Сэлбэ зуслангийн зүүн талаар үргэлжлэх авто замын ажил дуусаж байна

1886

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслан /хуучнаар/-гийн зүүн талаар үргэлжлэх 1 км авто замын ажил 95 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар асфальт бетон хучилтын ажил хийгдэж дуусаж, үргэлжлүүлэн явган хүний замын ажил хийгдэж байна.

Уг авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нээхээр ажиллаж байна.