Авто замын салбарын шилдгүүд шалгарлаа

964

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулсны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын авто салбар болон нийслэл Улаанбаатар хотын авто замын салбарын их бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүч хөдөлмөр, хувь нэмрээ оруулан үр бүтээлтэй ажилласан байгууллагын инженер, техникийн ажилчдыг төрийн дээд одон медаль, Яамны шагнал, Нийслэлийн ИТХ болон Засаг даргын шагналаар шагнасныг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Орлогч дарга Г.Баттогтох, Б.Индра нар гардуулан өглөө.

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Дотоод хяналтын мэргэжилтэн Ө.Төрбат, Ашиглалтын мэргэжилтэн Б.Марина, Материал шинжилгээний лабораторийн эрхлэгч Л.Мэндбаяр,

Зам, тээврийн хөгжлийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Гүүрийн хяналтын мэргэжилтэн Я.Өнөртүвшин, Ашиглалтын мэргэжилтэн Б.Ганбат, Ахлах мэргэжилтэн Б.Лхаасүрэн, Шалган бүртгэх товчооны зохион байгуулагч Г.Батсүх,

Зам, тээврийн хөгжлийн яамны “Зам тээврийн Тэргүүний ажилтан”-аар байгууллагын ахмад настан С.Бямбажав,

Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр байгууллагын ахмад настан Б.Зөвцэцэг,

Нийслэлийн “Жуух бичиг”-ээр Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Хасбаатар, Авто замын хяналтын мэргэжилтэн Д.ГанбатАхлах мэргэжилтэн Б.Анхбаяр, Шугам сүлжээний мэргэжилтэн Т.Батбилэг, Шалган бүртгэх товчооны зохион байгуулагч Б.Мөнхжаргал,

НИТХ-ын “Өргөмжлөл”-өөр Шалган бүртгэх товчооны зохион байгуулагч Ц.Эрдэнэтуяа, “Хүндэт үнэмлэх”-ээр Тооцооны нягтлан бодогч Ч.Бат-Очир, Гүүрийн төлөвлөлтийн мэргэжилтэн М.Ичинхорлоо нарыг шагналаа.