Дараах замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлана

311

Дулааны шугам өргөтгөх, шинэчлэх болон бохир усны шугам татахтай холбоотойгоор маргааш буюу 2018 оны 08 дугаар сарын 11-ний 23:00 цагаас дараах замуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар боллоо.

Үүнд:

  • Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Ард аюушийн гудамж, Ахуй үйлчилгээний ордны авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор 08 дугаар сарын 12-ны 08:00 цаг хүртэл,

  • Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Жуулчны гудамжны авто замыг бохир усны шугам татах зорилгоор 08 дугаар сарын 12-ны 08:00 цаг хүртэл,

  • Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын баруун талын авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор 08 дугаар сарын 13-ны 08:00 цаг хүртэл,

  • Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын ордны баруун талын авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор 09 дүгээр сарын 01-ний 08:00 цаг хүртэл тус тус түр хааж байна.