НАЗХГ-ын 2016-2020 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө

4072

ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН МЭДЭГДЭЛ

Монгол Улсын засгийн газрын  2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн  8 дугаар тогтоолоор Нийслэлийн засаг даргын  эрхлэх асуудлын хүрээнд ажиллах Авто замын хөгжлийн хэрэгжүүлэгч агентлаг байгуулсан билээ. Энэ агентлагийн зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүтцийг Нийслэлийн  Засаг  даргын  2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/718 дугаар захирамжаар тогтоож өгсөн. Энэхүү дүрмээр Авто замын хөгжлийн газрын зорилго нь “авто замын тухай хууль тогтоомжийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, нийслэлийн авто замын сүлжээг төлөвлөх, авто зам, замын байгууламжийн барилга, өргөтгөл шинэчлэлт, засвар, ашиглалт, арчлан хамгаалалтын ажлыг зохион байгуулахад оршино” гэж тодорхойлсон.

Төсвийн байгууллагын үйл ажиллагааны орчин хувийн хэвшлийн байгууллагын нэгэн адил байнга өөрчлөгдөж шинэчлэгдэх болсон энэ үед Авто замын хөгжлийн газар нь  Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх талаар  хуулиар тогтоосон  бодлого, шийдвэрийг  амжилттай хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа эцсийн үр дүнд чиглүүлэн төлөвлөж, удирдлагын   өөрчлөлтийг дагах бус хөгжил, стратегийн хөгжил дэвшлийн ирээдүйг урьдчилан  харж үйл ажиллагаагаа тогтвортой  явуулах  шаардлага урган гарч байна.

Иймд Монгол Улсын хууль тогтоомж, Төрийн албаны шинэтгэлийн бодлогын баримт бичгүүд, Авто замын салбарт төрөөс баримтлах бодлого, шийдвэр, хөтөлбөр “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-т тулгуурласан Авто замын хөгжлийн  газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж, Нийслэлийн засаг даргад  өргөн мэдүүлж байна.

Стратеги төлөвлөгөөний зорилтууд нь урьд хэрэгжүүлж ирсэн бодлого, хөтөлбөр, түүний үйл ажиллагааны зорилтуудтай нягт уялдаж, тэдгээрийн шууд үргэлжлэл болон дэвшигдэж байгаагийн зэрэгцээ цаг үеийн шаардлагаар гарч ирсэн шинэ зорилтуудаар баяжигдсан болно.

Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан  5 стратегийн зорилго, үйл ажиллагааны 12 стратеги зорилт, түүнийг хэрэгжүүлэх 80 арга хэмжээг ирэх 5 жилийн хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлэхээр санал болгож байна. Эдгээр үйл ажиллагаа, арга хэмжээг нийлүүлэхдээ хүн хүч, хөрөнгө санхүүгийн нөөцийг хамгийн оновчтой байдлаар хуваарилан зарцуулж, дэвшүүлсэн зорилтуудын эцсийн үр дүнг хангахаар тооцсон болно.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН  ДАРГА           Ж.ТОГТОХБАЯР

ОРШИЛ

Сүүлийн жилүүдэд төрийн  байгууллагууд хүлээсэн үүрэг, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагаандаа стратегийн удирдлага, чанарын удирдлага зэрэг удирдахуйн ухааны олон улсад тогтсон нийтлэг загваруудыг нэвтрүүлж үр дүнд хүрч байна. Стратегийн удирдлага, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлснээр байгууллагын хөгжлийн ирээдүйн чиг хандлага, зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл тодорхой болж, өөрчлөгдөж буй нөхцөлд үйл ажиллагаагаа нийцүүлэх боломж бүрдэж, удирдлага, зохион байгуулалт оновчтой болж, ажиллагсдын мэргэжлийн болон удирдлагын ур чадвар дээшлэн, гадаад, дотоод түншлэл, хамтын ажиллагаа өргөжих зэргээр байгууллагын тогтвортой амжилттай ажиллах нөхцөл бүрддэг. Мөн байгууллагын удирдлага хүнийг удирдах гэхээс илүү үйл ажиллагааг зохих хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээ, шаардлагын дагуу итгэлтэй, алсын хараатай удирдах, хамт олныг манлайлах, зардлыг хэмнэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах  нөхцөл, боломж бүрддэг.

Иймд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын стратеги төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх нь ирэх таван жилд баримтлах үйл ажиллагааны зорилго, чиглэл, арга замуудыг тодорхойлж, авто замын төрийн бодлого, хууль тогтоомж, Нийслэлийн Авто замын хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.

Нийслэлийн Аавто замын хөгжлийн газрын стратеги төлөвлөгөө нь 4 бүлэг, хавсралт зэргээс бүрдэнэ. Үүнд:

Нэгдүгээр бүлэгт:

Стратеги төлөвлөгөө боловсруулах үндэслэл, хамрах хүрээ, үе шат, хугацаа, арга зүй, зохион байгуулалтын асуудлыг авч үзсэн.

Хоёрдугаар бүлэгт:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн чиг үүрэг, авто замын хөгжлийн эрх зүйн баримт бичиг, дэлхий нийтийн чиг хандлага, байгууллагын нөөцүүд болон үйл ажиллагааны төлөв байдлын судалгаа, тайлан, дүгнэлтийг үндэслэн тус газрын гадаад, дотоод орчны шинжилгээг хийсэн.

Гуравдугаар бүлэгт:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгод нийцүүлэн алсын хараа, үнэт зүйлс, баримтлах зарчим, дунд хугацааны тэргүүлэх зорилт, үйл ажиллагааны стратеги зорилтуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, өмчлөгчийн эрхийн асуудал, эрсдэл, төсвийн төлөвлөлтийг талаар оруулав.

Дөрөвдүгээр бүлэгт:

Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлага, бүтэц, зохион байгуулалт, орчин, хяналт-шинжилгээ үнэлгээг багтаасан болно.

Энэхүү стратегийн төлөвлөгөө нь байгууллагын үйл ажиллагааны үр дүнг хангахад чиглэгдсэн бодлогын баримт бичиг тул түүний үнэт чанар нь төрийн албан хаагчдын өдөр тутмын ажилд шууд мэдрэгдэхээсээ илүү зөв бодлого, хандлага чиглэл, сэтгэлгээ, удирдлага, зохион байгуулалт, арга барил, ур чадвар, үр дүнг бий болгоход оршино.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. СТРАТЕГИЙН ҮНДЭСЛЭЛ, АРГА ЗҮЙ

1. Стратеги төлөвлөгөө

1.1. Стратеги төлөвлөгөө боловсруулах үндэслэл

Авто замыг орчин үеийн хэрэгцээ шаардлагын дагуу хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлоготой уялдуулан Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг,  Монгол Улсын Их Хурлын 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр “Авто замын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг тус тус батлан гаргаж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр” мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр гарган ажиллаж байна.

Авто замыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр нь авто замын сүлжээг олон улсын жишигт нийцүүлэн ононвчтойгоор зохицуулан хөгжүүлэх, менежментийн тогтолцоог сайжруулах, хүн амыг аюулгүй, ая тухтай “Улаанбаатар”- нийслэлд ажиллах, амьдрах нөхцлийг баталгаажуулах замаар улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэж байна. Энэхүү бодлогын хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг олон улсын нийтлэг жишиг, улс орон, иргэдийн орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх асуудлыг Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөлттэй уялдуулан нэгдсэн зохион байгуулалтын орчин үеийн удирдлагын тогтолцоогоор шинэ шатанд гаргах хэрэгцээ шаардлага бий болсон.

Төрийн байгууллага нь төрийн албыг үр дүн, үр нөлөөтэй удирдан, гүйцэтгэх төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэсэн стандарт удирдлагатай байх, төрийн албаны ёс зүйг чанд биелүүлэх талаарх холбогдох  зохицуулалтыг 1995 оноос хойш Төрийн албаны тухай хуулиар тогтоож өгсөн. Энэхүү төрийн бодлогыг төрийн байгууллага, албан хаагчид хэрэгжүүлж, хэвшүүлэхэд чиглэсэн Авилгын тухай хууль, Төсвийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Шилэн дансны тухай хуулийг Улсын их хурлаас батлан гаргаж хэрэгжүүлж байна.

Энэ бүхэнээс үндпэслэн авто замын асуудал эрхэлсэн төрийн байгууллага юуны өмнө нийслэлийн байгууллагыг төрийн захиргааны байгууллагуудыг манлайлагч мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх асуудлыг орчин үеийн удирдахуйн ухааныг үндэслэн  стратеги, төлөвлөлттэйгээр хэрэгжүүлэх нь илүү үр дүнд хүрэх юм.

1.2. Стратеги төлөвлөгөөний хамрах хүрээ, хугацаа, үе шат

Энэхүү стратеги төлөвлөгөө нь Нийслэлийн авто замын хөгжлийн газар, түүний харъяа салбар нэгжийг хамрах бөгөөд 2 үе шаттай, 2016-2018, 2018-2021 он хүртэл хэрэгжинэ.

1.3. Стратеги төлөвлөгөөг боловсруулсан арга зүй, үндсэн зарчим, зохион байгуулалт

Арга зүй:

Нийслэлийн авто замын газрын стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа Удирдлагын академийн төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн багш нараас онол, арга зүйн зөвлөмж авч, “Төсвийн байгууллагын стратегийн удирдлага” гарын авлага, Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны 3 дугаар сарын 31-ний 93 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн (бизнес) төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар”, “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн (бизнес) төлөвлөгөө боловсруулах заавар”-ыг ашиглав.

Мөн эрдэмтэд судлаачдын судалгааны материал, гадаадын улс орнуудын туршлага, төрийн албаны үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ, тайлан, холбогдох бусад эрх зүйн баримт бичиг, судалгааг үндэслэн төрийн бодлого, шийдвэр → алсын хараа → эрхэм зорилго → үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд →баримтлах зарчим → нөхцөл байдлын шинжилгээ, удирдлагын чадамжийн үнэлгээ /өөрийн үнэлгээ/, хэрэгэлгчийн сэтгэл ханамжийн судалгаа→үйл ажиллагааны үндсэн чиглэлийн стратегийн зорилтууд → хэрэгжүүлэх арга зам → гарах үр дүн → хяналт, үнэлгээ гэсэн арга зүйн дарааллын дагуу гүйцэтгэлээ.  Зураг 1-ийг үзэх.

Зураг 1 Стратеги төлөвлөгөөний арга зүйн дараалал

АЛСЫН ХАРАА
ЭРХЭМ  ЗОРИЛГО
ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ
ТӨРИЙН БОДЛОГО, ШИЙДВЭР
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ, НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ, ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ, ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
Үйл ажиллагааны үндсэн чиглэл Үйл ажиллагааны үндсэн чиглэл Үйл ажиллагааны үндсэн чиглэл
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн стратегийн зорилго, зорилтууд Үйл ажиллагааны тэргүүлэх

чиглэлийн стратегийн зорилго, зорилтууд

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн стратегийн зорилго, зорилтууд

 

Стратегийн зорилтуудыг тодорхойлохын тулд дараах судалгаа, шинжилгээг холбогдох асуулга, баримт материал ашиглан хийнэ.

Үүнд:

Хууль, эрх зүйн орчны шинжилгээ

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыгМонгол Улсын их хурал  2017 оны 05 дугаар сарын 11 –ний өдөр батлан мөн оны 07 дугаар сарын 01-ээс эхлэж  дагаж мөрдөхөөр тогтоосон байна. Энэ хүртэл мөрдөгдөж байгаа   “Авто замын тухай хууль”-ийг  анх 1998 онд баталснаас хойших 20 жилийн хугацаанд нийт 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.Уг хуулийн шинэчилсэн найруулгыгУИХ  2017 оны 05 дугаар сарын 11 –ний өдөр батлан энэ оны 07 дугаар сарын 01-ээс эхлэж дагаж мөрдөж байгаа билээ. Иймд  хууль эрх зүйн орчны шинжилгээний гол зорилго нь Авто замын тухай  хуулийн мөрдөж байсан хууль,шинэчилсэн найруулсан хуулийг хооронд нь харьцуулан шинээр болон өөрчилж байгаа зохицуулалтыг тодорхойлоход оршино.

Дотоод,  гадаад хүчин зүйлийн нөлөөллийн шинжилгээ

Нийслэлийн авто замын газрын үйл ажиллагаанд  дотоод, гадаад хүчин  зүйлийн  нөлөөллийг дараах үзүүлэлтээр  шинжилнэ. Хүснэгт 1-г үзэх.

2.     Нөхцөл байдлын шинжилгээ

Энэ аргыг Нийслэлийн авто замын хөгжлийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл бүрээр давуу тал, сул  тал, боломж, эрсдэл /SWOT шинжилгээ/ гэсэн 4 асуулт бүхий  хүснэгт хэлбэрээр баримт материалд үндэслэн хийнэ.

3.     Өөрийн  үнэлгээ  буюу   байгууллагын   удирдлагын   чадамжийг  тодорхойлох

Энэ аргын зорилго нь байгууллагад хэрэгжиж буй удирдлагад ажиллагсад өөрсдөө хэрхэн үнэлж байгааг тандахад оршино.

Өөрийн үнэлгээний буюу байгууллагын менежментийн чадамжийн судалгаа нь олон улсад хэрэглэдэг, манай улсад бизнес, төрийн байгууллага гэсэн чиглэлээр хийдэг тогтсон асуулгатай тооцох аргачлалтай арга юм. Энэ аргын асуулгын  тус газрын  нийт ажиллагсдын 60%-ийг хамруулан хаалттай /овог, нэр бичихгүй/ байдлаар дараах 9 бүлэг, бүлэг  тус бүр нь 10 асуулга бүхий нийт 90 асуулгаар “ 1 оноо” –мэдэхгүй “2 оноо” – хангалтгүй “3 оноо” – дунд зэрэг “4 оноо” – “5 оноо” – маш хангалттай гэсэн үнэлгээгээр авч дүнг нэгтгэн гаргана. Энэ аргад дараах 9 бүлэг асуулга ордог.

Үүнд:

  1. Байгууллагын зорилго, зорилтын талаар хамт олны үнэлгээ
  2. Байгууллага дахь манлайлах ур чадварын үнэлгээ
  3. Үр дүнтэй бүтэц, зохион байгуулалтын үнэлгээ
  4. Байгууллагын идэвхжүүлэлт, хөшүүргийн
  5. Байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны  үнэлгээ
  6. Байгууллагын зан үйл, соёлын үнэлгээ
  7. Байгууллагын нөөц ашиглалтын  үнэлгээ
  8. Байгууллагын мэдлэг, инновацийн үнэлгээ
  9. Байгууллагын бүтээмж, чанар, гүйцэтгэлийн үнэлгээ

Сэтгэл ханамжийн судалгаа

Авто зам, замын байгууламжийн талаарх сэтгэл ханамжийн судалгааг авто замыг хэрэглэгч жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган болон дугуйгаар зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс санамсаргүй түүврийн аргаар авна.

4.     Нөхцөл байдлын шинжилгээ

Энэ аргыг Нийслэлийн авто замын хөгжлийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл бүрээр давуу тал, сул  тал, боломж, эрсдэл /SWOT шинжилгээ/ гэсэн 4 асуулт бүхий  хүснэгт хэлбэрээр баримт материалд үндэслэн хийнэ.

