ГУРВАЛЖИНГИЙН ГҮҮРНИЙ УРД УУЛЗВАРААС САППОРОГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ 0.9 КМ АВТО ЗАМЫГ ТҮР ХААНА

825

Баянгол дүүргийн 20-р хороо, Гурвалжингийн гүүрний урд уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх 0,9 км авто замыг 2019 оны 07-р сарын 13-15-ны хооронд түр хааж, “Одкон Холдинг” ХХК нь инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус замаар зорчих иргэд та бүхэн хөдөлгөөний эрчим, замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг хүсье.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР