Эрх шилжүүлэх тухай

533

2017 оны 06 сарын  12 өдөр                     Дугаар А/422                     Улаанбаатар хот

Эрх шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 60 дугаар зүйлийн 60.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 93 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих хот тохижилт, нийтийн аж ахуй, чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
  2. Энэ захирамжийн 1 хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т. Гантөмөрт, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т тус тус шилжүүлж, холбогдуулах хууль, журмын нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.
  3. Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэсд /Э.Ганхүү/-т, 1 дүгээр хавсралтын 1-11 дэх хэсэгт захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, 1 дүгээр хавсралтын 12,13 дахь хэсэг,2 дугаар хавсралтад  заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.
  4. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Эрх шилжүүлэх тухай ” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 25-ны А/345 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 1, 3, 4, 5, 6, 7, 13, 14, 15, 44, 45, 47 дахь хэсэг, 2 дугаар хавсралтын 4, 5 дахь хэсэг, “Эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 25-ны А/350 дугаар захирамжийн хавсралтын 5, 8, 10, 11 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                   С.БАТБОЛД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2017 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ БАРИХ, ЗАСВАРЛАХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

 

/сая төг/

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 Гэр хорооллын дундах гудамжны замыг хусаж тэгшлэх, дүүргэлт хийж нягтаршуулах ажил /СХД, 6 дугаар хороо/  

2017

 

18.4

2 Баруун салааны авто замын Бумбатын зуслан чиглэлийн 1 км замыг хусаж тэгшлэх /СХД, 24 дүгээр хороо/  

2017

 

25.0

3 4 дүгээр хэсэг, 46, 47 дугаар холбосон хатуу хучилттай авто зам барих ажил 1 дүгээр хэсэг / СБД, 18 дугаар хороо/  

2017

 

50.0

4 4 дүгээр хэсэг, 46, 47 дугаар гудамжийг холбосон хатуу хучилттай авто зам барих ажил 2 дугаар хэсэг /СБД,18 дугаар хороо/  

2017

 

50.0

Дүн 143.4