Үнэлгээний хороо байгуулах тухай

521

2017 оны 11 сарын 20 өдөр                   Дугаар А/55                          Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/861 дугаар захирамж, газрын дүрмийн 2.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Хан-уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шувуун фабрик-Сонгино чиглэлийн замын туул гол дээрх 256 у/м төмөр бетон гүүрэнд эвдрэл гарсны улмаас авто тээврийн хөдөлгөөнд аюултай нөхцөл байдал үүсэж, тээврийн хэргэсэл зорчих боломжгүй болсон тул техник ашиглалтын түвшин тогтоох, гүүрний их засварын ажлын зураг төсөв боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Дарга:                      Д.Төрбилэг                -Зам барилгын хяналтын Хэлтсийн

авто замын хяналтын мэргэжилтэн

Гишүүд:                   Б.Саулегүл                -Захиргаа, санхүүгийн хэлтсийн

тогтоол шийдвэрийн биелэлт

хариуцсан мэргэжилтэн

Г.Тэмүүжин                -Нийслэлийн худалдан авах

ажиллагааны газрын худалдан

авах ажиллагаа зохион

байгуулах хэлтсийн мэргэжилтэн

Л.Пүрэвсүрэн            -Монголын Авто замчдын холбооны

гишүүн

Нарын бичгийн дарга:

Э.Мөнх-Од                 -Засвар ашиглалтын хяналтын

хэлтсийн ахлах мэргэжилтэн

  1. Дээрх худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг үнэлгээний хорооны дарга /Д.Төрбилэг/-д даалгасугай.

 

ДАРГА                                         Ж.ТОГТОХБАЯР