НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

3204

 НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

  1. I. Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн 2017 оны төсөвт Улаанбаатар хотын авто замын сүлжээг  хөгжүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, техник ашиглалтын түвшинг дээшлүүлэх чиглэлээр тусгагдан хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган, захиалагчийн хяналт тавин ажиллаж байна.

Үндэсний болон дэд хөтөлбөр, бусад хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтүүдийг нэгтгэн боловсруулж, тайлагнах ажлын хүрээнд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг 2016 оны жилийн эцсийн байдлаар нэгтгэн боловсруулж, 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1/116 дугаар албан бичгийн нэгдүгээр хавсралтаар НЗДТГ-ын болон Бодлого төлөвлөлтийн хэлтэст, мөн ЗТХЯамны мэргэжилтэн Билэгтэд bilegee_od@yahoo.com хаягаар, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийн хэрэгжилтийг 2017.01.19-ны 1/106 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Мөн УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр”-ийг байгууллагын мэдээллийн самбарт тавьж, сурталчлан ажиллаж байна. УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр”, 2017 оны 04 сарын 03-ны өдрийн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д оруулсан нэмэлт өөрчлөлт, МУ-ын Засгийн газрын 2017 оны “Жагсаалт батлах тухай” 244 дүгээр тогтоолын тухай Авлигатай тэмцэх газрын 2017 оны 10 сарын 04-ны өдрийн 01/7072 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг нийт ажилтан албан хаагчдад танилцуулан, сурталчилж ажилласан.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/429 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн 2017 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг ханган ажиллаж, тайланг НЗДТГазарт албан тоотоор хүргүүлсэн.

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх 3 төсөл, арга хэмжээ тусгагдсан бөгөөд тухайн онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэл  100 %-тай байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг НЗДТГ-т хагас жил болон жилийн эцсийн байдлаар гарган хүргүүлсэн. Нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулах ажил:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт авто замын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр нийт 12 ажил хэрэгжүүлэхээр тусгагдсан бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 70%-тай байна. Хэрэгжилтийг НЗДТГ-ын ХШҮХ-т 1/2630 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд авто замын сулжээг хөгжүүлэх чиглэлээр нийт 16 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгагдсан бөгөөд жилийн эцсийн байдлаар хэрэгжилт нь 97%-тай байна.

Нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний дагуу “Мастер төлөвлөгөө” боловсруулах ажлын даалгаврыг боловсруулан 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2/816 албан тоотоор батлуулсан. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, авто замын мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлсэн. Ажлын эхлэлийн тайланг 2017 оны 10 дугаар сарын 16 өдрийн 1/404 дугаартай албан тоотоор ирүүлсэн. Ирүүлсэн тайланг холбогдох хэлтсийн албан хаагчдад танилцуулан санал авч нэгтгэн, НЗТХ-нд 2/2559 албан тоотоор хариу өгсөн. Мөн тус ажлын нэмэлт санхүүжилт болох 600 сая төрөгний асуудлыг НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэст  2/2558 дугаартай албан бичгээр хүсэлт явуулж,  хүсэлтийн дагуу НЗД-ын 2017 оны 11 дүгээр сарын 20 өдрийн А/884 дугаар Захирамж гаргуулсан. Мастер төлөвлөгөө боловсруулах ажлын биелэлт 2017 Үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 100 хувийн биелэлтэй байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын зам, тээврийн салбарт 2016-2020 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын  төлөвлөгөө,   биелэлтийг 2 удаа,  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас жил,  оны эцсийн байдлаар гаргаж, НЗДТГ-т хүргүүлсэн байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын үйл ажиллагааны чиглэл,  баримталж буй бодлого, холбогдох  хууль тогтоомж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт болон бусад төлөвлөгөөний дагуу ажиллаж,  биелэлтийг 14 хоног, улирал, хагас жилээр үнэн бодитой гаргаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргэж ажиллалаа. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн холбогдох заалтын биелэлт, Нийслэлд хэрэгжиж буй гадны орнуудын төсөл хөтөлбөрийн биелэлтийн явцын мэдээг нэгтгэж НЗДТГазарт тайлагнасан. Байгууллагын хэмжээнд захирамжлалын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан Газрын даргын 2017 оны оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/52 дугаар тушаалаар баталсан. Төлөвлөгөөг байгууллагын хэлтэс нэгж, болон албан хаагчдад танилцуулж хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй нийт захирамжлалын баримт бичгийн хэрэгжилт 90%-тай байна.

 

  1. II. ТОГТООЛ,ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН

 

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон Тэргүүлэгчдийн тогтоол, хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нийслэлийн Авто замын салбарыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хэрэгжилтийг улирал тутамд тайлагнаж, хагас жил, оны эцсийн байдлаар  биелэлтийг гаргаж ажиллалаа.

Монгол Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох 2 заалтын хэрэгжилт, хэрэгжүүлэхэд гарч байгаа эрсдэл, тулгамдаж байгаа асуудал болон холбогдох мэдээллийг НЗДТГ-ын ХЭЗХ-т 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/2622 дугаартай албан бичгээр болон цахимаар хүргүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврын биелэлтийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/2814 дугаартай албан бичгээр НЗДТГ-т хүргүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Анхдугаар хуралдааны тэмдэглэлээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/2647 дугаартай албан бичгээр хүргүүлэв. Байгууллагад 2017 онд хэрэгжиж буй авто зам, барилга байгууламжийн ажлын мэдээг 2017 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар гарган 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2491, 11 дүгээр сарын 31-ны өдрийн байдлаар гарган 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/2807 дугаартай албан бичгээр НЗДТГ-ын ХШҮХ-т хүргүүлсэн.

Оны эцсийн байдлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст “Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн”-өөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг 23 удаа, Байгууллагын 14 хоногийн төлөвлөгөөг 23 удаа, “14 хоногийн Төлөвлөгөөний биелэлт”-ийг 23 удаа нэгтгэж хүргүүлжээ. Мөн НЗДТГ-ын ХМОНХХ-т “Иргэндээ ээлтэй Улаанбаатар” товхимолд оруулах  “Онцлох ажлын тайлан”-г 8 удаа гаргаж өгсөн байна. Мөн ХШҮХ-т 2017 онд Нийслэлийн Авто замын салбарт хийгдсэн томоохон ажлуудын фото зураг бүхий тайланг 2удаа, Замын цагдаагийн албанд энэ онд нийслэлд хэрэгжиж байгаа авто замын барилгын ажлын явцын мэдээллийг нэгтгэж хүргүүлжээ Мөн нийслэлийн Авто замын мэдээллийн сангийн үйл ажиллагааг шинэчлэх, жигдрүүлэх, баяжуулалт хийх, нийслэлийн авто замын мэдээллийн санд орсон авто замын сүлжээний талаар байгууллага, иргэдийг бодит мэдээллээр ханган  ажиллалаа. Мөн үндсэн үүргийн дагуу нийслэлээс Авто зам, замын байгууламжийн барилга, шинэчлэл, засвар арчлалтын асуудал, төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллаж,  хэрэгжилтийн  биелэлтийг 14 хоног, улирал, хагас жилээр гаргаж, Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тайлагнав.

 

III. Байгууллагын үйл ажиллагааны үр дүн

  1. Дүрмээр хүлээсэн үндсэн үндсэн үүргийн хүрээнд:

2017 онд нийслэлийн хэмжээнд Гадаадын зээл тусламж, Нийслэлийн төсөв, Нийслэлийн Авто замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт гэсэн 4 эх үүсвэрээр нийт 42 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн, шинээр 10,9 км авто зам барих, 32.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх,  шинээр 5 байршилд нийт 3050 урт метр гүүр барих төслүүдийг хэрэгжүүлэн ажиллалаа.

НАЗХГ нь 2017 онд нийт 13,7км авто зам, 34 у/м явган хүний гүүрэн гарц шинээр  барьж, 12.7 км авто зам, 142.5у/м гүүрийг өргөтгөн шинэчилж, 15861м2 талбайд уулзварын өргөтгөл, авто зогсоолын тохижилтын ажлуудыг хийлээ. Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд төвийн 6 алслагдсан 3 дүүргийн орон сууцны хорооллын 8.87 км авто зам шинээр барих, хотын гол болон туслах 84 гудамж замд 25000 м2 нүхэн эвдрэл, 25 гудамж замд 200000 у/м дагуу болон хөндлөн хагарал засварлах, хотын гол болон туслах гудамж замуудын арчлалтын ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд намрын улиралд гол болон туслах 87 гудамж замд 8475 м2 нүхэн эвдрэл засварлах ажил, авто зам болон явган замын зорчих хэсэг дээр байрласан шугам сүлжээний 100 ширхэг худгийн түвшин тааруулах ажил, гүүр, хоолой, туннелийн засварын ажил 7 багц, замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн ажил 13 багц, хотын гол болон туслах гудамж замын тэмдэг хайс тоноглолын ажил, 3 уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажил, 51 гудамж замд авто замын тэмдэглэгээний ажил, хотын 16 байршлын ерөнхий боловсролын сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажил, 13 байршилд нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоол гаргах ажил, магадлашгүй ажил нийт 26.855 тэрбум төгрөг бүхий нийт 15 багц төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллалаа. Гадаадын зээл тусламжаар 132.25 сая ам.доллар хөрөнгө оруулалтаар  20.9км авто зам, 1370.4 у/м гүүрийн ажил 2016-2019 оны хооронд бүрэн хэрэгжиж дуусах төслийн ажлуудыг эхлүүлээд байна.

Материал шинжилгээ, туршилт судалгааны итгэмжлэгдсэн лабораторид 2017 онд хэрэгжиж буй ажлуудад нийт дүнгээр 34 нэр төрлийн, давхардсан тоогоор 1961 орчим материалын шинжилгээ хийж, үр дүнг боловсруулан гарган лабораторийн зүгээс хяналт тавин ажиллав. Үүнээс Хөрс чулуун материалын шинжилгээ 204,  Замын далангийн нягт чийгийн туршилт 375 цэгт, цемент бетоны 27, шахалт болон гулзайлтын бат бэх, эрдэс нунтагийн 23, явган замын хавтан шинжилгээ 21, замын хашлага шинжилгээ 34, Битумын шинжилгээ 41, Эмульсийн шинжилгээ 2 ширхэг, Маршаллын туршилт  105 удаа, Мастикийн шинжилгээ 1, Асфальтбетон хольцны орц тогтоох туршилт 36, Асфальтбетон хольцны орц мөрдөлтийн туршилт 4, Асфальтбетон хучилтаас 86 объектоос 682 ширхэг дээж өрөмдөн авч нягт, зузаан тодорхойлох туршилт хийжээ. Хөрөнгө оруулалт тус бүрээр ажлын дэлгэрэнгүй тайланг бэлтгэв.

Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд:

Нийслэлийн 2017 оны төсөвт Улаанбаатар хотын авто замын сүлжээг  хөгжүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, техник ашиглалтын түвшинг дээшлүүлэх чиглэлээр тусгагдан хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн ажлын болон техникийн зураг төслүүдийг боловсруулах, хянах, хүлээн авах, улмаар үнэлгээний хороонд хүргүүлэх, мөн ээлжит судалгаа шинжилгээг хийн ажиллалаа.  Нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд батлагдсан захирамжийн дагуу Мастер төлөвлөгөө боловсруулах ажлын даалгаврыг боловсруулан 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2/816 албан тоотоор НХТЕТГ-т хүргүүлэн батлуулсан. НЗТХ-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж авто замын мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлсэн байна. Гэрээний дугаар АЗМТ-217/01 дугаартай гэрээ байгуулсан. Тус ажлын эхлэлийн тайланг 2017 оны 10 дугаар сарын 16 өдрийн 1/404 дугаартай албан тоотоор ирүүлсэн. Ирүүлсэн тайланг холбогдох хэлтсийн албан хаагчдад танилцуулан санал авч нэгтгэн НЗТХ-нд 2/2559 албан тоотоор хариу өгсөн. Мөн тус ажлын нэмэлт санхүүжилт болох 600 сая төрөгний асуудлыг НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэст 2/2558 дугаартай албан бичгээр хүсэлт явуулсан. Тус хүсэлтийн дагуу НЗД-ын 2017 оны 11 дүгээр сарын 20 өдрийн А/884 дугаар захирамж батлагдсан байна. Мастер төлөвлөгөө боловсруулах ажлын биелэлт 2017 оны “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хүрээнд 100 хувийн биелэлтэй байна.

НАЗХГ-аас 2017 онд нийт 42 төсөл арга хэмжээний зураг төслийг бэлтгэн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүллээ. Энэ онд батлагдсан хөрөнгөөр мэдээллийн сангийн суурь боловсруулалт болон шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах ажил хийгдэж, 6 программ хангамж, суурин 6 компьютер, 2 сервер компьютер, 1 серверийн зориулалттай газар зүй мэдээллийн програм хангамж худалдан авч, мэдээллийн сангийн загвар бүтцийг тодорхойлох ажлыг гүйцэтгэсэн. Төвийн зургаан дүүрэгт шинээр бий болгох гудамж замын байршлыг тодорхойлж,  2017 оны замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтын II.1.4, II.2.1, II.2.4, II.3.5 заалтын задаргааг боловсруулан НЗД-ын А/137 тоот захирамжаар батлуулсан. Задаргааны дагуу зураг төслийн ажлыг зохион байгуулж, ажлыг хүлээн аван, НХААГ-т техникийн зураг төсөл, төсөв, техникийн тодорхойлолт зэргийг хүргүүлж барилгын ажлын бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлыг гүйцэтгэсэн.

Төсөл, арга хэмжээнүүдийн задаргаа:

  • Орон сууцны хороолол доторх болон гэр хорооллын доторх авто замын засвар шинэчлэлт
  • Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах төсөл
  • Уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажлын жагсаалт
  • Сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажлын жагсаалт

Авто зам, замын байгууламжийн бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг жигдрүүлэх, баяжуулах ажлын хүрээнд:

1)  “Гудамж” төслийн нэгжээс зохион байгуулж хүлээж авсан авто зам, замын байгууламжийн зураг төслийг манай газарт хүлээлгэж өгөхөөр төслийн нэгж шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу манай газар 31 зураг төслийг иж бүрдлээр нь хүлээн авч авто замын мэдээллийн санд баяжуулалт хийн бүртгэв.

2)  2017 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний зураг төслийг бэлтгэн НХААГ-т хүргүүлсэн нийт 42 зураг төслийг хүргүүлсэн байна.

3)  Нийслэлийн замын сангийн хөрөнгөнд Улаанбаатар хотын авто замын мэдээллийн санд баяжуулалт хийх, программ хангамжийг сайжруулах ажил тусгуулсан. Тус ажлын ажлын даалгаврыг боловсруулан НХААГ-т хүргүүлсэн байна.

4)  Үндэсний Аудитын газар болон Нийслэлийн аудитын газраас ирүүлсэн судалгаануудыг өгөгдсөн хүснэгтийн дагуу боловсруулж мөн шаардлагатай баримт бичгийг гарган өгсөн.

5)  НЗД-ын 2017 оны 3 дугаар сарын 15 өдрийн А/137 тоот захирамжаар батлагдсан орон сууц болон гэр хорооллын дундуур баригдах чулуун хучилттай авто зам болон Сургууль орчны аюулгүй байдлыг сайжруулах ажлын техникийн зураг төслүүдийг хүлээн авч мөн НХААГ-т хүргүүлсэн байна. Нийт 36 техникийн зураг төсөв авч мэдээллийн санд баяжуулалт хийгдсэн.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар  Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам, 57 у/м гүүрийн хамт, Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48 дугаар сургуулийн хойно барих Явган хүнд зориулсан гүүрэн гарц, ХУД, 11-р хороо, Аялал жуулчлалын 2,05 км авто замын шинэчлэлт зэрэг 3 төслийн зураг төсөв болон техникийн тодорхойлолтыг  боловсруулан НХААГ-т хүргүүлсэн.

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх БГД, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт, Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам, Зайсангийн авто замаас Зайсангийн толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2,4км авто зам, Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зураг төсөл болон техникийн тодорхойлолтыг НХААГ-т хүргүүлсэн.

Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон авто зам, төмөр зам доогуурхи явган зорчигч болон суудлын хөнгөн тэргэнд зориулсан нүхэн гарц барих ажлын зургийг гол гудамж, замын 1-р зэрэглэлийн шаардлагыг хангуулж, том оврын ачааны машин, нийтийн тээврийг өнгөрүүлэх боломжтой байдлаар зураг төсөлд өөрчлөлт оруулах тухай албан бичгийг гүйцэтгэгч УБТЗ-ын ТБЗУТ инженерийн албанд хүргүүлсний дагуу зураг төслийг өөрчилж байна. Явган хүн болон авто машинд зориулсан нүхэн гарцын зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн шинээр баригдах барилга, байгууламжийн зураг төсөв боловсруулах төсөл, арга хэмжээний жагсаалтад 4 нүхэн гарцын зураг төслийн санал оруулсан. Тус ажлын зураг төсөл хөнгөн тэргэнд зориулагдан боловсруулагдсан бөгөөд ажлын зургийг гол гудамж замын 1-р зэрэглэлийн шаардлагыг хангуулж том оврын ачааны машин, нийтийн тээврийг өнгөрүүлэх боломжтой байдлаар зураг төсөлд өөрчлөлт оруулан боловсруулж ирүүлэх тухай 2017.05.24 өдрийн 2/916 дугаар албан бичгээр Гүйцэтгэгч байгууллага УБТЗ-ын ТБЗУТ инженерийн албанд хандсан. Тус байгууллага өнөөг хүртэл тодорхой хариу өгөөгүй. Иймд зохиогч байгууллага зураг төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг гүйцэтгээгүй болно. Тус асуудал болон хөрөнгийн үүсвэр тодорхойгүй байдлаас хамаарч нүхэн гарцын ажил хийгдээгүй. Төлөвлөгдсөн нүхэн гарцтай холбоотой мэдээллийг Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүүд өгсөн.Үүнд:

– Найрамдалын гудамж замаас урагш 22-ын товчооны зам хүртэл, төмөр зам доогуурх 4 эгнээ авто зам бүхий нүхэн гарц

– Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвараас урагш Нөхөрлөлийн гудамж руу холбох зам дах төмөр зам доогуур суудлын авто машинд зориулсан нүхэн гарц

– Барс-2 зах орчим төмөр замын 399.2 км-т суудлын автомашинд зориулсан нүхэн гарц

– Энхтайваны гүүрийн зүүн талын нэмэлт нүхэн гарц. Тус ажлууд батлагдаагүй. /Тус 4 байршлыг Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран тогтоосон/

Гол гудамж, замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг сайжруулж, Баруун, Зүүн 4 замын уулзварт олон түвшний огтлолцол байгуулах ажлын хүрээнд  Үйлдвэр, Иновацийн газрын мэргэжилтэнд 2017 оны 02 сард гүүрэн гарцын танилцуулга, газрын захирамж болон шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгсөн. Тусгай замын автобус буюу BRT төсөл хэрэгжихтэй холбогдуулан гүүрнүүдийн зураг төслийг BRT–тай уялдуулан өөрчлөлт оруулахаар хэлэлцсэн. Мөн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд шаардлагатай танилцуулга, мэдээллээр ханган ажилласан. Мөн 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар саналыг НЗДТГ-т өгсөн.

Нийслэлийн нийтийн тээвэрт тусгай замын автобус /BRT/-ны төслийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх ажлын хүрээнд:

Эхний ээлжинд Энхтайваны өргөн чөлөөнд хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд үүнтэй уялдуулан Баруун 4 зам, Зүүн 4 замын уулзварт баригдах гүүрэн гарцуудын одоо байгаа зураг төсөлд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Тус ажлын хүрээнд 2017 оны 01 сард тусгай замын автобус /BRT/-ын хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж, Баруун 4 зам, Зүүн 4 замын уулзварт баригдах гүүрэн гарцын зураг төсөлтэй хэрхэн уялдуулах, тодотгол хийх талаар зөвлөлдсөн. 2017 оны 06 сард төслийн багийнхантай уулзаж, Нарантуулын гүүрэн гарц, Баруун 4 замын гүүрэн гарц, Зүүн 4 замын гүүрэн гарцуудын зургийг уялдуулахаар мэдээллээр ханган ажилласан. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/110 тоот Захирамжаар Улаанбаатар хотын нийтийн тээвэр, авто зогсоолын салбарт сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи болон менежментийн шийдлүүдийг нэвтрүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Үүнд:

– “Вэйсис”ХХК-ийн Монгол дахь төлөөлөлд нийслэлийн 6 дүүргийн хорооллын доторхи авто гаражуудын байршлын мэдээллийг НХТЕТГ-аас авч танилцуулга хэлбэрээр болон autocad, google kmz, shp файлаар хүргүүлсэн.

–  Бага тойруугийн авто зам болон Их тойруугийн авто замын доторхи ил зогсоолын байршлыг “google earth” дээр тэмдэглэж, жагсаалтын хамт хүргүүлсэн.

– Нийслэлийн Засаг даргын А/736 дугаар Захирамжаар байгуулагдсан “Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмжийг сайжруулах, гадаад орны авто зогсоолын менежментийн тэргүүн туршлагыг нутагшуулах талаар санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэгт орж  ажиллалаа.

– Төлөвлөх боломжтой зогсоолыг дараах үндсэн 3 төрөлд ангилж газар дээр нь судлан фото зургуудыг судалгаанд хавсаргаж, байршил тус бүрээр танилцуулга бэлдэж ажлын хэсэгт хүргүүлсэн. Мөн Гудамж төсөл татан буугдсантай холбогдуулан ажлын хэсгийн хүрээнд 37 зураг төслийн иж бүрдлийг бүртгэж хүлээн авахаас 33 зураг төслийн иж бүрдлийг мэдээллийн санд бүртгэж аваад байна.

