Нийслэлийн авто замыг зурагжуулах аян амжилттай болж өнгөрлөө

944

Дэлхийн Банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хамтран иргэдийн дунд “Нийслэлийн авто замын сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын зураглал хийх аян”-ыг 21 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулж, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дэлхийн банкны Монгол дахь салбарын Морин хуур өрөөнд шагнал гардуулах үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Аяныг Даян Дэлхийн Гамшгийн Эрсдэлийг Бууруулах, Сэргээх Сан (GFDRR) болон Даян Дэлхийн Авто Замын Аюулгүй Байдлын Сан (GRSF)-гийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн юм.

Уг аяны хүрээнд нэгдүгээр байранд Б.Билгүүн 186 км авто замын 36756 зураг, хоёрдугаар байранд Х.Түвшинбаяр 83 км авто замын 26425 зураг, гуравдугаар байранд С.Отгонбаяр 54 км авто замын 17612 зураг авч MAPILLARY аппликейшнд байршуулан тус тус шалгарч, мөнгөн шагнал, Mapillary-ийн нэр бүхий гарын бэлгийн эзэд боллоо.

Нийслэлийн Авто замыг зурагжуулах аянд гар бие оролцсон нийт оролцогчдодоо гүн талархал илэрхийлье.