Ганц айл өрхийн газар чөлөөлөлтөөс шалтгаалан зам барилгын ажил саатаад байна

1650

Сонгино-Хайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох 1.3 км авто замын ажил үргэлжилж байна.

Зам барилгын ажил эхэлснээс хойш нийт 56 айл өрхийн хашаа чөлөөлөөд байгаа бөгөөд үлдсэн ганц айл өрхийн газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан зам барилгын ажилд саад үүсээд байна.

Тус зам ашиглалтад орсноор Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай шууд холбогдож, Энхтайван өргөн чөлөөний авто замын ачаалал эрс буурах ач холбогдолтой юм.

Өнөөдрийн байдлаар  гэр хороолол дундуурх чулуун хучилтын ажил хийгдэж байна.