НИЙСЛЭЛИЙН  НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭС БОЛОН ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

1467

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.  

Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

1.Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

  • Боловсролын шаардлага”: Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг

тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.

  • Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.
  • Мэргэшлийн шаардлага”: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.
  • Туршлагын шаардлага”: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

2.Сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэнийг  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ДҮНЖИНГАРАВ дахь салбарт 2018 оны  11  дүгээр сарын 20-ны өдөр “ДЭС ТҮШМЭЛ”-ийн ангилалын ажлын байр; 21-ний өдөр “ТУСЛАХ ТҮШМЭЛ”-ийн ангилалын ажлын байранд 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэл явагдана.

3.Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянга/ төгрөг байна.

  1. 4.Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
  • Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр  хөрвүүлсэн байх;
  • Иргэний үнэмлэхний хуулбарын хамт;
  • “3 х 4”-гийн  хэмжээний  цээж зураг 2 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, эх хувийн хамт;
  • Шалгалтын үйлчилгээний төлбөр

 Шалгалтын хуваарь

  • Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааран шалгалт өгөх иргэдийн нэр, цагийн хуваарийг 11 дүгээр  сарын 23-ны өдрийн 12 цагаас өмнө Төрийн албаны зөвлөлийн www. csc.gov.mn, Ulaanbaatar.mn гэсэн цахим хуудсуудаар мэдээлнэ.
  • Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирэх бөгөөд иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй болно.

Мэдээлэл лавлагаа 

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд мэргэшлийн шалгалт өгөх  хүсэлтэй иргэд дараах утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

