Эрх шилжүүлэх тухай

753

2017 оны 11 сарын 14-ний өдөр                Дугаар А/856                    Улаанбаатар хот

856_хавсралт 

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 60 дугаар зүйлийн 60.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3,  53 дугаар зүйлийн 53.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 143 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

         1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралт ёсоор баталж, худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсүгэй.

         2.Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулан, дүнг танилцуулж ажиллахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаад үүрэг болгосугай.

         3.Энэ захирамжийн хавсралтаар баталсан “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 1, 2 дахь хэсэгт заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, 3 дахь хэсэгт заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, 4 дэх хэсэгт заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар /М.Дэлгэрэх/-т, 5 дахь хэсэгт заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, уг төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

        4.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/341 дүгээр захирамжийн 3 дугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих эмнэлгийн автомашин”-ы 1 дэх хэсэг, “Эрх шилжүүлэх тухай“  Нийслэлийн  Засаг  даргын  2017  оны  05  дугаар  сарын  25-ны өдрийн А/349 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих дэд бүтэц, тохижилт болон бусад хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 3, 5, 9 дэх, 2 дугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн жагсаалт”-ын 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                      С.БАТБОЛД