Баянбүрдийн тойргийн хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ

751

Баянбүрдийн тойргийн авто замын зорчих хэсгийг асфальт бетоноор хучихаар наймдугаар сарын 16-21-ний 23:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарласан. Улмаар инженер, техникийн 12 ажилтан болон 90 гаруй замчин, тэмдэгчин 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт болон хэвтээ тэмдэглэгээний ажлыг түргэн, шуурхай хийж гүйцэтгэлээ. Авто замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө буюу наймдугаар сарын 20-ны 23:00 цагт бүрэн нээлээ.