Эрх шилжүүлэх тухай

279

 2019-05-28 09:10:12

                               Дугаар А/505                                  

   
2019 оны 05 сарын 28-ны өдөр            Улаанбаатар хот

Эрх шилжүүлэх тухай

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.4.2, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02/17 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

       1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, авто замаар аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гол гудамж, замуудад авто замын эгнээ тусгаарлах зориулалттай 4820 урт метр хайс хашлагыг суурилуулах болон засвар, арчлалтыг дүрмээр хүлээсэн үүргийн дагуу “Улаанбаатар зам, засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, хэрэгжилт, үр дүнг танилцуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд даалгасугай.

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан хайс, хашлага шинээр суурилуулахад шаардагдах төсвийн задаргааг хавсралт ёсоор баталсугай.

      3.Энэ захирамжийн хавсралтад заасан хайс, хашлага шинээр суурилуулахад шаардагдах 38,560,000 /гучин найман сая таван зуун жаран мянга/ төгрөгийг Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээний 2019 оны төсвийн Хот тохижилтын бусад зардлаас гаргаж, засвар, арчлалтад шаардагдах зардлыг жил бүр Нийслэлийн замын сангийн хөрөнгийн Хотын авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын хөрөнгөнд тусгуулж гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т тус тус даалгасугай.

    4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН