шилжүүлэх .

·         Байгууллагын номын сангийн үйл ажиллагааг эрхлэн явуулах

Ажлын байрны 2 дугаар  зорилтын хүрээнд:

·         Замын сүлжээн дэх авто зам, замын байгууламжийн зохих мэдээллийг ИТА-д болон холбогдох байгууллага , иргэдэд гаргаж өгч байх.

·         Гол ба туслах замуудад хийгдэх өргөтгөл шинэчлэлт засвар арчлалтын талаар мэдээ мэдээлэл, схем зургийг гаргах

·         Гүүр болон хиймэл байгууламжуудын байршлыг гаргах , арчлалт, урсгал засвар, их засварын талаарх мэдээллийг гаргах,

Ажлын байрны 3 дугаар  зорилтын  хүрээнд:

·         Мэдээллийн санд бүртгэгдсэн материалыг үндэслэн шинээр барих болон өргөтгөн шинэчлэх, засвар арчлалт хийх зам, урсгал засвар, их засвар хийгдэх гүүрнүүдийн талаар судалгаа гарган төлөвлөлт судалгаа тооцоонд ашиглах

·         Мэдээллийн сангийн материалын дагуу зураг атласын эх бэлтгэх, байгууллагын вэйб сайтад замын сүлжээний мэдээллийг өгч байх.

·         Тайлан мэдээ гаргаж өгөх болон холбогдох албан бичгийг шийдвэрлэж байх.

Ажлын байрны 4 дүгээр  зорилтын  хүрээнд:

·         Компьютер, хувилагч, хэвлэгч, проектер бүрд хувийн хэрэг хөтлөх, баяжилт хийх

·         Сервер болон серверийн техник тоног төхөөрөмжийг хариуцан, стандартын түвшинд байлгах ажлыг хариуцах

·         Шалган бүртгэх товчооны удирдлагын систем, серверт хяналт тавьж ажиллах

·         Мэдээллийн технологийн үйл ажиллагааг гадны нөлөөллөөс хамгаалах, хамгаалалтын арга хэрэгсэл вирусын эсрэг программын шинэчлэлтийг байнга хийх.

Ажлын байрны 5 дугаар  зорилтын  хүрээнд:

·         Газрын ажилчдын компьютерт гарсан системийн болон сүлжээний гэмтлийг засварлах

·         Ажлын албанд ашиглагдаж байгаа компьютер, хувилагч, хэвлэгчийг хариуцсан тухайн ажилтны буруу үйл ажиллагаанаас болж эвдэрсэн тохиолдолд уг ажлыг шалган тогтоох, шаардлагатай гэж үзвэл хэвийн үйл ажиллагаанд оруулах

·         Байгууллагын компьютер, хувилагч, хэвлэгчийг хэвийн ажиллагаанд байлгах ажилд хяналт тавих, засвар үйлчилгээг хийх, оношлох, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллага, ажилтнаар засвар үйлчилгээг  хийлгэх арга хэмжээг авч ажиллах

Ажлын байрны 6 дугаар  зорилтын  хүрээнд:

·         Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх

·         Хариуцсан ажлаар үр дүнгийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлуулах

·         Сар бүр ажлын төлөвлөгөө гарган биелэлтийг ханган ажиллах

·         Албан бичиг хэрэг хөтлөх журмын дагуу ирсэн бичгийг барагдуулах

·         Албаны бичиг баримтыг байгууллагын архивд хүлээлгэн өгөх

 

 

 

 

20

 

 

 

 

 

 

20

 

 

 

 

 

 

 

20

 

 

 

 

 

 

15

 

 

 

 

 

 

 

 

 

 

15

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

 

 

 

 

 

 

 

 

1. Ажлын байранд тавигдах шаардлага

1.1 Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд боловсрол

/бакалавр түүнээс дээш/

Мэргэжил Газар зүйн мэдээллийн инженер, Геодезийн инженер, Мэдээлэл технологийн инженер Газар зүйч, Мэдээллийн технологийн инженер
Мэргэшил Мэргэшсэн байж болно.
Туршлага Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх Төрийн албанд 1-ээс дээш ажилласан байх
Ур чадвар Газар зүйн мэдээллийн программ дээр  ажиллах чадвартай

Багаар ажиллах чадвартай

Өөрчлөлтийг манлайлах, хүнийг манлайлах
1.2 Тусгай шаардлага Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх Байгууллага хувь хүний нууц хадгалах

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субьект
1.1 Байгууллагын дотор талд  байгаа 1.2 Байгууллагын гадна талд байгаа
o   Орлогч дарга

o   Хэлтсийн дарга

o   Бүх хэлтэс нэгжийн дарга нар

o   Инженер техникийн ажилтнууд

Шууд харилцах байгууллага:

o   НЗДТГазар

o   НЗДТГ хэрэгжүүлэгч агентлагууд,

o   НЗААлба

o   ЗЦГазар

Шууд  бус  харилцах  байгууллага

o   Төрийн бус болон олон нийтийн байгууллага

o   Их дээд сургуулиуд , эрдэм шинжилгээний байгууллага

2. Албан тушаал эрхлэгчдийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц хэрэгсэл 3.1 Санхүүгийн Цалин хөлс нь Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын үндсэн цалин бусад нэмэгдлээс бүрдэнэ.
3.2 Материалын Ширээ  сандал, компьютер, холбогдох  техник хэрэгсэл
3.3 Хүний
3.4 Бусад Холбогдох ном товхимол, гарын авлага
4. Ажлын байрны нөхцөл 4.1 Ердийн нөхцөл Ажлын хэвийн орчин , нөхцөл байдалд ажиллана.
4.2 Онцгой нөхцөл Илүү цагаар ажиллах

 

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг буюу  багийн ахлагч Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч,орлогч дарга

 

……………………………….Б.Индра

 

Ажлын хэсгийн гишүүд

Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

 

……………………………….  Ж.Даваасүрэн

 

Захиргаа, санхүүгийн дарга

 

………………………………   Э.Эрдэнэсайхан

 

Хүний нөөцийн мэргэжилтэн

 

………………………………. П.Оуюнчимэг

 

20 … оны ….  дугаар сарын  …. өдөр

Албан тушаалын нэр:

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга

(тамга)

 

………………………………………Ж.Тогтохбаяр

 

 

20…оны…дугаар сарын…өдөр