Орон сууц болон гэр хорооллын дундуур баригдах чулуун хучилтай авто зам болон Ерөнхий боловсролын сургуулийн  орчны аюулгүй байдлыг сайжруулах ажлын техникийн зураг төслүүдийг хүлээн авч, НХААГ-т хүргүүлсэн байна. Орон сууцны хороолол доторх болон гэр хорооллын доторх авто замын засвар шинэчлэлтийн нийт 13 зураг төсөл хүлээж авахаас 9 зураг төслийг хүлээн авсан байна. Туслах гудамж, зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажлын техникийн зураг төсөв боловсруулах нийт 10 зураг төсөл  хүлээн авсан.

– Уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зураг төслийг гудамж төслөөс 2017.03.05 өдөр хүлээж авсан/.

– Сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах нийт 16 зураг төсөл хүлээж авсан. Хүлээж авсан зураг төсөв болон техникийн тодорхойлолтыг НХААГ-т хүргүүлж нээлттэй тендер зарлагдсан. Мөн НЗД-ын А/329 тоот захирамжийн хавсралтаар батлагдсан 24 зургийн даалгаварыг боловсруулан НХТЕТГ-т батлуулахаар хүргүүлсэн.

БНХАУ-ын Эксим банкны экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

  1. Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл:

– Инженерийн байгууламжийн техникийн нөхцөл авах ажил 100%,

– Зураг төсөв боловсруулах ажлын явц /Шинэ гүүрийн зураг төсөл 100% ,

– Хуучин гүүрийн зураг төсөл 90% хэрэгжиж байна.

– Төслийн видео танилцуулага хийх ажлыг зохион байгуулан олон нийтийн сүлжээнд байршуулан танилцуулагдсан байна.

  1. Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барих төслийг эхлүүлэх ажлын хүрээнд

– Гүүрийн дэвсгэр болон дагуу огтлолын зургийг 2017 оны 05 сарын 12-ны 2014/125 тоотоор ирүүлсэн боловч шаардлага хангахгүй зураг ирүүлсэн

– Инженерийн шугам сүлжээний байгууллагуудаас тодруулга, техникийн нөхцөлүүдийг авсан.

– Төслийн видео танилцуулга хийх ажлыг зохион байгуулан 2017 оны 06 сард “ГРАНД ОУШНС” ХХК-аар гүйцэтгүүлэн 2017 оны 06 сарын 12-нд олон нийтийн сүлжээнд байршуулан танилцуулагдсан байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлуудад гудамж зам, ус зайлуулах шугам сүлжээ, гэрэлтүүлгийн зураг төсөвүүдийг батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулах ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд:

– “БГД, 10, 11-р хороо, Бичил 7 орон сууцны хорооллын батлагдсан ЕТ-ний “Б”хэсэгчилсэн талбайд авто зам, гүүрийн ажлын зураг төсөл” боловсруулах ажлын гүйцэтгэл 100% хийгдсэн.

– НЗД-ын 2015 оны А/446 дугаар захирамжийн дагуу “Улаанбаатар хотын төв болон зүүн бүсийн борооны ус зайлуулах төв магистраль шугам”-ын ажлын зургийг “Усны эрчим” ХХК боловсруулж байна. Ажлын явц 50 хувь.

Иргэн болон ААНБ-ын дэд бүтцийн чиглэлийн ажлын зураг төсөлтэй зөвшилцөх ажлын  хүрээнд:

Иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 25 ажлын зураг төсөл ирж, магадлал хийх дүрмийн дагуу зураг төсөлтэй танилцаж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө 2030 оны чиг хандлагад үндэслэн, одоо хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний ажлуудтай уялдуулж, санал болон зөвөлгөө өгч зөвшилцөн ажиллалаа. Үүнд:

– “Мон консалтинг” ХХК –ийн Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дулааны шугамын сүлжээний ажлын зураг төсөл

– ХУД, 11-р хороо “Ромбон газар” ХХК-ийн  зураг төслийг нь гүйцэтгэсэн “Тэс бармат” ХХК-ийн  барилгын гадна цахилгаан хангамжийн зураг төсөл

– СХД, 21-р хороо Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-ын зураг төслийг гүйцэтгэсэн нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн гүйцэтгэсэн гадна цахилгаан хангамжийн зураг төсөл.

– СХД  20-р хороо, “Камдер” ХХК-ийн зураг төслийг нь гүйцэтгэсэн “Хангилцаг” ХХК-ийн гадна цэвэр ус, ариутгах татуургын шугамын угсралтын ажил

– СБД, 9-р хороо, иргэн Б.Баярсайханы контор үйлчилгээний барилгын зураг төслийг гүйцэтгэсэн ТДХ ХХК-ийн гадна дулааны шугамын ажил

– БГД,1-р хороо “Алтай трейд” ХХК-ийн 13,14,15,16-р байрнуудын дахин төлөвлөлтийн зураг төслийг гүйцэтгэсэн “Бумбын эрин” ХХК-ийн гадна барилгын цахилгаан хангамжийн зураг төсөл

– БЗД,18-р хороо, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн цогцолбор барилгын зураг төслийг гүйцэтгэсэн “Алтай газрын хүч” ХХК-ийн гадна цэвэр ус, ариутгах татуургын шугамын ажлын зураг төсөл

– ХУД, 4-р хороо, “Нанобрикет” ХХК-ийн зураг төслийг нь гүйцэтгэсэн “Тэс бармат” ХХК-ийн аялал жуулчлалын газрын гадна цахилгаан хангамжийн зураг төсөл

– ХУД, 10-р хороо, “Геронтологи сэргээн засалтын үндэсний төв”-ийн зураг төслийг гүйцэтгэсэн “Акми консалтинг” ХХК-ийн барилгын гадна цахилгаан хангамжийн зураг төсөл

– БГД, 12-р хороо, ЧД, 7,8-р хороо “МҮОНРТ”-ийн орчмын орон сууц, дэд бүтцийн хорооллын “Инж байгууламж” ХХК-ийн цэвэр ус, ариутгах татуургын зураг төсөл

– СХД, 1,2,20-р хороо, Цэргийн хотхон орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төслийг гүйцэтгэсэн “Мон энержи консалт” ХХК-ийн гадна дулаан шугамын зураг төсөл

– ХУД, 4-р хороо, Нүхтийн аманд шинээр баригдах иргэн Г.Батбаатарын амины орон сууцны зураг төслийг гүйцэтгэсэн “Тэс бармат” ХХК-ийн гадна цахилгаан хангамжийн зураг төсөл

– ЧД, 5-р хороо, НИТХ-ын 2015 оны 28/13 тоот тогтоолоор батлагдсан Бага тойруу орчмын инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн ажлын хүрээнд зураг төслийг гүйцэтгэсэн “Барилга” ХХК-ийн дулаан болон цэвэр усны шугам сүлжээний зураг төсөл

– СХД, 26-р хороо Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл технологийн паркийн зураг төслийг гүйцэтгэсэн “Элста” ХХК-ийн 10кВ кабелийн гадна цахилгаан хангамжийн зураг төсөл

– БГД, 15-р хороо “Сан инж” ХХК-ийн үйлчилгээний төвийн зураг төслийг гүйцэтгэсэн “Хасан энерго” ХХК-ийн гадна цахилгаан хангамжийн зураг төсөл

– ХУД, 10-р хороо “Фалкон дрийлинг Монголиа” ХХК-ийн Оффис засварын газрын зураг төслийг гүйцэтгэсэн МВИМ ХХК-ийн гадна цахилгаан хангамжийн зураг төсөл

– СХД, 26-р хороо Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл технологийн паркийн зураг төслийг гүйцэтгэсэн Мөнх консалтинг ХХК-ийн ус хангамж, ариутгах татуургын шугамын зураг төсөл

– ХУД, 10-р хороо “300 ортой амаржих эмнэлэг”-ийн зураг төслийг гүйцэтгэсэн Акми консалтинг ХХК-ийн барилгын гадна цахилгаан хангамжийн зураг төсөл

– БЗД, 19-р хороо “Грийн апартмент” орон сууцны хорооллын зураг төслийг гүйцэтгэсэн “Богц оюут” ХХК-ийн гадна дулаан хангамжийн зураг төсөл

– СБД, 13,14-р хороо УБЦТС ТӨХК-ийн хангай фидерийн ачааллыг хуваах РТП-1011-с тулгуур хооронд зураг төслийг гүйцэтгэсэн “Гэрэл төсөл” ХХК-ийн 10кВ-н кабель шугам болгох цахилгаан хангамжийн зураг төсөл

– СБД, 4-р хороо, шөнийн гэрэлт гудамж төслийн хүрээнд гэрэлтүүлгийн зураг төслийг гүйцэтгэсэн УБЦТС ТӨХК-ийн цахилгаан хангамжийн зураг төсөл

– ХУД, 3-р хороо НХОГазрын захиалгаар “Дулаан хангамжийн 5А магистралийн өргөтгөл шинэчлэлт”-ийн зураг төслийг гүйцэтгэсэн Тэнхлэг констракшн ХХК-ийн дулаан хангамжийн зураг төсөл

– ХУД, 3-р хороо “Энерго сервис монтаж” ХХК-ийн захиалгаар “ДЦС-3” ТӨХК-ийн ган хоолойг шинэчлэх зураг төслийг гүйцэтгэсэн “Инж байгууламж” ХХК-ийн дулаан хангамжийн зураг төсөл.

– БЗД, 25-р хороо “ЕССО ойл” ХХК-ийн барилгын зураг төслийг гүйцэтгэсэн ТДХ ХХК-ийн гадна дулаан хангамжийн зураг төсөл

– СХД, 21-р хороо “Монгол наадам цогцолбор”-ын 110кВ цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төслийг гүйцэтгэсэн “Эрчим төсөл” ХХК-ийн 110/35/10кВ дэд станцын цахилгаан хангамжийн зураг төсөл

 2017 онд шинээр хэрэгжиж буй төсөл арга хэмжээний хүрээнд:

Нэг. Нийслэлийн төсвөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ:

  1. Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км зам 57 у/м гүүрийн /Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсэг/ барилгын ажил:

НХААГ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны А/15 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдан нээлттэй тендер зарлаж, 2017 оны 03 дугаар сарын 22-нд нээсэн. Тухайн тендер хүчингүй болж, 2017 оны 04 дүгээр сарын 19-нд дахин нээлттэй тендер зарлаж Мотор сервис ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 01-нээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны хооронд гүйцэтгэхээр  гэрээ байгуулж, ажлыг эхлүүлсэн. Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд зөвшөөрөлтэй 77 нэгж талбарын 18003 м2 талбай авто замын трассын нөлөөлөлд өртсөн өмчлөгч, эзэмшигчдэд мэдэгдэх, шаардах хуудсыг НГА-аас  хүргүүлсэн. Үүнээс нөхөн олговортойгоор 2 иргэний эзэмшлийн газар болон зөвшөөрөлгүй 4 иргэний газрыг чөлөөлж, гүүрийн даланг барьсан. 2017 онд төлөвлөсөн хуваарийн дагуу 3 алгасалтай 57 у/м төмөрбетон гүүрийн тулгуур, суурь, ригелийн ажил буюу 848м3 бетон цутгах, алгасал байгууламж буюу 21 дам нуруу цутгаж, алгасал байгууламж дээр байрлуулж, диафрагм цутгах 364м3 бетон цутгах, явах ангийн арматурын хэлхээс зангидах болон далан сувгийн бэхэлгээний ажлууд, гүүрийн 2 талын 200м холбох замын газар шороо, далангийн дүүргэлтийн ажлууд хийгдээд байна.

 
Дарь эхийн зам

2 .Явган хүнд зориулсан гүүрэн гарц /Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд  48 дугаар сургуулийн хойно/

НХААГ-ын даргын  2017 оны 02 дугаар сарын 07-ны А/16 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдан нээлттэй тендер 2017 оны 03 дугаар сарын 22-нд нээсэн. Шалгарсан “ЗМЗ” ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 13-наас 2017 оны 08 дугаар сарын 31-ний хооронд гүйцэтгэхээр  847,810,038 төгрөгний түлхүүр гардуулах нөхцөлтэй  гэрээ байгуулсан. Гэрээт ажлын хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгасан. Гүүрэн гарц нь 33 у/м урт, 3м өргөн, 5м өндөр, 156 у/м налуу зам, 32 у/м явган хүний шат, 270м2 шилэн фасад бүхий металл хийцтэй,  хальтиргаанаас  хамгаалсан хучилттай бөгөөд зорчих хэсэг болон хайсанд нийтдээ 75 ширхэг 50Вт ЛЭД гэрэлтүүлэгч хийгдсэн. Ажил гүйцэтгэх график төлөвлөгөө гарган батлуулж, захиалагчийн өдөр тутмын хяналт тавьж ажилласан бөгөөд 2017 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 2017/379 дугаар комиссын актаар байнгын ашиглалтад хүлээн авсан. Нийт ажлын явц 100%                           .

 

3.Аялал жуулчлалын авто замын шинэчлэлт 2.05км /ХУД,11 хороо/

НХААГ-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ны А/58 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулж, нээлттэй тендер зарласан. “Наранбулаг Хан” ХХК-тай 2017 оны 07 дүгээр сарын 21-нээс 2017 оны 10 дугаар сарын 31-ний хооронд гүйцэтгэхээр  2 697 778 922 төгрөгний гэрээ байгуулсан. Тус авто зам нь Зайсан толгойн баруун урд буюу Сарнайх дэлгүүрийн уулзвараас Богд уулын дархан цаазат газар  хүртэл  2,05 км үргэлжлэх бөгөөд  7м өргөн зорчих хэсэгтэй, зүүн талдаа 2,25м өргөн явган замтай, баруун талдаа 2,25 м өргөн дугуйн замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, борооны ус зайлуулах шугамтай, 264 авто машины зогсоолтойгоор баригдсан. Гүйцэтгэгч компани гэрээт хугацаандаа ажлаа дуусгаж, барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2017 оны 11 дүгээр сарын 09-нд ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авсан.  Ажлын явц 100%

Хоёр. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд:

4.БГД, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/

НХААГ-ын даргын  2017 оны 02 дугаар сарын 07-ны А/20 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдан нээлттэй тендер зарлаж, “Наранбулаг Хан” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 05-наас 2017 оны 09 дүгээр сарын 10-ны хооронд гүйцэтгэх  1 098 028 562 төгрөгийн гэрээ байгуулсан.  Тухайн авто зам нь 2 хэсгээс буюу замын хойд тал E хэсэг /зүүнээс баруун чиглэл/ ПК0+000 – ПК0+896, замын урд тал F хэсэг /баруунаас зүүн чиглэл/  ПК0+000 – ПК0+866 хэсгээс бүрдэж байгаа бөгөөд одоо байгаа зорчих хэсгийн өргөн 7.4 – 8.8м –ийн хооронд байсныг нийтэд нь 9м болгон өргөтгөж, 2 талын хуучин хашлагыг хуулж зайлуулан шинээр 0.18м өргөнтэй хашлагаар сольж, зорчих хэсгийн хуучин хучилтыг шинэчлэх ажил хийгдсэн. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2017 оны 09 дүгээр сарын 26-нд ажиллаж, 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 2017/268 дугаар комиссын актаар байнгын ашиглалтад хүлээн авсан.

Ажлын явц 100%.

Явган хүний зам, дугуйн зам барих, тохижилтын нэмэлт ажил:

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/527 дугаар захирамжаар тухайн авто замын тендерийн хэмнэлт болох 160 сая төгрөгөөр замын 2 талаар 1.5м өргөн явган хүний зам, 1м өргөн дугуйн зам, ногоон байгууламжийн хамтаар хийхээр шийдвэрлэсэн. Тухайн ажлыг гүйцэтгэж буй Наранбулаг Хан ХХК-тай нэмэлт ажлыг 2017 оны 07 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарынн 10-ны хооронд гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үндсэн замын хамтаар барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан.

Ажлын явц 100%

5.Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам /СХД, 1 -р хороо/

  • НХААГ-ын даргын А/19 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдан нээлттэй тендер зарлаж, 2017 оны 05 дугаар сарын 12-нд нээсэн. Трүй рөүд ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 16-наас 2017 оны 11 дугаар сарын 01-ний хооронд ажилгүйцэтгэх  1 407 971 748 төгрөгийн гэрээ байгуулсан.  Газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдээгүйн улмаас 170м хэсгийн зам барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүйд хүрч гэрээт ажлын хугацааг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн.
  • Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд Зөвшөөрөлтэй 27 нэгж талбарын 3458 м2 талбай авто замын трасст өртсөн бөгөөд өмчлөгч, эзэмшигчидтэй тохиролцон 25 нэгж талбарыг бүрэн чөлөөлж, зөвшөөрөлгүй сунгалттай 2 бетон хашааг 2018 онд ажил эхлэхэд чөлөөлөхөөр НГА-тай зөвшилцсөн.
  • Гэрэлтүүлгийн ажлын хүрээнд 9м өндөртэй төмөр бетон суурьтай 2 толгойтой гэрэлтүүлгийн төмөр шон 36  ширхэг гэрэлтүүлгийн шон  хоорондын АББВ-1кВ-ын 4*25мм,кв хөндлөн огтлолтой хөнгөн цагаан голтой хүчний кабель шугам 1300 у/м 120Вт ЛЭД гэрэлтүүлэгч 36 ширхэг 90Вт ЛЭД гэрэлтүүлэгч 36 ширхэг гэрэлтүүлгийн алсын удирдлагатай удирдлагын самбар   2 ширхэг иж бүрэн гэрэлтүүлэг хийгдсэн.
  • Нийт 1.47 км авто замын ажлаас 1.3 км хэсгийг бүрэн хийж, 0.17км хэсгийг газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэлгүй он дамжин хэрэгжихээр болсон.
  • Ажлын явц 88%

6.Зайсангийн авто замаас Зайсангийн толгойн урдуур Богд Уулын арын авто замтай холбогдох авто зам /2.4км/ /ХУД, 11-р хороо/

НХААГ-ын даргын А/54 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдан нээлттэй тендер зарлаж, 2017 оны 06 дугаар сарын 02-нд нээсэн. “Өргөн говь” ХХК-тай, 2017 оны 07 дүгээр сарын 17-нээс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд гүйцэтгэхээр  2 198 245 759 төгрөгийн гэрээ байгуулсан.Тус авто зам нь Хөдөө Аж ахуйн их сургуулийн  уулзвараас  Хүүхдийн хорих анги-Хунгийн хотхон-Америк сургууль  хүртэл  2,4 км үргэлжлэх бөгөөд 7-9м өргөн зорчих хэсэгтэй, шинээр баригдах 1 км замын 2 талдаа 1,5м өргөн явган замтай хийгдсэн.Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд трасст нийт 14 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэгж талбар өртсөн бөгөөд Богдхан уулын дархан цаазат газраас мэдэгдэл хүргүүлж, 13  иргэн, аж ахуй нэгж байгууллагын хашааг татуулж трассыг чөлөөлсөн бөгөөд“Би Зий Бий” ХХК-ийн бетон хашаа /хашаан дотроо тоглоомын тохижуулсан талбай/ чөлөөлөгдөөгүй үлдсэн. Зам барилгын ажлын явцад 3-р хэсгийн ПК0+234, ПК0+553, ПК0+854 дээрх /D=1-тай/ ус зайлуулах хоолойг “Сүрэн Алт” ХХК болон тэр орчмын газрын эздийн эсэргүүцлээс болоод хийж чадаагүй болно. Дээрх 3 цэгт баригдах ус зайлуулах хоолойг гүйцэтгэгч байгууллага дулааны улиралд хийж гүйцэтгэхээр  тохиролцож, график төлөвлөгөөгөө гарган захиалагчаар батлуулаад байна.

Гүйцэтгэгч компани гэрээт хугацаандаа ажлаа дуусгаж, барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2017 оны 11 дүгээр сарын 09-нд ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авсан.  Ажлын явц 100%

7.Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил

НХААГ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны А/11 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдан нээлттэй тендер зарлаж, 2017 оны 03 дугаар сарын 24-нд нээсэн. “Эко тогтол” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 05-наас 2017 оны 10 дугаар сарын 01-ний хооронд ажил гүйцэтгэх 2,821,002,632 төгрөгний үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2017 оны 08 дугаар сарын 28-нд ажиллаж, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2017/108 дугаар комиссын актаар байнгын ашиглалтад хүлээн авсан..

Нийт ажлын явц 100%

Дулааны шугамын түвшинийг доошлуулан, шинэчилж хүчитгэх, ариутгах татуургын 25 худгийг хүчитгэх нэмэлт ажил:

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/526 дугаар захирамжаар тухайн ажлын тендерийн хэмнэлтээс үүссэн 41.7 сая төгрөгөөр зурагт тусгагдаагүй Ф100мм голчтой 0.05 км дулааны суваг, Ф1000мм голчтой 25ш ариутгах татуургын худгын ажлыг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, Эко тогтол ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 28-наас 2017 оны 10 дугаар сарын 01-ний хооронд гүйцэтгэхээр 41 700 000 төгрөгийн нэмэлт ажлын гэрээ байгуулсан.

Үндсэн замын хамтаар барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2017/108 дугаар комиссын актаар байнгын ашиглалтад оруулсан.Нийт ажлын явц 100%

 

  1. Уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажил:

Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил:

“Эх голомтын элч” ХХК -тай 2017 оны 06 дугаар сарын 15-наас 2017 оны 08 дугаар сарын 31-ний хооронд 855 000 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий НХААГ-17/0049 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналтыг тавин ажиллаж, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн комиссын актаар ашиглалтад оруулсан.

Ажлын явц 100%.

  1. СБД, 10 дугаар хороо, Авто плазагийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил:

НХААГ-ын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот зөвлөмжийг үндэслэн “Велдедлайне монголиа” ХХК -тай 2017 оны 06 дугаар сарын 15-наас 2017 оны 08 дугаар сарын 31-ний хооронд 788 456 485 төгрөгийн төсөвт өртөг бүхий НХААГ-17/0050 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллаж, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр комиссын 2017/300 тоот актаар ашиглалтад оруулсан.

 Ажлын явц 100%.

