Ахлах нягтлан бодогч АЖЛЫН БАЙР/АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

15187

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН Ахлах нягтлан

бодогч АЖЛЫН  БАЙР/АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

 

1.Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто замын хөгжлийн  газар

2.Нэгжийн нэр:

Захиргаа, санхүүгийн хэлтэс

3.Ажлын байрны нэр:

 

Ахлах нягтлан бодогч

3.1. Албан тушаалын ангилал:

Мэргэжлийн албан хаагч

3.2.Албан  тушаалын зэрэглэл:   ТҮ-8
4.Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр:

Дарга

Орлогч дарга

Хэлтсийн дарга

4.1.Албан тушаалын ангилал:

Ахлах түшмэл

Ахлах түшмэл

Ахлах түшмэл

4.2.Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-10

ТЗ-9

ТЗ-8

5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: 5.1.Албан тушаалын нэр:

Тооцооны ня-бо-2

Нярав-1

5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо: 

 

3

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1.Ажлын байрны зорилго Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, санхүү, татварын бүх төрлийн тайлан гаргаж удирдлагад болон харилцагч байгууллагуудад хүргүүлж, хугацаанд нь тайлагнах, санхүүгийн бүртгэлийг хууль журам, стандартын дагуу үнэн зөв хөтлөн явуулах, байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавих, тооцооны нягтлан, няравын ажлыг санхүүгийн нэгдсэн удирдлагаар ханган, хяналт тавьж, зохион байгуулан ажиллах
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1. Төсвийн орлого, зардлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг Төсвийн тухай хуулийн дагуу эдийн засгийн ангиллаар гаргаж, эрх бүхий байгууллагуудад тогтоосон хугацаанд нь  хүргүүлэх;

2. Он дамжсан өр, авлагыг барагдуулах, өр, авлага үүсгэхгүй  ажиллах;

3. Байгууллагын санхүүгийн бүртгэл тооцоо, тайлан тэнцлийг хуулийн хугацаанд НББ-ийн хууль, УСНББОУС, СТОУС, бусад санхүү, татварын бүх төрлийн хууль тогтоомжийн хүрээнд нэгтгэн тайлагнах, дүн шинжилгээ хийж удирдлагад мэдээлэх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдыг хангах, хяналт тавих;

4. Тооцооны нягтлангууд, няравын өдөр тутмын ажлыг удирдлагаар хангах, ажилд нь хяналт тавьж, зааварчилгаа өгч ажиллах;

5. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах;

6. Эрхэлсэн ажлын хүрээнд МУ-ын хууль тогтоомжууд, эрх бүхий албан тушаалтнаас баталсан тушаал, дүрэм, журам, зааврыг  мөрдөж ажиллах;

1.Төсвийн төлөвлөлт бодитой үнэн зөв хийгдсэнээр зардал өртөг буурч, улсын төсвийн орлогын төлөвлөгөө биелэгдэж, хэмнэлттэй зарчим хэрэгжиж, үргүй зардал багассан байна.

2.Харилцагч байгууллагуудтай өр авлагагүй ажиллана.

3. Санхүүгийн бүртгэл тооцоо үнэн зөв, санхүү, татварын тайлангууд хугацаандаа гарч санхүүгийн зөрчил доголдолгүй ажиллах ба удирдлага үнэн зөв мэдээллээр хангагдана.

4. Тооцооны нягтлан, няравын ажлын уялдаа холбоог хангаж, байгууллагын санхүүгийн зөрчил дутагдалгүй ажиллах боломж бүрдэнэ.

