АРХИВЫН АЖИЛТАНЫ АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

11892

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН АРХИВЫН АЖИЛТАНЫ АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

1.Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

2.Нэгжийн нэр:

Захиргаа, санхүүгийн хэлтэс

3.Ажлын байрны нэр:

Архивын

ажилтан

3.1.Албан тушаалын ангилал:

Мэргэжлийн албан хаагч

3.2.Албан  тушаалын зэрэглэл:   ТҮ-5
4.Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр:

Хэлтсийн  дарга

 

4.1.Албан тушаалын ангилал:

 

Ахлах түшмэл

 

4.2.Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-8

 

5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: 5.1.Албан тушаалын нэр: 5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо:

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1.Ажлын байрны зорилго Байгууллагын архивын баримт бичгийг үндсэн зааврын дагуу эмхлэн цэгцлэх, тоо бүртгэл хөтлөх, хадгалах, байгууллага, иргэдэд лавлагаа өгөх, нийслэлийн архивт шилжүүлэх үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх, хэлтсийн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.   Архивын үйл ажиллагааг баримт бичгийн үндсэн заавар, журмын дагуу хүлээн авах, хадгалах, хөтлөх, тайлагнах;

2.   Иргэдийн санал хүсэлт, гомдол хүлээн авах www.smartcity.mn цахим хуудсыг хариуцах;

3.   Хэлтсийн дотоод ажилд хариуцсан ажлын чиглэлээр оролцох;

1.            Архивын үйл ажиллагаа стандартын дагуу хөтлөгдсөн байна.

2. Иргэдийн санал хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

3. Хэлтсийн дотоод үйл ажиллагаа тасралтгүй явагдана.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

 

1.1  Архивын хөтлөх хэргийн  нэрийн жагсаалтыг жил бүр шинэчлэх газрын даргаар батлуулах, мөрдөн ажиллах;

1.2  Ажилтнуудаас жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан өмнөх оны баримтыг картаар хүлээн авч, хадгалах баримтын бүртгэл, түр хадгалах баримтын бүртгэл үйлдэн эмхэлж цэгцлэн байгууллагын архивт шилжүүлэн авах;

1.3  Байгууллагын нягтлан шалгах комиссын хурлаар “Хөтлөх хэргийн нэрсийн жагсаалт”-ыг үндэслэн хадгалах хугацаа дуусан баримтыг нйислэлийн архивт шилжүүлэх;

1.4  Баримт бичгийн нягтлан шалгах комиссын үйл ажиллагааг удирдлагын шийдвэрийн дагуу зохион байгуулах, тайлагнах;

1.5  Баримтын тооллого явуулахдаа 1-р зэргийн байгууллагын баримтыг 3 жилд нэг удаа, 2-р зэргийн байгууллагын баримтыг 5 жилд нэг удаа тоолж дүнг тооллогын хуудсанд тэмдэглэнэ. Шаардлагатай бол тооллогын мөрөөр холбогдох арга хэмжээ авах;

1.6  Байгууллагын баримтын түүхээс түүхчилсэн лавлахыг дэлгэрэнгүй зохиох;

1.7  Байгууллагын архивын баримт бичгийн талаархи мэдээ тайланг заасан хугацаанд нийслэлийн архивт гаргаж өгөх;

1.8  Архивын өрөөг стандартын дагуу тохижуулах, баримтыг зориулалтын байр саванд хадгалах ажлыг хариуцан ажиллах /сейф шүүгээ, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, агааржуулагч, чийг, дулаан, гэрэлтүүлэг гм/;

1.9  Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийн дагуу  хэлтсийн даргын зөвшөөрлийг үндэслэн холбогдох баримтын лавлагаа, хуулбар олгох, эсвэл батлагдсан журмын дагуу  төлбөрт үйлчилгээг үзүүлэх;

1.10        Байгууллагын ажилтанд болон иргэд, аж ахуйн нэгжид олгосон архивын лавлагаа, баримтын хуулбарын бүртгэл, ашиглалтад түр олгосон баримтын бүртгэлийг хөтлөх;

Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

2.1. www.smartcity.mn цахим хуудсаар Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээс ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг цахимаар хүлээн авч орлогч дарга нарт чиг үүргийн дагуу шилжүүлж, шийдвэрлэлтэд хяналт тавих;

2.2. Ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг цаасан эх хувийг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээс хүлээн авч, карт хөтлөн, хэрэгжилтэд хяналт тавьж, шийдвэрлүүлэх, цэгцлэх, архивлах;

Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд

3.1. Албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтанд ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж  ажиллах, мэдээг журмын дагуу холбогдох газарт тайлагнах;

3.2. Албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр шинээр гарсан дүрэм, журмын дагуу баримт бичиг зохион бүрдүүлэх, байгууллагын хэмжээнд мөрдөж ажиллах;

3.3.Албан хэргийг хөтлөх, бүрдүүлэх, архивлах, хадгалах, хугацаанд нь шийдвэрлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах;

3.4.Архив, албан хэрэг хөтлөлтийн заавар, журмын талаар ажилтнуудад сургалт зохион байгуулах мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллах;

3.5. Ажлын төлөвлөгөөг жил, сараар гарган батлуулж, биелэлтийг сар, хагас болон бүтэн жилээр тайлагнах;

 

 

 

 

 

 

70

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

20

 

 

 

 

 

 

 

10

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1.Ерөнхий шаардлага:

 

 

 

 

 

 

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд /бакалавр ба түүнээс дээш
Мэргэжил Нийгмийн чиглэлийн
Мэргэшил
Туршлага
Ур чадвар -Монгол хэл бичгийн зөв бичих чадварыг бүрэн эзэмшсэн байх,

-Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх;

-Багаар ажиллах чадвартай,

-Харилцааны соёлтой,

 

1.2. Тусгай шаардлага: Төрийн албан хаагчийн ёс зүйг сахих; -Төр, байгууллага, хувь хүний нууц хадгалах;

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
1.1. Байгууллагын дотор талд байгаа 1.2. Байгууллагын гадна талд байгаа
-Газрын дарга

-Орлогч дарга нар

-Газрын хэлтэс, нэгжийн дарга

-Газрын бүх ажилтнууд

– Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд

– Нийслэлийн Архивын газар

– Иргэд аж ахуйн нэгж байгуулага

 

2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль,  Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3.Ажлын байрны нөөц, хэрэгсэл

 

 

 

 

 

 

3.1.Санхүүгийн Цалин хөлс ТҮ-5 зэрэглэлээр тогтоосон албан тушаалын цалин, ур чадварын нэмэгдэл, хоол унааны болон бусад нэмэгдлүүдээс бүрдэнэ.
3.2.Материалын Ажлын өрөө, сандал ширээ, сейф, хувцасны шкаф, номын шүүгээ, компьютер, телефон утас, бичгийн хэрэгсэл г.м
3.3.Хүний
3.4.Бусад
4.Ажлын байрны нөхцөл 4.1.Ердийн нөхцөл Аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн  ердийн нөхцөл байна.
4.2.Онцгой нөхцөл -Шаардлагатай  тохиолдолд  илүү цагаар ажиллах;

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан Ажлын байрны тодорхойлолтыг баталсан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………. Б.Индра

Ажлын хэсгийн гишүүд:

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………….     Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………       П.Оюунчимэг

 

2016  оны 10-р сарын 28-ны өдөр

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга

/тамга/

. . . . . . . . . . . . . . . . /Ж.Тогтохбаяр/

/ гарын үсэг/

 

 

 

2016  оны 10-р сарын 28-ны өдөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАНЫ АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

 

1.Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

2.Нэгжийн нэр:

Захиргаа, санхүүгийн хэлтэс

3.Ажлын байрны нэр:

Бичиг хэргийн

ажилтан

3.1.Албан тушаалын ангилал:

Мэргэжлийн албан хаагч

3.2.Албан  тушаалын зэрэглэл:   ТҮ-5
4.Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр:

Хэлтсийн  дарга

 

4.1.Албан тушаалын ангилал:

 

Ахлах түшмэл

 

4.2.Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-8

 

5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: 5.1.Албан тушаалын нэр: 5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо:

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1.Ажлын байрны зорилго Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг стандартын дагуу явуулах эрхлэн явуулах, хэлтсийн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.    Байгууллагын албан хэргийг “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын дагуу явуулах, www.edoc.ub.gov.mn цахим программыг хөтлөн явуулах;

2.  Хэлтсийн дотоод ажилд хариуцсан ажлын чиглэлээр оролцох;

1. Албан хэрэг батлагдсан журам, дүрмийн дагуу явагдана.

2. Хэлтсийн дотоод үйл ажиллагаа тасралтгүй явагдана.

