Хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт батлах тухай

742

2017оны 04 сарын 12 өдөр                      Дугаар А/211                    Улаанбаатар хот

┌               Хөрөнгө оруулалтын ажлын                ┐

жагсаалт батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх “Дугуйн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд хийх ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
  2. “Дугуйн зам ” дэд хөтөлбөрийн хүрээнд Туул голын дагуу хийх дугуйн замын трассын судалгаа, зураг төсөл боловсруулах 142.0 /нэг зуун дөчин хоёр/ сая төгрөгийн, Сэлбэ голын дагуу хийх дугуйн замын трассын судалгаа, зураг төсөл боловсруулах 56.0 / тавин зургаан/ сая төгрөгийн, хотын төвийн хэсэгт хийх дугуйн замын трассын судалгаа, зураг төсөл боловсруулах 302.0 /гурван зуун хоёр/ сая төгрөгийн ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э. Анар/-т, батлагдсан зураг төслийн дагуу дугуйн замыг барих ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж. Тогтохбаяр/-т тус тус даалгасугай.
  3. Энэ захирамжийн хавсралтад заасан ажлыг нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан “Дугуйн зам ” дэд хөтөлбөрийн зардлаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э. Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  4. Энэ захирамжийн хавсралтын 1-3 дахь хэсэгт заасан ажилд захирагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар     / Э.Анар/-т 4 дэх хэсэгт заасан ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж. Тогтохбаяр/-т хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт,ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.БАТБОЛД

 

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2017 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ

“ДУГУЙН ЗАМ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая.төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал байршил хугацаа Нийт төсөвт өртөг 2017 онд санхүүжих
1 Туул голын дагуу хийх дугуйн замын трассын судлагаа хийх, зураг төсөл боловсруулах 2017 онд 142.0 142.0
2 Сэлбэ гол дагуу хийх дугуйн замын трассын судалгаа хийх, зураг төсөл боловсруулах 2017 онд 56.0 56.0
3 Хотын төвийн хэсэгт хийх дугуйн замын трассын судалгаа хийх, зураг төсөл боловсруулах 2017 онд 302.0 302.0
4 Батлагдсан зураг төслийн дагуу дугуйн замыг эхний ээлжийн бүтээн байгуулалтын гүйцэтгэх, /Сэлбэ гол, Хотын төвийн хэсэг/ 2017 онд 500.0 500.0
Нийт дүн 1000.0 1000.0