Багануур дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд явган хүний зам шинээр тавих, засварлах ажил үргэлжилж байна

655

Багануур дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд явган хүний зам шинээр тавих, засварлах ажлын явц 80% -ийн гүйцэтгэлтэй байна.

Гүйцэтгэгч “Арвинтэмүүлэл” ХХК нь 2019 оны 07-р сарын 23-ний өдрөөс нийт 17 байршилд 4444 м2 газар явган хүний зам шинээр тавих болон засварлах ажлыг гүйцэтгэж байна. 2019 оны 09-р сарын 06-ний өдөр буюу гэрээт хугацаандаа хүлээлгэн өгнө.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР