НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН НЯРАВЫН АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

1564

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН НЯРАВЫН АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

1.Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто замын хагжлийн газар

2.Нэгжийн нэр:

Захиргаа, санхүүгийн хэлтэс

3.Ажлын байрны нэр:

Нярав

3.1.Албан тушаалын ангилал: Техникийн гүйцэтгэх албан хаагч 3.2.Албан  тушаалын зэрэглэл:

ТҮ-4

4.Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр:

– Хэлтсийн дарга

–  Ахлах ня-бо

-Тооцооны ня-бо

4.1.Албан тушаалын ангилал:

 

 

Ахлах түшмэл

Мэргэжлийн албан хаагч

Мэргэжлийн албан хаагч

4.2. Албан тушаалын зэрэглэл:

 

ТЗ-8

ТҮ-8

ТҮ-7

5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: 5.1.Албан тушаалын нэр: 5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо:

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1.Ажлын байрны зорилго Газрын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хэвийн явуулахад туслах,эд хөрөнгийн  бүрэн бүтэн байдлыг хангах, хяналт тавих, тайлагнах
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.  Нягтлан бүртгэх бүртгэлийн анхан шатны бүртгэл хөтлөх, тайлан гаргах

2.  Байгууллагын өдөр тутмын аж ахуйн үйл ажиллагааг хариуцан явуулах

3.  Үнэт цаасны бүртгэл хөтлөх, тайлагнах

4.  Байгууллага, хэлтсийн дотоод ажилд оролцох

1.   Анхан шатны бүртгэл, тайлан нь үнэн зөв, эмх цэгцтэй байна.

2.   Ажилтан албан хаагчдын ажиллах нөхцөл бүрдсэн байна.

3.   ШБТ-ын зохион байгуулагчдад олгох үнэт цаасны бүртгэл үнэн зөв бүртгэгдсэн байна.

4.   Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар бүрэн биелэгдсэн байна.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа хуваарь
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

 

1.1 Өдөр бүр кассын дэвтэрт мөнгөний орлого, зарлагын хөдөлгөөнийг бүртгэж, үлдэгдлийг тоолж хяналт хийх;

1.2 Ажилтнуудад олгож байгаа бараа материалын кодыг шаардах хуудаст тухай бүр бичиж сарын тайлан гаргахад бэлтгэх

1.3 Худалдаж авсан бараа, материал хөрөнгийг тухай бүрт нь орлогын падаан бичиж, холбогдох баримтыг хавсаргах;

1.4 Тухайн сарын тайланг үнэн зөв, алдаагүй цэвэр нямбай хийн /касс, бараа материал, шатахуун, үндсэн хөрөнгө г.м/ дараа сарын 02-нд тооцооны нягтлан бодогчид өгч, хянуулж баталгаажуулах;

1.5 Ажилтнуудын ашиглаж байгаа үндсэн хөрөнгө болон хангамжийн материалын хөдөлгөөнийг тухай бүр бүртгэж, тайланд тусгах;

1.6 Үнэт цаасны болон агуулахын бүртгэлийг хөтлөх

1.7.Ахлах нягтлан бодогчийн зөвшөөрлөөр  мөнгөн болон биет хөрөнгийг зарцуулах;

 

Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд

2.1. Байгууллагын эд хогшил /үндсэн ба эргэлтийн хөрөнгө/-д зохих журмын дагуу бүртгэл хөтлөн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих;

2.2. Ажилтнуудын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, шаардлагатай холбогдох арга хэмжээ авах;

2.3. Өрөө тасалгаануудын эмх цэгц, хурлын өрөөний болон коридорын цэвэршүүлэгчийн  усыг тогтмол  солих ажлыг хариуцан ажиллах;

2.4 Газрын хэмжээнд зохион байгуулагдах баяр ёслол, хурал зөвлөгөөн, зочин төлөөлөгч хүлээн авах болон бусад арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах;

2.5 Ажилтнуудын бичиг хэргийн болон бусад шаардлагатай материал техник хэрэгслийн судалгааг гарган, хангах ажлыг зохион байгуулан, бүртгэл хөтлөх;

2.6 Бараа материалыг худалдаж  авахдаа чанар болон үнийн судалгаа, сонголт хийх;

2.7.Эвдэрсэн алдагдсан эд хөрөнгийг холбогдох эздээр нь төлүүлэх ажлыг зохион байгуулах;

2.8.Эд хөрөнгийн тооллогыг хагас, бүтэн жилээр хийж, үр дүнг Удирдлагын зөвлөлийн хуралд тайлагнахад бэлтгэн, ахлах ня-бо-д өгөх;

2.9.Байгууллагын хэрэгцээний эд хөрөнгөнд карт хөтлөх.