5.Шилэн дансны тухай хууль хэрэгжиж мэдээллийн ил тод байдалд хангагдана. 6.Хууль, тогтоомжийн хэрэгжилт биелэгдэж, санхүүгийн тайланг олон улсын стандартаар гаргаж хэвшсэнээр санхүүгийн үр ашиг дээшилж, удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг үнэн зөв мэдээлээр цаг хугацаанд нь бүрэн хангах боломжтой болно.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1-р үндсэн зорилтын хүрээнд:

 

1.1 Газрын санхүүгийн болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг НББОУС, Төсвийн хууль, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, батлагдсан маягтын дагуу мэдээ, тайлангуудыг сар бүр нэгтгэн НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон холбогдох газруудтай тооцоо нийлэн баталгаажуулан, хүргэх;

1.2 Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг хянаж, газрын даргаар баталгаажуулан холбогдох газарт болон НЗДТГазрын Санхүү, төрийн сангийн хэлтэст албан тоотоор хандан,тухай бүр санхүүжүүлэх;

1.3 Нийлүүлэх бүтээгдхүүний зардлын гүйцэтгэлийг ийг бүтээгдэхүүн тус бүрээр гаргах;

1.4 Батлагдсан төсвийн дагуу зардлын ангилал тус бүрээр гүйцэтгэлийг гаргах;

1.5 Гарсан зардал  бүрээр бүртгэл хөтөлж, , хэтрэлт хэмнэлтэнд хяналт тавих;

1.6 Зардал хэмнэх, үр ашигтай зарцуулах арга хэмжээ байнга авах;

 

Ажлын байрны 2-р үндсэн зорилтын хүрээнд:

 

2.1 Он дамжсан өр, авлагын тооцоог холбогдох газруудтай хийж, баталгаажуулах, барагдуулах;

2.2 Тухайн жилд гарч болох дэнчингийн болон бусад өр төлбөрийг цаг тухайд шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, өр авлагагүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх;

 

Ажлын байрны 3-р үндсэн зорилтын хүрээнд:

 

3.1 Байгууллагын санхүүгийн бүртгэл тооцоо болон, санхүүгийн тайлан тэнцлийг хуулийн хугацаанд НББ-ийн хууль, УСНББОУС, СТОУС, бусад санхүү, татварын бүх төрлийн хууль тогтоомжийн хүрээнд иж бүрнээр нь гаргаж тайлагнах;

3.2  Санхүүгийн тайланд шинжилгээ хийж, удирдлагад мэдээлэх;

3.3  Санхүүгийн тайланд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлт, зөвлөмжийг тухай бүр үр тайлан тэнцэлд тусгаж, шаардлагатай залруулгыг хийх;

3.4 Санхүүгийн тайлан, баримтанд хийсэн ДХДШХ-ийн  дүгнэлт, зөвлөмжийг тухай бүр тайлан тэнцэлд тусгаж, шаардлагатай залруулгыг хийж ажиллах, мэдэгдэл, шаардлагын хариуг цаг тухайд өгөх;

3.5 Эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтанд тухай бүр хяналт тавьж ажиллах, тооллого тооцоог зохион байгуулж хийлгэх;

 

Ажлын байрны 4-р үндсэн зорилтын хүрээнд:

 

4.1 Нярав, тооцооны нягтлангуудыг өдөр тутмын удирлагаар хангах, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа өгөх, ажилд нь хяналт тавих;

4.2 Анхан шатны баримтын бүрдүүлэлт, хөтлөлтөнд байнгын хяналт тавьж, зөрчил дутагдал гаргахгүй ажиллах;

Ажлын байрны 5-р үндсэн зорилтын хүрээнд:

 

5.1 Жилийн төсөв, орлого, урсгал зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг жил бүрийн 01 сарын 10-ны дотор заасан маягтын дагуу байгууллагын цахим хуудасны “Шилэн данс” хэсэгт байршуулж иргэд олон нийтэд нээлттэй мэдээллэх;

5.2 Хагс жилийн төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулан хэтрэлт, хэмнэлтийн шалтгаан тайлбарыг хуульд заасан хугацаанд мэдээллэх;

5.3 Өмнөх оны зарлагын хэмнэлт, туслах үйл ажиллагааны орлогын даюсан хэсгийг урамшуулалд зарцуулсан тайланг гаргах;

5.4 Хөрөнгө оруулалтын зарлага, санхүүжилтийг төсөл, объект тус бүрээр сар бүрийн 08-ны дотор маягтын дагуу гаргаж Шилэн дансанд байршуулах;

