Баянгол дүүргийн гэр хорооллын доторх чулуун зам ашиглалтад орно

1269

Гэр хорооллын доторх авто замын засвар, холбоос шинэ зам барих ажлын хүрээнд  хийгдэж буй Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Хорооны цогцолбор байрны баруун талын замын холбогдоогүй хэсгийн 320 м авто замын зам барилга, угсралтын ажил хийгдэж дууссан. Уг авто замыг “Саруул харгуй” ХХК гүйцэтгэж, байнгын ашиглалтад оруулахаар комиссын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.