Сул зогсолтын үеийн нөхөн олговор олгох тухай

4198

2017 оны 11 сарын 30 өдөр                   Дугаар А/57                          Улаанбаатар хот

Сул зогсолтын үеийн нөхөн олговор олгох тухай

            Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл 16.5.1, 16.5.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалт, газрын дүрмийн 2.4.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Авто замын барилга, өргөтгөн шинэчлэлтийн ажил дуусч, ачаалал багассантай холбогдуулан зарим авто машиныг зогсоон, хавсралтад заасан нэр бүхий 3 жолоочид сул зогсолтын үеийн олговрыг үндсэн цалингийн 60 хувиар тооцож олгохыг ахлах ня-бо /П.Ариунаа/-д зөвшөөрсүгэй.
  2. Жолооч нарын хариуцсан авто машиныг хүлээн авч, лабораторийн градж тавин, харуулд хүлээлгэн өгөхийг Захиргаа, санхүүгийн хэлтэс /Э.Эрдэнэсайхан/-д үүрэг болгосугай.
  3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг орлогч дарга Б.Индрад үүрэг болгосугай.

 

ДАРГА                                         Ж.ТОГТОХБАЯР