 

  1. ХУД, 15 дугаар хороо, Богд Жавзандамбын гудамжны уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил:

НХААГ-ын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот зөвлөмжийг үндэслэн “Ди Вай Кэй Би” ХХК -тай 2017 оны 06 дугаар сарын 15-наас 2017 оны 08 дугаар сарын 31-ний хооронд 1 705 978 012 төгрөгийн төсөвт өртөг бүхий НХААГ-17/0052 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллаж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн комиссын 2017/373 тоот актаар байнгын ашиглалтад хүлээн авсан.

Ажлын явц 100%.

 

  1. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн уулзварын өргөтгөлийн, шинэчлэлтийн ажил

Уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд хуучин босоо болон хэвтээ чиглэлдээ 3 эгнээгээр нэвтэрдэг байсныг 5 эгнээ болгон, 1,5м явган замтай болгон өргөтгөн шинэчилсэн. Өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбогдуулан хуучин байсан гэрлэн дохио, гэрэлтүүлгийн шон, цахилгааны шугамыг зөөж шилжүүлэх, дулааны шугамыг хүчитгэх ажлууд хийгдсэн.

Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2017 оны 10 дугаар сарын 19-нд ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2017/394 дугаар комиссын актаар байнгийн ашиглалтад хүлээлгэн өгч, гэрээ дүгнэж , гүйцэтгэлийн хянаж баталгаажуулан холбогдох бичиг баримтын хамт санхүүд хүлээлгэн өгсөн.

  • Ажлын явц 100%

 

  1. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөдөө Аж ахуйн уулзвараас урагш 800 м замын өргөтгөл шинэчлэлтийн ажил

2017 оны 09 дүгээр сарын 08-ноос 2017 оны 10 дугаар сарын 02-ны хооронд зам барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-тай 441 754 241 төгрөгний өртөг бүхий түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулан ажилласан.

Хуучин 9м өргөнтэй 2 эгнээ байсан зорчих хэсэг дээр 3м-ийг  нэмж,  12м өргөнтэй 4 эгнээ зорчих хэсэгтэй болгосон.

Авто замын байнгын ашиглалтад оруулах комисс 2017 оны 11-р сарын 02-ны өдөр ажиллуулж, ашиглалтад хүлээлгэн өгч, гэрээ дүгнэж, гүйцэтгэлийн хянаж баталгаажуулан холбогдох бичиг баримтын хамт санхүүд хүлээлгэн өгсөн.

  • Ажлын явц 100%

 

 

Гурав. Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй ажлын хүрээнд:

13.Замын Цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт барих гүүрэн гарц барих төсөл

  • БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл бөгөөд 2016 оны 11 сарын 11-ний өдөр Хятадын Экс-Им банкнаас төслийн урьдчилгаа төлбөр 12,714,000 ам.долларыг гүйцэтгэгч “Хятадын Төмөр замын 20-р товчоо групп” компанид шилжүүлснээр 28 сарын хугацаанд хэрэгжих төслийн ажлыг эхлүүлсэн. Тухайн төсөл нь зураг төсөл боловсруулах болон барилгын ажил гүйцэтгэх гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд гүүрэн гарцын төв замын гол гүүрийн урт нь 470 м, өргөн нь 16.5 м, А рамп гүүрийн урт нь 312 м, өргөн нь 7.5м, В рамп замын гүүрийн урт нь 128 м, өргөн нь 8.5м, С рамп замын гүүрийн урт 144 м, гүүрийн өргөн 8.5м байхаар тус тус төлөвлөсөн.
  • Барилгын бэлтгэл ажлын хүрээнд газар олголтын захирамжийн хугацааг сунгаж, ажилчдын болон үйлдвэрлэл явуулах түр талбайн зохион байгуулалтын схем зургийг зөвлөх компаниар баталгаажуулж, талбайн тэгшилгээ, түр обьектын суурийн ажил хийгдэж байна. Түр талбайн инженерийн шугам сүлжээтэй холбох ажлуудад зөвшөөрөл авах ажлын хүрээнд Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-аас цэвэр ус, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас холбогдох түр цахилгааны тэжээлийн зөвшөөрөл, Туул голын сав газраас тухайн хэсэгт үйлдвэрлэлийн зориулалтаар худаг гаргах зөвшөөрлийг авсан. Ажилчдын түр байр болон үйлдвэрлэлийн талбайн бэлтгэл буюу дам нуруу хадгалах талбай, материалын талбай бэлтгэх ажил хийгдсэн. Бетон зуурмагийн үйлдвэрийн угсралт болон Материал агуулах байрны суурь, ханын ажил, оффис, төслийн баг, ажилчдын ажиллаж амьдрах сэндвичин байрны барилгын ажлууд бүрэн хийгдэж дууссан. 2017 оны 6 дугаар сарын 01-нээс барилгын ажил эхлүүлэхээр төлөвлөсөн боловч зураг төслийн ажилтай холбоотойгоор ажил эхлээгүй.

Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд гүүрэн гарц барих төслийн трассын нөлөөлөлд өртсөн нийт 21 иргэн, хуулийн этгээдийн нэгж талбараас 5 иргэн, хуулийн этгээдийн  нэгж талбарыг чөлөөлж, 2 иргэн, хуулийн этгээдтэй зөвшилцөж, 14 иргэн хуулийн этгээдтэй зөвшилцөх шатанд явж байна. Трассын нөлөөлөлд өртөж байгаа “Таванбогд” ХХК, “Жаст ойл” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “ҮСАХ” ХХК-ын эд хөрөнгийн үнэлгээг  холбогдох эрх бүхий компаниудаар хийлгэж “Жаст ойл” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК-тай зөвшилцөн нөхөх олговор олгохоор НЗД-н захирамжийн төсөлд санал авах ажлыг НГА-аас зохион байгуулан ажиллаж байна. Мөн авто зам, замын байгууламжийн зориулалтаар олгосон газар эзэмшүүлэх НЗД-ын захирамжийг 5 жилээр сунгуулсан. Трасст орсон мод, бут, ногоон байгууламжийг шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны А/147 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгээр Их Монгол улсын гудамж, Олимпийн гудамжны мод шилжүүлэх ажлыг гүйцэтгүүлсэн.  Улмаар 11 дүгээр сарын 14-нд Олимпийн гудамжид байрлах 107 модыг шилжүүлж, 47 модыг тайрах ажлыг Хот тохижилтын газар зохион байгуулснаар мод шилжүүлэх ажил бүрэн хийгдэж дууссан. Төслийн нэмэлт гэрээ байгуулах ажил хийгдэж байна. Нийт ажлын явц 7%

14.Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг  засварлах ажил:

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 30 260 333 ам.долларын гэрээний үнийн дүнтэй  хэрэгжиж байгаа төсөл бөгөөд 2016 оны 5 сарын 24-ий өдөр Хятадын Экс-Им банкнаас төслийн урьдчилгаа төлбөр 9,078,000 ам.долларыг гүйцэтгэгч “Хятадын Төмөр замын 20-р товчоо групп” компанид шилжүүлснээр 28 сарын хугацаатай хэрэгжүүлэх төсөл эхэлсэн. Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-тай байгуулсан бургас, мод чөлөөлөх гэрээний дагуу барилгын ажлын талбайг чөлөөлсөн. Гүүрэн гарц барих төслийн трасст орсон 14 нэгж талбарын судалгааг гаргаж мэдэгдэх, шаардах хуудас хүргүүлэн 8 нэгж талбарыг нөхөн олговоргүйгээр НГА-аас чөлөөлсөн. 3 хашааг нөхөн олговрын үнэлгээнд оруулж чөлөөлсөн.

Төслийн бэлтгэл ажлын хүрээнд доорх ажлууд хийгдсэн. Үүнд:

-Үйлдвэрлэлийн талбай, ажилчдын байрлах байр, лаборатори, оффис, худаг, бетон зуурмагийн үйлдвэр зэрэг төслийн хүрээнд хэрэглэгдэх түр барилга байгууламжуудыг Хан-Уул дүүргийн 4–р хорооны нутаг дэвсгэрт Вива сити ххорооллын урд талд байгуулсан. Мөн түр кампийг цахилгааны эх үүсвэрт холбох, төв замаас орц гарц гаргах, ахуйн болон үйлдвэрлэлийн бохир ус цуглуулах далд байгууламжийн ажил  хийгдэж дууссан.

Гүүрийн шугам сүлжээ шилжүүлэг, барилга угсралтын ажлын хүрээнд дараах ажлууд хийгдээд байна. Үүнд:

–           Туул гол дээр шинээр барих төмөр бетон гүүрийн ажил “MR”:

         Барилгын ажлын хүрээнд хэрэглэгдэх бетон зуурмагийн орц тогтоох ажил, дүүргэлтийн материал, арматурын шинжилгээг итгэмжлэгдсэн лабораториор хийлгэж 12 тулгуурын 36 шон суурь, 10 ригель, 2 насадка, 36 баганан тулгуурын цутгалтын ажил, 11 алгасалын 77 дам нурууны угсралтын ажлыг хийж дууссан.

–           Богд уулын арын замаас Яармагийн замтай холбогдох “D” рамп гүүрийн ажил:

         Гүүрийн 10 тулгуурын 22 шон суурь, 14 батанан тулгуурын цутгалтын ажил хийгдсэн.

–           Цахилгаан, холбооны шугам сүлжээний ажил:

         Авто замын өргөсөлтийн хэсэгт орсон цахилгаан, холбооны шугам сүлжээний шилжүүлгийн ажил, Яармагийн одоо байгаа төмөр бетон гүүрэн дээр байрлах шугам сүлжээг түр гүүрэн дээр шилжүүлэх сувагчлалыг хийж дууссан.

         Шинээр хийсэн сувагчлалаар МОВ1СОМ, СМОВИЕ, 11Ы1\/15ЮМ, 5КҮМЕ01А, ОКАЫСЕ САТ\/, СМОВИЕЫЕТ, СЕМЫЕТ, 1Л\11ТЕ1, Иргэний нисэх ерөнхий газар, Төрийн холбоо, Шуурхай удирдлагын төв, Батлан хамгаалах яам, Ус суваг удирдах газар, Цахилгаан холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ ХК, Сансар кабелийн телевиз, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Замын хөдөлгөөн удирдах газар, Төмөр замын удирдах газар ,Чингис хаан буудал зэргийн кабелиудыгтүр төмөр гүүрээр хийсэн шинэ түр суваглалд шилжүүлж холболт бүрэн хийсэн.Дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний ажил:

  • Ажлын явц 30%

 

 

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд:

15.Туул гол дээгүүр Баянзүрхийн 321 у.м гүүр, Сонсголонгийн 289.4 у.м төмөрбетон гүүрийг шинээр барих ажил

Засгийн газрын 2015 оны 309 тогтоолоор тухайн төслийн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд төслийн гүйцэтгэгчээр шалгарсан Бээжин Юни-Констракшн Групп компанитай 2016 оны 07 дүгээр сарын 18-ны өдөр 21 409 630 ам.долларын өртөг бүхий барилгын ажлын гэрээг байгуулан Сангийн яаманд хүргүүлсэн.

Хятадын Экс-Им банкны шаардлагын дагуу төслийн ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх болон нэмэлт гэрээ байгуулах ажлууд хийгдсэн бөгөөд тухайн материалыг Сангийн яамнаас төслийн барилгын ажлын гэрээ болон төслийн зээлийн хүсэлтийг Хятадын Экс-Им банканд 2016 оны 10 дугаар сард хүргүүлсэн.

Баянзүрхийн шинэ гүүрийн зураг төслийг зөвлөх үйлчилгээний “ЭмСиПиСи жи ар”ХХК, Сонсголонгийн гүүрийн зураг төслийг зөвлөх үйлчилгээний “ГБЭТ”ХХК боловсруулсан болно.

Төслийн хяналтын зөвлөх үйлчилгээг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Хятадын “Гуанжоу ванан констракшн супервишн” ХХК шалгарч гэрээ байгуулаад байна.

Баянзүрхийн гүүрийн зурваст орсон мод, бургас зайлуулах ажлыг гүйцэтгүүлэхээр УБЗЗАГ-тай гэрээ байгуулан ажлыг 75 орчим хувьтай гүйцэтгүүлсэн боловч Налайх чиглэлийн замын трасст өөрчлөлт орох шийдвэртэй холбоотой тухайн ажлыг зогсоосон. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Захиалагчийн зүгээс НГА, Төслийн зохицуулагч, гүйцэтгэгч, зөвлөх, зургийн зохиогч байгууллагуудын төлөөлөгч нартай хамтарсан бүрэлдэхүүнтэй зам гүүрийн трассын дагууд газар дээр нь танилцаж, хуучин замаа дагуулж явуулбал газар чөлөөлөлт багасах талаар ярилцаж, зургийн зохиогчид газар чөлөөлөлт багатай байхаар трассыг өөрчлөх хувилбар гаргах санал гарсан. Зураг төслийн трасс өөрчлөх шийдвэрийн дагуу зургийн зохиогч өөрчлөлтийн зураг төслийг боловсруулах ажил хийгдэж байна.

Сонсголонгийн 289,4 у/м гүүрийн туслан гүйцэтгэгч “Ган гүүр” ХХК-ийн барилгын ажлын талбай болон кемпийн газрын асуудлыг шийдвэрлэж, цахилгааны эх үүсвэрийг шийдэж өгсөн. Гүүрийн хийцүүдийн хэв хашмалуудыг зургийн дагуу төмөр хийцийн үйлдвэрт захиалгаар хийлгэж барилгын ажлын талбай дээр татсан.

БНХАУ-ын Экс-Им банк Сангийн яам хооронд тусгайлсан зээлийн гэрээг 2017 оны 05 сарын 15-17 хооронд Монгол Улсын ерөнхий сайд БНХАУ-д албан ёсны айлчлалын явцад байгуулсан бөгөөөд гүйцэтгэгч компани урьдчилгаа төлбөр авснаар барилгын ажил эхэлнэ.

16.Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20,9 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил

Засгийн газрын 2015 оны 458 дугаар тогтоолоор хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Синохидро корпораци лимитед” компанитай 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 38 198 093 ам.долларын өртөг бүхий барилгын ажлын гэрээ байгуулан Сангийн яаманд хүргүүлсэн.

Замын трасст орсон мод, бургас зайлуулж, трасс чөлөөлөх ажлын гүйцэтгэл IV/20-V/05-ны хооронд 75 орчим хувьтай хэрэгжиж байсан боловч замын трасс өөрчлөгдсөнөөр түр зогсоод байна. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Захиалагчийн зүгээс НГА, Төслийн зохицуулагч, гүйцэтгэгч, зөвлөх, зургийн зохиогч байгууллагуудын төлөөлөгч нартай хамтарсан бүрэлдэхүүнтэй замын трассын дагууд газар дээр нь танилцаж, хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээр төлөвлөгдсөн трасс нь газар чөлөөлөлт ихтэй байна, хуучин замаа дагуулж явуулбал газар чөлөөлөлт багасах талаар ярилцаж, зургийн зохиогчид газар чөлөөлөлт багатай байхаар трассыг өөрчлөх хувилбар гаргах санал гарсан. Зураг төслийн трасс өөрчлөх шийдвэрийн дагуу зургийн зохиогч өөрчлөлтийн зураг төслийг боловсруулан экспертизээр батлуулсан. Өөрчлөлт орсон зураг төслийн дагуу нийт 120 иргэн аж ахуйн нэгж байгууллагын нэгж талбар нөлөөлөлд өртөж байгаа бөгөөд НГА-аас мэдэгдэх, шаардах хуудсыг газар эзэмшигч, өмчлөгчид хүргүүлсэн. Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын трасст нийт зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар /ТҮЦ, павильон, чингэлэг, хашаа хайс/, 60 гаруй самбар өртөж байснаас зөвшөөрөлгүй 38  нэгж талбар, 60 сурталчилгааны самбарыг албадан чөлөөлж, газрын эзэмших болон өмчлөх эрхтэй 82 нэгж талбараас 62 нэгж талбарыг нөхөх олговоргүй /газрыг шилжүүлж байршуулж/ чөлөөлөөд байна. Авто замын трассын Баянзүрхийн шалган нэвтрүүлэх товчооны орчимд эзэмшил болон өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгө нь өртөж байгаа 27 иргэн, ААНБ-тай газар чөлөөлөх, нөхөх олговор олгох талаар тохиролцоонд хүрч НЗД-ын 2017 оны А/651, А/675, А/691 дүгээр захирамжаар нийт 20 иргэн, хуулийн этгээдэд 1 181 885 456₮-ийг олгож, газрыг чөлөөлсөн  бол 7 иргэний газрыг өөр байршилд шилжүүлж нөхөн олговоргүй чөлөөлж газар чөлөөлөлт бүрэн дууссан.

Мөн авто зам, замын байгууламжийн зориулалтаар олгосон газар эзэмшүүлэх НЗД-ын  захирамжийг 5 жилээр сунгуулсан.

БНХАУ-ын Экс-Им банк Сангийн яам хооронд тусгайлсан зээлийн гэрээ байгуулагдаагүй, урьдчилгаа төлбөр шилжүүлсэнээр барилгын ажил эхлэнэ.

 Он дамжин хэрэгжиж буй ажлын хүрээнд:

17.БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барих төслийн зөвлөх үйлчилгээний ажил

Төслийн зөвлөх үйлчилгээний зардлыг Монголын талаас хариуцаж байгаа бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын  А/12 дугаар захирамжийн дагуу хяналтын зөвлөх үйлчилгээг “Ростов”ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр 1 087 008 300 төгрөгний гэрээ байгуулж, зөвлөх үйлчилгээний ажилд хяналт тавин ажиллаж байна.

Зөвлөх үйлчилгээний хяналтын гэрээнд заагдсаны дагуу гүүрэн гарцын зураг төсөл, барилгын ажил, төсөлтэй холбогдох ажлуудад өдөр тутмын хяналт тавьж, ажлын явц, мэдээллийг нэгтгэсэн сар бүрийн тайланг хянаж, баталгаажуулан ажилласан.

2017 онд зөвлөх компанид 128 205 918 төгрөгийн гүйцэтгэлийг хянаж баталгаажуулан санхүүд хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 958 802 382 төгрөгний хөрөнгө 2018 оны төсөвт шилжиж барилгын ажлын явцтай уялдан санхүүжигдэнэ.

Ажлын явц 11%

18.Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүр засварлах зөвлөх үйлчилгээ ажил

Төслийн зөвлөх үйлчилгээний зардлыг Монголын талаас хариуцаж байгаа бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын  А/12 дугаар захирамжийн дагуу хяналтын зөвлөх үйлчилгээг “Эс Ар Пи инженер консалтинг Монголиа”ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр 978 988 027 төгрөгний гэрээ байгуулж, зөвлөх үйлчилгээний ажилд хяналт тавин ажиллаж байна. Зөвлөх үйлчилгээний хяналтын гэрээнд заагдсаны дагуу гүүрэн гарцын зураг төсөл, барилгын ажил, төсөлтэй холбогдох ажлуудад өдөр тутмын хяналт тавьж ажилласан. Төслийн ажилтай холбоотой ажлын явц, мэдээллийг нэгтгэсэн сар бүрийн тайланг хянаж баталгаажуулсан ажиллав. 2017 онд зөвлөх компанид 437 270 876 төгрөгний гүйцэтгэлийг хянаж баталгаажуулан санхүүд хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 541 717 151 төгрөгний хөрөнгө 2018 оны төсөвт шилжиж барилгын ажлын явцтай уялдан санхүүжигдэнэ.

  • Ажлын явц 44%

19.Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх  3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил

Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх  3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Тотал Инж” ХХК шалгарч, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс  2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар 14 462 697 600 төгрөгийн гэрээ байгуулсан.  Газар чөлөөлөлтийн ажил удааширсантай холбоотойгоор зам барилгын ажлын гэрээт хугацааг 2017 оны 10 дугаар сарын 31 -ний өдөр хүртэл сунгасан.

Авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд хуучин 3.6км авто замыг 4 эгнээ, зорчих хэсгийн өргөн 14 метр, 2 талдаа 2,85 метр явган хүний зам, замын 2 талаар 6453 у/м борооны ус зайлуулах лотки, 204ш гэрэлтүүлэгчтэй гэрэлтүүлэгтэй, хуучин байсан 2 гүүрийг буулгаж, шинээр 48.75у/м болон 36.75 у/м төмөрбетон гүүр, 6цэгт ус зайлуулах хоолой, ЦДКШ болон ЦДАШ шилжүүлэн зөөх, шинээр уграх, АТП шилжүүлэн зөөх, цэвэр бохир усны шугамын засварын ажил, дулааны шугамын засварын ажил, холбооны шугамын шилжүүлгийн ажил бүхий иж бүрэн шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ.2017 онд өргөтгөл, шинэчлэлтийн ажил 4 дүгээр сарын 10-наас эхэлсэн бөгөөд дээрх хугацаанд трассын дагууд борооны ус зайлуулах лотки болон хашлага суурилуулах ажил бүрэн хийгдсэн. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2017 оны 10 сарын 26-нд ажиллаж, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2017/376 дугаар комиссын актаар байнгын ашиглалтад хүлээн авсан.