5.5 Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, төсюийн нэгдсэн үзүүлэлтийг хагас бүтэн жилээр 07.15, 01.15-ны дотор, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн мэдээг  сар бүрийн 15-ны дотор Шилэн дансанд байршуулж холбогдох газарт хүргүүлэх;

5.6 Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авч байгаа албан хаагчдын жагсаалт, санхүүжилтийн дүнгийн мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байршуулж мэдээллэх;

Ажлын байрны 6-р үндсэн зорилтын хүрээнд:

 

6.1.    Газрын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулах, хэлтсийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд ажлаа 7 хоног, хагас, бүтэн жилээр  төлөвлөн, тайлагнан ажиллах

6.2.    Edoc.ub.gov.mn, Smartcity.mn-д ирсэн албан бичиг, санал хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

6.3.    Байгууллагын дүрэм, дотоод журам болон бусад эрх зүйн актыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох;

6.4.    Газрын удирдлага болон албан хаагчдыг мэргэжлийн болон арга зүйн өдөр тутмын мэдээллээр хангах;

6.5.    Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн албан бичиг, өргөдөл гомдол, санал хүсэлтийг цаг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах;

6.6.    Хариуцсан ажлын чиглэлээр баримт материалуудыг архивын нэгж үүсгэн хүлээлгэн өгөх;

6.7.    Хэлтсээс зохион байгуулсан дотоод ажилд оролцох, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах;

 

 

 

 

 

 

 

 

30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1.Ерөнхий шаардлага:

 

 

 

 

 

 

 

 

 

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд боловсролтой,

 

Магистр
Мэргэжил Нягтлан бодогч
Мэргэшил Мэргэшсэн нягтлан бодогч

 

Туршлага Төрийн байгууллагад 3-аас доошгүй жил нягтлан бодогчоор ажилласан байх 5-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан байх
Ур чадвар Компьютерийн өргөн хэрэглээний болон санхүүгийн программ дээр ажиллаж чаддаг байх, албан бичиг боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай байх -Багаар ажиллах,

-Харилцааны соёлтой, шудрага, зарчимч байх,

 

 

1.2. Тусгай шаардлага: -Төрийн албан хаагчийн Ёс зүйн хэм хэмжээг сахих, Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх – Нууц хадгалах

 

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
1.1. Байгууллагын дотор талд байгаа 1.2. Байгууллагын гадна талд байгаа
-Газрын дарга

-Хэлтэс, нэгжийн дарга

-Хүний нөөцийн мэргэжлтэн

– Мэргэжилтэнүүд

– Сангийн яам, Хөгжлийн банк

– Зам Тээврийн Хөгжлийн яам

– НЗДТГазар

– НӨХГ

-Татвар, Нийгмийн даатгалын байгууллага

– Бусад

2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны  тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Байгууллагын дотоод журам болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
3.Ажлын байрны нөөц, хэрэгсэл

 

 

 

 

3.1.Санхүүгийн Цалин хөлс нь ТҮ-8 гэсэн зэрэглэлээр Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон бусад нэмэгдлээс бүрднэ.
3.2.Материалын Ажлын өрөө, сандал ширээ, сейф, хувцасны шкаф, номын шүүгээ, компьютер, факс, телефон утас, бичлэгийн  /диктафон/ аппарат, бичгийн хэрэгсэл г.м
3.3.Хүний Тооцооны ня-бо нар, нярав
3.4.Бусад
4.Ажлын байрны нөхцөл 4.1.Ердийн нөхцөл Ажлын хэвийн орчин, нөхцөл байдалд ажиллана.
4.2.Онцгой нөхцөл Албан ажлын шаардлагаар илүү цаг ажиллах

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………                        Б.Индра

орлогч дарга    ………………………  Г. Баттогтох

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………          Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..              П.Оюунчимэг

 

2016 оны 10 сарын 28  өдөр

 

 

Албан тушаалын нэр: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны 10 сарын 28  өдөр