Хүснэгт 1. Гадаад ба дотоод хүчин зүйлсийн нөлөөллийн шинжилгээ

Гадаад хүчин зүйлийн нөлөөлөл:

Дотоод хүчин зүйлийн  нөлөөлөл

Эдийн засгийн орчин:

o    Улсын төсвийн байдал

o    Нийслэлийн засаг даргын багцын төсөв

o    Олон улсаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэмжээ

Техник технологийн орчин:

o    Мэдээллийн технологи

o    Орчин үеийн дэвшилтэд техник, технологийн хөгжил

o    Судалгаа шинжилгээний үр дүн

Улс төрийн орчин:

o    Сонгуулийн үр дүн

o    Засгийн газрын харъяа бүтэц

Эрх зүйн орчин:

o    Хууль, тогтоомж

o    Бодлого, хөтөлбөр

Нийгэм, соёлын орчин:

o    Хотжилт

o    Хүн амын өсөлт

o    Амьжиргааны түвшин

o    Амьдралын хэв маяг, хандлага

Байгаль, цаг уурын орчин:

o    Уур амьсгалын өөрчлөлт

o    Байгалийн гаралтай гамшиг, ослын байдал

Хэрэглэгч:

o    Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж

o    Иргэд

Түншлэгч:

o    Төрийн болон төрийн бус байгууллага

o    Олон улсын байгууллага

o    Иргэд, сайн дурынхан

o    Гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий мэргэжлийн алба

 

Байгууллагын зорилго, стратеги:

o    Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

o    Эрхэм зорилго, үнэт зүйлс, эрхэмлэх зарчим

o    Стратеги, зорилт, үйл ажиллагаа

Бүтэц, зохион байгуулалт:

o    Нийслэлийн авто замын хөгжлийн  газрын бүтэц, зохион байгуулалт

o    Салбар, нэгжийн бүтэц, зохион байгуулалт

o    Ажлын байрны хуваарилалт

o    Ажлын байрны тодорхойлолт

Дотоод дүрэм, журам:

o    Байгууллагын дотоод журам

o    Албаны дүрэм

o    Дотоод мэдээллийн систем

o    Дотоод үйл ажиллагааны хяналтын систем

o    Байгууллагын соёл

Хүний нөөц:

o    Нөхөн хангалт

o    Ажиллагсдын мэргэжил, боловсрол, мэдлэг, ур чадвар, хандлага

o    Хамт олны уур амьсгал

o    Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд

o    Сургалт, хөгжил

o    Удирдлагын арга барил

Техник, технологи:

o    Техник, багаж зэвсэглэмжийн нөхөн хангалт

o    Техник, технологийн ашиглалт, судалгаа, шинжилгээ

Ажлын байрны нөхцөл:

o    Ажлын байрны байршил

o    Ажлын байрны тохижилт, эрүүл ахуй

Санхүү:

o    Байгууллагын санхүүгийн чадавх

o    Орлогын эх үүсвэр

o    Өр, авлага

o    Төсвийн захиран зарцуулалт

 

5.     Өөрийн  үнэлгээ  буюу   байгууллагын   удирдлагын  чадамжийг    тодорхойлох

Энэ аргын зорилго нь байгууллагад хэрэгжиж буй удирдлагад ажиллагсад өөрсдөө хэрхэн үнэлж байгааг тандахад оршино.

Өөрийн үнэлгээний буюу байгууллагын менежментийн чадамжийн судалгаа нь олон улсад хэрэглэдэг, манай улсад бизнес, төрийн байгууллага гэсэн чиглэлээр хийдэг тогтсон асуулгатай тооцох аргачлалтай арга юм. Энэ аргын асуулгын  тус газрын  нийт ажиллагсдын 60%-ийг хамруулан хаалттай /овог, нэр бичихгүй/ байдлаар дараах 9 бүлэг, бүлэг  тус бүр нь 10 асуулга бүхий нийт 90 асуулгаар “ 1 оноо” –мэдэхгүй “2 оноо” – хангалтгүй “3 оноо” – дунд зэрэг “4 оноо” – “5 оноо” – маш хангалттай гэсэн үнэлгээгээр авч дүнг нэгтгэн гаргана. Энэ аргад дараах 9 бүлэг асуулга ордог.

Үүнд:

  1. Байгууллагын зорилго, зорилтын талаар хамт олны үнэлгээ
  2. Байгууллага дахь манлайлах ур чадварын үнэлгээ
  3. Үр дүнтэй бүтэц, зохион байгуулалтын үнэлгээ
  4. Байгууллагын идэвхжүүлэлт, хөшүүргийн
  5. Байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны  үнэлгээ
  6. Байгууллагын зан үйл, соёлын үнэлгээ
  7. Байгууллагын нөөц ашиглалтын  үнэлгээ
  8. Байгууллагын мэдлэг, инновацийн үнэлгээ
  9. Байгууллагын бүтээмж, чанар, гүйцэтгэлийн үнэлгээ

Сэтгэл ханамжийн судалгаа

Авто зам, замын байгууламжийн талаарх сэтгэл ханамжийн судалгааг авто замыг хэрэглэгч жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган болон дугуйгаар зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс санамсаргүй түүврийн аргаар авна.

Үндсэн зарчим

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын стратеги төлөвлөгөөг боловсруулахад дараах зарчмуудыг баримталсан болно.

Үүнд:

  • Монгол Улсын их хурал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тодорхойлон тогтоосон бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд;
  • Хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангахад чиглэх;
  • Стратеги төлөвлөгөө боловсруулах онол, арга зүйг баримтлах;
  • Судалгаа, шинжилгээ, үнэлэлт дүгнэлтэд үндэслэх;
  • Батлагдсан эрх зүйн баримт бичиг, дүрэм журам, стандартад нийцүүлэх;
  • Улс орны нийгэм, эдийн засаг, авто замын хөгжлийн байгууллагын хэтийн чиг хандлагыг харгалзах.

Зохион байгуулалт:

Авто замын хөгжлийн газрын стратеги төлөвлөгөөг Удирдлагын академийн удирдахуйн ухааны багшийн баг болон Авто замын хөгжлийн газрын даргын 2017 оны ….. дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулж, даргын зөвлөлийн гишүүдээс санал авч тусгасан.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

2.1.  Нийслэлийн авто замын хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын үйл ажиллагааны холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрт заасан төрийн бодлого, шийдвэр

Байгууллагын стратеги төлөвлөгөөг тухайн байгууллагын чиг үүрэг, зорилгод нийцүүлж боловсруулдаг болно. Энэ үүднээс Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг буюу орон нутгийн төрийн байгууллагад хамаарна. Тус байгууллага  УИХ, НИТХ-ын гаргасан дараах  хууль тогтоолоор тогтоосон бодлогыг /чиг үүргийг/ судалж нэгтгэн судалгаанд болон стратеги төлөвлөгөө боловсруулахдаа ашигласан болно. Үүнд:

I. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичигт авто зам, төрийн байгууллагын талаар дараах бодлогыг тодорхойлсон байна. Үүнд:

А. Авто замын бодлого:

Авто замын сүлжээг өргөжүүлнэ:

  1. Олон улсын авто замын сүлжээнд нэгдсэн чиглэлүүдийн дагуух авто замыг тэргүүн ээлжинд барих хүрээнд Нийслэл хотын нутаг дэвсгэрээр дайрах өнгөрөх Азийн авто замын сүлжээний АН-3 хурдны авто замын трассыг батлах, зурвас газрыг хамгаалах, баталгаажуулах болон зам барилгын ажил болон үйлчилгээтэй холбоотой бусад холбогдох зөвшөөрөл, эрхийг олгоход тусалж ажиллах;
  2. “Мянганы зам”-ын хэвтээ, босоо тэнхлэгүүдийг барьж дуусгах хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт байрших улсын чанартай авто замуудын зурвас газрыг хамгаалах, засварлан шинэчлэх, хөдөлгөөний эрчмийг үндэслэн өргөтгөн шинэчлэх;
  3. Дэд бүтцийн зарим босоо тэнхлэгийн дагуух хатуу хучилттай авто замыг барьж дуусгах – тус бодлого нийслэл хотын хувьд хамааралгүй болно;
  4. Бүсийн болон аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар, дараагийн шатанд өөр хооронд нь холбох – тус бодлого нийслэл хотын хувьд хамааралгүй болно.

 

Авто замын салбарт дэвшилтэд техник технологи нэвтрүүлж, авто зам, замын байгууламжийн чанарыг дээшлүүлж, ашиглалт, үйлчилгээг сайжруулна:

  1. Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон авто зам барих технологи нэвтрүүлж, техник, технологийн шинэчлэл хийх;
  2. Авто замын туршилт, сорилт судалгааны ажлыг сайжруулах;

 

Улаанбаатар хотын авто замын сүлжээ, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулна:

  1. Улаанбаатар хотын авто замыг хот төлөвлөлт, тээврийн бодлоготой уялдуулан сайжруулах – жил бүр авто замын сангийн хөрөнгөөр нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой арга хэмжээ авах, их багтаамжийн нийтийн тээврийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх зориулж зам талбайн төслийг хэрэгжүүлэхэд хамтран оролцох;
  2. Зам тээврийн оновчтой системийг өргөжүүлэх;

Авто тээврийн хэрэгслээс хүрээлэн байгаа орчин, хүн ам, замын хөдөлгөөнд үзүүлэх сөрөг нөлөөллийг эрс бууруулна:

  1. Улаанбаатар хот болон томоохон хотуудын тээврийн хэрэгслийг шингэрүүлсэн шатдаг хийн түлшинд шилжүүлэх;
  2. Тээврийн хэрэгслийн татварыг байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг нь тооцон  боловсронгуй болгох.

Жич: Эдгээр заалтууд нь НАЗХГ-т хамааралгүй болно.

 

Авто, төмөр замын сүлжээг өргөтгөн, агаарын болон усан замын тээврийг хөгжүүлж, аймаг, нийслэл болон бүсийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар бүрэн холбоно:

  1. Дэд бүтцийн босоо тэнхлэгүүдийн дагуух хатуу хучилттай авто замыг барьж дуусгах;
  2. Авто зам ашиглалтын үр ашигтай шинэ тогтолцоог бий болгон ажиллуулах;
  3. Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан төмөр замын сүлжээг барьж дуусгах

 

Б. Төрийн байгуулалын хөгжлийн бодлого

      1. Төрийн институцүүдийг чадавхжуулж, төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй болгох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно:
      2. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах; хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг тусгайлан хангах:
      3. Төрийн албыг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хүргэх чадвартай болгон шинэтгэх бодлого хэрэгжүүлнэ:
      4. Төрийн албаны стратегийн төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын чадамжийг дээшлүүлнэ:
      5. Төрийн албаны бодлого, дүн шинжилгээний болон төрийн албан хаагчийн манлайллын чадамжийг шинэ түвшинд хүргэнэ:
      6. Төрийн албаны оновчтой хэмжээг хангаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ:

 

II. Монгол Улсын засгийн газрын 2016 – 2220 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн   Зам тээврийн салбарт:

Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх   бодлогыг заажээ.

 

III. Авто замын тухай хуулийн авто замын бодлогын нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах дараах бодлогыг заасан байна.

    1. Үндэсний авто замын сүлжээг хөгжүүлэх төрийн бодлоготой уялдуулан нийслэл, орон нутгийн чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх бодлого, ерөнхий төлөвлөгөөг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах;
    2. Авто замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх;
    3. Нийслэл, орон нутгийн чанартай авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг зохион байгуулах;
    4. Нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдах авто замын барилга, засвар, арчлалтын ажлыг зохион байгуулах;
    5. Олон улс, улсын болон орон нутгийн чанартай, тусгай зориулалтын авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах талаар харьяа нутаг дэсвгэрийн байгууллага, иргэнд үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хангуулах;
    6. Нийслэлийн авто замыг барих, ашиглах, засах, арчлах болон санхүүжүүлэх талаар журам боловсруулан авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, хэрэгжүүлэх;
    7. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул, ослын улмаас үүссэн авто замын эвдрэл, гэмтлийг шуурхай засварлах шаардлага гарсан үед харьяа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс тээвэр, холбооны хэрэгсэл, машин механизм, эд хөрөнгийг нөхөн олговортойгоор дайчлан гаргуулах, хүн хүчний туслалцаа авах ажлыг зохион байгуулах;
    8. Харьяа нутаг дэвсгэртээ авто замын хөдөлгөөнийг зохих хууль, журмын дагуу зохион байгуулах, зохицуулах;
    9. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулж, батлуулахдаа авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч тусгах.
    10. Нийслэл, орон нутгийн чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг аймаг, нийслэлийн Засаг дарга нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна.
    11. Нийслэл, орон нутгийн чанартай авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг тухайн шатны Засаг дарга нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно.
    12. Нийслэл болон хот, суурингийн авто замын зурвас газрын өргөнийг холбогдох норм, дүрмийн хүрээнд аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно
    13. Онцгой тохиолдолд нийслэл, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөнийг аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох норм, дүрмийн хүрээнд өөрөөр тогтоож болно.
    14. Нийслэл, орон нутгийн чанартай авто замын хяналт тавих зурвас газрын өргөнийг зураг төслийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.
    15. Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна.
    16. Нийслэл, орон нутгийн чанартай авто замын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгаврыг аймаг, нийслэлийн Засаг дарга батална.
    17. Нийслэл, орон нутгийн ”Авто замын сан” нь аймаг, нийслэлийн Засаг даргын мэдэлд байна.
    18. Тухайн жилд нийслэл, орон нутгийн чанартай авто замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил, зарцуулах хөрөнгийг аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус баталж, хэрэгжүүлнэ.
    19. Нийслэл, орон нутгийн чанартай авто замын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг аймаг, нийслэлийн Засаг дарга эрхлэн хөтөлнө.
    20. Нийслэл, орон нутгийн чанартай авто замын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх, мэдээлэх журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлнэ.
    21. Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах асуудлыг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулна
    22. Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно.
    23. Нийслэл, орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлнэ.
    24. Авто зам, замын байгууламжийг барих, арчлах, засварлах, хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг авто замыг өмчлөгч, эзэмшигч, зам хариуцагч байгууллага, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллага, бүх шатны Засаг дарга, холбогдох албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ.
    25. Нийслэл, орон нутгийн чанартай авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг тухайн шатны Засаг дарга авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно.
    26. Авто зам, замын байгууламжийн зураг төслийг захиалагчийн баталсан зургийн даалгаврын дагуу тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
    27. Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд холбогдох хууль, журмын дагуу захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.
    28. Захиалагч нь авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, саадгүй хэрэгжүүлэхэд шаардагдах зураг төсөл, замын чиг /трасс/, геодезийн цэгүүд, газар эзэмшүүлэх зөвшөөрөл зэргийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгч, авто замын барилгын ажил явуулах талбайг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн байна.
    29. Авто зам, замын байгууламжийг барих зорилгоор газар, түүний хэвлийг хөндөхөөс өмнө палеонтологи, археологи, угсаатны зүйн мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулна.
    30. Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг магадлалын дүгнэлт бүхий баталгаажсан зураг төсөлгүй, техник, технологийн хяналтгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.
    31. Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэхэд төмөр зам, харилцаа холбоо болон цахилгааны шугам, цэвэр бохир усны хоолой, бусад барилга байгууламжийн үйл ажиллагааг түр зогсоох зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авсан байна.
    32. Энэ хуулийн 20.6-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр төмөр зам, харилцаа холбоо болон цахилгааны шугам, цэвэр бохир усны хоолой, бусад барилга байгууламжийн үйл ажиллагааг түр зогсоох, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг хориглоно.
    33. Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын явцад зайлшгүй хийх нэмэлт ажлыг магадлашгүй ажлын зардлаас холбогдох журмын дагуу санхүүжүүлнэ.
    34. Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын техник, технологийн хяналтыг эрх бүхий мэргэжлийн байгууллага холбогдох журмын дагуу захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.
    35. Авто замыг эзэмшигч нь авто замын арчлалт, засварын ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллана.
    36. Зам хариуцагч байгууллагын хариуцах замын чиглэл, уртыг тухайн авто замыг эзэмшигч тогтооно.

