Хөрөнгө гаргах тухай

974

2017 оны 06 сарын 29 өдөр                     Дугаар А/27                         Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх заалт, Засгийн газрын “Төрийн сангийн үйл ажиллагааны журам батлах тухай” 2013 оны 287 дугаар тогтоол, Сангийн Сайдын “Журам шинэчлэн батлах тухай” 2014 оны 212 дугаар тушаалын 5.2.5 “б”, “в” заалт, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/350, 442 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих хотын авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажил, тохижилт нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулах, архивын нэгж үүсгэх, үйл ажиллагаанд 240000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг холбогдох журмын дагуу зарцуулахыг ахлах ня-бо /П.Ариунаа/-д зөвшөөрсүгэй.

 

 

ДАРГА                                 Ж.ТОГТОХБАЯР