ХУУЛЬ, ГЭРЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙР/АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

5989

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ХУУЛЬ, ГЭРЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙР/АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А.ТАНИЛЦУУЛГА

 

1.    Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

2. Нэгжийн нэр:

Захиргаа, санхүүгийн хэлтэс

3.Ажлын байрны нэр:

Хууль, гэрээ хариуцсан мэргэжилтэн

3.1. Албан тушаалын ангилал:

Дэс түшмэл

3.2. Албан тушаалын зэрэглэл:    

ТЗ-5

4.Ажлын байрыг шууд харъяалах албан тушаалын нэр:

Орлогч дарга

Хэлтсийн дарга

4.1. Албан тушаалын ангилал:

 

Ахлах түшмэл

Ахлах түшмэл

4.2. Албан тушаалын зэрэглэл:    

 

ТЗ-9

ТЗ-8

5.Ажлын байрны шууд харъяалах албан тушаал 5.1. Албан тушаалын нэр 5.2. Албан тушаал

эрхлэгчдийн тоо

                         –                      –

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1. Ажлын байрны зорилго: Газрын үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журам боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хуулийн байгууллагад газрыг төлөөлөн оролцох, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн болон гадаад, дотоодын хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжих авто замын барилга байгууламжийн  ажлуудын гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, хэлтсийн даргын ажилд дэмжлэг үзүүлэх
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1.Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.    Газрын үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журам боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2.    Батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах;

3.    Шүүх болон бусад хууль хяналтын байгууллагад газрын эрх ашгийг хамгаалах, газрыг төлөөлөн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр оролцох;

4.    Эрхэлсэн ажлын хүрээнд хууль тогтоомжууд,  бусад холбогдох стандартыг мөрдөн хэлтсийн дотоод ажилд оролцох;

1.     Байгууллагын үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдана.

2.   Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хийгдэх гэрээ хуулийн хүрээнд хийгдсэн байна.

3.   Хуулийн байгууллагад хэлцэгдэж буй аливаа маргаан бүхий асуудал  хууль тогтоомжийн дагуу шийдэгдсэн байна.

4.   Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар хэрэгжсэн байна.

 

3.Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

1.            Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, ажил гүйцэтгэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ, тушаалыг зэрэг хууль эрх зүйн актыг шинээр боловсруулах, санал өгөх, хянах болон бусад аждыг зохион байгуулах;

2.            Газрын үйл ажиллагааны чиглэлээр нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн болон түүний Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх дүрэм, журмын болон НИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамжийн төсөл боловсруулах, хянах;

3.            Газрын үйл ажиллагаатай холбогдон гарсан эрх зүйн маргааныг шийдвэрлэх ажиллагаанд байгууллагыг төлөөлөн оролцох, холбогдох албан тушаалтнаас шаардлагатай нотлох баримт материалыг гаргуулах, материалуудыг бүрдүүлэх, шүүхийн байгууллагатай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх, удирдлагад танилцуулах, тайлагнах;

4.            Дээд газраас батлагдсан хууль, тогоомжийг сурталчилах, хэрэгжилтийг хангах, холбогдох газарт тайлагнах;

5.            Газрын үйл ажиллагааны чиглэлээр нийт албан хаагчдад хууль эрх зүйн талаас мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, дэмжлэг үзүүлэн ажиллах;

Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

1. Улс болон нийслэлийн төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжих авто зам, замын байгууламжийн ажлын сонгон шалгаруулалтаар шалгарсан  гүйцэтгэгч байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэх, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулан, НЗДТГазрын Санхүү, төрийн сангийн хэлтсээр хянуулж баталгаажуулах, холбогдох албан тушаалтануудад хүлээлгэн өгөх;

2. Гэрээний  дугаар олгох, бүртгэл хөтлөх, дүгнэх, мэдээллийн санг хөтлөх, баяжилт хийх ажлыг хариуцан ажиллах;

3. Авто замын барилгын өргөтгөл, засвар шинэчлэлтийн ажлуудын гэрээний төсөл боловсруулах, жишиг маягт болон зөвлөхийн хяналтын үйлчилгээний жишиг гэрээг хяналтын инженерүүд болон гүйцэтгэгч нарт танилцуулах;

Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

1.    Газрын эрх ашиг, сонирхол зөрчигдсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл болон нэхэмжлэлийн хариу тайлбарыг боловсруулан гаргаж удирдах албан тушаалтанд танилцуулах;

2.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд албан бичиг явуулах, гүйцэтгэлийн хуудсын биелэлтийг шаардах, хяналт тавих;

3.    Холбогдох хэлтсүүдээс шаардлагатай нотлох баримт материалыг гаргуулж авах, нотариатаар батлуулах, хуулийн байгууллагаар асуудлыг шийдвэрлэхэд НАЗГ-ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох, бусад холбогдох албан хаагчдыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилуулах;

4.    Шүүхийн шийдвэрийг давж заалдах, хянуулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гүйцэтгүүлэх;

Ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

1.            Хэлтсийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд менежертэй үр дүнгийн гэрээ байгуулан, ажлаа 7 хоног, хагас, бүтэн жилээр төлөвлөж, тайлагнан ажиллах;

2.                  Дээд газрын тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь тайлагнах;

3.            Байгууллагын дүрэм, дотоод журам, ажиллагсдын ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах;

4.            Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх;

5.    Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр шаардлагатай баримт материалуудыг орчуулах, баталгаажуулах, холбогдох газарт илгээх;

6.            Төсөл, хөтөлбөрийн хүрээнд явагдах гадаад, дотоодын сургалт, семинарын талаархи мэдээллийг хэлтсийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэнд тухай бүр мэдээлж ажиллах;

7.            Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн албан бичиг, өргөдөл гомдол, санал хүсэлтийг цаг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах;

8.            Хариуцсан ажилтай холбоотой бичиг баримтыг цэгцлэн архивын нэгж болгох;

9.            Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтыг ханган, шаардлагатай мэдээллийг цахим хуудсанд хугацаанд нь оруулж ил тод нээлттэй мэдээлэх;

 

 

 

 

 

 

 

20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

50

 

 

 

 

 

 

 

 

 

20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага 1.1.Ерөнхий шаардлага

 

 

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол  Дээд /Бакалавр ба түүнээс дээш/
Мэргэжил Эрх зүйч
Мэргэшил
Туршлага Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх; Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх;
Ур чадвар – Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх,

-Албан бичиг боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай байх;

-Багаар ажиллах,

-Харилцааны соёлтой, шударга, зарчимч байх,

-Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;

1.2. Тусгай шаардлага: Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх Илүү цагаар ажиллах

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субьект
1.1. Байгууллагын дотор талд байгаа 1.2. Байгууллагын гадна талд байгаа
– Газрын дарга

– Орлгоч дарга нар

-Хэлтэс, нэгжийн дарга

– Ахлах ня-бо

– Хүний нөөцийн мэргэжилтэн

– Мэргэжилтнүүд

– НЗДТГазар

– Хуулийн байгууллагууд,

– Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд,

– Гүйцэтгэгч байгууллагууд

2. Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль,  Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3.Ажлын байрны нөөц, хэрэгсэл 3.1.Санхүүгийн Цалин хөлс нь ТЗ-5 зэрэглэлээр Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын цалин бусад нэмэгдлээс бүрднэ.
3.2.Материалын Ажлын өрөө, сандал ширээ, сейф, хувцасны шкаф, номын шүүгээ, хуулийн программ, мэргэжлийн чиглэлийн ном, лавлах, тогтмол хэвлэл, компьютер, телефон утас, бичгийн хэрэгсэл г.м
3.3.Хүний
3.4.Бусад
4.Ажлын байрны нөхцөл 4.1.Ердийн нөхцөл Ажлын хэвийн орчин, нөхцөл байдалд ажиллана.
4.2.Онцгой нөхцөл – Илүү цагаар ажиллах

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………                        Б.Индра

орлогч дарга    ………………………  Г. Баттогтох

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………          Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..              П.Оюунчимэг

 

2016 оны 10 сарын 28  өдөр

 

 

Албан тушаалын нэр: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны 10 сарын 28  өдөр