Төрийн албаны тухай хуулийн (шинэчилсэн найруулга) онцлог  зохицуулалт”ын талаарх сургалтыг зохион байгууллаа

70

Өнөөдөр Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Удирдлагын академийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Алтанзулыг урьж, нийт албан хаагчдадаа “Төрийн албаны тухай хуулийн (шинэчилсэн найруулга) онцлог  зохицуулалт”-ын талаар сургалтыг зохион байгуулав.

Энэхүү сургалтын зорилго нь 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн Төрийн албаны шинэчилсэн найруулгын талаарх хуулийг судлан, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах, төрийн албан тушаалд тавигдах шаардлага, хууль зөрчсөн албан хаагчид хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгосон зэрэг нэмэлт талаар тодорхой тайлбарлаж, ойлголтыг өглөө.

Сургалтад байгууллагын нийт 45 албан хаагч оролцлоо.