Ажлын явц 100 %

20.БЗД, 14-р хорооны нутаг дэвсгэр “В” хэсэгчилсэн талбайн авто замын барилга угсралтын ажил

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд БЗД, 14-р хорооны нутаг дэвсгэр “В” хэсэгчилсэн талбайн авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Лорд Скай” ХХК, “Бумбат Даваа” ХХК-дын түншлэл шалгарч, гэрээт ажлыг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс  2016 оны 11 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оруулах 986 007 745 төгрөгийн гэрээ байгуулсан. 2016 оны 11 дугаар сарын 09-нд газар чөлөөлөлт болон цахилгааны шугам шилжүүлэх ажилтай холбоотой гэрээ сунгах хүсэлтийг гүйцэтгэгчээс ирүүлсний дагуу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн.  2017 онд үлдэгдэл ажил буюу трасс А-А1, А1-С-D хүртэлх хэсгийн цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, авто замын газар шорооны ажил, хашлага суулгах, цементбетон суурь хийх,суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг 06 дугаар сарын 13-наас 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн. Явган хүний замын ажил болон С-С1 трассын өнгө хучилтын ажлыг гүйцэтгэсэн. Гэрэлтүүлгийн ажлын хүрээнд 9м өндөртэй төмөр бетон суурьтай 1 толгойтой  гэрэлтүүлгийн төмөр шон 25  ширхэг гэрэлтүүлгийн шон хоорондын АББВ-1кВ-ын 4*25мм,кв хөндлөн огтлолтой хөнгөн цагаан голтой хүчний кабель шугам 1100у/м 120Вт ЛЭД гэрэлтүүлэгч  гэрэлтүүлгийн алсын удирдлагатай удирдлагын самбар 1ширхэг иж бүрэн гэрэлтүүлэг хийгдсэн. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2017 оны 10 дугаар сарын 24-нд ажиллаж, 2017 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 2017/388 дугаар комиссын актаар байнгын ашиглалтад хүлээн авсан. Ажлын явц 100%

  1. СХД-ийн 11 дүгээр хороо, ЧД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хувьсгалчдын авто замаас Хайлаастын авто зам хүртэлх 2,8 км авто зам

Концессын гэрээгээр хэрэгжүүлж буй Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хувьсгалчдын авто замаас Хайлаастын авто зам хүртэлх 2,8 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Ринг роуд” ХХК шалгарч, гэрээт ажлыг 2016 оны 07 дугаар сарын 25-наас  2017 оны 05 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтад оруулахаар 3 416 414 762 төгрөгний Концессийн гэрээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Хотын захирагчтай байгуулсан. Авто замын трассын дагууд ухмалын ажил хийж, 200м –т далан, 2ш 2,0х2,5м-н дөрвөлжин хоолойны угралтын ажил хийгдсэн.Барилгын ажлын гэрээ баталгаажаагүй шалтгаанаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тухайн ажлыг зогсоож улмаар боловч Монгол улсын засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны “Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” №37 тогтоолоор тухайн ажлыг зогсоосон боловч 2017 онд тухайн ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэж 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улааанбаатар хотын захирагчтай  “Барих-шилжүүлэх” онцгой эрх /концесс/ олгох” УБ15/32/31-35 дугаартай гэрээг байгуулсан. 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1/696 дугаар албан бичгээр гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, Ринг роуд ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 12-ноос 2017 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд гүйцэтгэхээр 3 416 414 762 төгрөгний барилгын ажлын гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн. Тухайн ажлын хүрээнд 2.8 км замын зорчих хэсэг нь 7 м өргөн 2 эгнээ, 2 талдаа 1.5 м өргөн явган хүний зам, 0,5м хөвөө, гэрэлтүүлэгтэй хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд 1.6км замын а/б хучилтын ажил, 0.9км хайрган хучилттай зам, явган хүний зам, гэрэлтүүлгийн хамт хийгдсэн. Үлдсэн 0.3км хайрган хучилттай авто зам, явган хүний зам, ын ажил гэрэлтүүлгийн угсралтын ажил үлдсэн. Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд авто замын трасст өртсөн зөвшөөрөлгүй хашаа хайсыг албадан чөлөөлж, газар эзэмших болон өмчлөх эрхтэй 89 нэгж талбараас 53 нэгж талбарыг иргэдийн оролцоотой нөхөх олговоргүй чөлөөллөө. Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 36 иргэнд нөхөх олговор олгон газрыг 100 хувь чөлөөлөх ажлыг зохион байгуулан ажилласан. Барилгын ажлын гэрээг дүгнэж, 2018 онд хийгдэх тодотгосон ажлын төлөвлөгөөг гарган батлуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

  • Ажлын явц 90%

Тав. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн санхүүжилтын хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд:

22.Хавдар судлалын үндэсний төвийн авто машины зогсоол, гадна тохижилтын ажил

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 05-р сарын 31-ний №А/85 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар үнэлгээний хороо байгуулагдан гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2017 оны 06 дугаар сарын 28-нд зарлаж, үнэлгээний хороо “Эм Эн Ай Жэй” ХХК, “Спэйшлтим Ап” ХХК-ийн түншлэлтэй 2017 оны 08 дугаар 14-нөс 2017оны 10 дугаар сарын 25-ны хооронд гүйцэтгүүлэхээр 698 278 088 төгрөгийн үнийн дүнтэй түлхүүр гардуулах нөхцөлтэй  гэрээ байгуулсан. Авто замын барилга угсралтын ажлын хүрээнд нийт 178 авто машины 9245 м2 асфальт бетон хучилт, 960 м2 эко хавтан хучилт, 660 м2 өнгөт хавтан хучилттай явган хүний зам, 29 ширхэг тэмдэг 194 м2 тэмдэглэгээний ажил хийгдсэн. Тохижилтын ажлын хүрээнд Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгийн хойд хаалга болон баруун талын төв хаалганы саравчийг засварлах ажил, 47 сандал , 3 саравч, 18 хогны сав, 1 үүдний хаяг, 1 мэдээлэх самбар байрлуулах ажил хийгдсэн. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, 2017 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 2017/490 дугаар комиссын актаар байнгын ашиглалтад хүлээн авсан.

В. Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар  хэрэгжүүлэх авто зам, замын байгууламж шинээр барих, шинэчлэлт хийх, засвар арчлалтын ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд:

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд төвийн 6, алслагдсан 3 дүүргийн орон сууцны хорооллын 8.87 км авто зам шинээр барих, хотын гол болон туслах 84 гудамж замд 25000 ам метр нүхэн эвдрэл, 25 гудамж замд 200000 у/м дагуу болон хөндлөн хагарал засварлах, хотын гол болон туслах гудамж замуудын арчлалтын ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд намрын улиралд хийх хотын гол болон туслах 87 гудамж замд 8475 м2 нүхэн эвдрэл засварлах ажил, авто зам болон явган замын зорчих хэсэг дээр байрласан шугам сүлжээний 100 ширхэг худгийн түвшин тааруулах ажил, гүүр, хоолой, туннелийн засварын ажил 7 багц, замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн ажил 13 багц, хотын гол болон туслах гудамж замын тэмдэг хайс тоноглолын ажил, 3 уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажил, 51 гудамж замд авто замын тэмдэглэгээний ажил, хотын 16 байршлын ерөнхий боловсролын сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажил, 13 байршилд нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоол гаргах ажил, магадалшгүй ажил нийт 26.855 тэрбум төгрөг бүхий нийт 15 багц төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр НХААГ, УБЗАА, НАЗХГ-ууд тус тус тендер сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулж, шалгарсан гүйцэтгэгч байгууллагуудтай гэрээ байгуулан ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллалаа.

Ажлын явц 100%.

Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажил:

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 10 байршилд авто замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөнөөс 1 байршилд хэрэгжихгүй, 1 байршилд газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан 80%-ийн гүйцэтгэлтэй он дамжин хэрэгжих, 1 байршилд газар чөлөөлөлт шийдэгдээгүйн улмаас 0%-ийн гүйцэтгэлтэй байршил өөрчлөгдөн он дамжин хэрэгжихээр болсон. Үлдсэн 7 байршилд засвар шинэчлэлтийн ажлуудыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулсан.

Ажлын явц 95%.

23.СХД, 30 дугаар хорооны барилгаас 31 дүгээр хорооны зам хүртэлх авто зам барилгын ажил:

СХД, 30 дугаар хорооны барилгаас 31 дүгээр хорооны зам хүртэлх 1.035км урт 6м өргөн асфальтбетон болон хайрган хучилттай зорчих хэсэг, 2 талдаа 1м өргөн явган зам, 0.5м өргөн хөвөөтэй авто замын ажилд НХААГ-аас сонгон шалгаруулалт зарлаж, “Норов зам” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 17-оос 2017 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд 849 857 856 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, захиалагчийн хяналт тавин ажилласан. Зам барилгын ажлын явцад замын трасст өртсөн 48 өрхийн хашаа, 1 байшинг нийслэлийн Газрын албатай хамтран газар чөлөөлж, гарсан зөрчил дутагдлуудыг цаг тухай бүрт нь арилгуулан, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зам барилгын ажлыг дуусгаж, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулж, 131/2017 тоот акт үйлдэн байнгын ашиглалтад оруулсан.

Ажлын явц 100%.

24.СХД, 31 дүгээр хороо хүртэлх замаас зүүн тийш хуучин зам руу холбох авто зам барилгын ажил:

СХД, 31 дүгээр хороо хүртэлх замаас зүүн тийш  831.5м урт, 6м өргөн байгалийн чулуун хучилттай зорчих хэсэг, 1 талдаа 1м өргөн явган зам, 0.5м өргөн хөвөө мөн 5м өргөн 4%-ийн цемент агуулсан буталсан чулуун хучилттай зорчих хэсэг, хоёр талдаа 0.25 – 0.5м өргөн хөвөөтэй замын ажилд НХААГ-с сонгон шалгаруулалт зарлаж, “Рингроуд” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 25-аас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд 815 890 626 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, захиалагчийн хяналт тавин ажиллалаа. Зам барилгын ажлын явцад замын трасст өртсөн 25 өрхийн хашааг чөлөөлсөн. 2017 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр зам барилгын ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулж 124/2017 тоот акт үйлдэн ашиглалтад оруулсан.

Ажлын явц 100%.

  1. ЧД, 5 дугаар хороо, Бэтүб хийд орчмын 3 хэсэг зам барилгын ажил:

ЧД, 5 дугаар хороо, Бэтүб хийд орчмын Т-хэлбэрийн 1-р хэсэг 69.71м урт, 3.5м өргөн зорчих хэсэг, баруун талдаа 1.5м, зүүн талдаа 1.0м өргөн явган замтай,  2-р хэсэг 64.34м урт, 6м өргөн зорчих хэсэг, 1.5м өргөн явган замтай, 3-р хэсэг 102.28м урт, 6м өргөн асфальтбетон хучилттай зорчих хэсэг, хоёр талдаа 1-2м өргөн явган замтай зам барилгын ажилд НХААГ-с сонгон шалгаруулалт зарлаж, “Хайдропроект” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 25-аас 2017 оны 10 дугаар сарын 01-ний хооронд 189 966 318 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, захиалагчийн хяналт тавин ажиллалаа. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зам барилгын ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр комисс ажиллуулж, 105/2017 тоот акт үйлдэн ашиглалтад оруулав.

Ажлын явц 100%.  

  1. ЧД, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж, 19/3 дугаар байрны баруун талын замыг хойш нь холбож, чулуун зам барих, Лааганы гудамжийг орон сууцны хорооллын замтай холбох, ЧД, 3 дугаар хороо, Барилгын коллежийн байр болон 23 дугаар байрны араар чулуун зам барилгын ажил:

1-р хэсэг Тэнгис кино театрын урд КFC худалдааны төвийн баруун талд 20.822м урт, 6м өргөн зорчих хэсэг, баруун талдаа 2м өргөн явган хүний замтай. 2-р хэсэг Тэнгис кино театрын хойд талд 74.43м урт 6м өргөн зорчих хэсэг, 2 талдаа 1.5м өргөн явган замтай. 3-р хэсэг 23-р байрны хажууд 5.07м урт, 6м өргөн зорчих хэсэгтэй тус зам барилгын ажилд  НХААГ-аас сонгон шалгаруулалт зарлаж, “Алтай рөүд” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 11-ээс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд 111 561 439 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, захиалагчийн хяналт тавин ажиллав. Зам барилгын ажлын явцад замын трасст өртсөн газрыг чөлөөлөхөөр Нийслэлийн газрын албатай хамтран ажилласан боловч шийдэлд хүрч чадаагүйн улмаас зам барилгын ажил 80%-ийн гүйцэтгэлтэй зогссон. Иймд гүйцэтгэгч байгууллагатай 2017 оны 11 дүгээр сарын 30-аас 2018 оны 05 дугаар сарын 20 хүртэл нэмэлт гэрээ байгуулан он дамжин хэрэгжүүлхээр болсон.

Ажлын явц 80%.  

  1. СБД, 8 дугаар хороо, Оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох авто зам барилгын ажил:

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох 87.14м урт, 7м өргөн байгалийн чулуун хучилттай зорчих хэсэг, 2 талдаа 1.5м өргөн явган зам, 140.5 м урт явган хүний замын хайс бүхий авто зам барилгын ажилд НХААГ-с сонгон шалгаруулалт зарлаж,  “Төгс үржих зам” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 25-аас 2017 оны 10 дугаар сарын 01-ний хооронд 128 124 196 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулан,  захиалагчийн хяналт тавин ажилласан. 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зам барилгын ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр комисс ажиллуулж, 80/2017 тоот акт үйлдэн байнгын ашиглалтад оруулсан.

Ажлын явц 100%.  

 

 

  1. СБД, 1,2 дугаар хороо, Усны гудамжнаас зүүн тийш 31 дүгээр сургуулийн хойд талаар 28 дугаар байрны урд тал, 23 дугаар байрны хойд тал, 17 болон 15/1 байрны дунд хүртэлх, 31 дүгээр сургуулийн зүүн талаар Нарны зам хүртэл шинэ авто зам барилгын ажил:

Сүхбаатар дүүрэг, 1, 2 дугаар хороо, Усны гудамжнаас зүүн тийш 31 дүгээр сургуулийн хойд талаар 28 дугаар байрны урд тал, 23 дугаар байрны хойд тал, 17 болон 15/1 байрны дунд хүртэлх, 31 дүгээр сургуулийн зүүн талаар Нарны зам хүртэл 0.418км урт, 6м өргөн асфальтбетон хучилттай зорчих хэсэг, хоёр талдаа 1.5м өргөн явган зам, 0.5м өргөн хөвөөтэй байхаар төлөвлөгдсөн байна /1-р хэсэг/. 0.154км урт, 7м өргөн байгалийн чулуун хучилттай зорчих хэсэг, нэг талдаа 1.5м өргөн явган замтай шинэ зам барих ажилд нийслэлийн Засаг даргын А/444 тоот Захирамжийн дагуу НАЗХГ-ын даргын А/25 тоот тушаалаар үнэлгээний хороо байгуулагдан нээлттэй тендер  зарлаж, “Велдедлайне Монголиа” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 24-өөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны хооронд 497 948 218 төгрөгийн төсөвт өртөг бүхий НАЗХГ/17-001 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, захиалагчийн хяналт тавьж, ажилласан. Зам барилгын ажлын явцад замын трасст өртсөн газрыг чөлөөлөхөөр нийслэлийн Газрын албатай хамтран ажилласан боловч шийдэлд хүрч чадаагүйн улмаас зам барилгын ажил зогссон. Иймд зам барилгын ажлыг шилжүүлэн хийхээр захирамжийн төсөл боловсруулан ажиллаж байна.

Ажлын явц 0%.    

  1. Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сайн ноён Намнансүрэнгийн гудамжнаас зүүн тийш 45 дугаар сургуулийн хойд талаар шинэ авто зам барилгын ажил:

Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сайн ноён Намнансүрэнгийн гудамжнаас зүүн тийш 45 дугаар сургуулийн хойд талаар 227.9м урт, 6м өргөн асфальтбетон хучилттай зорчих хэсэг, 2 талдаа 1.5м өргөн явган зам, 0.5м өргөн хөвөөтэй шинэ авто зам барилгын ажилд НХААГ-аас сонгон шалгаруулалт зарлаж, “Хөвчийн зам” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 25-аас 2017 оны 10 дугаар сарын 01-ний хооронд 199 882 035 төгрөгийн төсөвт өртөг бүхий НХААГ-17/0094 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, захиалагчийн хяналт тавин ажилласан. 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зам барилгын ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр комисс ажиллуулж, 107/2017 тоот акт үйлдэн ашиглалтад оруулав. Ажлын явц 100%.  

 

  1. БЗД, 1 дүгээр хороо, РЦНК-ийн урдуур Денверийн гудамжны гүүр хүртэлх авто зам барилгын ажил:

Газар чөлөөлөлтөөс шалтгаалан уг ажил хэрэгжихгүй болсон.

  1. БЗД, 5 дугаар хороо, Дүүргийн эмнэлгээс баруун тийш хорооны барилгын хойгуур Кино үйлдвэрийн замтай холбох шинэ авто зам барилгын ажил:

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Дүүргийн эмнэлгээс баруун тийш хорооны барилгын хойгуур Кино үйлдвэрийн замтай холбох 388.21м урт, 7м өргөн байгалийн чулуун хучилттай зорчих хэсэг, 2 талдаа 1.5м өргөн явган хүний замтай шинэ авто зам барилгын ажилд НХААГ-с сонгон шалгаруулалт зарлаж, “Төгс үржих зам” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 31-ээс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд 367 325 025 төгрөгийн төсөвт өртөг бүхий НХААГ-17/0101 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан,  захиалагчийн хяналт тавин ажилласан. Зам барилгын ажлын явцад замын трасст өртсөн 4 хашаа, 1 худаг, 04м цахилгааны тулгуурыг чөлөөлж, гарсан зөрчил дутагдлуудыг цаг тухай бүрт нь арилгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зам барилгын ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр комисс ажиллуулж, 112/2017 тоот актаар ашиглалтад оруулсан.

Ажлын явц 100%.  

  1. БЗД, 5 дугаар хороо, Амгалан амаржих эмнэлгийн орц гарц зам барилгын ажил:

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Амгалан амаржих эмнэлгийн орц, гарц, 86.67м урт, 6м, 5.5м өргөн байгалийн чулуун хучилттай зорчих хэсэг, 1 талдаа 1.5м өргөн явган хүний замтай зам барилгын ажилд НХААГ-аас сонгон шалгаруулалт зарлаж, “Таны зам” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 31-ээс 2017 оны 10 дугаар сарын 01-ний хооронд 173 494 411 төгрөгийн төсөвт өртөг бүхий НХААГ-17/0102 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан захиалагчийн хяналт тавин ажиллаж, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зам барилгын ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр комисс ажиллуулж, 82/2017 тоот акт үйлдэн ашиглалтад оруулан ажилласан.

Ажлын явц 100%.  

 Орон сууцны хороолол доторх болон гэр хорооллын доторх авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд:

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр төвийн 6, алслагдсан 2 дүүргийн орон сууцны хороолол дотор засварлах шаардлагатай авто замуудын судалгааг гарган, нийт 13 байршилд шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөснөөс 2 байршилд хэрэгжихгүй, 3 байршилд газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан он дамжин хэрэгжихээр болсон. 1 байршилд газар чөлөөлөлт шийдэгдээгүйн улмаас байршил өөрчлөгдөн хэрэгжсэн. Үлдсэн 7 байршилд хийгдэх авто замын засвар шинэчлэлтийн ажлуудыг бүрэн дуусгуулж ашиглалтад оруулан ажиллав.

Ажлын явц 90%-тай байна.

  1. БГД, 20 дугаар хороо, ТЭЦ 4-н авто замаас хойш Энхтайваны өргөн чөлөө рүү төмөр зам дайран холбогдох шинэ зам барих ажил:

Газар чөлөөлөлтөөс шалтгаалан уг ажил хэрэгжихгүй болсон.

  1. БЗД, 14 дүгээр хороо, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын урд замын засвар барих ажил:

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын урд замын засвар, барилгын 1-р хэсэг 274м урт, 6м өргөн байгалийн чулуун хучилттай зорчих хэсэг, нэг талдаа 1.5м өргөн явган зам, 0.5м өргөн хөвөөтэй, 2-р хэсэг 127м урт, 7м өргөн асфальтбетон хучилттай зорчих хэсэг, 1.5м өргөн явган зам, 0.5м өргөн хөвөөтэй замын засвар, барилгын ажилд нийслэлийн Засаг даргын А/444 тоот захирамжийн дагуу НАЗХГ-н даргын А/25 тоот тушаалаар үнэлгээний хороо байгуулагдан, нээлттэй тендер  зарлаж, “ОДНД” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 24-өөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны хооронд 220 334 400 төгрөгийн төсөвт өртөг бүхий НАЗХГ/17-003 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллалаа. Зам барилгын ажлын явцад замын трасст өртсөн газрыг чөлөөлөхөөр нийслэлийн Газрын албатай хамтран ажилласан боловч шийдэлд хүрч чадаагүйн улмаас зам барилгын ажил 80%-ийн гүйцэтгэлтэй зогссон. Иймд гүйцэтгэгч байгууллагатай 2017 оны 10 дугаар сарын 31-ээс 2018 оны 06 дугаар сарын 30-ыг хүртэл нэмэлт гэрээ байгуулан он дамжин хэрэгжүүлэхээр болсон.

Ажлын явц 80%.  

  1. ХУД, 15 дугаар хороо, Туул голын гудамжийг Ээрмэлийн гудамжтай холбох шинэ авто зам барих ажил:

Газар чөлөөлөлтөөс шалтгаалан уг ажил хэрэгжихгүй болсон.

  1. ХУД, 3 дугаар хороо, Дүүргийн цогцолборын замаас хойш Чингисийн өргөн чөлөө руу холбогдох нэг эгнээ шинэ зам барих ажил:

Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Дүүргийн цогцолборын замаас хойш Чингисийн өргөн чөлөө руу холбогдох 73.54м урт, 3.5м өргөн байгалийн чулуун хучилттай зорчих хэсэг, нэг талдаа 1.5м өргөн явган зам, 59.75у/м явган замын хайстай нэг эгнээ шинэ зам барих ажилд ХУД-ийн худалдан авах ажиллагааны газраас сонгон шалгаруулалт зарлаж, “ОДНД” ХХК-тай 2017 оны 08 дүгээр сарын 11-ээс 2017 оны 09 дүгээр сарын 09-ний хооронд 45 151 868 төгрөгийн төсөвт өртөг бүхий ХУД 2017/НТ-420-1/ тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, захиалагчийн хяналт тавин ажилласан. 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зам барилгын ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр комисс ажиллуулж 60/2017 тоот актаар ашиглалтад оруулав.

Ажлын явц 100%.  