  1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба: Нийслэлийн төр захиргааны 1 дүгээр байр 204 тоот өрөө, холбогдох утас 310452;
  2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар: Нийслэлийн төр захиргааны 1 дүгээр байр 211 тоот өрөө, холбогдох утас 320147;
  3. Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн Ажлын алба: 304 тоот өрөө, холбогдох утас 70213152;
  4. Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар: 208 тоот өрөө, холбогдох утас 70210212;
  5. Багануур дүүргийн Дотоод аудитын алба: 208 тоот өрөө, холбогдох утас 70210212;
  6. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар: 216 тоот өрөө, холбогдох утас 70233348;
  7. Налайх дүүргийн Дотоод аудитын алба: 216 тоот өрөө, холбогдох утас 70233348;
  8. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба: 202 тоот өрөө, холбогдох утас 70172647;
  9. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар: 315 тоот өрөө, холбогдох утас 70173201;
  10. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар: Нийслэлийн төр захиргааны 2 дугаар байр “Хангарьд ордон”-ы 502 тоот өрөөнд, холбогдох утас 325385;
  11. Нийслэлийн Аялал жуулчлалын газар: Нийслэлийн төр захиргааны 4 дүгээр байр 504 тоот өрөө, холбогдох утас 70148687;
  12. Нийслэлийн Боловсролын газар: Багшийн хөгжлийн ордон, холбогдох утас 70113039;
  13. Нийслэлийн Байгаль орчны газар: Нийслэлийн төр захиргааны 2 дугаар байр “Хангарьд ордон”-ы 406 тоот өрөөнд, холбогдох утас 318003;
  14. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар: Нийслэлийн төр захиргааны 4 дүгээр байр/Зоос гоёлын үйлдвэрийн урд/-ны 502 тоот өрөө, холбогдох утас 70110733;
  15. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар: Нийслэлийн төр захиргааны 3 дугаар байр /зүүн талын хаалга/ 201 тоот өрөө, холбогдох утас96071918;
  16. Нийслэлийн Мэдээллийн технологийн газар: Нийслэлийн төр захиргааны 2 дугаар байр “Хангарьд ордон”-ы 502 тоот өрөөнд, холбогдох утас 330899;
  17. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар: Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байр, холбогдох утас 70113147;
  18. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар: БЗД-ийн 2 дугаар хороо, Их засгийн өргөө чөлөө /КТМС-ийн ард/ шүүхийн байр, 213 тоот өрөөнд, холбогдох утас  457051;
  19. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар: холбогдох утас 70007044;
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн “ДЭС ТҮШМЭЛ”-ийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны захиалга
Албан тушаалын нэр Ангилал, зэрэглэл Ажлын байрны тоо Хариуцах асуудал Тухайн албан тушаалыг эрхлэхэд тавигдах шаардлага
Боловсрол Мэргэжил Мэргэшил Туршлага Ур чадвар Тусгай шаардлага
1.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба
1 Зохион байгуулагч ТЗ-6 1 Гадаад харилцаа Дээд боловсролын  бакалавраас доошгүй зэрэгтэй байх Эрх зүйч, Олон улсын эдийн засгийн харилцаа, Улс төр судлаач харгалзахгүй харгалзахгүй Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн,
төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу баримт бичиг боловсруулах, багаар ажиллах чадвартай байх;
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих; /Улаанбаатар хотын иргэн/
2 Зохион байгуулагч ТЗ-6 1 Хуралдаан зохион байгуулалт, иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч Дээд боловсролын  бакалавраас доошгүй зэрэгтэй байх Эрх зүй, санхүүгийн удирдлага Компьютерийн програм хангамжаар нутгийн захиргааны байгууллагад ажилласан туршлагатай байх
2.Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Ажлын алба
1 Мэргэжилтэн ТЗ-4 1 Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах Дээд боловсролын  бакалавр зэрэгтэй байх Сэтгүүлч харгалзахгүй Нутгийн өөрөө удирдах байгууллагад 1-ээс дээш жил ажилласан байх Багаар ажиллах чадвартай, компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, /Багануур дүүргийн иргэн байх/
3.Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба
1 Ажилтан ТЗ-4 1 Хяналт шалгалт, нийгмийн бодлогын хороо хариуцсан Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Эрх зүйч Нийгмийн бодлогын чиглэлээр төрийн албанд 1-ээс доошгүй жил ажилласан байх Багаар ажиллах, зохион байгуулах, баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай, компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн  байх Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах; /Улаанбаатар хотын иргэн байх/
2 Ажилтан ТЗ-4 1 Хүний нөөц, сургалт, төлөөлөгч хариуцсан Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Эрх зүйч, төрийн    захиргаа,      багш Хүний нөөцийн чиглэлээр Төсвийн  байгууллагад  1-ээс доошгүй жил ажилласан байх