 

IV. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага  баримт бичгийн авто замын сүлжээний бодлогыг дараах бөйдлаар томъёолсон байна.

  1. Хотын зам тээврийн сүлжээгтөгөлдөржүүлэхийн тулд нийт зорчих хөдөлгөөний дотор нийтийн тээврийн эзлэххувийн жинг тасралтгүй нэмэгдүүлэх
  2. Улаанбаатар хотын гудамж замын сүлжээг эрс шинэчлэн, замын хөдөлгөөний нягтралыг сарниулах, замын хөдөлгөөнийг жигд тархаах / шинээр төлөвлөж буй төв, дэд төвүүдийг холбосон, хотын төвийг тойрсон 4 цагриг зам, хэвтээ чиглэлд хотын дундуур гарсан зэрэгцээ 6, босоо чиглэлд зэрэгцээ 9 гол гудамж зам байх. 2030 онд 60 км урттай хурдны зам барьж, хатуу хучилттай замын нийт урт 3000 км-т хүрнэ.
  3. Олон түвшний огтолцол, төмөр замтай огтолцож буй замын уулзварт байрлал, ачхолбогдлоос нь хамаарч зангилаа, гүүрэн болон туннель бүхий олон түвшнийогтолцлуудыг байгуулах, Гудамж замын төмөр замтайогтолцох хэсэг болгонд гол төлөв туннель байх.
  4. Багтаамж ихтэй нийтийн тээвэр хөгжүүлэх / Нийтийн тээврийн ашигтай хэлбэрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд тусгай замын автобусны (BRT) замыг байгуулах бөгөөд том оврын автобусны парк шинэчлэлийг хийж, шинэ чиглэлүүдийг нэмнэ. Тээврийн сүлжээний төлөвлөлтийг боловсронгүй болгож, орчин үеийн техник технологийн ололтыг үйлчилгээнд нэвтрүүлнэ. Одоо байгаа төмөр замыг хот дотор болон дагуул хот, тосгодыг холбосон нийтийн тээвэрт ашиглан, хөнгөн галт тэрэг нэвтрүүлнэ. Цаашид уг трассыг ашиглан Метро (LRT)-ны шугамыг барьж байгуулна/.

V. Төрийн аливаа байгууллага нь Монгол Улсын төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулсан “Төрийн албаны тухай” хуулийг мөрддөг. Энэ хуулийн төрийн байгууллагын удирдахуйн ухааныг хэрэгжүүлэх  талаарх төрийн бодлогыг дараах байдлаар тусгасан байна.

А.Төрийн  байгууллага:

  1. Төрийн албаны үйл ажиллагаа стандарт удирдлаар хэрэгжих бөгөөд түүнийг төрийн албаны төв байгууллага /Төрийн албаны зөвлөл/ хангана.
  2. Төрийн байгууллага төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн менежментийн стандартыг хэрэглэнэ.
  3. Төрийн байгууллага Төрийн албаны зөвлөлөөс гаргасан журмын дагуу “Төрийн албан хаагчийн ёс зүйн хороо”-г байгуулан, ажиллуулна.

Б. Төрийн албан хаагч:

  1. Төрийн албан хаагч “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөнө.
  2. Төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн менежментийн стандартыг хэрэглэнэ.

2.2. Нийслэлийн хөгжлийн онцлог

Нийслэлийн авто замын хөгжлийн асуудлыг эрхэлсэн байгууллагыг тогтвортой ажлуулах, чадваржуулж, бэхжүүлэх нь Улаанбаатар хотын дараах онцлог, түүний өсөлт хөгжлийн хандлагатай холбоотойгоор авч үзэх нь зүйтэй юм.

Улаанбаатар нь Монгол улсын Yндсэн хуулийн дагуу улсын нийслэл бөгөөд хуулиар тусгайлан олгосон онцлог чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор бөгөөд тусгай статус бүхий хот юм.

Улаанбаатар хот – Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын гол төв юм. Улсын нийт хүн амын 46 гаруй хувь, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын 64 хувь зөвхөн Улаанбаатар хотод суурьшиж байгаагаас иргэдийн хадгаламж, банкны зээл, автомашин, их эмчийн дийлэнхи хувь нь бас ногдож байна.

Монгол улсад үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн бусад үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн 83 хувь, тээвэр, холбооны салбарын ААН-ийн 80 хувь, барилгын нийт ААН-ийн 80 хувь нь тус тус нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор 40000 орчим том жижиг компаниуд Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 46%-ийг үйлдвэрлэж байна.Улсын хэмжээнд 2017 оны байдлаар 736288 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаас Улаанбаатар хотод 62.1 хувь нь  бүртгэлтэй байна.

Монгол Улс нь 1564,1 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19-д, далайд гарцгүй орнуудаас Казакстаны дараа 2-рт ордог, ОХУ, БНХАУ гэсэн 2 том гүрэнтэй хил залган оршдог. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, хүн амын нягтшил маш бага, засаг захиргааны нэгжийн хувьд тархай бутархай суурьшсан.

Монгол Улс нь нийт 6734.4 км урт сайжруулсан авто замтай бөгөөд үүнээс хатуу хучилттай 3015.6 км, мөн нийт 1815 км урт төмөр замтай. Улаанбаатар хотын авто замын сүлжээ нь нийт 858 км хатуу хучилттай авто замтай, гол гудамж зам -172 км, туслах гудамж зам -340 км, дагуул хот тосгоны гудамж зам – 65 км, орон сууцны хорооллын доторх авто зам 280 км, нийт том жижиг нийлсэн 74 гүүртэй нийт урт нь 3956 урт м. байна.

Манай улсын нийт ачаа тээвэрлэлтийн 65 орчим хувь, нийт зорчигч тээврийн 98,8 хувийг авто замаар гүйцэтгэж байна.

2.3. Хууль, эрх зүйн орчны  өөрчлөлтийн шинжилгээ

Авто замын тухай хууль анх 1998 онд баталснаас хойших 20 жилийн хугацаанд нийт 10 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ.Харин   Монгол Улсын их хурал  2017 оны 05 дугаар сарын 11 –ний өдөр уг хуулийн агуулга, үзэл баримтлалыг шинэчилж,  түүний  50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт оруулан  баталж мөн оны 07 дугаар сарын 01-ээс эхлэж  дагаж мөрдөхөөр тогтоосон байна.  Иймд   мөрдөж эхэлсэн  Авто замын тухай  хуулийн шинэчилсэн найруулгын  зүйл, заалтыг мөрдөж байсан хуультай  харьцуулан шинжлэн үзэхэд дараах нэмэлт өөрчлөлт орсон байна.

Хуулийн нэр томьёог шинэчилж, хэд хэдэн шинэ нэр томьёо оруулжээ.

Үүнд:

  • “Замын Байгууламж” гэдэг ойлголтод унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам гэж нэмэн, авто замын зурвас газарт байгаа бусад байгууламж гэдгийг төлбөр авах цэг, авто зогсоол гэж тодотгожээ.
  • Монгол Улсын үндэсний авто замын сүлжээ гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх олон улс, улс, нийслэл, орон нутгийн чанартай болон тусгай зориулалтын авто замын сүлжээ гэж тодорхойлсон.
  • Тусгай зориулалтын авто зам гэж тээвэрлэлтийн онцгой нөхцөл бүхий зориулалтын тээврийн үйлчилгээнд зориулсан авто зам гэж  тогтоосон байна.

Төрөөс авто замын сүлжээг хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлнэ. Олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Зам, тээврийн хөгжлийн яам боловсруулж, Засгийн газраар батлуулна. Нийслэл, орон нутгийн чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг аймаг, Нийслэлийн Засаг дарга гаргаж, ИТХ-аараа батлуулна гэж хуульчилсан байна.

Одоогийн хуульд авто замын эзэмшигч, өмчлөгч гэж нэг ойлголт байсныг шинэчилсэн найруулгын хуульд хоёр салгажээ.

Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замыг өмчлөгч нь төр байх бол эзэмшигч нь яам, яамнаас эрх олгосон этгээд байна гэж заажээ.

Нийслэл болон орон нутгийн чанартай авто замыг өмчлөгч нь аймаг, нийслэлийн ИТХ байна, эзэмшигч нь Засаг дарга, Засаг даргаас эрх олгосон этгээд байна. Тусгай зориулалтын авто замын хөрөнгө оруулагч нь яамтай байгуулсан гэрээний дагуу авто замыг өмчилж болно гэж  заажээ.

Авто зам, замын байгууламжийн чанар, засвар, арчлалтад анхаарч, хариуцах эзнийг хуульчилж өгсөн байна. Зам хариуцагч нь авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

Гамшиг, ослын улмаас авто замд эрсдэл, гэмтэл гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатсан үед холбогдох байгууллага, олон нийтэд мэдээлж, саадыг арилгах арга хэмжээ яаралтай авах зэрэг хэд хэдэн тодорхой үүргийг хуулиар хүлээх болж байна.

Авто зам, замын байгууламж барихдаа норм, норматив баримтлах бөгөөд баталгаат хугацаа нэг жил байна.  Авто зам, замын байгууламжид урсгал, ээлжит, их засвар хийж байхаар зохицуулсан байна. Авто зам, замын байгууламжийн талаар дараах гурван зарчим баримтална. Үүнд,

  • Авто замын засвар, арчлалт, ашиглалтын болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байгуулж ажиллуулах, тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам батална.
  • Авто зам, замын байгууламжийг батлагдсан стандарт, норм норматив баримтлан барьж байгуулна.
  • Авто зам барих, эзэмших, ашиглах, арчлах, хамгаалах, засварлахдаа хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
  • Авто зам, замын байгууламж барихад хөрөнгө оруулалтын бүхий л эх үүсвэрийг хүлээн зөвшөөрч хувийн хэвшлийг татан оролцуулах, замын компаниудыг дэмжих бодлогын зохицуулалт хийсэн байна.
  • Авто зам, замын байгууламжийг барих, эзэмших, ашиглах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үед эд хөрөнгийн болон хариуцлагын даатгалд даатгуулж болно. Авто зам, замын байгууламжийг даатгуулах тухайгаа гэрээндээ тусгаж өгнө гэж заажээ.
  • Монгол улс авто замын норм, норматив, техникийн баримт бичгийн нэгдсэн тогтолцоотой байна.
  • Уг баримт бичгийг боловсруулах, батлах, боловсронгуй болгож хөгжүүлэх “Авто замын норм, нормативын сан”-тай байна. Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг авто замын барилга, засвар, ТЭЗҮ, зураг төслийн ажлын төсөвт өртгийн 0,18 хувиар тооцсон орлого, норм нормативын баримт бичиг боловсруулсны орлого, хандиваас бүрдэхээр заажээ.

Төрийн  бус байгууллагын оролцоог хангаж төрийн бус байгууллагаар  гүйцэтгүүлэх ажлыг  Зам, тээврийн хөгжлийн сайд шийдхээр зохижуулсан байна.

Авто замын салбарын төрийн бус байгууллагууд нь:

  • Авто замын тухай хууль тогтоомж, норм, дүрэм, стандарт, эрх зүйн бусад баримт бичгийг боловсронгуй болгох
  • Төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох
  • Автозамчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж болохоор тогтоожээ.

Авто зам, замын барилга байгууламж барихад тавих шаардлагыг нарийвчилж, авто замын ТЭЗҮ, зураг төсөл, техник технологи зэргээр тус тусад нь задлан нэг бүрчлэн тусгажээ.

Авто замын тухай хуульд “Авто замын сан” гэж бие даасан бүлэг байсныг зүйл болгон, сангийн хөрөнгийн эх үүсвэр, хөрөнгийн зарцуулалт зэргийг нарийвчлан тусгажээ. Тус сан нь олон улс, улсын болон нийслэл, орон нутгийн чанартай авто замын арчлалт, засвар, замтай холбоотой бусад үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

Авто зам ашигласны төлбөр, зам дээр гарсан зөрчил, хууль зөрчигчдөд ногдуулсан торгууль, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар гээд 10 гаруй төрлийн эх үүсвэрээс санхүүжиж болно. Сангийн орлого, хөрөнгийн зарцуулалтад “Авто замын зөвлөл” хяналт тавина. Энэ зөвлөл нь олон нийт, иргэдийн төлөөллөөс бүрдэнэ гэж хуулийн төсөлд заажээ.

Авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтоодог байсныг ИТХ-ийн хурал тогтоохоор болжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тээврийн хэрэгслийг авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлөхөөр тогтоожээ.

Шинэчилсэн найруулгын хуульд авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг төлнө гэж заажээ.

Авто замын тухай хууль зөрчих, авто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх бохирдуулах зэрэгт Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл ногдуулах юм байна.

2.4. Нийслэлийн авто замын хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын  чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт

Нийслэлийн авто замын хөгжлийн газар /цаашид “газар” гэх/  нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн  дугаар 8  тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн Засаг даргын удирдлагын дор ажиллах агентлаг юм.

Энэ агентлагийн зорилго, үйл ажиллагаанычиглэл, бүтцийг Нийслэлийн  Засаг  даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/718 дугаар захирамжаар тогтоожөгсөн байна. Энэхүү дүрмээр газрын газрын зорилго, үйл ажиллагаандаа баримтлах зарчим, үндсэн чиг үүрэг, удирдлага зохион байгуулалтын бүтэц, газрын даргын эрх, үүрэг, хариуцлага гэсэн асуудлуудыг дараах байдлаар тогтоосон байна.

Газрын зорилго

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь авто замын тухай хууль тогтоомжийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, нийслэлийн авто замын сүлжээг төлөвлөх, авто зам, замын байгууламжийн барилга, өргөтгөл шинэчлэлт, засвар, ашиглалт, арчлан хамгаалалтын ажлыг зохион байгуулах зорилготой.

Газрын үйл ажиллагаандаа баримтлах зарчим

Газар үйл ажиллагаандаа:

  • хууль дээдлэх,
  • төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, хүртээмжтэйхүргэх,
  • ил тод,
  • мэргэшсэн байх,
  • үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримталж ажиллана.

