Авто замын хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы засвар арчлалт хийх, шилэн кабель татах ажлыг зохион байгуулах тухай

1107

Авто замын хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы засвар арчлалт хийх, шилэн кабель татах ажлыг зохион байгуулах тухай

2018 оны 02 сарын 08-ны өдөр                     Дугаар А/120                  Улаанбаатар хот

Авто замын хөдөлгөөн зохицуулах гэрэл

дохионы засвар арчлалт хийх, шилэн кабель

татах ажлыг зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх  Авто замын хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы засвар арчлалт хийх, шилэн кабель татах ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ /Д.Одбаяр/-т даалгасугай.

3.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээнүүдийг  холбогдох хөрөнгөөс гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

120_20180213100750

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                           С.БАТБОЛД