  1. ХУД, 3 дугаар хороо, Гал унтраах ангийн урдуур Аварга их сургууль хүртэлх авто зам, шинэ холбоос зам барих ажил:

Уг замын трасст өртсөн газар чөлөөлөлт шийдэгдээгүйн улмаас зам барилгын ажил байршил өөрчлөгдөн хэрэгжсэн. НЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/738 тоот хөрөнгө оруулалтын ажлын байршил өөрчлөх тухай захирамжийн дагуу НАЗХГ төсөл арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж

  1. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар чуулга, Сэлбийн баруун эргийн авто замын барилгын ажил:

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар чуулга, Сэлбийн баруун эргийн 0,127км авто замын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр “Жинчин гранд” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 09-өөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд 118 223 396 төгрөгийн төсөвт өртөг бүхий НАЗХГ-17/738 тоот гэрээ байгуулан, захиалагчийн хяналт тавин ажилласан. 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зам барилгын ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр комисс ажиллуулж 134/2017 тоот актаар ашиглалтад оруулсан.

Ажлын явц 100%.  

  1. ЧД, 12, 16 дугаар хороо, Гахайн байрнаас хойшхи авто зам барих ажил:

Чингэлтэй дүүрэг, 12, 16 дугаар хороо, Гахайн байрнаас хойшхи  1.4 км урттай авто зам, 7м өргөнтэй зорчих хэсэг, 2 талдаа 1.5м өргөн явган хүний зам, 1 талдаа гэрэлтүүлэгтэй  авто зам барих ажилд НХААГ-аас сонгон шалгаруулалт зарлаж,  “Билэгт зам” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 30-аас 2017 оны 10 дугаар сарын 30-ны хооронд 899 505 962 төгрөгийн төсөвт өртөг бүхий НХААГ-17/0061 тоот гэрээ байгуулан, захиалагчийн хяналт тавин ажилласан. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зам барилгын ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр комисс ажиллуулж 2017/459 тоот актаар ашиглалтад оруулсан.

 Ажлын явц 100%.  

  1. СХД, 29 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох шинэ зам Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох шинэ зам барих ажил:

Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох шинэ зам Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох 1,214км урт, 6.5м өргөн байгалийн чулуун хучилттай зорчих хэсэг, 2 талдаа 0.75м өргөн явган зам, 0.5м өргөн хөвөөтэй шинэ зам барих ажилд НХААГ-аас сонгон шалгаруулалт зарлаж, “МАЗ” ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 01-ээс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд 1 147 203 967 төгрөгийн төсөвт өртөг бүхий НХААГ-17/0103 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, захиалагчийн хяналт тавин ажилласан. Байгалийн чулуун хучилтанд шаардлагатай 8498,32м2 байгалийн чулууг нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллага байхгүйгээс газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, хучилтын хийцийг асфальтбетон болгон өөрчлөх шийдвэр гаргасан. Зам барилгын ажлын явцад замын трасст өртсөн 55 объектыг чөлөөлөхөөр Нийслэлийн газрын албатай хамтран ажилласан боловч 17 объектыг чөлөөлж чадаагүйгээс зам барилгын ажил 50%-ийн гүйцэтгэлтэй зогссон. Иймд гүйцэтгэгч байгууллагатай 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 08 дугаар сарын 01-ийг хүртэл нэмэлт гэрээ байгуулан он дамжин хэрэгжүүлэхээр болсон.

 Ажлын явц 50%.  

  1. СХД, 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Мах импексийн авто зам хүртэлх авто зам /ТЭСО ХХК-ийн урд/ барих ажил:

Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо,  Үйлдвэрчний эвлэлийн  гудамжнаас Мах импексийн авто зам хүртэлх 622.67м урт, 6м өргөн байгалийн чулуун хучилттай зорчих хэсэг, нэг талдаа 1м өргөн явган зам, 0.5м хөвөөтэй авто зам /ТЭСО ХХК-ийн урд/ барих ажилд НХААГ-аас сонгон шалгаруулалт зарлаж, “Өсөх урам” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 02-оос 2017 оны 11 дүгээр сарын 20-ны хооронд 549 374 188 төгрөгийн төсөвт өртөг бүхий НХААГ-17/0060 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, захиалагчийн хяналт тавин ажиллав. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зам барилгын ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр комисс ажиллуулж, 130/2017 тоот акт үйлдэн ашиглалтад оруулав. Ажлын явц 100%.  

  1. БХД, 2 дугаар хорооны цогцолбор барилгаас 12 дугаар байр хүртэлх шинэ зам барих ажил:

Багахангай дүүрэг, 2 дугаар хорооны цогцолбор барилгаас 12 дугаар байр хүртэлх 268.35м урт, 7м өргөн байгалийн чулуун хучилттай зорчих хэсэг, хоёр талдаа 1.54м өргөн явган зам, 0.5м өргөн хөвөөтэй шинэ зам барих ажилд НХААГ-аас сонгон шалгаруулалт зарлаж,  “Гэрэлт зам гүүр” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 02-оос 2017 оны 10 дугаар сарын 15-ны хооронд 233 800 720 төгрөгийн төсөвт өртөг бүхий НХААГ-17/0112 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, захиалагчийн хяналт тавин ажилласан. 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зам барилгын ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр комисс ажиллуулж, 99/2017 тоот актаар  ашиглалтад оруулсан.

Ажлын явц 100%.  

  1. БНД, орон сууц, гэр хорооллын доторх авто замын засварын ажил:

Уг ажлын хүрээнд Багануур дүүргийн 115м авто замын засвар, Баялаг хорооллын 80-р байрны авто зогсоолын талбай, 72-р байрны авто зогсоолын талбай, 84-р байрны авто зогсоолын талбайн шинэчлэлт гэсэн 4 хэсгээс бүрдсэн зам, хорооллын доторх авто зогсоолын талбайг хийсэн. НХААГ-аас зарласан сонгон шалгаруулалтын дагуу “Дорноговь АЗЗА” ТӨХК-тай 2017 оны 08 дугаар сарын 02-оос 2017 оны 08 дугаар сарын 31-ний хооронд 90 834 435 төгрөгийн төсөвт өртөг бүхий НХААГ-17/0068 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан захиалагчийн хяналт тавин ажиллалаа. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зам барилгын ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр комисс ажиллуулж, 97/2017 тоот актаар ашиглалтад оруулсан.

 Ажлын явц 100%.   

  1. СБД, 6 дугаар хороо, 21 дүгээр байр болон Яаралтай түргэн тусламжийн авто бааз орчмын авто зам:

Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 21 дүгээр байр болон Яаралтай түргэн тусламжийн авто бааз орчмын 241м урт, 6м өргөн байгалийн чулуун хучилттай зорчих хэсэг, 2 талдаа 1.5м өргөн явган зам, 0.5м өргөн хөвөөтэй замын ажилд НХААГ-аас сонгон шалгаруулалт зарлаж,  “Мужлан брос” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 02-оос 2017 оны 08 дугаар сарын 31-ний хооронд 203 896 104 төгрөгийн төсөвт өртөг бүхий НХААГ-17/0105 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, захиалагчийн хяналт тавин ажиллалаа. Зам барилгын ажлын явцад замын трасст өртсөн газрыг чөлөөлөхөөр Нийслэлийн газрын албатай хамтран ажилласан боловч шийдэлд хүрч чадаагүйгээс зам барилгын ажил 50%-ийн гүйцэтгэлтэй зогссон. Иймд гүйцэтгэгч байгууллагатай 2017 оны 09 дүгээр сарын 01-ээс 2018 оны 09 дүгээр сарын 01-ийг хүртэл нэмэлт гэрээ байгуулан он дамжин хэрэгжүүлэхээр болсон.

Ажлын явц 50%.  

 

  1. СБД, 6 дугаар хороо, Содномын гудамжнаас 39 дүгээр байрны аркаар дамжин Бага тойруу руу холбох авто зам:

Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Содномын гудамжнаас 39 дүгээр байрны аркаар дамжин Бага тойруу руу холбох авто зам 81.44м урт, 3.5м өргөн байгалийн чулуун хучилттай зорчих хэсэг, 2 талдаа 0.75м өргөн явган замтай авто замын ажилд Нийслэлийн Засаг даргын А/444 тоот захирамжийн дагуу НАЗХГ-н даргын А/25 тоот тушаалаар үнэлгээний хороо байгуулагдан нээлттэй тендер  зарласан. “ОДНД” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 24-өөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны хооронд 114 531 578 төгрөгийн төсөвт өртөг бүхий НАЗХГ/17-002 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, захиалагчийн хяналт тавин ажилласан. Зам барилгын ажлын явцад замын трасст өртсөн газрыг чөлөөлөхөөр Нийслэлийн газрын албатай хамтран ажилласан боловч шийдэлд хүрч чадаагүйн улмаас зам барилгын ажил зогссон. Иймд Газрын даргаар ахлуулсан ажлыг хэсэг хуралдан замын трассыг өөрчлөн хийх шийдвэр гаргаж, зам барилгын ажлыг 2017 оны 10 дугаар сарын 10 –ны өдөр бүрэн дуусгаж, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр комисс ажиллуулж 65/2017 тоот актаар ашиглалтад оруулсан.  Ажлын явц 100%.  

 

  1. СБД, 1 дүгээр хороо, Зоригийн гудамжийг Чагдаржавын гудамжтай холбох авто зам:

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Зоригийн гудамжийг Чагдаржавын гудамжтай холбох 229м урт, 3.5м өргөн байгалийн чулуун хучилттай зорчих хэсэг, нэг талдаа 1 – 1.5м өргөн явган зам, 0.5м өргөн хөвөөтэй авто замын ажилд НХААГ-аас сонгон шалгаруулалт зарлаж, “Хөвчийн зам” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 02-оос 2017 оны 10 дугаар сарын 20-ны хооронд 177 059 313 төгрөгийн төсөвт өртөг бүхий НХААГ-17/0107 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан,  захиалагчийн хяналт тавин ажиллаж,  2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр комисс ажиллуулж 108/2017 тоот актаар ашиглалтад оруулсан.

Ажлын явц 100%.  

 

  1. Нүхэн эвдрэл засварлах ажил

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 84 гудамж замд 25000м2 талбайн нүхэн эвдрэл засварлах 17 багц ажлыг гүйцэтгэхээр  шалгарсан давхардсан тоогоор 17-н гүйцэтгэгч байгууллагатай 2017 оны 04 дүгээр сарын 17-оос 2017 оны 06 дугаар сарын 08-ны хооронд нийт 1421.52 сая төгргийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, график төлөвлөгөө гаргуулан батлуулж, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллаж, хүлээн авах комиссын актаар ашиглалтад оруулсан.

 Ажлын явц 100%. Хавсралт-1

  1. Дагуу, хөндлөн хагарлуудыг засварлах ажил

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 25 гудамж замд 200000 у/м дагуу хөндлөн хагарлыг засварлах ажилд НХААГ болон ЗАА-ны зөвлөмжүүдийг үндэслэн заадас засварлах 9 багц ажлыг гүйцэтгэхээр шалгарсан давхардсан тоогоор 9-н гүйцэтгэгч байгууллагатай 2017 оны 04 дүгээр сарын 17-оос 2017 оны 06 дугаар сарын 08-ны хооронд нийт 650.49 сая төгргийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллаж, хүлээн авах комиссын актаар ашиглалтад оруулсан..

Ажлын явц 100%. Хавсралт-2

  1. Орон сууцны хороолол доторх авто замын нүхэн эвдрэл засварлах ажил

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр орон сууцны хороолол доторх авто замын төвийн 6 дүүргийн орон сууцны хороолол доторх авто замуудад хийгдэх 6000 м2 талбайн нүхэн эвдрлийг засварлалаа. Үүнд:

-Баянгол дүүрэгт         1050м2, 52.5 сая төгрөг

-Баянзүрх дүүрэгт       1200м2, 60 сая төгрөг

-Сонгинохайрхан дүүрэгт 1000м2, 50 сая төгрөг

-Сүхбаатар дүүрэгт    1300м2, 65 сая төгрөг

-Чингэлтэй дүүрэгт     1000м2, 50 сая төгрөг

-Хан-Уул дүүрэгт         450м2, 22,5 сая төгрөг.

ЗАА-ны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зөвлөмжийг үндэслэн орон сууцны хороолол доторх нүхэн эвдрэлийг гүйцэтгэхээр шалгарсан “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-тай 2017 оны 06 дугаар сарын 23-наас 2017 оны 07 дугаар сарын 10-ны хооронд 300 сая төгргийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллаж, 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 83/2017 тоот комиссийн актаар ашиглалтад оруулсан.

Ажлын явц 100%.

  1. Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалтын ажил

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хотын гол болон туслах 350км авто замын арчлалтын ажилд холбогдох техникийн тодорхойлолтыг боловсруулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүлээлгэн өгч, 2017 оны 04 дүгээр сарын 07 ны өдрийн 01 тоот зөвлөмжийг үндэслэн “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-тай 2017 оны 04 дүгээр сарын 17-наас 2017 оны 12 дугаар сарын 01-ний хооронд 550 000 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ЗАА-2017/01-4 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналтыг тавин ажиллаж, хийгдсэн ажлын тоо хэмжээг газар дээр нь шалган 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр комисс ажиллуулж, 116/2017 тоот актаар ашиглалтад оруулан ажилласан.

Ажлын явц 100%.  

  1. Өвөлжилтийн бэлтгэл ажил

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 87 гудамж замд 8475м2 нүхэн эвдрэл засварлах ажлыг хийж гүйцэтгэлээ. Нүхэн эвдрэл засварлах 8 багц ажлыг гүйцэтгэхээр  шалгарсан 8 гүйцэтгэгч байгууллагатай 2017 оны 10 дугаар сарын 10-аас 2017 оны 10 дугаар сарын 24-ний хооронд нийт 508.5 сая төгргийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллаж, гарсан зөрчил дутагдлуудыг цаг тухай бүрт нь арилгуулж, хүлээн авах комиссын актаар ашиглалтад оруулсан.  Ажлын явц 100%.

 

 

  1. Авто зам, явган замын зорчих хэсэг дээр байрласан шугам шүлжээний худгийн түвшин тааруулах ажил:

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр орон сууцны хороолол доторх болон гол 23 гудамж замд авто зам, явган замын зорчих хэсэг дээр байрласан  100ш худгийн түвшин тааруулах ажлын холбогдох техникийн тодорхойлолтыг боловсруулан Улаанбаатар хотын ЗАА-нд хүлээлгэн өгч,  2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот зөвлөмжийг үндэслэн “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-тай 2017 оны 04 дүгээр сарын 17-оос 2017 оны 12 дугаар сарын 01-ний хооронд 40 000 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ЗАА-2017/01-3 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан,  өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллаж, , 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зам барилгын ажлыг бүрэн дуусгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 114/2017 тоот комиссын актаар ашиглалтад оруулсан.

  1. СХД, 6 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хойно, 156 дугаар цэцэрлэгийн барилга хүртэлх 0,6км авто замын засварын ажил

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хойно, 156 дугаар цэцэрлэгийн барилга хүртэлх 0,6км авто замын засварын ажлыг   НАЗХГ-ын үнэлгээний хорооны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөмжийг үндэслэн “Алтай рөүд” ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 19-өөс 2017 оны 10 дугаар сарын 25-ны хооронд 196 808 799 төгрөгийн төсөвт өртөг бүхий НАЗХГ/201708019 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гүйцэтгэлээ. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зам барилгын ажлыг бүрэн дуусгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн комиссийн 117/2017 тоот актаар ашиглалтад оруулсан.

Ажлын явц 100%

  1. СХД, 6 дугаар хороо, Содон хорооллын ар талын шороон замыг хатуу хучилттай болгох 0,1км авто замын засварын ажил

Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Содон хорооллын ар талын шороон замыг хатуу хучилттай болгох 0,1км авто замын засварын ажлыг НАЗХГ-ын үнэлгээний хорооны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөмжийг үндэслэн “Тэгш плант” ХХК 2017 оны 09 дүгээр сарын 18-аас 2017 оны 10 дугаар сарын 02-ны хооронд 99 990 787 төгрөгийн төсөвт өртөг бүхий НАЗХГ/201708020 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллав. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зам барилгын ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн комиссын 84/2017 тоот актаар ашиглалтад оруулсан.

 Ажлын явц 100%

  1. Сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажил

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажлын тоо хэмжээг гарган хянан баталгаажуулж, Баянзүрх дүүргийн 48, 84, 102, 137, Сонгинохайрхан дүүргийн  67, 105, Сүхбаатар дүүргийн  2, 3, 58, Баянгол дүүргийн 20, 40, 93, Чингэлтэй дүүргийн 17, 24, 61, 117-р сургуулиудын орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажлуудад шалгарсан давхардсан тоогоор 11 гүйцэтгэгч байгууллагатай 820 302 525 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллалаа. Сургууль орчимд мэдээлэх тэмдэг, анхааруулах тэмдэг, явган гарцын тэмдэглэгээ, эгнээний хилийн тэмдэглэгээ, үргэлжилсэн болон тасархай зураас уруу шилжих үеийн тэмдэглэгээ, үргэлжилсэн цагаан шугам, чиглэл заасан сумын тэмдэглэгээ, автобусны эгнээний тусгаарлах шугам, явган хүний гарцын арал байгуулах, налуу зам байгуулах, хашаа татах, явган хүний гэрлэн дохионд тоологч суурилуулах, самбар байрлуулах, явган гарцын тэмдэглэгээ, асфальтбетон хурд сааруулагч,  лед самбар байрлуулах ажлуудыг хийлээ.

Нийт ажлын явц 100%.

 

 

   
  1. Гүүр, хоолой, туннелийн засвар шинэчлэлтийн ажил

Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн ашиглалтын байдалд үзлэг шалгалт хийх удирдамжийн дагуу гүүр хоолойд үзлэг, шалгалт хийж эвдрэлийн хэмжээг урьдчилсан байдлаар тодорхойлсон. Үзлэгийн дагуу 7 гүүр, хоолойн байгууламжинд урсгал засвар хийхээр задаргаа боловсруулж, батлуулсан.  Захирагчийн ажлын албаны зөвлөмжийг үндэслэн гүүр, хоолой, туннелийн засвар шинэчлэлтийн ажлуудыг гүйцэтгэхээр шалгарсан “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-тай 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий нийт 7 багц ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллалаа. Засвар, шинэчлэлтийн ажлуудыг бүрэн дуусган, комисс ажиллуулж, акт үйлдэн ашиглалтад оруулсан

 Нийт ажлын явц 100%. Үүнд:

1 Гүүрэн гарцын засварын ажил:

Уг ажлын хүрээнд:

-Чингэлтэйн гүүр 18у/м, 410 сая төгрөг

-Энхтайваны гүүр 339 у/м, 80 сая төгрөг

-Нарангийн голын гүүр 30у/м, 1.5 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий засварын ажлууд тус тус багтсан. Холбогдох техникийн тодорхойлолтыг боловсруулан УБЗАА-нд хүлээлгэн өгч 2017 оны 04 дүгээр сарын 07 ны өдрийн 02 тоот зөвлөмжийг үндэслэн “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-тай 2017 оны 04 дүгээр сарын 17-оос 2017 оны 08 дугаар сарын 25-ны хооронд 491 500 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ЗАА-2017/02-1 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулан график төлөвлөгөө гаргуулан батлуулж, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналтыг тавин ажиллаж, гарсан зөрчил дутагдлуудыг цаг тухай бүрт нь арилгуулж, 2017 оны 09 дүгээр 18-ны өдөр засварын ажлыг бүрэн дуусгуулж, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр комисс ажиллуулж 66/2017 тоот акт үйлдэн ашиглалтанд оруулан ажилласан.

 Ажлын явц 100%.

 

 

2 Гүүрэн гарцын ашиглалт, засварын ажил:

Уг ажлын хүрээнд:

-100 айлын уулзвар явган хүний гүүрэн гарц 35у/м

-Бөмбөгөрийн гүүрэн гарц 25у/м

-120-ийн гүүрэн гарц 25 у/м

-19 дүгээр хорооллын урд явган хүний гүүрэн гарц 35у/м

-Сансарын нүхэн гарц 25 у/м,

Нийт 210 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ашиглалт засварын ажлууд тус тус батгсан. Холбогдох техникийн тодорхойлолтыг боловсруулан УБЗАА-нд хүлээлгэн өгч 2017 оны 04 дүгээр сарын 07 ны өдрийн 02 тоот зөвлөмжийг үндэслэн УБЗЗАГ ОНӨААТҮГ-тай 2017 оны 04 дүгээр сарын 17-оос 2017 оны 12 дугаар сарын 10-ны хооронд 210 000 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ЗАА-2017/02-2 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, захиалагчийн хяналт тавин ажиллаж, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ашиглалт, засварын ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн комиссын 126/2017 тоот актаар ашиглалтад оруулсан.  Ажлын явц 100%.

3 Түр гүүрийн арчлалтын ажил:

-Түр гүүрүүдийн засвар, арчлалт 240у/м, 137 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын холбогдох техникийн тодорхойлолтыг боловсруулан УБЗАА-нд хүлээлгэн өгч, УБЗЗАГ ОНӨААТҮГ-тай 2017 оны 04 дүгээр сарын 17-оос 2017 оны 12 дугаар сарын 10-ны хооронд 137 000 000 төг-гийн төсөвт өртөг бүхий ЗАА-2017/02-3 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллав.  2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр арчлалтын ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр комисс ажиллуулж, 125/2017 тоот акт үйлдэн ашиглалтад оруулсан.

Ажлын явц 100%.

4  Хэв гажилтын заадас засварын ажил:

Гүүрэн гарцын хэв гажилтын заадас засварлах 10ш ажлын холбогдох техникийн тодорхойлолтыг боловсруулан УБЗАА-нд хүлээлгэн өгч, УБЗЗАГ ОНӨААТҮГ-тай 2017 оны 04 дүгээр сарын 17-оос 2017 оны 08 дугаар сарын 10-ны хооронд 28 200 000 төг-гийн төсөвт өртөг бүхий ЗАА-2017/02-4 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажилласан. 2017 оны 09 дүгээр 04-ний өдөр заадас засварын ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр комисс ажиллуулж 67/2017 тоот акт үйлдэн ашиглалтад оруулсан.