3 Ажилтан ТЗ-4 1 Хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч, санхүү эдийн засгийн хороо хариуцсан Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Эдийн засагч, нягтлан бодогч Дотоод хяналт, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр Төрийн албанд   2-оос доошгүй, мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан байх
4 Ажилтан ТЗ-4 1 Мэдээллийн технологи хариуцсан Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Програм хангамж мэргэжлээрээ Төрийн албанд    2-оос доошгүй жил ажилласан байх
4.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
1 Мэргэжилтэн ТЗ-6 1 Телевиз, радио хариуцсан Дээд боловсролын  бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх Сэтгүүлч Харгалзахгүй Хэвлэл мэдээллийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан байх Удирдан зохион байгуулах,Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн,
төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу баримт бичиг боловсруулах, багаар ажиллах чадвартай байх;
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах; /Улаанбаатар хотын иргэн байх/
5.Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар
1 Мэргэжилтэн ТЗ-4 1 Мэдээллийн технологи хариуцсан Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Мэдээллийн систем, инженер харгалзахгүй Төрийн байгууллагад мэргэжлээрээ  1-ээс доошгүй ажилласан байх Багаар ажиллах чадвартай, компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах, баримт бичиг боловсруулах чадвартай байх Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах /Багануур дүүргийн иргэн байх/
2 Мэргэжилтэн ТЗ-4 1 Банкны төлбөр тооцоо Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Эдийн засагч, санхүү, нягтлан бодогч харгалзахгүй Төрийн албанд мэргэжлээрээ 1-ээс   доошгүй жил ажилласан байх Санхүүгийн тайлан тооцоо, судалгаа гаргах чадвартай Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах /Багануур дүүргийн иргэн байх/
3 Мэргэжилтэн ТЗ-4 1 Төрийн захиргаа, хяналт шинжилгээ Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Төрийн удирдлага,    эрх зүйч Төрийн удирдлагаар Төрийн албанд мэргэжлээрээ 1-ээс   доошгүй жил ажилласан байх Бичиг баримт боловсруулах, нэгтгэн дүгнэлт хийх чадвартай
6.Багануур дүүргийн Дотоод аудитын алба
1 Мэргэжилтэн ТЗ-4 1 Санхүүгийн хяналт шалгалтын аудитор Дээд боловсролын  бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх Санхүү, нягтлан бодох бүртгэл, Эдийн засаг, эрх зүйч харгалзахгүй Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн,
төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу баримт бичиг боловсруулах, багаар ажиллах чадвартай,  англи хэлний мэдлэгтэй байх;
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах; /Багануур дүүргийн иргэн байх/
7.Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар
1 Мэргэжилтэн ТЗ-4 1 Бүртгэл, орон нутгийн өмч, сургалт хариуцсан Дээд боловсролын  бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх Нягтлан бодогч-эдийн засагч Мэргэшсэн нягтлан бодогч Мэргэжлээрээ 3-аас доошгүй, төрийн албанд 2-оос доошгүй  жил ажилласан байх Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн,
төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу баримт бичиг боловсруулах, тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийх, багаар ажиллах чадвартай байх;
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах, /Налайх дүүргийн иргэн байх/
8.Налайх дүүргийн Дотоод аудитын алба
1 Мэргэжилтэн ТЗ-4 1 Хууль эрх зүйн асуудал хариуцсан Дээд боловсролын  бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх Хууль эрх зүйн мэргэжилтэй Захиргаа, эдийн засгийн эрх зүйгээр Төрийн албанд  болон мэргэжлээрээ 5-аас доошгүй ажилласан байх Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн,
төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу баримт бичиг боловсруулах, багаар ажиллах чадвартай байх;
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах, /Налайх дүүргийн иргэн байх/
9.Нийслэлийн Авто замын хөгжлийн газар
1 Мэргэжилтэн ТЗ-5 1 Олон нийттэй харилцах Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Нийгмийн чиглэлийн мэргэжилтэй харгалзахгүй Төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан байх Багаар ажиллах чадвартай, компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх; /Улаанбаатар хотын иргэн байх/
2 Мэргэжилтэн ТЗ-5 1 Авто замын төлөвлөлт Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Авто замын барилгын инженер харгалзахгүй Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх Автозамын тооцооны програм болон зураг төслийн програм хангамж ашиглах чадвартай (autodesk, autocad, civil, 3D)
3 Мэргэжилтэн ТЗ-5 1 Геодезийн Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Геодезийн инженер харгалзахгүй Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх Авто замын байгууламжийн зураг төсөлтэй ажиллах, зургийн програмын болон геодизийн ажлыг гүйцэтгэх чадвартай Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх; /Улаанбаатар хотын иргэн байх/