Газрын  үндсэн чиг үүрэг

  • Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын авто замыг сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн авто замын салбарыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, авто замын сүлжээг төлөвлөх, авто зам, замын байгууламжийн зураг төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах;
  • Нийслэлийн авто замын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хүрээнд авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх, урсгал засвар, ашиглалт, арчлан хамгаалалтын ажлыг зохион байгуулж, захиалагчийн болон лабораторийн хяналт тавих, ашиглалтад хүлээлгэн өгөх;
  • Нийслэлийн авто замын сүлжээндгэнэтийн болон байгалийн гамшгийн улмаас үүссэн эвдрэл, гэмтлийг засварлан хэвийн байдалд оруулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай зохион байгуулах;
  • Төлбөртэй зогсоолын үйл ажиллагааны орлого болон Шалган бүртгэх товчоодоор нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн авто зам ашигласны төлбөрөөс Нийслэлийн авто замын санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Авто замын тухай хууль тогтоомж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж, биелэлтийн явц, үр дүнг тогтмол тайлагнаж ажиллах;
  • Нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, Засаг даргын дэргэдэх холбогдох байгууллагад эрхэлж байгаа ажлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллийг шуурхай гаргаж өгөх;
  • Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын авто замыг сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд хэрэгжих төсөл арга хэмжээний төлөвлөгөөний төсөл боловсруулах, санал өгөх;
  • Авто зам, замын байгууламжийн зураг төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах, инженерийн шугам сүлжээ, орц, гарц, авто зогсоол шинээр хийх, өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай зөвшилцөх, зураг төсөлд санал өгөх,зөвшөөрөл олгох, хяналт тавих;
  • Нийслэлийн авто замыг хөгжүүлэх дэлхийн шилдэг технологи нэвтрүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллага, гадаад орны ижил төстэй байгууллагатай Нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлтэйгээр хамтран ажиллах;
  • Нийслэлийн авто замын салбарын хөгжил, цаашид баримтлах бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чиглэлээр санал, дүгнэлт боловсруулж Нийслэлийн Засаг дарга, холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
  • Авто зам, замын байгууламжийн барилга, өргөтгөл шинэчлэлт, засвар арчлалтын ажилд захиалагчийн болон лабораторийн хяналт тавьж, зураг төсөл, технологи зөрчиж, чанаргүй гүйцэтгэсэн этгээдээр учирсан хохирлыг арилгуулах, гэрээний хариуцлага тооцох, зогсоох хүртэл арга хэмжээ авах;
  • Гинжит болон тухайн авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор, даацтай тээврийн хэрэгслээр зорчих зөвшөөрөл олгох асуудлыг Замын цагдаагийн газартай хамтран шийдвэрлэх;
  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил гүйцэтгэх зорилгоор авто зам, замын байгууламжийг эвдэх, сэтлэх, сүвлэх шаардлагатай тохиолдолд холбогдох журмын дагуу зөвшөөрөл олгох, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах;
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт барьсан авто зам, замын байгууламжийг нийслэлийн өмчид бүртгүүлэх, замын мэдээллийн санд бүртгэх, баяжуулах, паспортжуулахажлыг зохион байгуулах;
  • Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг;

Газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц

Газар нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэийн тулд Нийслэлийн Засаг даргын томилсон дарга, Газрын дарга Нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилсон Газрын орлогч дарга нартай байхаас гадна үйл ажиллагааны тодорхой чиглэл хариуцсан нэгжүүдтэй /хэлтэсүүдтэй байна. Газрын зохион байгуулалтын бүтцийг Зураг 2-д үзүүлэв.

Газрын даргын эрх, үүрэг

Газрын дарга дараах эрх, үүрэгтэй:

  • газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;
  • байгууллагын хэмжээнд сахилга, дэг журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулан, ажилтнуудын цаг ашиглалтад хяналт тавьж ажиллах;
  • хуулиар тогтоосон эрх, хэмжээний хүрээнд албан хаагч, ажилтнуудыг томилж, чөлөөлөх;
  • хууль тогтоомжийн дагуу Хөдөлмөрийн дотоод журам батлах, ажилтнуудын цалин, урамшууллыг тогтоож, эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал, заавар, дүрэм, журам гаргаж мөрдүүлэх;
  • хэлтэс, нэгжийн даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллах;
  • байгууллагын зохион байгуулалтын бүтцийг оновчтой тогтоож, ажлын байрны чиг үүргийн давхардал, зөрчлийг арилгах, уялдаа холбоог сайжруулах, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадваржуулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах;

 

Зураг 3. Байгууллагын бүтэц, зохион байгуулалт

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
ГАЗРЫН ДАРГА ДАРГЫН ЗӨВЛӨЛ /орон тооны бус/
ОРЛОГЧ ДАРГА ОРЛОГЧ ДАРГА
Захиргаа, санхүүгийн хэлтэс Бодлого зохицуулалтын хэлтэс Засвар ашиглалтын хяналтын хэлтэс Зам барилгын хяналтын хэлтэс Шалган бүртгэх товчоо Материал шинжилгээ, туршилт, судалгааны лаборатори

 

  • төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж ажиллах;
  • Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын байгууллагатай Нийслэлийн Засаг даргаар дамжуулан харилцах;
  • Хууль тогтоомжид заасан болон Нийслэлийн Засаг даргаас шилжүүлсэн бусад эрх, үүрэг;
  • Газрын даргын дэргэд байгууллагын зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл ажиллуулж болно. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг газрын дарга батална.

Хариуцлага

Энэ дүрмийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Дүрэмд  болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр улсын бүртгэлд бүртгүүлж хэрэглэнэ.

2.5. Нийслэлийн авто замын газрын үйл ажиллагаанд дотоод,  гадаад хүчин зүйлийн нөлөөллийн шинжилгээ

Энэхүү шинжилгээг байгууллагын ажиллагсдын өөрийн үнэлгээний судалгааны дүнг үндэслэн хийлээ.

2.5.1. Дотоод хүчин зүйлийн нөлөөллийн шинжилгээ

Дотоод хүчин зүйл  Дотоод хүчин зүйлийн нөлөөлөл
Байгууллагын зорилго, стратеги:

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Эрхэм зорилго, үнэт зүйлс, эрхэмлэх зарчим

Стратеги, зорилт, үйл ажиллагаа

Бүтэц, зохион байгуулалт:

Нийслэлийн авто замын хөгжлийн  газрын бүтэц, зохион байгуулалт

Салбар, нэгжийн бүтэц, зохион байгуулалт

Ажлын байрны хуваарилалт

Ажлын байрны тодорхойлолт

Дотоод дүрэм, журам:

Байгууллагын дотоод журам

Албаны дүрэм

Дотоод мэдээллийн систем

Дотоод үйл ажиллагааны хяналтын систем

Байгууллагын соёл

Хүний нөөц:

Нөхөн хангалт

Ажиллагсдын мэргэжил, боловсрол, мэдлэг, ур чадвар, хандлага

Хамт олны уур амьсгал

Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд

Сургалт, хөгжил

Удирдлагын арга барил

Техник, технологи:

Техник, багаж зэвсэглэмжийн нөхөн хангалт

Техник, технологийн ашиглалт, судалгаа, шинжилгээ

Ажлын байрны нөхцөл:

Ажлын байрны байршил

Ажлын байрны тохижилт, эрүүл ахуй

Санхүү:

Байгууллагын санхүүгийн чадавх

Орлогын эх үүсвэр

Өр, авлага

Төсвийн захиран зарцуулалт

 

Байгууллагын зорилго, стратеги:

Байгууллагын зорилгыг байгууллагын дүрэмдээ тогторхойлсон боловч алсын хараа, зорилгоо тусгасан гэхээс илүү хийж гүйцэтгэх үндсэн чиг үүргийг илэрхийлсэн.

Эрхэм зорилго, үнэт зүйлс, эрхэмлэх зарчим, стратеги, зорилт, үйл ажиллагааг тодорхой тогтоогоогүй

Бүтэц, зохион байгуулалт:

Нийслэлийн авто замын хөгжлийн  газрын бүтэц, зохион байгуулалт гүйцэт тогтоогүй,

Салбар, нэгжийн бүтэц, зохион байгуулалт батлагдсан боловч дахин хянан үзэж сайжруулах магадлалтай.

Дотоод дүрэм, журам:

Ажлын байрны хуваарилалт тодорхойгүй

Ажлын байрны тодорхойлолт бүрэн гүйцэд биш шинэчлэх шаардлагатай

Байгууллагын дотоод журам, Албаны дүрэм гарч амжаагүй

Дотоод мэдээллийн системтэй

Дотоод үйл ажиллагааны хяналтын систем ажилладаг. Тэгэхдээ тодорхой журамгүй.

Байгууллагын соёл шинэ байр, ажлын нөхцөл, хүмүүсийн харилцаа гайгуу  байгууллагын соёлыг боломжийн түвшинд байгаа гэж үзэж болно.

Хүний нөөц:

Нөхөн хангалт  тухайн цагт нь хийдэггүй.

Ажиллагсдын мэргэжил, боловсрол, мэдлэг, ур чадвар, хандлага боловсролын зохих түвшинтэй боловч дадлага туршлага дутмаг.мөн шаардлагатай мэргэжлийн албан хаагч хангалтгүй

Хамт олны уур амьсгал хэвийн

Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд  -боломжийн

Сургалт, хөгжил тодохойгүй

Удирдлагын арга барил дунд зэрэг

Техник, технологи:

Техник, багаж зэвсэглэмжийн нөхөн хангалт боломжийн

Техник, технологийн ашиглалт боломжийн, судалгаа, шинжилгээнийажлыг захиалгаар хийлгэддэг.

Ажлын байрны нөхцөл:

Ажлын байрны байршил  хотын төвд, байршил сайн.

Ажлын байрны тохижилт, холбогдох стандарт шаардлагыг хангасан. Харин ажлын  байр  эрүүл ахуй стандарт шаардлагыг бүрэн хангахгүй байгаа.

Санхүү:

Байгууллагын төсвийн санхүүгийн чадавх хүрэлцээ хангалтгүй

Орлогын эх үүсвэр олон байгаа

Өр, авлага тооцоо судалгаа аваагүй

Төсвийн захиран зарцуулалт холбогдох хуулийн дагуу хэрэгжиж байгаа.

2.5.2.Гадаад хүчин зүйлийн нөлөөллийн шинжилгээ

Гадаад хүчин зүйл Гадад хүчин зүйлсийн нөлөөлөл
Эдийн засгийн орчин:

Улсын төсвийн байдал

Нийслэлийн засаг даргын багцын төсөв

Олон улсаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэмжээ

 

Техник технологийн орчин:

Мэдээллийн технологи

Орчин үеийн дэвшилтэд техник, технологийн хөгжил

Судалгаа шинжилгээний үр дүн

Улс төрийн орчин:

Сонгуулийн үр дүн

нийслэлийн засаг даргын харъяа бүтэц

Эрх зүйн орчин:

Хууль, тогтоомж

Бодлого, хөтөлбөр

Нийгэм, соёлын орчин:

Хотжилт

Хүн амын өсөлт

Амьжиргааны түвшин

Амьдралын хэв маяг, хандлага

Байгаль, цаг уурын орчин:

Уур амьсгалын өөрчлөлт

Байгалийн гаралтай гамшиг, ослын байдал

Хэрэглэгч:

Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж

Иргэд

Түншлэгч:

Төрийн болон төрийн бус байгууллага

Олон улсын байгууллага

Иргэд, сайн дурынхан

авто зам, замын байгууламжид учирах гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий мэргэжлийн алба, анги

 

Эдийн засгийн орчин:

Улсын төсвийн байдал  хүрэлцээгүй

Нийслэлийн засаг даргын багцын төсөв хүрэлцээ бага

Олон улсаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэмжээ- 4эх үүсвэр нийт 39 төсөл, арга хэмжээг  нийт хөрөнгө оруулалтын дүн нь 134.9 сая ам  БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл авсан

Техник технологийн орчин:

Мэдээллийн технологи боломжийн хангагдсан.

Орчин үеийн дэвшилтэд техник, технологийн хөгжил хангалтгүй,хоцрогдсон

Судалгаа шинжилгээний  ажил хангалтгүй, үр дүн хангалтгүй

Улс төрийн орчин:

Сонгуулийн үр дүн нөлөөлдөг /60 гаруй хувь/

нийслэлийн засаг даргын харъяа агентлагийн статустай ажилладаг

Эрх зүйн орчин:

Хууль, тогтоомжтой

Нийслэлийн авто замын  хөгжлийн бодлого, хөтөлбөр  боловсруулалтын үе шатанд байгаа

Нийгэм, соёлын орчин:

Хотжилт –сайн биш, агаарын бохирдол, замын түгжрэл их, иргэдийн бараг 60 гаруй хувь сэтгэл зүйн хямралтай

Хүн амын өсөлт хангалттай хурддтай

Амьжиргааны түвшин дунд

Амьдралын хэв маяг, хандлага   тотворжоогүй,хүлээлтийн тайвандуу байдалтай

Байгаль, цаг уурын орчин:

барилга, байгуулалтын ажил цаг агаарын    өөрчлөлт нөлөөлдөж учир улирлын шинжтэй  явагддаг

Байгалийн гаралтай гамшиг, ослын

байдал  үе үе тохиолддог. Их цас орох, гэнэт хүйтрэх,  усны үер зэрэг

Хэрэглэгч:

Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж- нийт  аж ахуйн нэгж, байгууллага,иргэд хэрэглэгч болдог.

Иргэд

Түншлэгч:

Төрийн болон төрийн бус, бизнесийн  байгууллага хамтран ажилладаг

Олон улсын байгууллага –

 Иргэд, сайн дурынхан байгалын гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий мэргэжлийн алба, анги ажиллах явал хааяа тохиолддог.

 

Судалгаанаас үзэхэд байгууллагын эрхэм зорилго, зорилго, стратеги, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийгудирдахуйн ухааны үндэслэлтэй тодорхойлоогүй байна. Мөн байгууллагын алсын хараа, үнэт зүйлс, үндсэн зарчимаа томъёолоогүй. Иймд стратегийн төлөвлөгөө боловсруулах үед тэдгээрийг тодорхойлох оролдлого хийлээ. Газар нь Нийслэлийн Засаг даргын удирдлагын дор ажиллах бие даасан агентлагийн хувьд бүтэц, орон тоог Нийслэлийн засаг дарга тогтооно. Нийслэлийн засаг даргын захирамжаар  газрын  зохион байгуулалтын бүтэц батлагдсан боловч газрын нэгжийн /хэлтсийн/ чиг үүрэг тодорхой болоогүй байна. Зарим нэгжийн үйл ажиллагаа давхцлыг арилгах, шаардлагагүй орон тоог оновчтой нэгтгэх зэргээр бүтэц, орон тоог цаашид улам боловсронгуй болгох шаардлагатай. Дотоод дүрэм, үйл ажиллагаа явуулах журам, эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй байна. Байгууллагын дотоод журмыг баталж мөрдүүлж байгаа. Дотоод үйл ажиллагааны хяналтын систем нэвтэрсэн, албан хаагч бүр үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Байгууллагын соёл тодорхой хэмжээнд төлөвшсөн. Аливаа үйл ажиллагаа тушаал шийдвэр, захирах, захирагдах ёсны хэм хэмжээнд явагддаг

2.5.3. Дотоод гадаад хүчин зүйлийг удирдахуй

Нийслэлийн авто замын газар нь  хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ иргэд, аж ахуйн нэгж байгууллагад түргэн шуурхай хүргэх нөхцлийг хангахын тулд  бүхий л нөөц, боломжоо зориулж ажиллана. Газрын үйл ажиллагаанд болон энэхүү дунд хугацааны төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд дээрх гадаад, дотоод орчин ихээхэн нөлөөтэй тул түүнийг дараах бодлогоор  удирдан  ажиллана. Үүнд:

Гадаад орчны нөлөөллийг:

  • Хууль, эрх зүйн орчинд үйл ажиллагаагаа явуулах;
  • Хүн амын өсөлт, амьдралын хэв маяг, амьжиргааны түвшин, хот суурин газрын хөгжилтэй уялдуулж, үйл ажиллагаагаа төлөвлөж явуулах;
  • Уур амьсгал, байгаль цаг уурын гаралтай эрсдлээс хамгаалах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах;
  • Эдийн засгийн орчинд зохицож үйл ажиллагаагаа явуулах, төсөв, санхүүгээ сайжруулах бүхий л бололцоог эрэлхийлэх;
  • Орчин үеийн дэвшилтэд, техник, технологийн хөгжлөөс аль болох хоцрохгүй байх;
  • Улс төрөөс хамаарал багатай байх;
  • Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хамтрагч, түншлэгч нарын хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бодлогоор удирдана.