Ажлын явц 100%.

5 Гүүрэн болон нүхэн гарцад хамгаалалтын оврын хаалт байрлуулах ажил:

19-р хорооллын авто зам, Энхтайваны гүүрэн гарцтай өөр түвшинд огтлолцох хэсэгт 2ш, Баянмонгол хорооллын хойд талын нүхэн гарц 2ш, Сэлбийн баруун эргийн авто замд, Бээжингийн гудамжны гүүрэн гарцтай өөр түвшинд огтлолцох хэсэгт 2ш хаалт байрлуулах ажлын холбогдох техникийн тодорхойлолтыг боловсруулан УБЗАА-нд хүлээлгэн өгч, УБЗЗАГ ОНӨААТҮГ-тай 2017 оны 04 дүгээр сарын 17-оос 2017 оны 08 дугаар сарын 10-ны хооронд 116 700 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ЗАА-2017/02-5 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналтыг тавин ажиллав. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр оврын хаалт байрлуулах ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  комиссын 68/2017 тоот актаар ашиглалтад оруулсан.

Ажлын явц 100%.

6 Ус зайлуулах хоолойн цэвэрлэгээний ажил:

Ус зайлуулах хоолойн цэвэрлэгээ хийх 100м3, 4.6 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын холбогдох техникийн тодорхойлолтыг боловсруулан УБЗАА-нд хүлээлгэн өгч, УБЗЗАГ ОНӨААТҮГ-тай 2017 оны 04 дүгээр сарын 17-оос 2017 оны 07 дугаар сарын 10-ны хооронд 4 600 000 төг-гийн төсөвт өртөг бүхий ЗАА-2017/02-6 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллав. 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр цэвэрлэгээний ажлыг бүрэн дуусгаж, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн комиссын 36/2017 тоот актаар ашиглалтад оруулсан.

 Ажлын явц 100%.

.7 Ус зайлуулах хоолойд дохионы шон суулгах ажил:

Ус зайлуулах хоолойд дохионы 50ш шон зоох ажлын холбогдох техникийн тодорхойлолтыг боловсруулан УБЗАА-нд хүлээлгэн өгч, УБЗЗАГ ОНӨААТҮГ-тай 2017 оны 04 дүгээр сарын 17-оос 2017 оны 07 дугаар сарын 10-ны хооронд 12 000 000 төг-гийн төсөвт өртөг бүхий ЗАА-2017/02-7 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллалаа. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр комисс ажиллуулж 35/2017 тоот актаар ашиглалтад оруулсан.

Ажлын явц 100%.

  1. Авто замын тэмдэглэгээний ажил

Авто замын тэмдэглэгээний ажлын тоо хэмжээг  гарган хянан баталгаажуулж, нийт 51 гудамж замд 52341,3м2 хэвтээ тэмдэглэгээний ажил хийсэн. Захирагчийн ажлын алба болон НХААГ-аас гүйцэтгэгч сонгон шалгаруулж, “УБЗЗАГ” ОНӨААТҮГ, “Мотор сервис” ХХК, “Мадимос групп” ХХК зэрэг шалгарсан 3 гүйцэтгэгч байгууллагуудтай 1 979 657 635 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллалаа. Тэмдэглэгээний ажлыг бүрэн дуусгаж, комисс ажиллуулж, акт үйлдэн ашиглалтанд оруулан ажилласан.

Нийт ажлын явц 100%.  Үүнд:

1.Энхтайваны өргөн чөлөө /Ботаникийн эцсээс 5 шарын гарам хүртэл/ (2  удаа), Чингисийн өргөн чөлөө /Төв шуудангийн уулзвар-120-н аюулгүйн тойрог-Яармагийн гүүр хүртэл/ (2  удаа) авто замын тэмдэглэгээний ажил:

.

.2  Замын хөдөлгөөн зохицуулах хэвтээ босоо тэмдэглэгээний ажил Багц-1:

 

3 Замын хөдөлгөөн зохицуулах хэвтээ босоо тэмдэглэгээний ажил Багц-2:

 

  1. Замын ус зайлуулах шугам, худгийн засварын ажил

Авто замын борооны ус зайлуулах шугам, худгийн засвар нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд Геодези, Усны барилга байгууламжийн газрын мэргэжилтнүүдтэй хамтран хавар 3-р сард хотын гудамж замын борооны ус зайлуулах шугам сүлжээний ашиглалтын байдалд шалгалт хийж, энэ онд хийгдэх засварын ажлын задаргааг батлуулсан. Захирагчийн ажлын албанаас гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж “ГУББГ” ОНӨААТҮГ-ыг шалгаруулан нийт 13 багц ажилд 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллав. Борооны ус зайлуулах шугам худгийн засвар, нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд замын гадаргуугийн ус зайлуулах 28ш жижиг, 112ш том шүүрт худагт засвар, 30ш жижиг, 52ш том шүүрт худагт нөхөн сэргээлтийн ажил, 80ш үзлэгийн худагт засвар, 56ш үзлэгийн худагт нөхөн сэргээлт хийж 91ш шүүрт худгийн таг нөхөж тавьсан. Мөн уулзваруудын өргөтгөлийн ажлын хүрээнд шилжигдээгүй үлдсэн борооны ус зайлуулах шүүрт худгууд нь автомашины дугуйнд цохигдон суларч холбирон  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах, борооны ус зайлуулах үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа зөрчилтэй худгуудыг зөөн шилжүүлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулж, Өргөө кино театрын уулзвар, Их тойруу 10 айл Сэлбийн гүүрний уулзвар, Чингисийн өргөн чөлөө, Жасрайн гудамж зэрэг 4 байршилд  шүүрт худгуудыг зөөн шилжүүллээ.

Нийт ажлын явц 100%.

.

Ажлын явц 100%.

 

 

 

  1. Авто замын тэмдэг, хайс тоноглолын ажил

Авто замын тэмдэг, хайс тоноглолын ажлын тоо хэмжээг гарган хянан баталгаажуулж, Захирагчийн ажлын албанаас гүйцэтгэгч сонгон шалгаруулж, “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-аар нийт 4 багц ажилд 500 000 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт ажлыг бүрэн дуусгуулж, комиссын актаар ашиглалтад оруулсан. Уг ажлын хүрээнд: замын цагдаагийн албаны захиалгын дагуу шинээр хийгдэх тэмдэг-1500ш, мэдээлэх тэмдэг-6ш, хурд сааруулагч-400у/м, туузан хаалт хотын гол болон туслах гудамж замуудад 1300у/м, зорчих хэсэг тусгаарлах цацруулагчтай товруут тоноглол 1000у/м мөн 70 сая төгрөгийн тэмдэг, тоноглол, хайсны арчлалтын  ажлууд тус тус хийгдсэн.

 Нийт ажлын явц 100%.

 

 

  1. Нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоол гаргах ажил

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэх Нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоол гаргах 13  ажлын тоо хэмжээг гарган батлуулсан.  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд сонгон шалгаруулалт зарлаж, “УБЗЗАГ” ОНӨААТҮГ  13 байршилд нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоол гаргах ажлыг гүйцэтгэхээр 2017 оны 06 дугаар сарын 23-наас 2017 оны 08 дугаар сарын 25-ны хооронд 300 000 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ЗАА/ИБХ/2017/17 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, захиалагчийн хяналтыг тавин ажиллав. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр комисс ажиллуулж,  110/2017 тоот комиссын акт үйлдэн ашиглалтад оруулсан.

Ажлын явц 100%. Хавсралт-4

  1. Багануур дүүргийн авто замын засварын ажил

Багануур дүүргийн авто замд хийгдэх засварын ажлын тоо хэмжээг гарган хянаж, батлуулсан. “Борхойн зам” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 14-өөс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны хооронд 162 843 653 төгрөгийн төсөвт өртөг бүхий НХААГ/201700050 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллаж, гарсан зөрчил дутагдлуудыг цаг тухай бүрт нь арилгуулж, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зам засварын ажлыг бүрэн дуусгуулж,  2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр комисс ажиллуулж 98/2017 тоот акт үйлдэн ашиглалтанд оруулан ажилласан.

Ажлын явц 100%.

  1. Багахангай дүүргийн авто замын засварын ажил

Багахангай дүүргийн авто замын засварын ажлын тоо хэмжээг гарган хянаж, батлуулсан. Багахангай дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын зөвлөмжийг үндэслэн “Саруул цамхаг” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 20-оос 2017 оны 08 дугаар сарын 04-ний хооронд 24 498 963 төгрөгийн төсөвт өртөг бүхий БХД-08/17 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллаж, гарсан зөрчил дутагдлуудыг цаг тухай бүрт нь арилгуулж, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр авто замын нүхэн эвдрэл засварлах ажлыг бүрэн дуусгуулж, 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр комисс ажиллуулж 45/2017 тоот акт ашиглалтанд оруулан ажилласан.

Ажлын явц 100%.

  1. Налайх дүүргийн авто замын засварын ажил

Налайх дүүргийн авто замын засварын ажлын тоо хэмжээг гарган, батлуулсан.  Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны газрын зөвлөмжийг үндэслэн “Монгол зам групп” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 03-аас 2017 оны 10 дугаар сарын 03-ны хооронд 162 327 237 төгрөгийн төсөвт өртөг бүхий НДХААА 2017/А-08 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан график төлөвлөгөө гаргуулан батлуулж, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналт тавин ажиллаж, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн  100/2017 тоот комиссын актаар байнгын ашиглалтад хүлээн авсан.

Ажлын явц 100%.

64 Магадлашгүй ажил:

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр магадалшгүй ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх ажлын тоо хэмжээг гарган хянан баталгаажуулж, НЗД-ын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр батлуулсан. УБЗАА сонгон шалгаруулалт зарлаж, “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-тай 2017 оны 06 дугаар сарын 23-аас 2017 оны 11 дүгээр сарын 27-ны хооронд 954 000 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ЗАА/ИБХ/2017/16 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, захиалагчийн хяналт тавин, ажилласан. П хэлбэрийн баганан суурийн нүх ухахад ногоон байгууламж, мод бут шилжүүлсний улмаас Хот тохижилтын газраас акт тавигдаж ажил удааширсан. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан газар шорооны ажил хийхэд хүндрэлтэй байгаа тул ирэх хавар дулааны үед үргэлжлүүлэн хийлгэхээр 2017 оны 12 дугаар сарын 01ны өдөр гэрээг дүгнэн гүйцэтгэгч байгууллагатай 2018 оны 06 дугаар сарын 01-ийг хүртэл нэмэлт гэрээ байгуулан он дамжин хэрэгжүүлэхээр болсон.

Ажлын явц 80%.

  1. Авто замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы засвар арчлалт хийх, шилэн кабель татах ажил:

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэх авто замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы засвар арчлалт хийх, шилэн кабель татах ажилд энэ жил 1 тэрбум төгрөг төлөвлөгдсөн. Засвар, арчлалтын ажлын тоо хэмжээг гарган хянан баталгаажуулж, НЗД-ын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр батлуулж, НЗДТГ-ын БТХэлтэст хүлээлгэн өгч, НЗД-ын 2017 оны 05 дугаар сарын 10 өдрийн А/295 тоот захирамж гаргуулан холбогдох техникийн тодорхойлолтыг боловсруулан хүлээлгэн өгч ажилласан. “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ сонгон шалгаруулалт зохион байгуулж, “Вега Экспресс” ХХК, “Монкабель Системс” ХХК, “Мос говь” ХХК, “Бодь электроникс” ХХК, “Вертексмон” ХХК,  “Синус Дочи” ХХК, “Гөү Смарт ТМ” ХХК, “Смарт трафик” ХХК-уудтай нийт 14 багц ажилд 993 831 027  төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, график төлөвлөгөө гаргуулан батлуулж, өдөр тутмын ажилд захиалагчийн хяналтыг тавин ажиллаж, гарсан зөрчил дутагдлуудыг цаг тухай бүрт нь арилгуулж, засвар, арчлалтын ажлуудыг бүрэн дуусгуулж, комисс ажиллуулж, акт үйлдэн ашиглалтанд оруулан ажилласан.

Ажлын явц-100%. Үүнд:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн засварын ажил

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд төвийн 6 дүүргийн орон сууцны хорооллын авто замын нүхэн эвдрэл засварлах, гэр хорооллын шороон замуудыг хусах, тэгшлэх, дүүргэлт хийх ажил, тэмдэглэгээний ажилд шалгарсан гүйцэтгэгч байгууллагуудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж, зам засварын ажлыг хугацаанд нь бүрэн дуусгуулж, байнгын ашиглалтад оруулсан.

Ажлын явц 100%.

  1. Авто зам, замын байгууламжийн хийц хэсгийг өөрчлөх асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэх, ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллах ажлын хүрээнд:

Авто замаас орц гарц гаргах зогсоолын талбай байгуулах зөвшөөрөл хүссэн 151 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлт ирсэнээс 58 иргэн аж ахуй нэгжид зөвшөөрөл олгосон. Инженерийн шугам сүлжээ хийх зорилгоор авто зам сэтлэх, сүвлэх хүсэлт ирсэний дагуу Улаанбаатар хотын Засаг даргийн А/926 дугаар захирамжаар батлагдсан “Авто зам, тохижилт ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журмын дагуу зөвшөөрөл олгох” ажлын хэсэг 2017 оны 05 сарын 04-нөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний хооронд  нийт 20 удаа  хуралдаж, давхардсан тоогоор нийт 187 авто зам сэтлэх, сүвлэх хүсэлтийг хэлэлцсэнээс Авто зам сэтлэх 66 зөвшөөрөл, сүвлэх 23 зөвшөөрөл олгож, авто замын нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавин ажиллалаа. Нийт 36 байгууллага, аж ахуйн нэгж, иргэд Нийслэлийн төрийн сангийн 100 2000 51 051 тоот дансанд 345 455 699 төгрөгийг байршуулж шугам сүлжээний засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийсэн ба авто замын тусгай зөвшөөрөл бүхий 15 байгууллагатай нөхөн сэргээлтийн 20 гэрээ байгуулан гүйцэтгэлээ.ОСНААУГ, УСУГ, УБДС ТӨХК-ийн 7 ажил “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-тай шууд гэрээ байгуулан нөхөн сэргээлтийг гүйцэтгүүлсэн. Баталгаат хугацаанд байгаа 5 гудамж замд сэтэлгээ, сүвлэгээний ажил хийгдсэн бөгөөд гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан нөхөн сэргээлтийг хийсэн болно.

Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, НАЗХГ, “УБЦТС” ТӨХК-ийн захиалгат  17 ажлын авто зам болон явган замын нөхөн сэргээлтийг гүйцэтгэгч байгууллагаар гүйцэтгүүлсэн байна.

Инженерийн шугам сүлжээ хийх зорилгоор авто зам сэтлэх 32 хүсэлт ирсэний дагуу Нийслэлийн Засаг даргын А/306 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсгийн 6 удаагийн хурлаар хэлэлцүүлэн авто зам сүвлэх зөвшөөрөл 4, авто зам сэтлэх зөвшөөрлийг 7-н аж ахуйн нэгж байгууллагад олгосон.

Авто зам сэтлэх иргэн, аж ахуйн нэгжээс нөхөн сэргээлтийн зардал болох 25 507 000 төгрөгийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлэн авч, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгүүлж хяналт тавьж ажилласан. Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашины ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтад хяналт, шалгалтыг Нийслэлийн тээврийн газар, ЗЦА-тай хамтран төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах гудамж, замууд Баянзүрх дүүргийн шалган бүртгэх товчоо, Моносийн уулзвар, Хан-Уул дүүргийн нисэхийн тойрог, Хөсөг трейд ХХКомпанийн уулзвар, Сонгинохайрхан дүүргийн 22-ын шалган бүртгэх товчооны орчимд нийт 10 удаа хийсэн байна.. Шалгалтаар зөрчилтэй 171 ачааны автомашины жолоочид  нийт 11,650,000 төгрөгийн торгууль , шийтгэврийн арга хэмжээ ногдуулсан.

НЗД-ын 2017 оны 05 сарын 30-ны өдрийн А/365 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг замын хөдөлгөөний дүрэм зөрчин гудамж, зам талбайд байрлуулсан тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулж байгаа 15 ААН, байгууллагуудын 2016 оны үйл ажиллагаа, иргэдээс ирсэн  гомдлын дагуу шалгаж, цаашид авах арга хэмжээний талаарх санал дүгнэлт боловсруулан Нийслэлийн засаг даргад танилцуулан ажилласан. Ажлын хэсгийн гишүүдийн гаргасан дүгнэлтийн дагуу НЗД-ын А/601 тоот захирамж гаргуулан 18-н аж ахуй нэгж байгууллагуудтай замын хөдөлгөөний дүрэм зөрчин гудамж, зам талбайд байрлуулсан тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөвөрлөн шилжүүлэх ажлын гэрээ байгуулан өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Ажлын явц: 100%.

68.Замын мэдээллийн сангийн үйл ажиллагааг жигдрүүлэх,

2017 онд гүйцэтгэсэн авто замын барилга, өргөтгөл шинэчлэлт, засварын ажлын талаарх мэдээллээр тухай бүрт нь баяжуулалт хийх, мэдээллийн сангийн мэдээллийг албан хэрэгцээнд ашиглах,  иргэд, байгууллагыг бодит мэдээллээр ханган ажиллаж байна.

Нийслэлийн авто зам, замын байгууламжийн чиглэлээр батлагдсан норм, норматив, стандартын бүртгэл мэдээллийг хөтлөн явуулах, сурталчлах, сургалт семинар зохион байгуулах, салбарын норматив баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг салбарын батлагдсан хөтөлбөртэй уялдуулан шат дараатай шийдвэрлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Хүний нөөцийг чадваржуулах чиглэлээр:

Төрийн жинхэнэ албан хаагчдын үр дүнгийн гэрээ, төрийн үйчилгээний албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулан ажиллалаа. Тайлант хугацаанд Төсвийн шууд Захирагч, менежерүүд, төрийн жинхэнэ албан хаагчидтай байгуулах үр дүнгийн гурвалсан гэрээг  Төрийн жинхэнэ 55 албан хаагч, Төрийн үйлчилгээний 50 албан хаагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулав.

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд: 2017 оны 01 дүгээр сард төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны 6 сул орон тооны захиалгыг Нийслэлд дэх Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн бөгөөд  зарлагдсан орон тоонд Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн нийт 11 төрийн албан хаагчийг холбогдох хуулийн дагуу томиллоо. Мөн тус газрын Удирдах ажилтны сул орон тоог төрийн жинхэнэ албан хаагчдаас нэр дэвшүүлэн томилуулах тухай саналыг Нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөлд  хүргүүлснээр сонгон шалгаруулалт явагдаж, нийт 5 удирдах албан тушаалтан, орлогч дарга  Б.Индра, БЗХ-ийн дарга Ж.Даваасүрэн, ЗАХХ-ийн дарга Б.Цэрэнсодном, ЗБХХ-ийн дарга Б.Бум-Эрдэнэ нар томилогдсон.Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх саналыг салбар зөвлөлд хүргүүлж, нийт 9 албан хаагчийг тангараг өргүүлэх ажлыг зохион байгууллаа. Газрын даргын 2017 оны “Ёс зүйн хорооны бүрэлдхүүнийг шинэчлэн батлах” тухай А/16 дугаар тушаал батлагдаж, Ёс зүйн хорооны дүрмийг шинэчлэн боловсруулж, АТГазраар хянуулахаар 2017 оны 11 сарын 13 өдрийн 1/2589 албан тоотоор хүргүүлээд байна. ТАЗ-ийн ТАХ-ийн бүрэлдхүүн хөдөлгөөний тайланд ажиллаж байгаа, шинээр томилогдсон, чөлөөлөгдсөн ажилтнуудын мэдээллийг шивж оруулан, оны эцсийн байдлаар 98 ажилтан албан хаагчдын мэдээлэл, үндсэн болон нэмэгдэл цалин хөлс урамшуулал болон бусад мэдээллийг шинэчлэн баяжуулж, хугацаанд нь ТАЗ-ийн нэгдсэн цахим санд оруулж, цаасаар НЗДТГазарт хүргүүлсэн. Ажилтан, албан хаагчдын улсад болон төрийн албанд ажилласан жилийн судалгааг гарган 2017 оны цалин, ээлжийн амралтын хуваарийг батлуулан, албан хэрэгцээнд ашиглаж байна. Нийт 58 төрийн жинхэнэ албан хаагчийн хувийн хэргийн баяжилтийг хийн, шаардлагатай материалуудтай тухай бүрт танилцуулан ажиллаж байна..

2016 оны ХАСХОМ гаргах албан тушаалтнуудын нэрсийг НЗДТГазарт 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 1/2114 дүгээр албан тоотоор хүргүүлсэн. Монгол Улсын их хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтын “В”-д заасан “Баталгааны маягт”-ын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны “Нууцын баталгаа”-г шинэчлэн  гаргалаа. ХАСХОМ гаргах нийт 13 албан тушаалтны ХАСХОМ-ыг хянах, бүртгэх, баталгаажуулах ажлыг хугацаанд нь зохион байгуулж, ХАСХОМ-1, ХАСХОМ-2 тайланг НЗДТГазарт хүргүүлсэн.

Ахлах мэргэжилтнээр томилогдсон Д.Заансүх, П.Оюунчимэг, Б.Саулегүл нарын хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, АТГазрт хүргүүлэн хянуулж, томилон, АТГ-ын ХАСХОМ-ын мэдээллийн нэгдсэн санд бүртгэл хөтлөн ажилласан. Мөн шинээр томилогдсон 5 төрийн жинхэнэ албан хаагчийн  ХАСХОМ-2016*-г 30 хоногийн дотор хүлээн авч, хянан, баталгаажуулж, ХАСХОМ-ын мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн. Тайлант хугацаанд даргын тушаалаар 10 үнэлгээний хороо байгуулагдан, 50 албан тушаалтны “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг хугацаанд нь гаргуулан авч, АТГ-ын нэгдсэн цахим санд бүртгэн, цаасаар хүлээн аваад байна. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад хамрагдан, байгууллагын ТЗ-6 ангилалаас дээш ХАСХОМ мэдүүлэгч нарт сургалт явуулж, мэдээлэл хүргэн, 2016 оны ХАСХОМ-ыг бүртгэн, хянан, хүлээн авч,  баталгаажуулав.

