Үнэлгээний хороо байгуулах тухай

19

Үнэлгээний хороо байгуулах тухай

2017 оны 06 сарын 21 өдөр                     Дугаар А/22                        Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/350 дугаар захирамж, газрын дүрмийн 2.6 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих хотын авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

 

Дарга                Г.Баттогтох                       Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын Орлогч дарга

Гишүүд             Б.Саулегүл                       Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын Тогтоол шийдвэрийн биелэлт

хариуцсан мэргэжилтэн, даргын

туслах.

 

Т.Энхболд                        Нийслэлийн Худалдан авах

ажиллагааны газрын Худалдан авах

ажиллагаа зохион байгуулах хэлтсийн

мэргэжилтэн.

 

Я.Баярхүү                         Монголын Авто замчдын холбооны

Зөвлөлдөх хорооны гишүүн.

 

Нарийн бичгийн дарга

Э.Мөнх-Од                       Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын Засвар ашиглалтын хяналтын

хэлтсийн ахлах мэргэжилтэн.

 

  1. Худалдан авах ажиллагаатай холбоотой холбогдох бүх баримт бичгээр архивын нэгж бүрдүүлж, холбогдох ажилтанд хүлээлгэж өгөхийг Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга /Э.Мөнх-Од/-д үүрэг болгосугай.
  2. Дээрх худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг үнэлгээний хорооны дарга /Г.Баттогтох/-д даалгасугай.

 

ДАРГА…………………………….Ж.ТОГТОХБАЯР