2019 ОНЫГ “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” БОЛГОХ ТУХАЙ

79

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр                                                  Улаанбаатар хот

Дугаар 59

2019 ОНЫГ “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” БОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгосугай.
  2. “Эх оронч худалдан авалтын жил”-ийг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын гишүүдээс санал авч, боловсруулан батлахыг Аж үйлдвэржилтийн бодлогын зөвлөл (Г.Занданшатар)-д даалгасугай.
  3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, эрхэлсэн салбар, харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжилтийг зохион байгуулж, тайланг хагас болон жилийн эцсийн байдлаар Аж үйлдвэржилтийн бодлогын зөвлөлд хүргүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болгосугай.
  4. “Эх оронч худалдан авалтын жил”-ийн хүрээнд дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалсугай.
  5. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангах, төлөвлөгөөний хэрэгжилтийг Засгийн газарт танилцуулахыг Аж үйлдвэржилтийн бодлогын зөвлөл (Г.Занданшатар)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                 У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга            Г.ЗАНДАНШАТАР