 

Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд

3.1 Шалган бүртгэх товчоодын зохион байгуулагч нарт олгох үнэт цаасны бүрэн бүтэн, бэлэн байдлыг хангаж, бүртгэлийг хөтлөн олгох;

3.2 Шалган бүртгэх товчоод, Материал шинжилгээ туршилт судалгааны лабораторийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах, бүртгэх;

 

Ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

4.1.        Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн  чиг үүрэг, удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг  цаг хугацаанд нь биелүүлж, гүйцтэтгэлийг тайлагнаж захирах, захирагдах ёсыг баримтлан ажиллах;

4.2.        Хэлтсийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулан,  ажлаа 7 хоног, хагас, бүтэн жилээр төлөвлөн тайлагнах;

4.3.        Газрын дүрэм, дотоод журам, ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах.

4.4.        Хариуцсан ажлын чиглэлээр албан хэргийн материалуудыг архивын нэгж үүсгэн, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу бүрэн бүрдэлтэйгээр хуулийн хугацаанд байгууллагын архивт шилжүүлэх;

4.5.        Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирсэн албан тоот, санал хүсэлт, өргөдлийг цахим болон бичгээр хүлээн  авах, цаг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах;

4.6.        Байгууллагаас зохион байгуулах нийт албан хаагчдын дунд зохион байгуулах сургалт, мэдээллийн цаг, спорт, урлагийн болон бусад нэгдсэн арга хэмжээнд идэвхитэй  оролцох;

4.7.        Ажлын байранд хариуцсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, ажлын байрны цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байдлыг хангаж ажиллана. Албаны бус зорилгоор байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, албаны мэдээллийг ашиглахгүй байх;

4.8.        Ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглаж, ажлын цагаар гадуур ажлаар явах болон түр эзгүй байх үед цагаа бүртгүүлэх, зохих бүртгэлийг хийлгэх, ажилд ирэх, ажлын өдөр дуусч гарахдаа хурууны хээг бүртгэх төхөөрөмжид цагаа бүртгүүлэх;

4.9.        Хувь хүний манлайллыг хангаж, хувийн зохион байгуулалт сайтай ажиллах, зүй зохистой хувцаслах, хувийн соёл, сахилга хариуцлагатай байх,  утсан харилцааг  зөв  ашиглах, харилцагчийг хүндэтгэх,  дотоод сүлжээ, интернет сүлжээг зориулалтын дагуу албан хэрэгцээнд ашиглах

4.10.      Ажилдаа хариуцлагатай, чин сэтгэлээсээ хандаж, ижил төрлийн байгууллагуудаас  туршлага судлах, шинэлэг арга хэлбэрийг эрэлхийлэх, санал санаачлагатай  ажиллах;

 

 

 

 

 

 

 

 

30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

20

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага

 

 

 

 

 

 

 

 

1.1.Ерөнхий шаардлага:

 

 

 

 

 

 

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд боловсролтой Баклавр болон түүнээс дээш
Мэргэжил Санхүү, эдийн засгийн чиглэлийн
Мэргэшил
Туршлага Мэргэжлээрээ 3-аас дээш жил  ажилласан байх  

Ур чадвар Компьютерийн өргөн хэрэглээний программууд, НББ-ийн программыг ашиглаж чаддаг байх -Багаар ажиллах чадвартай,

-Харилцааны соёлтой

-Ажилдаа нягт нямбай ханддаг

1.2. Тусгай шаардлага: Төрийн албан хаагчийн ёс зүйг сахих Байгууллага хувь хүний нууц хадгалах

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
1.1. Байгууллагын дотор талд байгаа 1.2. Байгууллагын гадна талд байгаа
-Дарга

-Орлогч дарга нар

-Газрын хэлтэс, нэгжийн дарга нар

-Газрын бүх ажилтнууд

– Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд
2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль,  Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3.Ажлын байрны нөөц, хэрэгсэл 3.1.Санхүүгийн Цалин хөлс ТҮ-4 зэрэглэлээр тогтоосон албан тушаалын цалин, ур чадварын нэмэгдэл, хоол унааны болон бусад нэмэгдлүүдээс бүрдэнэ.
3.2.Материалын Ажлын өрөө, сандал ширээ, сейф, хувцасны шкаф, номын шүүгээ, компьютер, телефон утас, бичгийн хэрэгсэл г.м
3.3.Хүний
3.4.Бусад
4.Ажлын байрны нөхцөл 4.1.Ердийн нөхцөл Аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ердийн нөхцөл.
4.2.Онцгой нөхцөл – Албан ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах

 

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………                        Б.Индра

орлогч дарга    ………………………  Г. Баттогтох

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………          Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..              П.Оюунчимэг

 

2016 оны 10 сарын 28  өдөр

 

Албан тушаалын нэр: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны 10 сарын 28  өдөр