Дотоод орчны нөлөөллийг:

  • Байгууллагын алсын хараа, эрхэм зорилгодоо албан хаагч бүрийн зорилго, сэтгэл, зүтгэлийг нэгтгэж үнэт зүйлс, баримтлах зарчмаа эрхэмлэн дээдлэх;
  • Бүтэц, зохион байгуулалтаа аль болох оновчтой, боловсронгуй болгох;
  • Дотоод дүрэм журмаа төрийн бодлого, шийдвэр, нөхцөл байдалд нийцүүлэн боловсронгуй болгох;
  • Байгууллагын соёл, хамт олны уур амьсгалыг сайжруулж, бататгах;
  • Хүний нөөцийг чадваржуулах, тэдний нийгмийн баталгааг хангах, удирдлагын арга барил, манлайллыг дээшлүүлж, сургалт, хөгжлийг эрхэмлэх;
  • Техник, технологийн шинэчлэл, ашиглалт, судалгаа, шинжилгээний үр нөлөөг дээшлүүлэх, шинэ мэдлэг, санал, санаачилгыг дэмжих;
  • Ажлын байрны нөхцөл, эрүүл ахуйг улсын стандартын хэм хэжээ, шаардлагад болон ажиллагсдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулах;
  • Байгууллагын санхүүгийн чадавхыг сайжруулах, хадгалах, шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг байнга эрэлхийлэх, өр авлагагүй ажиллах, төсвийг зориулалтын дагуу, хэмнэлттэй, үр дүнтэй захиран зарцуулах, ил тод байдлыг хангах;
  • Байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг олон нийтэд тасралтгүй сурталчлан таниулах, мэдээллийг ил тод нээлттэй байлгах;
  • Бүх хэлтэс, нэгжийн үйл ажиллагаа, ажлын уялдааг сайжруулах, бие биенээсээ тасралтгүй суралцах боломжоор хангах;
  • Сахилга хариуцлагыг дээшлүүлэх, албан хаагчдын үр дүнтэй ажиллах оновчтой урамшууллын механизмыг бий болгох, хэрэгжүүлэх бодлогоор удирдана.

Энэхүү судалгаанаас үзэхэд тус газарт удирдахуйн ухааны орчин үеийн арга тухайлбал, олон улсад төдийгүй манай улсын төрийн байгууллагууд өргөн хэрэглэж байгаа чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартаар тогтоосон загврыг байгууллагынхаа онцлогт нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлэх замаар шаардлагатай баримт бичгийг зохих түвшинд боловсруулах хэрэглэх, удирдлагын аргыг өөрчлөх боломж бүрдэх болно.

2.6 Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хэмжээнд явуулсан санал, асуулгын судалгаа

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын үйл ажиллагааны  талаарх өөрийн үнэлгээ буюу санал, асуулгыг дүнг нэгтгэн үйл ажиллагааны   давуу тал, сул  тал, боломж, эрсдэл /SWOTшинжилгээ / гэсэн 4 асуулт бүхий  дараах хүснэгт хэлбэрээр   харууллаа.

Хүснэгт 2. Авто зам, төрийн албаны талаарх төрийн бодлого, шийдвэрийг оновчтойгоор удирдан зохион байгуулж  хэрэгжүүлэх /Газрын төрийн захиргаа, удирдлага/

Давуу тал Сул тал
o   Төрийн бодлого, шийдвэр хуулиар тодорхой тогтоосон.

o   Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байна. Энэ хуулиар Нийслэлийн засаг даргын эрх үүргийг өргөжүүлсэн, авто зам, замын байгууламжийн зарим  ойлголт, харилцааг дэлгэрүүлэн тодорхой болгосон.

o   Газар нь Газар 6 хэлтэс, 105 албан хаагчидтай байгаа нь хангалттай тооны хүний нөөцтэй байна.

o   Албан хаагчийн ихэнхи нь хийж бүтээх хүсэл зориг, эрчхүчтэй залуу албан хаагчид байна.

o   Газар нь эдийн засагч төдийгүй, улс төрч, удирдахуйн ухаанаар мэргэшсэн /Доктор/ олон нийтэд нэр хүндтэй Нийслэлийн засаг даргын удирдлагын дор ажилладаг.

o   Гадаадын хөгжилтэй улсын их дээд сургууль төгссөн залуу албан хаагчид цөөнгүй байгаа нь  шинэчлэл өөрчлөлийг хурдан хүлээн авах  боломжтой.

o   Байгууллагын удирдлагын арга барилаа өөрчлөхийг, удирдлагын тогтолццоны олон улсын стандарт/ISO 9001/ нэвтрүүлэхийг  төр засгаас бодлогоор дэмжиж, олон улсын байгууллага, гадаадын улс  орон тусламж, дэмжлэг үзүүлж байна.

o   УИХ-аас баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” баримтбичигтэй.

o   Байгууллагын тодоод хяналт, аудит хийх, гэрээ байгуулах, төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл байгуулан  ажиллуулах талаар төрийн захиргааны байгууллагуудаас гаргасан удирдамж, заавруудтай

o   Байгууллагын дүрэмд  уг газрын хэрэгжүүлэх төрийн бодлого, шийдвэр бүрэн тусгагдаагүй, эрх үүргийг  бүрэн гүйцэд заагаагүй байна.

o   Уг газрын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зохион байгуулалтын бүтцийг өөрчилж албан хаагчид хөдөлгөөнд орж, ачаалал нэмэгдэх орон тоо дутагдах магадлалтай.

o   Улсын эдийн засаг, төсөв хүндрэлтэй байгаа үед төрийн албан хаагчийн цалин нэмэгдэхгүй, тэдний тогвор суурьшилтай ажиллахад бэрхшээл учирдаг

o   Ажлын дадлага туршлагатай болон мэргэшсэн мэргэжлийн албан хаагч хомс

o   Төрийн албаны бодлого байнгын шүүмжлэлд өртдөг, төрийн албаны хууль жилд 1-3 удаа нэмэлт өөрчлөлт орж одоогийн уг хуулийн 50 орчим % өөрчлөгдөж уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна.

o   Хэлтэс, албан хаагчдын ажлын гүйэтгэлд тавих хяналт сул

o   Дотоод аудит, мониторинг байхгүй

o   Газарт ТАЗ-ийн шийдвэрийн дагуу Төрийн албан хаагчийн ёс зүйн хороо байгуулаагүй

o   Удирдлагын тогтолцооны олон улсын стандарт нэвтрүүлэхээр төлөвлөөгүй байна.

o   Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх 2030 оны чиг хандлагын баримт бичиг боловсруулж гаргаагүй байна.

o   Төрийн бодлого, шийдврийг  хэрэгжүүлэх төлөвлөт-хэрэгжүүлэлт-хяналт- гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо тодорхой тогтоогүй бана.

o   Албан хаагчдын ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт бүрэн гүйцэд боловсруулаагүй байна.

o   Төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх албан хаагчдийг мэргэшүүлэх, сургалтын тодорхой төлөвлөгөө байхгүй байна.

o   Авто замын талаарх төрийн бодлого шийдвэрийг хэрэгжжүлэхтэй холбоотой дүрэм, журам, арга зүйн гарын авлага хомс байна.

Боломж Эрсдэл
o   Нийслэлийн авто замын хөгжлийн газар нь төрийн байгууллагын хувьд зөвхөн хуульд заасан  чиг үүргийг  биелүүлдэг.

o   Авто замыг хөгжүүлэх асуудал төр, засгийн байнгын анхааралд байдаг учир тэд боломжоороо дэмжиж тусалдаг.

o   Гадаадын хөрөнгө оруулалтыг авто замын хөгжилд зориулах явдал элбэг байдаг.

o   Улаанбаатар хот хөгжилтэй орнуудын нийслэлтэй харьцуулбал хэд дахин бага хүн амтай. Аж үйлдвэрлэл сул хөгжсөн нь авто замын цомхон харьцангуй бага сүлжээг шаарддаг.

o   Монгол Улс, Улаанбаатар хотын гадаад харилцаа өргөжин хөгжиж байгаа нь гадны хөрөнгө оруулалт авах боломжтой.

o   Улаанбаатар хотод төрийн захиргааны байгууллага төвлөрсөн нь үйл ажиллагааг түргэн шуурхай явуулахад тус дэмтэй.

o   Улаанбаатар хотод шинжлэх ухааны байгууллага, их дээд сургууль төвлөрсөн учир  эрдэмтэд, судлаачидтай  хамтран ажиллах боломжтой.

o   Монгол Улсын  бүх шатны засаг дарга  улс төрийн албан хаагчийн ангилалд ордог учир 4 жил тутам  явагдах сонгуулийн дараа газрын удирдлага болон байгууллага ч өөрчлөгдөх  магадлалтай.

 

o   Улс орны эдийн засгийн хүндрэл, зээл авах нөхцөл, чадамжаас  хамаарч хөрөнгө оруулалт буурах эрсдэлтэй.

o   Нийслэлийн хүн амын өсөлт, хувийн суудлын  авто машины өсөлт авто заын аюулгүй байдал, агаарын бохирдолд сөргөөр нөлөөлж  байна.

 

Хүснэгт 3. Хууль тогтоомж, стандартаар тогтоосон норм, хэмжээ, шаардлагыг хангасан, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн  нийслэлийн авто зам, замын байгууламжийн   оновчтой сүлжээг хөгжүүлэх /Авто замын бодлого,удирдлага/

Давуу тал Сул тал
o   Нийслэлийн авто замын сүлжээг 2030 он хүртэл хөгжлүүлэх төлөвлөгөө дараах байдлаар томъёолсон: Үүнд:

o   Улаанбаатар хотын гудамж замын сүлжээг эрс шинэчлэн, замын хөдөлгөөнийнягтралыг сарниулах, замын хөдөлгөөнийг жигд тархаах зорилгоор шинээртөлөвлөж буй төв,дэд төвүүдийг холбосон, хотын төвийг тойрсон 4 цагригзам, хэвтээ чиглэлд хотын дундуур гарсан зэрэгцээ 6, босоо чиглэлд зэрэгцээ 9гол гудамж зам байхаар төлөвлөлөө 2030 онд 60 км урттай хурднызам барьж, хатуу хучилттай замын нийт урт 3000 км-т хүрнэ.

o   зангилаа, гүүрэн болон туннель бүхий олон түвшний огтолцлуудыг байгуулах

o   тусгай замын автобусны (BRT) замыг байгуулах

o   Монгол Улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт авто замыг сүлжээг хөгжүүлэх төлөвлөгөөг дараах байдлаар заасан.

o   Нийслэлийн авто замын сүлжээний хөгжлийн стратегийн богино,  дунд  хугацааны төлөвлөгөө байхгүй байгаа нь авто замын сүлжээний тодорхой төлөвлөгөө байхгүй байна.

o   Авто зам, гудамжийн талаар хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг судалдаггүй.

o   Авто зам, замын байгууламжийн талаар мэргэшсэн компаниуд, мэргэжилтэн  цөөн

o   Авто зам, замын байгууламж барих, шинэчлэх, хүлээн авах   талаар тодорхой тогтсон журам байхгүй байна.

o   Хууль тогтоомж стандартаар тогтоосон хэм хэмжээний улс, орны онцлог, орчин үеийн теник, технолгийн хөгжилд нийцэж байгаа байдалд үзлэг, дүн шинжилгээ хийхгүй байна.

o   Авто замыг хууль, стандартад заасан иж бүрдлээр, чанар, аюулгүйн шаардлагыг бүрэн ханган барихгүй байх тохиолдол гардаг.

o   Авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлал, хамгаалах, өмчлөх, эзэмших, хариуцах ажлыг хийх болон  техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулахад  шаардлагатай төсөл, гэрээг зохих хууль тогтоомж, журмын дагуу гүйцэтгэх явдал хангалтгүй байна.

Боломж эрсдэл
o   Авто замын олон улсын стандартыг нэвтрүүлэхд олон улсын байгууллага, хөгжингүй улс хамтран ажиллах, техник туслалцаа үзүүлэх боломжтой

o   Гадаадын өндөр техник, технолги, хүний нөөцтэй компаниуд манай авто зам, замын байгууламжийг барьж байгуулах  боломжтой.

o   Авто замын сүлжээний хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүжилт олдохгүй байх тохиолдол гардаг.

o   Байгалын давагдашгүй хүчин зүйлээс болж авто зам, замын байгууламж эвдрэл, гэмтэлийг засах нэмэлт хүч, зардал  гардаг.

 

 

Хүснэгт 4. Нийслэлийн авто зам, замын байгууламжийн  чанар, аюулгүй байдлыг хангах / Авто замын  зам, гүүр ашиглалт, хөдөлгөөний  хяналт/

Давуу тал Сул тал
o   Холбогдох хууль тогтоомж, стандартай байна.

o   Мэргэжлийн хяналтын байгууллага ажилладаг.

o   Байгууллагын техник хяналт хийдэг.

o   Тээврийн хэрэгслийн жолоочид тавих шаардлага чангарч байна.

o   Явган зорчигчийн гарц, талбай, гудамжаар тайван явах аюулгүй таатай орчинг  бүрдээгүй байна.

o   Авто замын осол буурахгүй байна.

o   Явган зорчигч, дугуйгаар явагчийн замыг барих, тоноглох ажил хийгдэхгүй байна.

o   Зам, замын байгууламжийн чанар хангалтгүй

o   Замын засвар, үйлчилгээг бүрэн гүйцэд хийдэггүй

o   Мэргэшсэн хяналт хийх мэргэжилтэн дутагдалтай

o   Авто замын салбарын үндэсний стандартуудын аюулгүйн болон ашиглалтын шаардлага орчин үеийн түвшинд  нийцэхгүй байна.

o   Авто зам, замын байгууламжийн барих, шинэчлэх, засварын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, болон гүйцэтгэлийн явц, хүлээн авах зэрэг бүхийл шат дамжлагыг хамарсан  техник хяналтыг гүйцэтгэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт дутагдалтай байна.