2017    06 дугаар сарын 22-ны өдрийн “Ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах” А/26 дугаар тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тайлант хугацаанд ёс зүйн зөрчилгүй ажиллаж байна.

Газрын даргын 2017 оны А/11 дүгээр тушаалаар байгууллагын 2017 оны Хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг батлуулан, хэрэгжүүлж байна.

Тайлант хугацаанд сургалтад 1 366 411 төгрөгийг зарцуулах тушаал боловсруулж, батлуулан олгосон. Үүнд: 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Япон улсын Олон улсын байгууллагын “Өвсний үндэс” хөтөлбөрийн “Хүйтэн бүс нутгийн авто замын барилга, засварын хяналтын ажлын чадавхийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийн хүрээнд хэрэгжсэн “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага танилцуулах” семинарыг бүх инженер техникийн ажилтнууд болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлд танилцуулсан. Лаборант А.Оюунчимэгийн мэргэшлийн зэргийн сунгалт, ашиглалтын мэргэжилтэн Л.Гүнтэвсүрэн, Ч.Болорчулуун нар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах техник хэрэгсэл, тэмдэг, тэмдэглэгээнд тавирдах шаардлага, гэрэл ойлгогч материалын чанар шалгагчийн эрх олгох нь” сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Саулегүлийн худалдан авах ажиллагааны А-3 сургалтад нийт 675000 төгрөг, Хууль, гэрээний мэргэжилтэн Б.Батсүхийг хуульчийн сургалтад 170000 төгрөг,  Ахлах нягтлан бодогч П.Ариунаагийн мэргэшсэн ня-бо  сургалт 135000 төгрөгийг зарцууллаа. Мөн удирдлагын шийдвэрээр БЗХ-ийн дарга Ж.Даваасүрэн, Авто замын хяналтын мэргэжилтэн Ч.Батсайхан, М.Ганбаатар, Б.Амарсанаа, Б.Жаргалсайхан, гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн, лаборант А.Оюунчимэг нарыг мэргэшсэн инженер, инженерийн зэрэг олгох, сунгах сургалтад хамрагдахад байгууллагаас дэмжин хамруулсан.

Мөн ЗТХЯ, БХБЯ, ЖАЙКА, МАЗХ, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг болон бусад байгууллагуудаас ирүүлсэн саналын дагуу А-3, инноваци-түншлэл, хууль, инженер, архив бичиг хэргийн сургалтуудад нийт 23 албан тушаалтныг хамрууллаа.

Ажиллагсдын ажиллах нөхцөлийг хангах чиглэлээр:

– Нийт 1,1 тэрбум төгрөгийн программ хангамж, комьпютер, тоног төхөөрөмж болон бусад хэрэгслийг худалдан авсан. Иж бүрэн комьпютер 10 ш, авто замын төлөвлөлтийн программ хангамжууд,

-Шатахуунд 23,4 сая төгрөг,

-Бичиг хэргийн зардалд 9,6 сая төгрөг,

-Лабораторийн инженер техникийн ажилтнуудад хортой нөхцөлийн сүү 1,2 сая төг,

-Шалган бүртгэх товчооны зохион байгуулагч нарт өвөл, зуны ажлын 8,9 сая төгрөгийн хувцас, автомат хаалт 1, халаагуур 3,

– Авто зам, гүүрийн хяналтын мэргэжилтэнүүдэд 377300 төгрөгийн үнэ бүхий каск малгай

– Цагийн төхөөрөмж, гэрэл зургийн аппарат, диктафон зэргийг худалдан авч албан хэрэгцээнд ашиглаж байна.

Ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр:

Нийт 11 418 230 төгрөгийг зарцуулсан. Үүнд:

– Ажилтан албан хаагчдад хоол унааны мөнгийг журмын дагуу олгож байна.

-Байгууллагын дотоод журмын дагуу Сар шинийн баярыг тохиолдуулан 21 ахмадад хүндэтгэл үзүүлэхэд зориулж 1782600 төгрөг, Ахмадын баярын арга хэмжэээнд 23 ахмадыг хүлээн авч, 2 300 000 төгрөг, нийт 4 082 600 төгрөгийг зарцуулсан.

– Байгууллагын 74 албан хаагчийг 2017 оны 02 сард Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Мөн “Сүү” ХК-тай хамтран ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх “Сүүгээр эрүүлжүүлье” аянд хамруулж, 36 албан хаагчид сүү, тараг, аарцыг 1 сарын хугацаанд өөрсдийн зардлаар нь олгох ажлыг зохион байгууллаа.

Даргын тушаалаар нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмжийг 16 ажилтанд, нийт 13 361 505 төгрөгийг тус тус олгосон. Үүнд:

– Өндөр насны тэтгэвэрт гарсан 3 ажилтанд 8 442 400 төг,

-Шинээр гэр бүл болсон лаборант Б.Дашдоржид 500 000 төг,

– Ахмад настан Д.Чулуунбаатарт эрүүл мэндийн шалтгаанаар 500 000 төгрөг,

– Шинэ хүүхэдтэй болсон 5 ажилтанд-1 250 000 төг

– Ар гэрийн гачигдал гарсан 5 ажилтанд 2 200 000 төг,

– 50 насны ойг тохиолдуулан Б.Эрдэнэтуяад 469 105 төг

– Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан газрын ажилтан, албан хаагчдын нийт 140 хүүхдэд 3500000 төгрөгийн бэлэг гардуулах, Шинэ жилийн баярыг тохиолдуулан 105 ажилтны ар гэрт бэлэг өгөх ажлыг зохион байгуулж байна.

– Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон медаль, яам, нийслэлийн шагналд ажлын амжилтаараа хамт олноо манлайлан ажилласан 29 ажилтан, Авто замын салбарын 88, нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан 18 ажилтан, албан хаагчийг удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, шагналд тодорхойлж, шагнал гардуулах ажлыг зохион байгуулж ажилласан. Үүнээс 18 ажилтан шагнал хүртсэн.

  1. Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор өндөр настан П.Сүрэнжав, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор орлогч дарга Г.Баттогтох
  2. Төрийн албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр Хүний нөөцийн мэргэжилтэн П.Оюунчимэг, мэргэжилтэн Б.Марина нар
  3. ЗТХЯ-ны “Тэргүүний замчин” тэмдгээр Н.Энхтуяа, Б.Энхтуяа, “Онц тээвэрчин” тэмдгээр Н.Хүрэлбаатар, Н.Одонхүү, Д.Энгүүз, “Жуух бичиг”-ээр Б.Цэрэнсодном, Ж.Эрдэнэ-Очир,
  4. НИХТ шагналаар: “Хүдэт тэмдэг”-ээр Д.Төрбилэг, А.Энхболд, “Өргөмжлөл”-өөр Б.Лхаасүрэн, Хүндэт үнэмлэхээр П.Ариунаа, М.Бямба
  5. Нийслэлийн шагналаар: “Хүндэт тэмдэг”-ээр Б.Марина, НЗД “Жуух бичиг”-ээр Б.Энхмандах, Г.Хасбаатар
  6. СХД-ийн ИТХ шагналаар Ж.Бахберген, Засаг даргын шагналаар Б.Жаргалдүүрэн нар тус тус шагнагдсан.

Байгууллагын үйл ажиллагааны сэтгэл ханамжийн судалгааны талаар

Байгууллагын үйл ажиллагааны талаар сэтгэл ханамжийн судалгааг нөөц бололцоондоо тулгуурлан байгууллагын албан ёсны цахим хуудас болон олон нийтийн сүлжээ, иргэдээс цаасаар тоон судалгаа авсан бөгөөд цахим судалгаанд өнөөдрийн байдлаар нийт 1023 орчим хүн оролцсоноос, 51 хувь нь сайн, 39 хувь нь хангалттай, 10 хувь нь хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ. Иргэдээс цаасаар авсан судалгаанд  1000 орчим иргэн оролцож, саналаа өгснөөс иргэдийн ихэнх нь Нийслэлийн Авто замын салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын үр дүнг “хангалттай сайн байна” гэж үнэлсэн бөгөөд “Гэр хорооллын замыг сайжруулах, замын гэрэлтүүлгийг сайжруулах, бүтээн байгуулалтын хурдыг сааруулахгүй байх, замыг өргөтгөх, олон эгнээ болгох, мөн өөрийн оршин суугаа орчны замыг сайжруулах, тухайн орчинд авто болон явган хүний зам дээр гарч байгаа  зөрчил дутагдлыг засч залруулж өгөх, хамтран ажиллах саналуудыг гаргасан байна. Эдгээр санал санаачилгыг НАЗХГ хийж буй ажил болон ирэх оны төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.

 

Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр:

Edoc албан хэрэг хөтлөлтийн системд 2017 оны 11 сарын 28-ны байдлаар  нийт 3382 албан бичиг ирсэн бөгөөд нийт албан бичгээс хариугүй 1373, хариутай 2009, хугацаандаа шийдвэрлэсэн 1686, хугацаа хэтэрч шийдвэрлэсэн 249, хугацаа хэтэрч шийдвэрлээгүй 0, шийдвэрлэх шатандаа байгаа 74, хугацаа сунгуулсан 23 албан бичиг тус тус байна.

2017 онд нийт НАЗХГ-аас нийт 2726  албан бичгийг байгууллага, Аж ахуйн нэгж, иргэдэд явуулсан бөгөөд бүх албан бичгүүдийг хавсралтын хамт pdf байдлаар бүртгэн оруулж, илгээсэн.  Цахим архивын ажлын хүрээнд газрын даргын 2016 оны “А” тушаал болох 46 тушаал, “Б” тушаал болох 102 тушаалыг сканнердаж  Archieve Edoc  программд шивж бүртгэлжүүлсэн бөгөөд Нийслэлийн архивын газраас ирүүлсэн албан бичгийн дагуу цахимд бүртгэлд хянан шалгалт хийсэн.

Хэлтэс, нэгжүүдээс Аудит руу шалгуулахаар явуулсан баримтуудаас бусад 2016 онд хийгдсэн ажлын баримт болох нийт 276 хадгаламжийн нэгжийг архивт хүлээн авч бүртгэлд оруулсан.

2017 оны хөтлөгдөх хэргийн нэрийн жагсаалт гаргах төслийн саналыг авч боловсруулсан. Хадгалалтын хугацаа дууссан 2005 оноос 2012 оны хоорондох 155 /нэг зуун тавин тав / хэргийн 660 /Зургаан зуун жаран / хадгаламжийн нэгж баримтыг устгахаар бүртгэл үйлдэж Нийслэлийн архивын газарт шалгуулахаар өгсөн. Мэргэжилтнүүдэд архивын баримтууд  шаардлагатай үед гарган өгч бүртгэлжүүлж, хүлээлгэн өгсөн.  Мөн дотоод аудит, үндэсний аудит, нийслэлийн аудитын  шалгалтад шаардлагатай архивын материалуудыг хүлээлгэн өгсөн. Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Тооллого явуулах тухай” А/688 дугаар Захирамжийн хүрээнд байгууллагын архивын баримтад нэгдсэн тооллого явуулах ажлыг 2017 оны 09 дүгээр 18-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулав.

Тооллогын дүнд нийт цаасан суурьт 3311 баримтаас байнга хадгалах 2010-2012 он хүртэлх-480, байнга хадгалах 2013-2016 он хүртэлх 943, түр хадгалах 2013-2016 он хүртэлх 808, 70 жил хадгалах 2005-2016 он хүртэлх 30, зураг төслийн 1050 баримтад тооллого явууллаа. Тусгай төрлийн 2009-2013 оны 9 дүрс бичлэгийн баримт бүртгэгдсэн.

Тооллогын явцад дардас тэмдэглэгээ,он сар, хуудасны дугаарлалт, баталгааны хуудасны гарын үсгийн  зөрчил илэрснийг тогтоон, байнга хадгалах баримтаас 12 баримт түр хадгалах баримтаас 7 баримт дутсаныг олж бүртгэлд оруулсан. Мөн тооллогын явцад тухай бүр элэгдэлд орсон баримтуудыг нааж, цаашдын хадгалтад анхаарч ажиллалаа. Нийт архивын баримтуудыг дахин шинээр дугаарлаж, файл үүсгэсэн.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар:

НАЗХГ-т 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар нийт 712 өргөдөл гомдол ирснээс судлагдаж байгаа 35,  хугацаандаа шийдвэрлэсэн 627, хугацаа хэтэрч шийдвэрлэсэн 50 өргөдөл гомдол буюу шийдвэрлэлтийн байдал 95,08 хувьтай байна.

Иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор 7 хоног бүр орлогч даргад өргөдөл, гомдлын дэлгэрэнгүй тайлан, хугацааны тайлан болон хэлтэс нэгжийн шийдвэрлэлтийн байдлыг танилцуулан, хэлтэс нэгжийн удирдлагад үүрэг даалгавар өгч ажилласан. Өргөдөл, гомдлын шат дамжлагын хувьд 1 өргөдөл 10 шат дамжлага, 6 өргөдөл 9 шат дамжлага, 13 өргөдөл 8 шат дамжлага, 103 өргөдөл 7 шат дамжлага, 507 өргөдөл 5 шат дамжлага, 162 өргөдөл 4 шат дамжлага, 12 өргөдөл 3 шат дамжлагаар дамжсан байна. 1 өргөдөл дунджаар 4-5 шат дамжлагаар дамжин шийдвэрлэгдэж байна.

Худалдан авах ажиллагааны талаар:

НАЗХГазрын даргын тушаалаар нийт 34 ажил, үйлчилгээнд  үнэлгээний хороо байгуулж, нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгч сонгон шалгаруулж ажиллалаа.

А/211 тоот захирамжийн хүрээнд:

НАЗХГ-ын даргын 2017.09.01-ны А/37 дугаар тушаалаар  Дугуйн зам дэд хөтөлбөрийн хүрээнд “Батлагдсан зураг төслийн дагуу дугуйн замын эхний ээлжийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэх /Сэлбэ гол, Хотын төвийн хэсэг/ /Трасс-7/-н гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар 2017 оны 09 сарын 14-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем https://tender.gov.mn сайт, өнөөдөр сонинд байршуулж нээлттэй тендер зарласан.

  • Шалгарсан компани: ОДНД ХХК
  • Гэрээний үнийн дүн: 427 777 287 төгрөг
  • Санхүүжилтийн эх үүсвэр: Нийслэлийн төсөв

А/444 тоот захирамжийн хүрээнд:

НАЗХГ-ын даргын 2017.06.22-ны А/25 дугаар тушаалаар  2 хавсралттай 2 үнэлгээний хороо байгуулагдсан.

  1-р хавсралтаар Туслах гудамж, зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах 2 төсөл, Орон сууцны хороолол доторх болон гэр хорооллын доторх авто замын засвар шинэчлэлтийн 6 төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо.

Дээрх 6 төсөл хөтөлбөрөөс 3 төсөл хөтөлбөрийг газар чөлөөлөлтөөс шалтгаалж хэрэгжүүлэх боломжгүй болсон. Үлдсэн 3 ажлыг 2017 оны 07 сарын 14-нд Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем https://tender.gov.mn, www.road.ub.gov.mn  сайт, өнөөдөр сонинд байршуулж нээлттэй тендер зарласан. Үүнд:

  • СБД, 6-р хороо, Содномын гудамжнаас 39 дүгээр байрны аркаар дамжин Бага тойруу руу холбох авто зам

Шалгарсан компани:  ОДНД ХХК

Гэрээний үнийн дүн: 114 531 578 төгрөг

Нийслэлийн замын сангийн хөрөнгө

  • БЗД, 14 дүгээр хороо, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын урд замын засвар

Шалгарсан компани: ОДНД ХХК

Гэрээний үнийн дүн: 220 334 400 төгрөг

  • СБД 1, 2 дугаар хороо, Усны гудамжнаас зүүн тийш 31 дүгээр сургуулийн хойд талаар 28 дугаар байрны урд тал, 23 дугаар байрны хойд тал, 17 болон 15/1 байрны дунд хүртэлх, 31 дүгээр сургуулийн зүүн талаар нарны зам хүртэл шинэ авто зам барих ажил

Шалгарсан компани: Велдэдлайне Монголиа ХХК

Гэрээний үнийн дүн: 497 948 218 төгрөг

  2-р хавсралтаар Авто зам замын байгууламжийн зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдсан. Захирамжаар 24 төсөл батлагдсан бөгөөд газарзүйн байршлаар нь 15 багц болгон зарласан.

Өнөөдөр сонин болон Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем https://tender.gov.mn сайтад байршуулж, нээлттэй тендер зарлан 15 багцаас 14 төслийн гүйцэтгэгч шалгарсан бөгөөд 14-р багцад шаардлагад нийцсэн материал ирээгүй тул дахин зарласан. Уг тендерийг 12 сарын 12-нд нээнэ.

Дараах 14 багцын гүйцэтгэгч шалгарсан. Үүнд:

  • Багц 1 “СХД, 10-р хороо, Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3.0 км авто зам дахь гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төсөл”

Шалгаруулсан арга: Хосолмол үнэлгээний арга

Шалгарсан компани: Жи ар си ХХК

Гэрээний үнийн дүн: 51 031 610 төгрөг

  • Багц 2 “ХУД, 10 дугаар хороо, Морингийн даваа, Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн авто замаас Айдасын даваа чиглэлд Хөшигийн хөндийн хурдны авто замтай холбох шинэ авто замын зураг төсөл”

Шалгаруулсан арга: Хосолмол үнэлгээний арга

Шалгарсан компани: Ростов ХХК

Гэрээний үнийн дүн: 53,800,000 төгрөг

  • Багц 3 “СХД, 25 дугаар хорооны хойд талын уулзвараас 104 дүгээр сургууль хүртэлх авто зам, зогсоолын зураг, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, ЖДҮДТөвийн урд уулзвараас Шунхлай ШТС хүртэл хатуу хучилттай авто замын зураг төсөв”

Шалгаруулсан арга: Бага үнийн арга

Шалгарсан компани:  Эйч ай би ХХК

Гэрээний үнийн дүн: 22,858,810 төгрөг

  • Багц 4 “СХД, 11 дүгээр хороо, төв замаас 129 дүгээр сургууль хүртэлх Хувьсгалчдын гудамж чиглэлийн 1 км зам /уулын нуруугаар/, Төв замаас 28 дугаар хороо хүртэлх 900м хатуу хучилттай авто замын зураг төсөв”

Шалгаруулсан арга: Бага үнийн арга

Шалгарсан компани:  Жи ар си ХХК

Гэрээний үнийн дүн: 26,094,461 төгрөг

  • Багц 5 “СБД, 15 дугаар хороо, 87 дугаар гудамжны дээд эхэнд Сэлбэ гол дээгүүр явган хүний гүүр шинээр барих” зураг төсөв

Шалгаруулсан арга: Бага үнийн арга

Шалгарсан компани:  Ар си эс си ХХК

Гэрээний үнийн дүн: 14,498,990 төгрөг

  • Багц 6 “СБД, 17 дугаар хороо, 117 дугаар сургуулийн доод Сэлбэ гол дээгүүр явган хүний гүүрийг шинэчлэх , СБД, 14, 15 дугаар хороо 7 буудлын Тэрхийн гол үйлчилгээний төвийн арын Сэлбэ гол дээгүүрх явган хүний гүүрийг өргөтгөн шинэчлэх”

Шалгаруулсан арга: Бага үнийн арга

Шалгарсан компани:  Ар си эс си ХХК

Гэрээний үнийн дүн: 28,998,128 төгрөг

  • Багц 7 “Зүүн Алтан Өлгийн Цайз захаас хойш өгсөх 1.2 км авто замын зураг төсөв /БЗД 22 дугаар хороо/, Зүүн Алтан Өлгийгөөс Баруун Алтан-Өлгийг хойгуур холбосон 0.7 км авто замын зураг төсөв /БЗД 22 дугаар хороо/, БЗД, 4 дүгээр хороо, Суман гүн ХХК-ийн хажуугаар Хүрэн хилэн хүрэх авто зам”

Шалгаруулсан арга: Бага үнийн арга

Шалгарсан компани: “Классикроуд” ХХК

Гэрээний үнийн дүн: 22,209,860 төгрөг

  • Багц 8 “Гүнгэрваа худалдааны төвөөс Толгойтын хуучин эцэс хүртэлх 1.6 км авто замын зураг төсөл”

Шалгарсан компани:  “ЖИ АР СИ” ХХК

Гэрээний үнийн дүн: 17,743,870 төгрөг

  • Багц 9 “ЧД, 9 дүгээр хороонд Баянбүрдийн тойргийн орчим Нандин бизнес төвийн баруун талд М ойл ШТС-ын зүүн талд 1.2 км авто замын зураг төсөв”

Шалгаруулсан арга: Бага үнийн арга

Шалгарсан компани:  “ЖИ АР СИ” ХХК

Гэрээний үнийн дүн: 29,073,117 төгрөг

  • Багц 10 “ЧД, 10 дугаар хороонд 39 дүгээр сургуулиас Дашномт дэлгүүр хүртэлх болон 10 дугаар хороо хүртэлх далан дагасан авто замын зураг төсөв, ЧД, 11 дүгээр хороонд төв замаас 57 дугаар сургуулийн зүүн талаар 11 дүгээр хороо хүртэлх 1.2 км авто замын зураг төсөв”

Шалгаруулсан арга: Бага үнийн арга

Шалгарсан компани:  “Классикроуд” ХХК

Гэрээний үнийн дүн: 27,302,400 төгрөг

  • Багц 11 “СХД, 24 дүгээр хороо, Бумбатын зуслангаас Нумтын зам хүртэлх 1.3 км хатуу хучилттай замын зураг төсөв, БГД, 23 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжаас баруун тийш уулын нуруун замтай холбох 0.5 км зам”

Шалгаруулсан арга: Бага үнийн арга

Шалгарсан компани:  “ЖИ АР СИ” ХХК

Гэрээний үнийн дүн: 25,515,805 төгрөг

  • Багц 12 “СБД, 20 дугаар хороо, Сэлхийн амнаас Даваатын ам хүртэл Бэлх голын баруун эргээр 2.9 км авто зам

Шалгаруулсан арга: Бага үнийн арга

Шалгарсан компани: “ЖИ АР СИ” ХХК

Гэрээний үнийн дүн: 32,009,084 төгрөг

  • Багц 13 “СБД, 18 дугаар хороо, Бэлхийн зам, 71 дүгээр сургуулийн буудлаас Сэлхийн зам хүртэл Бэлхийн голын зүүн эргээр 1.9 км авто зам, СБД, 17 дугаар хороо, Бэлхийн замын 2 дугаар буудлаас баруун хойд зүгийн амны 0.7 км авто зам”

Шалгаруулсан арга: Бага үнийн арга

Шалгарсан компани:  “ЖИ АР СИ” ХХК

Гэрээний үнийн дүн: 31,519,756 төгрөг

  • Багц 15 “ЧД, 15 дугаар хороо, Жаргалантын 46-31 дүгээр гудамжны гол замтай чулуун зам болгон холбох, жалганы дээгүүрх гүүрний зураг төсөв /83 дугаар цэцэрлэгийн арын гудамжны гудамжны жалганы дээгүүр автомашины 2 урсгалтай гүүр/”

Шалгаруулсан арга: Бага үнийн арга

Шалгарсан компани:  “Ихэрмөнх ХХК

Гэрээний үнийн дүн: 29,854,044 төгрөг

 А/503 тоот захирамжийн хүрээнд:

НАЗХГ-ын даргын 2017.07.24-ны А/30 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдсан. Уг захирамжаар СХД-ийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх 2 ажил батлагдсан.  08 дугаар сарын 03-ны өдөр өнөөдөр сонин болон  Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем https://tender.gov.mn, www.road.ub.gov.mn сайтад байршуулж, нээлттэй тендер зарлан тендер шалгаруулалтыг зохион байгуулсан.