10.Нийслэлийн Боловсролын газар
1 Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн ТЗ-4 1 Албан ба  албан бус боловсрол Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Багш Боловсролын удирлагаар Ерөнхий боловсролын сургуульд 5-аас доошгүй жил менежерээр ажилласан байх Монгол кирил бичгийн дүрмийн шаардлага хангасан, утга зохиолын хэлний хэм хэмжээнд бүрэн нийцсэн бичиг баримт боловсруулах чадвартай, компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтй   байх Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах  /Багануур дүүргийн иргэн байх/
2 Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн ТЗ-4 1 Сургуулийн өмнөх боловсрол Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч харгалзахгүй Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил, төрийн албанд 3-аас доошгүй жил  ажилласан байх Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах  /Улаанбаатар хотын иргэн байх/
3 Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс ТЗ-4 1 Төсвийн төлөвлөлт, нягтлан бодох бүртгэл Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Эдийн засагч, нягтлан бодогч Мэргэшсэн нягтлан бодогч Төрийн албанд 3-аас доошгүй ажилласан байх
4 Сонгино хайрхан  дүүргийн Боловсролын хэлтэс ТЗ-5 1 Статистик мэдээ, хяналт шинжилгээ хариуцсан Ахлах мэргэжилтэн Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Мэдээлэл зүйн багш, эрх зүйч Нийгмийн болон боловсролын удирдлагаар Боловсролын салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх
5 Сонгино хайрхан  дүүргийн Боловсролын хэлтэс ТЗ-4 1 Бага боловсрол Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Бага ангийн багш харгалзахгүй Боловсролын салбарт 5-аас доошгүй жил ажилласан байх Монгол кирил бичгийн дүрмийн шаардлага хангасан, утга зохиолын хэлний хэм хэмжээнд бүрэн нийцсэн бичиг баримт боловсруулах чадвартай, компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтй   байх Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах; /Улаанбаатар хотын иргэн байх/
6 Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс ТЗ-4 1 Бага боловсрол Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Бага ангийн багш харгалзахгүй Төрийн байгууллагад  3-аас доошгүй ажилласан байх
11.Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар
1 Мэргэжилтэн ТЗ-5 1 Дэд бүтэц хариуцсан Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх инженер харгалзахгүй Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан байх Багаар ажиллах, төсөл хөтөлбөр боловсруулах чадвартай, компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах; /Улаанбаатар хотын иргэн байх/
12.Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар
1 Мэргэжилтэн ТЗ-5 1 Мэдээлийн сүлжээ, технологи, гадаад харилцаа хариуцах Дээд боловсролын  бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Програмист, гадаад харилцаа, график     дизайнер Мэдээллийн технологи Улсад 2-оос доошгүй жил ажилласан байх Багаар ажиллах чадвартай, компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтй  байх Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах; /Улаанбаатар хотын иргэн байх/
13.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
4 байцаагч ТЗ-5 1 Барилгын техникийн хяналт Дээд боловсролын бакалавр зэрэгтэй байх Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, конструктор инженер /хийцийн зургийн/ Тухайн хяналтын чиглэлээр Тухайн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн,
төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу баримт бичиг боловсруулах, багаар ажиллах чадвартай байх;
Байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалах,
хөндлөнгийн нөлөөнд үл автах,
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах; /Улаанбаатар хотын иргэн байх/
14.Нийслэлийн Мэдээллийн технологийн газар
1 Ахлах мэргэжилтэн ТЗ-6 1 Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтэс Дээд боловсролын  бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх Компьютер програм хангамж харгалзахгүй Мэргэжлээрээ 5-аас дээш, төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан байх Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу баримт бичиг боловсруулах, багаар ажиллах чадвартай,  англи хэлний мэдлэгтэй байх; Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах; /Улаанбаатар хотын иргэн байх/
2 Мэргэжилтэн ТЗ-5 1 Өгөгдлийн сан хариуцсан Дээд боловсролын  бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх Програм хангамж,     газар зүй, газар зүйн  мэдээллийн системийн мэргэжилтэй Өгөгдлийн сан, газар зүйн мэдээллийн сангаар  Мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажиллаж, төсөл хэрэгжүүлсэн эсвэл хэрэгжүүлэхэд оролцож байсан туршлагатай XLM,Web service, SOAP, JSF/JSP зэргийг эзэмшсэн байх; /Улаанбаатар хотын иргэн байх/
