Эрх шилжүүлэх тухай

407

2018 оны 01 сарын 04-ний өдөр                Дугаар А/07                     Улаанбаатар хот

Эрх шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 60 дугаар зүйлийн 60.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжих барилгын засвар, гэрэлтүүлэг, камержуулалтын ажлын жагсаалтыг 1 дүгээр, авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг 2 дугаар, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Засаг даргаас Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатад шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

3.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, 1 дүгээр хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, 3 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                       С.БАТБОЛД