Эрх шилжүүлэх тухай

415

2017 оны 05 сарын  25 өдөр                        Дугаар А/349                  Улаанбаатар хо

Эрх шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 60 дугаар зүйлийн 60.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих хот тохижилт, нийтийн аж ахуй, барилгын засварын ажлын жагсаалт 1дүгээр, авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
  2. Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар /Э. Болормаа/-т шилжүүлэн, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.
  3. Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэсд /Э.Ганхүү/-т, 1 дүгээр хавсралтаар заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.БАТБОЛД

 

НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2017 ОНД САНХҮҮЖИХ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ/сая төг/

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 2 дугаар хэсгийн “Тэгш хэм”дэлгүүрээс 120 дугаар сургууль хүртэлх замыг хатуу хучилттай болгох /БЗД, 28 дугаар хороо/  

2017

 

20,0

2 Төв замаас 203 дугаар цэцэрлэг хүртэлх 400м шороон замыг сайжруулах /БЗД, 28 дугаар хороо /  

2017

 

5,0

3 Дархан явах орон нутгийн замаас Баруун түрүүний Улаан худаг хүртэлх 700м зам дагуу гэрэлтүүлгийн ажил /СХД, 32 дугаар хороо/  

2017

 

24,5

Дүн 49,5