Боломж Эрсдэл
o   Авто зам, замын байгууламжийн аюулгүй байдлыг хангах талаар олон улсад мөрдөгдөж байгаа удирдлагын багц стандарт дэлхийн улс орнууд хэрэгжүүлж байна.

 

 

o   Байгалын гамшиг авто зам, замын байгууламжийг эвдэх, авултай байдлыг бий болгох

o   Эрс тэс уур амьсгал, байгалын  гэнэтийн үзэгдлүүд авто зам, замын байгууламжийн чанар, аюулгүй байдалд нөлөөлнө.

 

Хүснэгт 5. Хөрөнгө оруулалт болон  Авто замын сан, Авто замын норм, нормативын санг ононвчтой бүрдүүлэх /Хөрөнгө оруулалтын удирдлага/

Давуу тал Сул тал
o   Авто замын салбарын хөрөнгө оруулалтын  10 гаруй эх үүсвэрийг хуульчлан тогтоож өгсөн.

o   Авто замын сан, Авто замын норм, нормативийн санг байгуулах, захиран зарцуулах асуудлыг хуульчилсан.

o   Эдийн засгийн үндэслэл сайтай төслийг гадаадын хөрөнгө оруулагч санхүүжүүлэх боломжтой.

o   Засгийн газар авто замын хөгжилд хөрөнгө оруулалтыг дэмждэг.

 

 

 

o   Гадаадын хөрөнгө оруулалтыг татах төсөл, хөтөлбөр боловсруулах чадвар хангалтгүй

o   Хөрөнгө оруулалт хийх объектыг сонгох шалгуур үзүүлэлт тогтоогоогүй

o   Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн эдийн засгийн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөх явдал хангалтгүй

o   Авто зам, замын байгууламж барих, зураг төсөл зохиох, засвар, шинэчлэлийн ажлын үндэслэлтэй тогтоосон үнэ тариф         байхгүй.

o   Сангуудыг бүрдүүлэх, ашиглах талаарх харилцааг тодорхой зохицуулсан дүрэм, журам байхгүй.

o   Авто замын эдийн засгийн үр ашгийн тооцоог хангалттай хийдэггүй,

Боломж Эрсдэл
o   Иргэдийн сайн сайхан амьдралд авто зам чухал ач холбогдолтой учир иргэдийн хэрэгцээ, шаардлагыг судлан асуудлыг тавих боломжтой.

o   Сонгуулийн үед намуудын анхаарал татсан асуудлын нэг нь авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад чиглэсэн зорилтууд тавьдаг.

o   Авто замын сүлжээг хөгжүүлэх асуудлыг төрийн зүгээс сайн   дэмждэг.

o   Аж ахуйн нэгж  хөрөнгө оруулалт хийх боломж нээлттэй.

o   Улсын эдийн засгийн хүндрэлээс хамаарч авто зам, замын байгууламжийн ажлыг гүйцэтгэх компаниудын үйл ажиллагаа  зогсонги байдалд орох эрсдэлтэй.

 

 

Хүснэгт 6. Хүний нөөцийн удирдлага

Давуу тал Сул тал
o   Хүний нөөцийн шаардлагатай мэргэжлийн мэргэжилтэнг  гадаад дотоодын их дээд сургуульд сургах бололцоотой.

o   Нийслэл өөрийн харъяа Их сургуультай

o   Удирдах албан тушаалтануудын удирдахуйн ухааны мэдлэг дутмаг

o   Улаанбаатарын их сургуульд элсэлт хангалтгүй

o   Албан хаагчид сургалт хийх тодорхой төлөвлөгөө байхгүй байна.

Боломж Эрсдэл
o   Олон улс, гадаад улсын техник туламж хүний нөөцийг сургаж бэлтгэхэд гол анхаарлаа тавьдаг.

o   Тусгай хөтөлбөрт хамрагдаж гадаадад мэргэжил, боловсролоо дээшлүүлэх боломжтой

o   Улс төрийн шалтгаанаар төрийн албан хаагч ялангуяа удирдах албан тушаалтан халагдах, солигдох, тушаал буурах магадлалтай

o   Чадварлаг албан хаагч өндөр цалинтай өөр байгууллагад ажилд шилжих магадлалтай.

Инноваци, мэдэээлэл, судалгааг   дэмжин хөгжүүлэх /инноваци, судалгааны удирдлага/
Давуу тал Сул тал
o   Авто замын тухай хуулиар инноваци, судалгааны ажлын үндсэн дээр авто замын сүлжээг хөгжүүлэхийг тодорхой заасан.

 

o   Судалгааны байгууллагыг судлаачид буюу судалгааны ажил хийх сонирхолтой албан хаагчид гэхээс илүү төрийн захиргааны албан хаагчдаас бүрдүүлсэн.

o   Санхүүжих эх үүсвэр хязгаарлагдмал.

Боломж Эрсдэл
o   Шинжлэх ухаан техникийн дэвшлийн дагуу замд байрлуулсан соронзон орон үүсгэгчийн тусламжтайгаар цэнэглэгдэх автобус үйлдвэрлэн эхлэж байна.

o   Авто замд мэдээлэл хобооны техник хэрэгсэл зэрэг жолооч, иргэд болон хяналтын албанд шаардлагатай мэдээлэл дамжуулах тоног төхөөрөмж байрлуулж байна.

o   Манай улсын авто замд ийм техник технологи нэвтэрээгүй байна

o   Энэ талаар мэргэжилтэн бэлтгэгдээгүй

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ. НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ

3.1. Нийслэлийн авто замын газрын чиг үүрэг, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Нийслэлийн авто замын хөгжлийн  газрын стратегийн төлөвлөгөө боловсруулах явцад Авто замын тухай хууль шинэчилэн найруулгаар батлагдан, мөрдөж эхэлсэн нь тул нийслэлийн авто замын асуудал хариуцсан газрын холбогдох баримт бичгийг бүхэлд нь хянаж үзэх шаардлага тулгарсан. Иймээс холбогдох материалуудыг судлаж, стратегийн удирдлагын онол арга зүй, практикт үндэслэн чиг үүрэг /төрийн бодлого, шийдвэр/, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг боловсрууллаа.

Чиг үүрэг

Нийслэлийн авто замын хөгжлийн газар нь  зөвхөн авто замын төрийн  бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх төдийгүй төрийн байгууллагын хувьд төрийн албаны бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүргийг биелүүлнэ. Тус  газрын стратеги төлөвлөгөөг боловсруулахын тулд гүйцэтгэх чиг үүргийг нарийвчлан авч үзэх шаардлагатай байдаг.

Гэтэл тус газар нь 2016 оны сүүлийн хагаст  өөрчлөгдөн байгуулагдсан, хэрэгжүүлэх гол хууль болох “Авто замын тухай хууль”-ийн  шинэчилсэн найруулгыг 2017 оны 5 дугаар сард батлагдаж, мөн оны 07 -р сарын  01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх болсон зэрэг нь холбогдох бүхийл хууль тогтоомжоос тухайн газарт хамаарагдах бодлого, шийдвэрийг түүвэрлэн авч нэгтгэн судлах зорилт тулгарсан.

Энэ нь тус газрын   стратегийн төлөвлөгөөг боловсруулахад  төдийгүй газрын зорилго, дүрэм, хэлтсүүдийн чиг үүргийг тодорхойлох, зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой болно. Иймд Улсын их хурал, Нийслэлийн иргэдийн Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан авто зам, төрийн албаны талаарх 6 хууль, хөтөлбөрөөс холбогдох 65 заалтыг түүвэрлэн авч энэхүү стратеги төлөвлөгөний нэгдүгээр бүлэгт “төрийн бодлого, шийдвэр” гэдэгт тодорхой тусгасан болно.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын  алсын хараа, эрхэм зорилгыг замын хөгжлийн талаар дээр дурдсан төрийн бодлогыг үндэслэн дараах байдлаар тодорхойллоо.

Алсын хараа

Нийслэлийн авто замын газрын   алсын хараа нь  төрийн байгууллагыг манлайлагч, авто замын салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй, мэргэжлийн шилдэг байгууллага болохыг эрмэлзэнэ.

Эрхэм зорилго

Нийслэлийн авто замын газрын   эрхэм  зорилго  нь Монгол Улсын хууль тогтоомжийн төрийн алба, авто замын талаарх бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх мэргэшсэн, мэдлэг, чадвар бүхий албан хаагчтай,  иргэдийн ая тухтай сайн сайхан амьдрал, улсын эдийн засгийн хөгжлийн  төлөө  зорчигч,  авто тээврийн хэрэгслийн   тасралтгүй байнгын аюулгүй хөдөлгөөнийг  хангах   үр ашиг, үр өгөөжтэй  авто замын оновчтой сүлжээг хөгжүүлэхэд  оршино.

Авто зам нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг хэрэгцээ шаардлагатай хүнс, бүтээгдэхүүн, түүхий эд материалыг хангах, аялал, жуулчлалыг хөгжүүлэх , зорчигч, тээврийн хэрэгслийн аюулгүй, оновчтой хөдөлгөөнийг хангах  үндсэн  хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг, Иймээс авто зам нь  иргэдиийн аз жаргалтай  амьдралд төдийгүй улсын эдийн засгийн хөгжилд шууд нөлөө үзүүлдэг.

Авто тээврийн хэрэгсэл агаарыг бохирдуулах утаа гаргах, хөдөлгөөний зохих дуу чимээтэй гаргах зэрэг хүн ам,  хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэйгээс гадна техникийн эвдрэл, жолоодлогын алдаанаас зорчигчийн эрүүл мэнд, ам насанд  аюул учруулдаг.Иймээс авто машины зам аливаа аюулаас сэргийлсэн, анхааруулсан, хамгаалсан  тэмдэг,   техник хэрэгсэл, хөдөлгөөний урсгал, хязгаарлалттай байдаг.

Энэ нь аливаа хөдөлгөөн хугацаагаар хэмжигддэг бөгөөд хэрэгцээ, шаардлагыг яг тухайн үед буюу тогтоосон  цагт нь хүргэж хангаагүйгээс тухайн бүтээгдэхүүн, ажил,  үйлчилгээний  ач холбогдол буурах,  өртөг зардал нэмэгдэх, итгэл үнэмшил алдагдахад хүрэх бөгөөд энэ нь зөвхөн  хэрэглэгч, үйлдвэрлэгч, үйлчилгээ хүргэгчид төдийгүй улсын  эдийн засагт  ихээхэн хохирол учруулдаг.

Иймээс авто зам болон замын байгууламжийг   хаана, хэзээ  барих, засварлах асуудал нь иргэд, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага, улсын хөгжлийн хэтийн хандлага, дотоод гадаад нөөц болоцоонд үндэслэн нарийн тооцоо, судалгаатай, мэргэжлийн өндөр түвшинд шийдвэрлэх  удирдлага зохион байгуулалтын нэгдсэн тогтолцоо байхыг хуулиар зохицуулсан бөгөөд ийм загвар олон улсад хэрэгжиж байна.

Үнэт зүйл

Нийслэлийн авто замын хөгжлийн байгууллагын үнэт зүйлсийг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:

 Мэргэшсэн, чадварлаг хүний нөөц. Мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай, өөрийгөө болон бусдыгаа байнга хөгжүүлдэгалбан хаагчдаа бид үнэт зүйлс гэж үзнэ.

Удирдлагын манлайлал. Байгууллагын хөгжлийг олж тодорхойлогч, бусдыг үлгэрлэн дагуулж, урам зориг, итгэл үнэмшлийг бадраах, бататгах, бодит үр дүнд хүрэх чадварыг бид үнэт зүйлс гэж үзнэ. 

Чинь сэтгэл. Асуудлыг бүтээлчээр илрүүлж, шийдвэрлэх, хэргжүүлэх, төгөлөдөршүүлэхийн төлөө тууштай зүтгэл мэргэжлийн өндөр түвшин,  оновчтой  санал, санаачлагыг бид үнэт зүйлс гэж үзнэ.

Үнэнч шударга байдал. Хууль тогтоомжийг дээдлэн эрхэлсэн ажилдаа үнэнч шударга, өөриймсөг ханддаг сэтгэл, зүтгэлийг бид үнэт зүйлс гэж үзнэ.

Хамт олны нэгдмэл шинж чанар. Хамт олон бие биеэ харилцан хүндэтгэх,  дэмжин туслах,итгэл, найдварыг даах, нэгдсэн санал, санаачлага, хүчин чармайлтыг   бид үнэт зүйлс гэж үзнэ.

Үр нөлөөтэй хяналт. Дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн ажлын явц, гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг байнга үнэлж дүгнэж ажиллана.

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Авто зам, төрийн албаны  талаарх бодлого, шийдвэрийг үндэслэн Нийслэлийн авто замын хөгжлийн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:.

  • Авто зам, төрийн албаны талаарх төрийн бодлого, шийдвэрийг оновчтойгоор удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх;
  • Хууль тогтоомж, стандартаар тогтоосон норм, хэмжээ, шаардлагыг хангасан, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн нийслэлийн авто зам, замын байгууламжийн   оновчтой сүлжээг хөгжүүлэх;
  • Авто зам, замын байгууламжийн чанар,аюулгүй байдлыг хангах;
  • Хөрөнгө оруулалт болон Авто замын сан, Авто замын норм, нормативийн санг ононвчтой бүрдүүлэх;
  • .Хүний нөөцийн удирдлага;
  • Инноваци, мэдэээлэл, судалгааг дэмжин хөгжүүлэх.

 

3.2. Стратегийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөтөлбөр, хүлээгдэж буй үр дүн, хамрах хүрээ

3.2.1. Стратегийн зорилго, зорилт

3.2.1.1. Стратегийн зорилго

Авто зам, төрийн албаны хууль тогтоомжоор тодорхойлсон төрийн бодлого, шийдвэрийг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүүлж, шинжлэх ухаан, шинэ мэдлэг, дэвшилтэт технологи, удирдахуйн ухаанд суурилсан, хэрэглэгчид, нийтийн тээвэрт  түшиглэсэн авто замынменежментийг хөгжүүлж, авто зам, замын байгууламжид тохиолдох эрсдлийг бууруулах, авто замын хөгжлийн асуудал  эрхэлсэн байгууллагыг олон улсын жишигт хүрсэн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлж, авто замын оновчтой сүлжээг бий болгоход Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дунд хугацааны /4 жилийн/ стратеги зорилго оршино.

Энэхүү зорилгыг хангахын тулд   тэргүүлэх үйл ажиллагааны дараах  зорилго,зорилтуудыг  хэрэгжүүлнэ. Үүнд:

 

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 1:

Авто замын төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх төрийн байгууллагын удирдлагын  оновчтой тогтолцоог  нэвтрүүлэх;

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 2:

Нийтийн тээвэрт тулгуурласан авто замын оновчтой сүлжээг хөгжүүлэх

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 3:

Хөрөнгө оруулалтын удирдлагыг боловсронгуй болгох

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 4:

Хүний нөөцийн удирдлагын тогтолцоог  хөгжүүлэх

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 5:

Авто замын шинжлэх ухааныг хөгжүүлэх, авто замын салбарт шинжлэх ухааны ололт, шинэ мэдлэг, дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх

3.2.1.2. Стратегийн зорилт

Стратегийн зорилго 1: “Авто замын төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх төрийн байгууллагын удирдлагын оновчтой тогтолцоог нэвтрүүлэх”-ын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ.