 

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

 

1.1. www.edoc.ub.gov.mn цахим программаар ирсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын албан бичгийг хүлээн авч, газрын даргад цаг хугацаанд нь шилжүүлэх, удирдлагын цохолт хийсний дагуу албан бичигт хяналт тавин, шийдвэрлүүлэх, тайлагнах;

1.2. Явуулсан баримт бичгийн ажилтан албан хаагчдаас газрын дарга, орлогч дарга, холбогдох хэлтэс, нэгжийн даргаар хянуулсны дараа хүлээн авч хэвлэмэл хуудсанд буулган баталгаажуулсны дараа явсан бичгийн дэвтэрт бүртгэж, дугтуйлах, хаяглах, зэрэг ажиллагааг хийж шуудан зөөгч болон аж ахуйн нэгж, иргэнд  хүлээлгэн өгөх;

1.3. Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээс цахимаар ирсэн албан тоотын цаасан эх хувийг хүлээн авч, цэгцлэх, архивлах;

1.4. Албан бичгийн хэвлэмэл хуудсын ашиглалт, зарцуулалтанд хяналт тавих, тайлагнах;

1.5. Долоо хоног бүр ирсэн, явсан албан бичгийн тайлан мэдээг хэлтэс нэгж бүрээр гаргаж хэлтсийн даргад танилцуулах, шийдвэрлүүлэх;

1.6.        Хугацаа хэтэрсэн, хариутай бичгийг хэлтэс, нэгжийн дарга нараар яаралтай шийдвэрлүүлэх талаар хэлтсийн даргад уламжлан, шийдвэрлүүлэх;

1.7.        Дээд газрын тогтоол шийдвэрийг бүртгэн авч, газрын даргад уламжлан цохолт хийлгэсний дараа холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөх;

 

Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

 

2.1.        Албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтанд ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж  ажиллах, мэдээг журмын дагуу холбогдох газарт тайлагнах;

2.2.         Албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр шинээр гарсан дүрэм, журмын дагуу баримт бичиг зохион бүрдүүлэх, байгууллагын хэмжээнд мөрдөж ажиллах;

2.3.        Албан хэргийг хөтлөх, бүрдүүлэх, архивлах, хадгалах, хугацаанд нь шийдвэрлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах;

2.4.        Архив, албан хэрэг хөтлөлтийн заавар, журмын талаар ажилтнуудад сургалт зохион байгуулах мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллах;

2.5.         Ажлын төлөвлөгөөг жил, сараар гарган батлуулж, биелэлтийг сар, хагас болон бүтэн жилээр тайлагнах;

 

 

 

 

 

 

80

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

20

 

 

 

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1.Ерөнхий шаардлага:

 

 

 

 

 

 

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд /бакалавр ба түүнээс дээш
Мэргэжил Нийгмийн чиглэлийн
Мэргэшил
Туршлага
Ур чадвар -Монгол хэл бичгийн зөв бичих чадварыг бүрэн эзэмшсэн байх,

-Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх;

-Багаар ажиллах чадвартай,

-Харилцааны соёлтой,

 

1.2. Тусгай шаардлага: Төрийн албан хаагчийн ёс зүйг сахих; байгууллага, хувь хүний нууц хадгалах;

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
1.1. Байгууллагын дотор талд байгаа 1.2. Байгууллагын гадна талд байгаа
-Газрын дарга

-Орлогч дарга нар

-Газрын хэлтэс, нэгжийн дарга

-Газрын бүх ажилтнууд

– Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд

– Нийслэлийн Архивын газар

– Иргэд аж ахуйн нэгж байгуулага

2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль,  Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3.Ажлын байрны нөөц, хэрэгсэл

 

 

 

 

 

 

3.1.Санхүүгийн Цалин хөлс ТҮ-5 зэрэглэлээр тогтоосон албан тушаалын цалин, ур чадварын нэмэгдэл, хоол унааны болон бусад нэмэгдлүүдээс бүрдэнэ.
3.2.Материалын Ажлын өрөө, сандал ширээ, сейф, хувцасны шкаф, номын шүүгээ, компьютер, телефон утас, бичгийн хэрэгсэл г.м
3.3.Хүний
3.4.Бусад
4.Ажлын байрны нөхцөл 4.1.Ердийн нөхцөл Аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн  ердийн нөхцөл байна.
4.2.Онцгой нөхцөл -Шаардлагатай  тохиолдолд  илүү цагаар ажиллах;

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан Ажлын байрны тодорхойлолтыг баталсан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………. Б.Индра

Ажлын хэсгийн гишүүд:

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………….     Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………       П.Оюунчимэг

 

2016  оны 10-р сарын 28-ны өдөр

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга

/тамга/

. . . . . . . . . . . . . . . . /Ж.Тогтохбаяр/

/ гарын үсэг/

 

 

 

 

2016  оны 10-р сарын28-ны өдөр