4 Мэргэжилтэн ТЗ-5 1 Инновацийн асуудал хариуцсан Дээд боловсролын  бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх Мэдээллийн систем, програм хангамжийн чиглэлээр Програм хангамжийн чиглэлээр Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах; /Улаанбаатар хотын иргэн байх/
5 Сервер администратор ТЗ-5 1 Сервер администратор Дээд боловсролын  бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх Сүлжээ, систем админ, мэдээллийн систем, програм хангамжийн мэргэжилтэй Сүлжээ,  сервер системийн админ зохион байгуулалт, домэйн контроллёр Сервер системийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан байх Oracle, MSSQL, Active directory, Uinux,  windows сервер, систем эзэмшсэн, Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу баримт бичиг боловсруулах, багаар ажиллах байх; Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах; /Улаанбаатар хотын иргэн байх/
15.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
1 Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга ТЗ-5 1 Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Дээд боловсролын  бакалавр зэрэгтэй байх Эрх зүйч 10 хурууны бичээчийн сургалтад хамрагдсан Харгалзахгүй Хууль хэрэглээний болон баримт бичиг боловсруулах, хурдан бичих чадвартай, өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын  зохих мэдлэгтэй байх Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих; /Улаанбаатар хотын иргэн/
16.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
1 Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга ТЗ-5 1 Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Дээд боловсролын  бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх Эрх зүйч Харгалзахгүй Харгалзахгүй Хууль хэрэглээний болон баримт бичиг боловсруулах, хурдан бичих чадвартай, өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын  зохих мэдлэгтэй байх Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих; /Улаанбаатар хотын иргэн/
17.Нийслэлийн Аялал жуулчлалын газар
1 Мэргэжилтэн ТЗ-5 1 Соёлын аялал жуулчлал, салбарын хамтын ажиллагаа Дээд боловсролын  бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх Аялал жуулчлал эсвэл бизнесийн удирдлага, маркетинг харгалзахгүй Аялал жуулчлалын салбарт 4 жил, үүнээс төрийн байгууллагад     2-оос доошгүй жил ажилласан байх Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн,
төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу баримт бичиг боловсруулах, багаар ажиллах чадвартай байх;
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах; /Улаанбаатар хотын иргэн байх/
2 Мэргэжилтэн ТЗ-5 1 Үйлчилгээний байгууллага, жуулчны аюулгүй байдал Дээд боловсролын  бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх Аялал жуулчлалын менежер Аялал жуулчлалын удирдлага Аялал жуулчлалын салбарт 5 жил, үүнээс төрийн байгууллагад       2-оос доошгүй жил ажилласан байх
 “ТУСЛАХ ТҮШМЭЛ”-ийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны захиалга
Албан тушаалын нэр Ангилал, зэрэглэл Ажлын байр Хариуцах асуудал Тухайн албан тушаалыг эрхлэхэд тавигдах шаардлага
Боловсрол Мэргэжил Мэргэшил Туршлага Ур чадвар Тусгай шаардлага
1.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар
1 Нийгмийн ажилтан ТЗ-3 1 Нийгмийн хамгааллын болон Нийгмийн ажил үйлчилгээг иргэдэд үзүүлэх Дээд боловсролын  бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш, эрх зүйч харгалзахгүй харгалзахгүй Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн,
төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу баримт бичиг боловсруулах, багаар ажиллах чадвартай байх;
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах; /Улаанбаатар хотын иргэн байх/
2.Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн Ажлын алба
1 1 дүгээр хорооны Иргэний танхимын ажилтан ТЗ-3 1 1 дүгээр хорооны Иргэний танхимын ажилтан Дээд боловсролын  бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх харгалзахгүй харгалзахгүй харгалзахгүй Багаар ажиллах чадвартай, компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, /Багануур дүүргийн иргэн байх/
3.Нийслэлийн Байгаль орчны газар
1 Байгаль хамгаалагч ТЗ-2 1 Байгаль хамгаалагч Дээд Эрх зүйч, байгаль орчин Байгаль хамгаалал Байгаль орчны болон хууль эрх зүйн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт шалгалт хийх арга барил эзэмшсэн, хяналт шалгалтын бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлэх чадвартай байх Тусгай зориулалтын  багаж, техник хэрэгсэл ашиглах, эзэмших чадвартай,
хувийн ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах,
Жолооны “А” үнэмлэхтэй байх; /Улаанбаатар хотын иргэн байх/