Стратегийн зорилт 1.1.

Авто замын талаарх төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тогтоож  оновчтой удирдлагын тогтолцоог хөгжүүлэх

Хийх ажил:

  • Холбогдох хууль УИХ, НИТХ-ын тогтоол шийдвэрийг судлаж, авто замын талаарх төрийн бодлого, шийдвэрийг Нийслэлийн засаг дарга, Авто замын хөгжлийн газар, Замын өмчлөгч, эзэмшигч, зам хариуцагч болон гүйцэтгэгчийн эрх үүрэгт хамаарах гэж нарийвчлан ангилах
  • Авто замын төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх замын зураг, алгоритм гаргах
  • Авто замын хөгжлийн газрын хэрэгжүүлэх төрийн бодлого шийдвэрийг гүйцэтгэх үйл явцын зураглалыг нийслэлийн агентлагийн эрх зүйг үндэслэн гаргах
  • Төрийн бодлого, шийдвэрийг биелүүлэх үйл явцыг гүйцэтгэхэд баримтлах хууль, дүрэм, журам, аргачлал, шаардагдах мэргэжил, дадлага туршлага, гарах үр дүнг заасан ажлын заавар боловсруулах
  • Ажлын зааврыг үндэслэн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт гаргах
  • Газрын дүрмийг шинэчлэн батлуулах
  • Байгууллагын зохион байгуулалтын бүтцийг хянаж, шинэчлэн батлуулах
  • Хэлтсүүдийн дүрэм боловсруулж батлах
  • Байгууллагын дотоод хяналт, аудит хийх журам боловсруулах
  • Газрын албан хаагчдын үйл ажиллагааг “Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт” /KPI/-ээр үнэлэх аргачлал боловсруулах /Нийслэлийн Засаг даргын баталсан ерөнхий журмыг үндэслэн өөрсдийн үйл ажиллагааны онцлогийн дагуу/
  • ТАЗ-ийн удирдамжийн дагуу “Албан хаагчийн ёс зүйн зөвлөл” байгуулах, дүрмийг боловсруулж батлуулах
  • Албан хаагчдыг шагнаж урамшуулах, албан тушаал дэвшүүлэх журмыг шинэчлэн боловсруулах
  • Байгууллагын чанарын удирдлагын тогтолцоог олон улсын стандарт ISO 9001-2015-ын дагуу боловсруулж хэрэгжүүлэх
  • Төсөл, хөтөлбөр, ТЭЗҮ-ийн зардал тооцох аргачлал боловсруулах
  • Байгууллагын дотоод хяналт, аудитын тайланг үндэслэн үр дүнтэй шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлж ажиллах
  • Албан хаагч, ажиллагсдын ажлын байр, ашиглаж буй тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд үзлэх хийх хобогдох хууль тогтоомж, стандартын норм, шаардлагыг хангаж байх төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх
  • Авто замын хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын хөгжлийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх
  • Үйл ажиллагааны бодлого, төлөвлөлтөд стратегийн менежментийг хэрэгжүүлэх
  • Өргөдөл, гомдол, архивын үйлчилгээ, албан хэрэг хөтлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэх

Гарах үр дүн

  • Байгууллагын үйл ажиллагаа жигдэрч, үр өгөөж дээшлэнэ.
  • Албан хаагчдын ажил үүргийн давхардал, хийдэл арилна.
  • Байгууллагын удирдлагын чадамж дээшлэнэ.
  • Хэлтэс, албан хаагч бүрийн эрхлэх ажил, гүйцэтгэх үүрэг тодорхой болно.
  • Байгууллагын ажлын чанар, хүртээмж дээшлэнэ.
  • Албан хаагчдын ажлын хариуцлага, чанар, бүтээмж сайжирна.
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц менежменттэй анхны байгууллага болно.
  • Албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагааг нь бодитоор үнэлж, дүгнэх болно.

Стратегийн зорилт 1.2.

Албан хаагчдын манлайллыг дээшлүүлэх

Хийх ажил

  • Манлайлагчийн шалгуур үзүүлэлтйиг тогтоож жил бүр байгууллагын болон салбарын /хамтран ажилладаг/ манлайлагчийг шалгаруулж байх;
  • Бид “Сайн менежер, сайн мэргэжилтэн төдийгүй сайн манлайлагч” байхыг эрмэлзэж үлгэр дуурайлал үзүүлнэ гэсэн уриа дэвшүүлж албан тушаалтан бүрт хүргэх;
  • Манлайллын талаар сургалт семинар хийх, туршлага судлах.
  • Гарах үр дүн
  • Албан хаагчдын өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх нэгдсэн ойлголттой болно.
  • Албан хаагчдын мэдлэг, ажлын арга барил, чадамж сайжрана.
  • Хамт олны нэгдмэл хамт олонч уур амьсгал бэхжинэ.

Стратегийн зорилт 1.3.

Албан хаагчдын ажиллах нөхцөл,  нийгмийн баталгааны хангалтыг сайжруулах

Хийх ажил

  • Ажлын байранд эрүүл ахуйн стандартын дагуу шинжилгээ хийх;
  • Ажлын байрны эрүүл ахуйн шаардлагын талаар авч хэрэгжүүлэх шаарлагатай арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх;
  • Албан хаагчдынтөрийн үйлчилгээг иргэдэд цогц, хүртээмжтэй , шуурхай,тэгш, нээлттэй хүргэж, албан үүргээ биелүүлэх албан ажлын хэрэгцээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, мэдээлэл холбооны болон бичиг хэргийн  хэрэгслээр хангагдаж байгаа байдалд судалгаа хийж, холбогдох арга хэмжээний төлөвлөө гарган хэрэгжүүлэх;
  • Албан хаагчдын спорт болон эрүүл цэвэр агаарт гарах, чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэх;
  • Албан хаагчдын орон сууц, зуслангийн газар, байрны хангамжийг сайжруулах талаар оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
  • Гарах үр дүн
  • Албан хаагчдын ажиллах нөхцөл, албан хэрэгцээний хангамж дээшилнэ.
  • Албан хаагчдын өвчлөл багасаж, эрүүл мэнд сайжрана.
  • Ажлын чанар, бүтээмж дээшилнэ.
  • Ажлын идэвхи, сонирхол , санаачлага нэмэгдэнэ.
  • Хамт олонч уур амьсгал бэхжинэ.

Стратегийн зорилго 2 “Нийтийн тээвэрт тулгуурласан авто замын оновчтой сүлжээг хөгжүүлэх” –ын хүрээнд дараах зорилтуудыг хэргжүүлнэ.

Стратегийн зорилт 2.1.

Шинээр авто зам, замын байгууламж барих, өргөтгөл, шинэчлэл хийх болон хэрэглэгдэх материал, хийц, технологи, үйл явц нь олон улсад тогтсон нийтлэг норм хэмжээ, шаардлагад нийцсэн  үндэсний стандарт, ТЭЗҮ, зураг төсөл,  замын норм ба дүрэм, зургын даалгавраар иж бүрэн хангах

Хийх  ажил

  • Авто замын салбарын нийт үндэсний стандарт олон улсын норм, хэм хэмжээнд нийцэж байгаа байдалд  үзлэг хийж шинэчлэх, үргэлжлүүлэн мөрдөх, хүчингүй болгох  үндэсний стандартын жагсаалт гаргах,  хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
  • ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах журмыг шинэчлэх;
  • Авто замын салбарт хэрэглэгдэх олон улсын стандартын жагсаалт гаргах, орчуулах, боловсруулах асуудлыг шийдвэрлэх;
  • Авто замын баримт бичгийн санг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын түгээмэл хэрэглэгддэг нийтлэг норм, хэмжээ, шаардлагыг  агуулсан баримт бичгээр баяжуулах.

Гарах үр дүн

  • Чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангасан үйлдвэрлэл явуулах олон улсын түвшинд хүрсэн норм, хэм хэмжээ, шаардлага, аргыг агуулсан баримт бичгээр хангагдана.
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны  явц, үр дүнд хяналт тавих боломж бүрдэнэ.
  • Авто замын үйлдвэрлэл чанарын баталгаатай материал, хийц, технологи, үйл явцаар хангагдана.

Стратегийн зорилт 2.2.

Чанар, аюулгүй байдлыг хангах олон улсад тогтсон нийтлэг норм, хэм хэмжээ, аргыг агуулсан баримт бичигт үндэслэн, оновчтой удирдлагаар батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу авто зам, замын байгууламжийг барьж байгуулах

Хийх ажил

  • Улаанбаатар хотын гудамж замын сүлжээг эрс шинэчлэн, замын хөдөлгөөнийнягтралыг сарниулах, замын хөдөлгөөнийг жигд тархаах зорилгоор шинээртөлөвлөж буй төв, дэд төвүүдийг холбосон, хотын төвийг тойрсон 4 цагригзам, хэвтээ чиглэлд хотын дундуур гарсан зэрэгцээ 6, босоо чиглэлд зэрэгцээ 9гол гудамж зам барих;
  • Хотын гудамж, замын уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хурдны зам, хотын гол гудамж замуудад хийсэн тооцоо судалгааг үндэслэн олонтүвшний огтолцол, төмөр замтай огтолцож буй замын уулзварт байрлал, ачхолбогдлоос нь хамаарч зангилаа, гүүрэн болон туннель бүхий олон түвшнийогтолцлуудыг байгуулах;
  • Тусгайзамын автобусны (BRT) замыг байгуулах;
  • Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулах;
  • Хөшигийн хөндийн хурдны зам барьж, Туулын хурдны зам барих ажлыг эхлүүлэх;
  • Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлыг эхлүүлнэ.
  • Төмөр замаар тусгаарлагдсан гудамж, замуудыг холбосон нүхэн гарцуудыг шинээр барих;
  • Гол гудамж, замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг сайжруулж, Баруун, Зүүн 4 замын уулзварт олон түвшний огтлолцол байгуулах;
  • “Гадна тойруу”,”Баруун тойруу” авто замын сүлжээг барих ажлыг эхлүүлнэ.
  • Авто замын сүлжээний хэвтээ болон босоо тэнхлэгийн зэрэгцээ замуудыг нэмэгдүүлж, гол болон туслах гудамж замууд болон тэдгээрийг холбосон авто замуудыг шинээр барих;
  • Авто замын сүлжээний техник ашиглалтын түвшинг сайжруулж, гол болон туслах гудамж замуудыг өргөтгөн шинэчлэх;
  • Явган хүнд зориулсан нүхэн болон гүүрэн гарцуудыг барих;
  • Баянзүрх, Яармаг Сонсголонгийн гүүр болон Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх;
  • Явган явах, дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэх үүднээс “Гудамж”,”Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Орон сууцны хороолол, нийтийн үйлчилгээний төвүүдийн дэргэд газар дээрхдоорх болон давхар зогсоол барьж, авто зогсоолыг хоёр дахин нэмэгдүүлэх;
  • Авто замын үйлдвэрлэл явуулах компанид тавих шалгуур  үзүүлэлтийг олон улсын жишгийн дагуу тогтоож хэрэгжүүлэх арга хэмжээ авах.

Гарах үр дүн

  • Нийслэлийн авто замын үйлдвэрлэл /барих, засвар, арчлал/ олон улсын нийтлэг жишигт дөхөж очно.
  • Түгжрэлгүй гудамж-бухимдалгүй хоттой болно.
  • Авто тээврийн хэрэгслийн жолоочдын болон зорчигчдын сэтгэл зүйн хямрал эрс буурна.
  • Агаарын бохирдол буурна.
  • Зорчигчид тайван айх аюулгүй явах боломж бүрдэнэ.
  • Авто замын эрсдэл, түүнд гардаг осол эрс буурна.
  • Нийслэлд 150 км зам авто зам шинээр баригдана.

Стратегийн зорилт 2.3.

Хяналтын нэгдсэн тогтоцоог хэрэгжүүлэх

Хийх ажил

  • Техник хяналтыг нэгдсэн удирдлага зохион байгуулалттай хэрэгжүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэх;
  • Техник хяналтын агуулга мөн чанарыг практик амьдралтай нийцүүүлэн тодруулж, түүнийг хэн хэрхэн гүйцэтгэхийг доторхой заасан журам боловсруулах;
  • Техник хяналт тавих мэргэшсэн мэргэжилтнүүдийн хүрэлцээ, тэднийг бэлтгэх, мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүдийг оролцуулах асуудлыг судлан шийдвэрлүүлэх;
  • Авто зам хэрэглэгчдийн болон явган, дугуйгаар явагчдаас сэтгэл ханамжийн судалгааг байнга авч, үр дүнгээр нь тодорхой арга хэмжээ авч байх.
  • Гарах үр дүн
  • Авто замын сүлжээний чанар, аюулгүй байдал хангагдана.Техник хяналтын нэгдсэн тогтолцоо бий болно.
  • Чанартай авто зам, замын байгууламж барихад иргэдийн оролцоо нэмэгдэнэ.

Стратегийн зорилго 3: “Хөрөнгө оруулалт, санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох”-ын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ.

Стратегийн зорилт 3.1.

Хөрөнгө оруулагчийн хүрээг тэлэх, үр ашгийг нэмэгдүүлэх

Хийх ажил

  • Авто замын салбарт хөрөнгө оруулах боломжтой гадаадын улс, компаниудын судалгаа хийх;
  • Авто замын салбарт хөрөнгө оруулж байгаа оруулах хүсэлтэй дотоодын кампаниудтай хамтран ажиллах хэлбэр, чиглэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоох;
  • Хөрөнгө оруулагчдийн уулзалт, хурал, зөвлөлгөөнийг тодорхой зорилго, төлөвлөгөөтэй зохион байгуулах;
  • Хөрөнгө оруулалтын үр дүнг тодорхой ил тод мэдээлж байх;
  • Төсөл боловсруулах арга зүйг эзэмшиж, авто замын салбарт төсөл боловсруулах аргачилсан заавар боловсруулах;
  • Авто замын салбарын хөрөнгө оруулалтын төслийн эдийн засгийн зардал, үр ашгийн шинжилгээний аргачлал боловсруулах.
  • Гарах үр дүн
  • Хөрөнгө оруулагчийн тоо нэмэгдэнэ.
  • Хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэнэ.

Стратегийн зорилт 3.2.

Санхүүгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх

Хийх ажил

  • Байгууллагын төсөв, санхүү, хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлэх, өр авлагагүй ажиллах арга хэмжээг хэрэгжүүлэх;
  • Өсөн нэмэгдэх хөрөнгийн хэрэгцээг үндэслэлтэй тодорхойлж, түүнд шаардагдах нэмэлт санхүүжилтийн хэмжээг тооцон эх үүсвэрийн асуудлыг тухай бүр шийдвэрлэх;
  • Бүтээгдэхүүний өртөг, зардлын зөв тооцоололт, оновчтой хуваарилалтыг хийх, мөрдөгдөх зардлын норм, нормативыг хянаж шинэчлэх;
  • Санхүүгийн үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт нэвтрүүлж, гэрчилгээ авах;
  • Шилэн дансыг тогтвортой хөтлөх;
  • Нягтлан бодох бүртгэл, санхүү-эдийн засгийн мэдээллийн нэгдсэн систем болон удирдлагын цахим бүртгэлийг хэрэгжүүлэх, мэдээ, тайлан, баланс, түүний шинжилгээг зохих журмын дагуу хугацаанд нь гаргаж, үр дүнг тооцох.

