Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг дахин нээнэ

928

“Замын Цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийн барилгын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах үүднээс баригдсан түр замуудын нэг болох Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замыг 2018 оны 04 дүгээр сард барьсан. Өнгөрсөн зургаадугаар сард үерийн улмаас хуримтлагдсан усыг нэвтрүүлэх зорилгоор сэтэлсэн түр замын нөхөн сэргээлтийг хийж 2021 оны 09 дүгээр сарын 16-нд дахин замын хөдөлгөөнийг нээнэ. Түр замыг Дунд гол дээгүүр баригдаж байгаа 60 у/м гүүрийн барилгын ажлыг дуусгаж үндсэн гүүрийн доод талын буцаж эргэх эргэлтийн замын хөдөлгөөнийг 2021 оны 10 дугаар сард нээх хүртэлх хугацаанд ашиглах юм.