ТЕНДЕРИЙН УРИЛГА

499

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018.03.06

Тендер шалгаруулалтын нэр Тендер шалгаруулалтын дугаар Тендерийн баталгаа /багц тус бүрт/   Төсөвт өртөг
БГД, 10, 22 дугаар хорооны дундуур /М.Энхболд/ зам дагуу Хасбаатарын гудамжны уулзвараас 22 дугаар хорооны байр хүртэлх явган хүний зам НАЗХГ/18-А003 2.700.000 270.000.000
БГД, 17 дугаар хороо, 7 дугаар төв, 70/2 дугаар байрны шинэ авто зам НАЗХГ/18-А004 4.800.000 480.000.000
ЧД 16 дугаар хороо, 139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн цогцолборын урд талын автомашины зогсоол НАЗХГ/18-А007 1.480.000 148.000.000

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос дээрх 3 тусдаа ажилд цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50,000 /Тавин мянга/ төгрөгийн хураамжийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын борлуулалтын дундаж орлого санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байх;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн саналын 30%-иас багагүй байх
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 он;
  • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2016, 2017 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх;
  • Тусгай зөвшөөрлийн хувьд: Зам, тээврийн хөгжлийн яамны

     ЗТ сайдын 2013 оны 152 дугаар тушаалаар батлагдсан журмын

3.7.1.1.6 ЗБ-1-6 /3км хүртэл/ эсвэл,

ЗТБХБ сайдын 2010 оны 47 дугаар тушаалаар батлагдсан журмын

      2.8.1 Хатуу хучилттай зам барих

 

Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцох эрхтэй эсэх: Оролцох эрхгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хангарди ордон, Нийслэлийн

Авто замын хөгжлийн газар, 7 давхарт, 701 тоот

Холбоо барих утасны дугаар: 70111183

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.road.ub.gov.mn