Гарах үр дүн

  1. Санхүүгийн үйл ажиллагаа улам  эмх цэгцтэй, тодорхой ил тод болно.
  2. Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа олон улсын түвшинд хүрнэ.

Стратегийн зорилго 4: “Хүний нөөцийн удирдлагын тогтолцоогхөгжүүлэх”-ын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ

Стратегийн зорилт 4.1.

Хүний нөөцийг  бодлогыг боловсронгуй болгон хэрэгжүүлэх

Хийх ажил

  • Нийслэлийн авто замын хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын хүний нөөцийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловруулж батлах;
  • Нийслэлийн авто замын хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
  • Нийслэлийн авто замын хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын хүний нөөцийг сургаж хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

Стратегийн зорилго 4.2.

Хүний нөөцийн хангамжийн оновчтой бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх

Хийх ажил

  • Өөрийн байгууллагад байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжилийн мэргэжилтэн хангагдсан байдалд судалгаа хийх;
  • Шаардлагатай мэргэжилтэнг өөрийн харъяа Улаанбаатарын Их сургуульд захиалан бэлтгэх арга хэмжээний төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх;
  • Байгууллагад шаардлагатай мэргэжилтэн бэлтгэж байгаа их дээд сургуулийн үзэх хичээл, хичэлийн хөтөлбөрийг судлаж санал өгөх;
  • Байгууллагын хэмжээнд мэргэжилтэнг мэргэшүүлэхтэй холбоотой сургалтын хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх;
  • Байгууллагын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, дадлагжуулах талаар гадаад дотоодыг ижил төрлийн байгууллагын туршлага судлах, сургалтанд хамрагдах талаар гэрээ байгуулан хэрэгжүүлэх;
  • Удирдах албан тушаалын нөөцийн жагсаалт гаргаж, бэлтгэх талаар тодорхой төлөвлөгөөтэй ажиллах.

Гарах үр дүн

  • Хүний нөөцийн талаарх бодлого тодорхой томъёологдоно.
  • Албан хаагчдын тухайн багууллагад ажиллах хүсэл зорилгыг тодорхой болгоно.
  • Албан хаагчдын ажиллах сонирхол нэмэгдэнэ.
  • Байгууллага болон салбарын үйл ажиллагааны чанар, бүтээмж дээшлэх боломж бүрдэнэ.
  • Байгууллагын нэр төр өснө.

Стратегийн зорилго 5: “Авто замын шинжлэх ухааныг хөгжүүлэх, авто замын салбарт шинжлэх ухааны ололт, шинэ мэдлэг, дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх”-ын хүрээнд  дараах зорилтыг хэрэгжүүлнэ.

Стратегийн зорилго 5.1.

Авто замын хөгжлийн судалгааны хүрээлэнг дэмжин хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

Хийх ажил

  • Хүрээлэнгийн чиг үүргийг тодорхой болгох, бие даан ажиллах боломжийг хангах талаар судалгаа хийж холбогдох арга хэмжээг авах;
  • Хүрээлэнг хүний нөөцөөр хангах, сургаж бэлтгэх талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Хүрээлэнгийн судалгааны материал, техникийн баазаар хангахад тусламж, дэмжлэг үзүүлэх;
  • Хүрээлгээнгээр хийлгэх захиалгат ажлын тоог нэмэгдүүлэх.

Гарах үр дүн

  • Авто замын хөгжлийн хүрээлэн хөгжлийн шинэ шатанд гарна.
  • Авто замын салбарын үйл ажиллагаа, үр дүнгийн шинжлэх ухааны түвшин дээшилнэ.
  • Авто замын эдийн засгийн үр ашиг дээшилнэ.
  • Авто замд дэвшилтэт техник, технологи нэвтрэнэ.

Стратегийн зорилт 5.2.

Авто замын салбарт шинэ техник, технолого, дэвшилтэт санал,санаачлага нэвтрүүлэх

Хийх ажил

  • Авто замын салбарын инновацийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Авто замын салбарын инновацийн хөгжил олон улсын онол, практикийн бага хурал зохиох/жил бүр уламжлал болгох/;
  • Авто замын салбарт шинэ санаа, санаачлага гаргагч иргэн, байгууллагыг жил бүр шалгаруулж алдарүуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Авто зам, инноваци гэсэн мэргэжлийн сэтгүүл гаргах боломжийг судлах, шийдвэрлэх.

Гарах үр дүн

  • Авто замын салбарт инновацийн хөгжлийн тодорхой бодлого хэрэгжинэ.
  • Албан хаагчдын шинэ санаа, санаачлага идэвхижинэ.
  • Салбарын хэмжээнд инновацийн үйл ажиллагаа өргөжинө.
  • Ажлын чанар, бүтээмж сайжирна.

3.3. Өмчлөгчийн эрхийн асуудлууд

Стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ  Нийслэлийн авто замын хөгжлийн  газрын хэмжээнд ашиглагдаж байгаа хөрөнгө, нөөцийг зохицуулан өөрчлөх, сайжруулах, эд хөрөнгө худалдан авах, актлах, шинээр хөрөнгө оруулалт хийх, албан хаагчдаа сургах, урамшуулах, арга барилын өөрчлөлт хийх зэрэг өмчлөгчийн эрхийг хууль, эрх зүйн хүрээнд хэрэгжүүлж ажиллана.

3.3.1. Хүний нөөцийн асуудал

Нийслэлийн авто замын хөгжлийн  газар нь  Нийслэлийн засаг даргын  2016 оны удирдамжаар  баталсан 105 хүний орон тоотой,  зохион байгуулалтын бүтцээр  ажиллана. Цаг үеийн шаардлагаар дээрх бүтэц, зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт орж болно.

Хүний нөөцийн нөхөн хангалт хийх, албан хаагчдаа сургаж чадавхжуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэдлэг, ур чадвар бүхий хүний нөөцийг хадгалах, үр дүнтэй ашиглах асуудлыг Төрийн албаны тухай хууль, Авто замын тухай хуульд  тусгасны дагуу зохион байгуулна.

3.3.2. Биет хөрөнгийн асуудал

Нийслэлийн авто замын хөгжлийн  газар  нь 2016  оны гүйцэтгэлээр ………. мянган төгрөгийн тавилга, эд хогшил, ………. мянган төгрөгийн техник хэрэгсэлтэй байна. Одоо ашиглагдаж буй хөрөнгөтэй холбоотой бусдад төлөх өр төлбөр байхгүй бөгөөд 2017-2018 онд зарим нэг техник, тоног төхөөрөмж, тавилга авахаар төлөвлөж байна. Одоогийн ашиглаж буй биет хөрөнгө нь тухайн төлөвлөгөөний хугацаанд дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд дутагдалтай байгаа тул жил бүрийн төсөв, төлөвлөгөөнд тусгаж, орчин үеийн шаардлага хангасан биет хөрөнгө буюу тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нэмж авах шаардлагатай болно. Энэхүү асуудлыг төсвийн хөрөнгө оруулалт болон олон улсын зээл тусламж, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр шийдвэрлэнэ.

3.3.3. Эрсдэл

Байгууллагын орчны шинжилгээг үндэслэн өөрийн давуу тал, гадаад орчны боломжоо ашиглан сул талаа багасгах замаар учирч болох эрсдлийг бууруулж ажиллана. Өмчлөгчийн эрхийн хүрээнд дараах эсдэлүүд гарч болзошгүй гэж үзэж байна.

  • Болзошгүй өр төлбөр

Төсөвлөсөн санхүүгийн тайланг бэлтгэн танилцуулж байгаа энэ үед Нийслэлийн авто замын хөгжлийн  газрын ирээдүйд төлбөр хийх хариуцлагыг бий болгох ямар нэг материаллаг нөлөө бүхий болзошгүй үйл явдал байхгүй байна.

  • Хууль эрх зүйн орчинтой холбоотой эрсдэл

Хэтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд эрх зүйн зохицуулалтын хувьд  Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулга   батлгдаж  энэ оны 07 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу энэ стратегийн төлөвлөгөө боловсруулж байх үед  мөрдөн эхэлж байгаа тул энэ  хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, тогтоол, шийдвэрүүд хүлээгдэж байна.

  • Бодлогын өөрчлөлт

Нийслэлийн авто замын хөгжлийн  газар нь  Нийслэлийн засаг даргын удирдлагын дор ажиллах учир Нийслэлийн засаг даргын 2016  …….. ,… дугаар тушаалаар баталсан зохион байгуулалтын бүтцээр ажиллаж байгаа бөгөөд  энэхүү стратегийн төлөвлөгөөний дагуу   газрын  бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орох болзошгүй бөгөөд үйл ажиллагаатай холбогдсон бодлогын шинжтэй эрс өөрчлөлт гарахгүй гэж үзэж байна.

  • Төсвийн өөрчлөлт

Улс орны нийгэм, эдийн засгийн  хүндрэлээс хамаарч тус газрын ажиллах хүчин, санхүүгийн болон материаллаг нөөц, төсөв хүрэлцэхгүй байх эрсдэл гарч болох юм.

  • Гадаад валютын ханшны өөрчлөлтийн эрсдэл

Гадаад валютын ханшны өөрчлөлт, төгрөгийн ханшны уналтаас шалтгаалж, гадаадын валютаар тооцогдох төлбөр, тооцооны хувьд ханшны өөрчлөлтийн эрсдэл бага зэрэг гарах магадлалтай юм.

 3.4. Үйл ажиллагааны төлөвлөгөө

Дунд хугацаанд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн стратеги зорилтуудыг жил  жилээр Нийслэлийн авто замын хөгжлийн  газар,  газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж /хүний нөөц, санхүүгийн нөөц, хугацаа, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн хамт хийх/ хэрэгжүүлнэ. Нийслэлийн авто замын хөгжлийн  газрын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө нь энэхүү дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хавсралт болно.

Дунд хугацаанд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн стратеги зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг хавсралтаар гаргав.

3.5.Төсвийн төлөвлөлт

Стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаанд шаардагдах Нийслэлийн авто замын хөгжлийн  газрын 2017-2021 оны төсвийн төсөөллийг хавсралтаар гаргав.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

4.1. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлага, бүтэц, зохион байгуулалт

Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлагын чиг үүргийг Нийслэлийн авто замын хөгжлийн  газар газрын дэд дарга хариуцаж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдэд стратеги зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээг, төсвийн хамт хуваарилж жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж өгнө.

Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, биелэлтийг гаргах, тайлагнах асуудлыг Захиргаа, санхүүгийн хэлтэс хариуцна.

Стратеги төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Байгууллагыг чадавхжуулах:

  • Гол ажлуудыг  залуучуудын мэдлэг, хүсэл эрмэлдлэл, эрч хүчийг чадварлаг, туршлагатай ахмад албан хаагчидтай хамт  хариуцуулах, ажлын хэсэг байгуулж ажиллуулах;
  • Зайлшгүй шаардлагатай мэргэжлийн ур чадвар, удирдах чадвар, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, хэрэгжүүлэх дараалал, ач холбогдлыг эрэмблэх;
  • Стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтыг хийх /дутагдаж байгаа шаардлагатай орон тоо, ажлын байр бий болгох, ажил үүргийн хуваарилалтыг дахин хийх, албан тушаалтныг сургалтад хамруулах, дүрэм журам шинэчлэх, шинээр боловсруулах гэх мэт/.

2. Төсөв зохиохдоо нөөцийг хүрэлцээтэй байхаар Авто замын тухай хуульд заасан эх үүсвэрүүдийг  оновчтой ашиглах.

3. Бодлогын удирдамжаар хангах:

  • Стратеги, төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх;
  • Доголдлыг арилгах, тодотгол хийх;
  • Заавар, зөвлөмжөөр хангах.

4.2. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх орчин

Стратеги төлөвлөгөөг Нийслэлийн авто замын хөгжлийн  газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, эцэслэн боловсруулж Нийслэлийн засаг даргаар  батлуулна.

Стратеги төлөвлөгөө нь бодлогын баримт бичиг, урт, дунд, богино хугацааны төсөл, хөтөлбөр, дэд хөтөлбөрүүд, жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөө зэргээр задарч хэрэгжинэ.

Стратегийн үйл ажиллагааг үр дүнд чиглүүлж удирдах бодлого баримтлах бөгөөд удирдах албан тушаалтнуудын манлайллыг хангах, байгууллагын шинэ соёлыг хэвшүүлэх, төсөв болон ажил үүргийн хуваарилалтыг оновчтой хийх, хамт олны уур амьсгалыг бүтээлч байдлаар бүрдүүлэх, албан хаагчдад сургалт явуулах, үр дүнг үнэлж дүгнэх зэргээр стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх орчинг бүрдүүлж, манлайлал, бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, мэдээлэл хяналтын системүүдийн найдвартай ажиллагааг хангаж ажиллана.

4.3. Стратегийн хяналт-шинжилгээ үнэлгээ

Нийслэлийн авто замын хөгжлийн  газрын бодлого, зохицуулалтын хэлтэс нь  бусад хэлтэсүүдтэй  хамтран стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулах, зорилтод төсөл хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан мэдээнд тулгуурлан мэдээлэл цуглуулах, бодлогын дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, үйл ажиллагааг засч чиглүүлэх, тайлагнах үүрэг хүлээнэ.

Стратеги төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа зорилтод төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг тухайн төсөл, хөтөлбөрийн зорилго, зорилт, арга хэмжээ, хэрэгжүүлэх хугацаанаас хамааран тогтоосон шалгуур үзүүлэлтийн дагуу гүйцэтгэнэ.

Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шат бүрийн төгсгөлийн жилд тухайн шатанд тавьсан стратеги зорилт, арга хэмжээг бүхэлд нь хамруулан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

4.4. Стратеги төлөвлөгөөнд тодотгол хийх

Жил бүрийн эцэст стратеги төлөвлөгөөнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг үндэслэн стратегийн төлөвлөгөөний тооцоолсон үр дүнг бодит үр дүнтэй харьцуулах, гүйцэтгэх ёстой ажил үйлчилгээ төлөвлөсөн цагтаа, төсөвлөсөн хүрээнд биелсэн эсэх, гадаад, дотоод орчны хүчин зүйлийн нөлөөллөөс болж өөрчлөлт орсон эсэх зэргийг нягталж, шаардлагатай тохиолдолд төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, тодотгол хийх саналыг бодлого, зохицуулалтын хэлтсээс   боловсруулж, Нийслэлийн авто замын хөгжлийн  газрын орлогч даргад танилцуулах бөгөөд газрын дарга  эцэслэн шийдвэрлэнэ.

ХАВСРАЛТ:

  1. Хавсралт №1. Дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө /2016-2020 он/
  2. Хавсралт №2. Авто замын байгууллагын 2016-2020 оны төсвийн төсөөлөл

—оОо—