АВТО ЗАМЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

757

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол улс байгуулсны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярыг тохиолдуулан авто замын салбарын их бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүч хөдөлмөр, хувь нэмрээ оруулан үр бүтээлтэй ажилласан байгууллагын инженер, техникийн ажилчдыг Яамны шагнал, Нийслэлийн ИТХ болон Засаг даргын шагнал, Монголын залуучуудын холбооны шагналаар тус тус  шагнасныг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Орлогч дарга Г.Баттогтох, нар гардуулан өглөө.

Авто замын салбарын “Тэргүүний замчин” тэмдгээр Хөдөлгөөн, зохион байгуулалтын мэргэжилтэн О.Энхбаатар,  өндөр настан Д.Залуу-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн яамны “Жуух бичиг”-ээр хууль, гэрээ хариуцсан мэргэжилтэн Б.Батсүх, материалын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнэ, харуул Д.Баттөр, НИТХ-ын  “Хүндэт тэмдэг”-ээр ашиглалтын мэргэжилэн Б.Марина, “Өргөмжлөл”-өөр  гүүрийн хяналтын мэргэжилтэн Я.Өнөртүвшин, ШБТовчооны зохион байгуулагч  З.Батбилэг, “Хүндэт үнэмлэх”-ээр  лаборант Т.Лхамсүрэн, ахлах мэргэжилтэн Э.Мөнх-Од, Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр Материал шинжилгээ, туршилт судалгааны лабораторийн эрхлэгч Л.Мэндбаяр,

Нийслэлийн “Тэргүүний ажилтан”-аар жолооч Н.Одонхүү, Хөдөлгөөн зохион байгуулалтын мэргэжилтэн О.Энхбаатар, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр материалын мэргэжилтэн Б.Дашдорж, гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн, жолооч Г.Бат-Эрдэнэ,

 Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” тэмдэгээр ахлах мэргэжилтэн Э.Мөнх-Од, Д.Заансүх, гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн, хөдөлгөөн зохион байгуулалтын мэргэжилтэн Б.Ширэндэв, ашиглалтын мэргэжилтэн Б.Басхүү, Э.Лхамсүрэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Оргилболд, тооцооны ня-бо Л.Баярцэцэг  “Тэргүүний залуу инженер”-ээр  мэргэжилтэн Т.Чингэс, Б.Ертис, “Хөдөлмөрийн алдар” тэмдэгээр   жолооч С.Отгонбаяр,Х.Түвшинбаяр, Г.Гантулга нарыг шагналаа.