Ажил эрчимжүүлэх тухай

889

Ажил эрчимжүүлэх тухай

2017 оны 06 сарын 15 өдөр                     Дугаар А/21                        Улаанбаатар хот

Ажил эрчимжүүлэх тухай

          Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх заалт, газрын дүрмийн 2.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын ачаалал нэмэгдэж байгаа болон 2017 оны эхний хагас жилийн тайлангийн хугацаа ойртож байгаатай холбогдуулан байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын ажлыг эрчимжүүлэх, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахиулах, төлөвлөсөн ажлыг цаг хугацаанд нь багтаан гүйцэтгэх зорилгоор 2017 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд уртасгасан цагаар ажиллуулах, ажилд нь хяналт тавьж ажиллахыг орлогч дарга нар, хэлтэс, нэгжийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.
  2. Ажилтан, албан хаагчдын ажлыг чанартай, үр дүнтэй гүйцэтгүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авч, хяналт тавьж ажиллах албан тушаалтнуудын хуваарийг хавсралтаар баталсугай.
  3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, тухай бүрт тайлагнаж ажиллахыг орлогч дарга /Б.Индра/-д үүрэг болгосугай.

 

ДАРГА…………………………….Ж.ТОГТОХБАЯР