  • “Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын хойно, 156 дугаар цэцэрлэгийн барилга хүртэл авто замын засварын ажил /600м/ /СХД, 27 дугаар хороо/”

Шалгаруулсан арга: Нээлттэй тендер шалгаруулалтын журам

Шалгарсан компани: “Алтай рөүд” ХХК

Гэрээний үнийн дүн: 196 808 799 төгрөг

  • Содон хорооллын ар талын шороон замыг хатуу хучилттай болгох ажил /107м/ Шалгаруулсан арга: Нээлттэй тендер шалгаруулалтын журам

Шалгарсан компани: “Тэгштплант” ХХК

Гэрээний үнийн дүн: 99 990 787 төгрөг

  А/689 тоот захирамжийн хүрээнд:

НАЗХГ-ын даргын 2017.09.15-ны А/38 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх авто замын урсгал засварын ажлын 87 гудамж талбайн 8475м2  тоо хэмжээ бүхий нөхөөсний ажлыг газарзүйн байршлаар нь 8 багц болгон хувааж, нэг багцад 3-аас дээш компанид үнийн саналын урилга хүргүүлэхээр шийдвэрлэсэн.  2017.09.19-ны өдөр үнийн санал авах урилга хүргүүлэн 2017.09.27-ны өдрийн 10 цагт оролцогчид болон үнэлгээний хорооны гишүүдийг байлцуулан нээсэн.

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх авто замын урсгал засварын ажил Багц 1

Шалгаруулсан арга: Нээлттэй тендер шалгаруулалтын хялбаршуулсан арга харьцуулалт

Шалгарсан компани: “Таны зам” ХХК

Гэрээний үнийн дүн: 57,463,409 төгрөг

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх авто замын урсгал засварын ажил Багц 2

Шалгаруулсан арга: Нээлттэй тендер шалгаруулалтын хялбаршуулсан арга харьцуулалт

Шалгарсан компани: “Цэнгийн зам” ХХК

Гэрээний үнийн дүн: 51,500,000 төгрөг

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх авто замын урсгал засварын ажил Багц 3

Шалгаруулсан арга: Нээлттэй тендер шалгаруулалтын хялбаршуулсан арга харьцуулалт

Шалгарсан компани: “Жи жэй си” ХХК

Гэрээний үнийн дүн: 60,950,760 төгрөг

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх авто замын урсгал засварын ажил Багц 4

Шалгаруулсан арга: Нээлттэй тендер шалгаруулалтын хялбаршуулсан арга харьцуулалт

Шалгарсан компани: “Мотор сервис” ХХК

Гэрээний үнийн дүн: 57,562,361 төгрөг төгрөг

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх авто замын урсгал засварын ажил Багц 5

Шалгаруулсан арга: Нээлттэй тендер шалгаруулалтын хялбаршуулсан арга харьцуулалт

Шалгарсан компани: “Ди вай кэй би” ХХК

Гэрээний үнийн дүн: 61,982,647 төгрөг

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх авто замын урсгал засварын ажил Багц 6

Шалгаруулсан арга: Нээлттэй тендер шалгаруулалтын хялбаршуулсан арга харьцуулалт

Шалгарсан компани: “Өвгөдийн жим” ХХК

Гэрээний үнийн дүн: 68,749,045 төгрөг

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх авто замын урсгал засварын ажил Багц 7

Шалгаруулсан арга: Нээлттэй тендер шалгаруулалтын хялбаршуулсан арга харьцуулалт

Шалгарсан компани: “Нью өлгий роуд” ХХК

Гэрээний үнийн дүн: 64,092, 808 төгрөг

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх авто замын урсгал засварын ажил Багц 8

Шалгаруулсан арга: Нээлттэй тендер шалгаруулалтын хялбаршуулсан арга харьцуулалт

Шалгарсан компани: “Жол” ХХК

Гэрээний үнийн дүн: 64,900,000 төгрөг

Нийт ажлыг нээлттэй, ил тод сонгон шалгаруулж, төрийн худалдан авалтын цахим систем болох www.tender.gov.mn, www.road.ub.gov.mn сайтад байршуулан явцын бүх тайлан мэдээг оруулсан. Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хэрэгжилт хангалттай гэсэн дүн гарсан.

Мөн www.shilendans.gov.mn сайтад мэдээллүүдийг тухай бүр оруулж ажилласан.

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд:

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн авто замын сүлжээний хатуу хучилттай авто замын тоон мэдээллийг НЗДТГазарт 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2/1904 албан тоотоор хүргүүлсэн. Энэ тоон мэдээлэл дээр суурилуулан дараагийн арга хэмжээг төлөвлөхөөр ярилцан, хамтран ажиллаж байна.

Нийслэлийн хяналт-шинжилгээ,үнэлгээний  мэдээллийн цахим санд:

Байгууллагын хэмжээнд хэрэгжиж байгаа нийт 56 захирамжлалын баримт бичгийг тусган L-Monitoring программд жилийн эцсийн байдлаар тайлагнан ажиллаж байна. Үүнд:

  • Засгийн газрын тогтоол-6,
  • Засгийн газрын хуралдааны тэмдэглэл-1,
  • Засгийн газрын албан даалгавар-4,
  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол-1,
  • Нийслэлийн Засаг даргын Захирамж-32,
  • Нийслэлийн Удирдлагуудаас өгсөн үүрэг даалгавар-12, нийт 79 заалтын биелэлтийг тус тус тайлагнасан.

Мөн L-Monitoring програмд

  • Засгийн газрын албан даалгавар-1,
  • Нийслэлийн Удирдлагуудаас өгсөн үүрэг даалгавар-5, холбогдох заалтын явцын биелэлтийг оруулж ажилласан.

 

  1. iy. Байгууллагын үйл ажиллагааны

ил тод байдал

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын албан ёсны WWW.ROAD.UB.GOV.MN  цахим хуудас, олон нийтийн сүлжээнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нүүр ном, пейж, НАЗХГ жиргээгээр байгууллагын үйл ажиллагаа, бодлого, удирдлагуудын шийдвэр, хийж буй ажлын талаарх   мэдээ, мэдээллийг тогтмол шинэчлэн түгээж, иргэдийн мэдээлэл авах эрхийг ханган ажиллалаа. WWW.ROAD.UB.GOV.MN  цахим хуудаст байгууллагын Эрхэм зорилго, зорилт, бүтэц, мэргэжилтнүүдийн албан тушаал, харилцах утас, цахим хаягийн мэдээллийг шинэчлэн байршуулж, мэдээллийн самбарт шаардлагатай мэдээллүүдийг цаг тухай бүрт нь шинэчлэн ажиллалаа. Мөн цахим хуудаст үйл ажиллагааны талаар фото зураг бүхий 264 мэдээ мэдээлэл, 41 видео мэдээ, мэдээлэл оруулав. Ил тод байдлыг хангах ажлын хүрээнд Хүний нөөц, Газрын даргын тушаалууд, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, Өргөдөл, албан бичгийн шийдвэрлэлтийн байдал, Худалдан авах ажиллагаа, Ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, Ажлын байрны сул орон тооны зар зэрэг мэдээ, мэдээллүүдийг шинэчлэн оруулсан. Мөн тус газраас иргэдэд үзүүлдэг үйлчилгээний жагсаалт, Лабораторийн шинжилгээний үнийн жагсаалт,  Авто зам, ногоон байгууламжийг сэтэлж, сүвэлж инженерийн шугам сүлжээ, орц гарц гаргах зэрэг үйлчилгээ үзүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг шинэчлэн байршууллаа. Хууль эрхзүй цэсэнд байгууллагын үйл ажиллагаатай холбоотой Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, тогтоомж, дүрэм журам, УИХ, Засгийн газар, НИТХ-ын тогтоолууд, нийслэлийн Засаг даргын Захирамжуудыг байршуулав. Хөрөнгө оруулалт, төсөв санхүүгийн ил тод байдлыг ханган ажиллаж, http://shilendans.gov.mn  цэсэнд Хөрөнгийн зардал, Төсвийн гүйцэтгэл,  Байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан мэдэгдэлийн тайлан, Аудитийн тайлангуудыг цаг тухай бүрт нь оруулсан. Өнөөдрийн байдлаар пейж хуудас 7 673 лайк, 8 722 дагагч,  НАЗХГ – Авто замын газар жиргээ 4532 дагагчтай болсон байна. Зам засвар болон зам барилгын ажилтай холбоотой хаагдаж байгаа замын мэдээллийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр түгээхээс гадна “Ухаалаг Улаанбаатар” аппликейшнд тухай бүрт нь тэмдэглэл оруулан ажиллав.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хийж буй ажил, бүтээн байгуулалтын талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд үнэн бодитоор, шуурхай хүргэх талаар анхааран ажиллаж, үйл явдлын мэдээ, мэдээллийг тогтмол зарлан, хэвлэл мэдээллээр сурвалжлуулж,  давхардсан тоогоор НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр 41 удаа, орлогч дарга Б.Индра 34 удаа, орлогч дарга Г.Баттогтох 2 удаа хэвлэлд ярилцлага өгч, үйл явдлын мэдээг 6-24 хэвлэл тогтмол сурвалжилж, олон нийтэд хүргэсэн байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хийж буй ажил, бүтээн байгуулалтын талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд үнэн бодитоор, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулан ажиллалаа. 2017 оны 1 дүгээр сарын 24-нд  “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг  нийслэлийн Иргэний танхимд танилцуулах үеэр MNB, UBS, TB-5, TB-9, TB-8, NTV, Star, MNC, MN-25, Eagle, Royal, SBN, C-1, Эх орон телевизүүдэд орлогч дарга Б.Индрагаар ярилцлага өгөх ажлыг зохион байгуулсан үйл явдлын мэдээ мэдээллийг Монголын мэдээ, Монголын үнэн, Ардчилал, Засгийн газрын мэдээ сонинууд болон сайтуудаар тараасан. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээх, нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад тэднийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2-р сарын 2-ны өдөр зохион байгуулсан ажлын байрны “Нээлтэй өдөрлөг”-т оролцож,  хүний нөөцийн мэргэжилтэн П.Оюунчимэгийг MNB, UBS, Star, SBN телевизүүдэд яриа өгөх ажлыг зохион байгуулав. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран зохион байгуулсан  “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтад НАЗХГ-аас танилцуулсан 2017 онд хийх авто замын ажлын танилцуулгыг хэвлэлд мэдээллийн байгууллагуудад тарааж, сурталчлах ажлыг хариуцан гүйцэтгэв. Нийт 17 сайтад 6 сонинд дэлгэрэнгүй мэдээлэл гарсан. SBN, NTV ирж сурвалжилсан.

4 дүгээр сарын 3-ны өдөр БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих Яармагийн хуучин гүүрийг сэргээн засварлах, шинэ гүүр барих төслийн шав тавих ёслолоор эхэлсэн хаврын бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг MNB, UBS, TB-5, TB-9, TB-8, NTV, Star, MNC, MN-25, Eagle, Royal, SBN, C-1, Эх орон зэрэг телевиз, Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээ, Үндэсний шуудан, Өглөөний сонин, Ардын эрх, Үнэн, Ардчилал, Улс төрийн тойм сонинууд болон www.road.ub.gov.mn, www.ulaanbaatar.mn, www.news.mn, www.gogo.mn, www.ikon.mn  сайтууд болон олон нийтийн сүлжээгээр мэдээлж олон нийтэд хүргэсэн. Мөн Өнөөдөр сонинд “Монголын Авто замын өнөөгийн нөхцөл байдал” хэлэлцүүлэг,  Үндэсний шуудан  сонинд тодруулга мэдээ өгч “ХУД-т хууль бусаар мод бургас тайрч байна”, “Гачууртын зам эвдэрлээ”, “Зуслангийн шинэ бродюрыг сольж байна”, “Яармагийн түр гүүрийг хааж, түгжрэл үүсгэж байна” гэсэн сөрөг мэдээллүүдэд хариу өгч www.road.ub.gov.mn, www.ulaanbaatar.mn, www.news.mn, www.gogo.mn, www.ikon.mn  сайтууд болон олон нийтийн сүлжээгээр мэдээлж олон нийтэд хүргэсэн. “Аяллын замын ажил зогслоо”, “Сод Монгол группээс болж Орбитын замын ажил зогсох нь” зэрэг мэдээ бичиж, нийгмийн сүлжээний баг болон сайтуудад тараасан.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газрын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг  2017 оны 05 дугаар сарын 4-ний Пүрэв гарагийн  11:00-16:00 цагийн хооронд  Жанжин Д.Сүхбаатарын  талбайд амжилттай зохион байгуулсан. Өдөрлөгийн үеэр НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаярыг MNB, Eagle, NTV, MN-25, TB-5, LCN, Star, UBS, TM, SBN, MNC, Эх орон, ТВ-9, Royal, Монгол HD  телевизүүд, Өнөөдөр, Зууны мэдээ сонинд ярилцлага өгөх ажлыг зохион байгуулж, үйл явдлын мэдээ бичиж  хэвлэл мэдээллийн байгууллагуудад тарааж, www.road.ub.gov.mn,  www.ulaanbaatar.mn,   www.news.mn,  www.gogo.mn,  www.ikon.mn  сайтууд болон олон нийтийн сүлжээгээр олон нийтэд хүргэсэн. Мөн НАЗХГ-ын удирдлагууд Замын урсгал засварын ажлын явцтай танилцах ажлыг MNB, TB-5, UBS, МҮОНР, Арслан.мн сайтууд дагаж явж сурвалжилсан бөгөөд үйл явдлын мэдээг сайтуудаар болон нийгмийн сүлжээгээр олон нийтэд хүргэв.

Нийслэлээс 2017 онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд  05 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарцын шав тавих ёслолыг MNB, Eagle, HTB, MN-25, TB-5, LCN, Star, UBS, TM, SBN, MNC, Эх орон, ТВ-9, Royal, Монгол HD  телевизүүд, Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээ, Үндэсний шуудан, Монголын үнэн, МонЦаМэ агентлаг, Монголын радио  нийт 26 хэвлэл, мэдээллийн байгууллага ирж сурвалжилсан.

Мөн Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321у/м болон Сонсголонгийн 289,4у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн Баянзүрхийн гүүрийн шав тавих ёслолыг  MNB, Eagle, HTB, MN-25, TB-5, LCN, Star, UBS, TM, SBN, MNC, Эх орон телевиз, Өнөөдөр, Үндэсний шуудан сонин, сайтууд.  Сонсголонгийн гүүрийн шав тавих ёслолыг MNB, TB-5,  UBS телевиз, Өнөөдөр сонин, МонЦаМэ агентлаг болон сайтууд ирж сурвалжилсан.

Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай мэдээллийг 2 өдрийн өмнөөс эхлэн  UBS, MNB, TB-5 телевиз болон бусад хэвлэлээр зарласан. http://news.gogo.mn, eagle.mn, www.mongoliinmedee.mn, eduge.mn, www.mnb.mn, mminfo.mn, www.times.mn  гм

Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх замын хучилт хийх ажлын хүрээнд Замыг хэсэгчлэн хаах мэдээллийг олон нийтэд хүргэх Хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, MNB, Eagle, HTB, MN-25, TB-5, LCN, Star, UBS, TM, SBN, MNC, Эх орон, ТВ-9, Royal, Монгол HD  зэрэг 18 телевиз, Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээ, Үндэсний шуудан, Монголын үнэн, МонЦаМэ агентлаг, Монголын радио  зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллага ирж сурвалжилсан бөгөөд мэдээг бичиж, www.road.ub.gov.mn, www.ulaanbaatar.mn, www.news.mn, www.gogo.mn, www.ikon.mn  сайтууд болон олон нийтийн сүлжээгээр мэдээлж олон нийтэд хүргэсэн.

Халдвартын эцсээс Нарантуулын хойд хаалга хүртэл авто зам хаах тухай мэдээллийг хэвлэлээр зарлах ажлыг зохион байгууллаа.

Зургаан буудалд зам цөмөрсөн талаар олон нийтийн сүлжээгээр гарсан ташаа мэдээлэлд ЗАХХ-ээс тайлбар авч, хариу тайлбар өгөв.

Богд уулын арын зам цөмөрч, хонхойсон гэсэн мэдээлэлд ЗАХХ-аас авсан гүйцэтгэгч “ЭСТО” ХХК очиж засна гэсэн хариу мэдээллийг өглөө.

2017 онд хэрэгжиж буй авто замын төслийн талаар Засгийн газрын мэдээ сонинд 4 асуулт бүхий тодруулга нийтлүүллээ.

Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны замын ажил дуусч, нээлтийн ажиллагааг UBS,Sky, Star телевизүүд сурвалжилж, MNB, TB-5 телевизэд дүрс өгч цацуулсан.

Автоплаза, Өгөөж чихэр боов ХХК-ийн  баруун урд уулзварын нээлтийн ажиллагаанд хэвлэл мэдээлэл, зохион байгуулж, тус арга хэмжээнүүдийг MNB, UBS, Star,  NTV, C-1, TM, MNC телевизүүд, Өдрийн сонин, Өнөөдөр, Үндэсний шуудан, Зууны мэдээ, Засгийн газрын мэдээ сонинууд сурвалжиллаа.

Аялал жуулчлалын болон Орбит, Толгойтын замын ажил газар чөлөөлөлтөөс болж саатсантай холбоотой “Сод Монгол груп”-ээс болж нийтийн эрх ашиг хохирч байна”, “Мөнгөтэй компани төрийн ажлыг гацааж байна” зэрэг мэдээ, мэдээлэл, пост бэлтгэж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр түгээв.

Гэмтлийн эмнэлэгийн болон Наран туулын арын замын нээлтийг  MNB, Eagle, HTB, MN-25, TB-5, LCN, Star, UBS, TM, SBN сурвалжлав.

Аялал жуулчлалын замын ажил зогссонтой холбогдуулан хэвлэл зохион байгуулж, HTB, TB-5, UBS телевизүүдээр сурвалжлага хийлгэв.

ХААИС-ийн уулзварын нээлтийн ажиллагаанд хэвлэл зохион байгуулж, MNB, HTB, MN-25, TB-5, LCN, Star, UBS, TM, SBN, MNC, Эх орон телевиз, Өнөөдөр сонин, МонЦаМэ агентлаг, арслан.тн, Ikon.mn сайтууд ирж сурвалжлав.

Зүүн эргэхтэй холбоотой замын тэмдэг тэмдэглэгээ хийхэд 954 сая төгрөг зарцуулж байна гэсэн мэдээлэлд хариу тайлбар хийж, “Энхтайваны өргөн чөлөөнд олон улсын стандартын шаардлага хангасан тэмдэг, тэмдэглэгээ хийнэ” гэсэн мэдээ бэлтгэж түгээсэн.

3,4 дүгээр хорооллын эцэст зам эвдэж, гэрэлтүүлгийн шон унагажээ гэсэн мэдээллийг ЗАХХ-ын хэлтэст хэлж, мөрөөр нь ажилласан талаарх мэдээллийг олон нийтэд түгээлээ.

2017 онд нийслэлд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын танилцуулгыг бүтнээр нь www.ikon.mn   сайтад өгч, нийтлүүлэв.

Асуудалтай байгаа замуудаар удирдлагууд явж, шийдвэрлэхэд хэвлэл зохион байгуулж, UBS, Star, VTV, NTB,TM,ETB телевизүүд, Монголын үнэн сониныг дагуулж явж, сурвалжлуулав.

Сансарын явган хүний гүүрэн гарцын нээлтийн ажиллагаанд хэвлэл зохион байгуулж, MNB, NTB, MN-25, TB-5, LCN, Star, UBS, TM, SBN, MNC, C-1 телевизүүд болон сонин сайтууд сурвалжиллаа.

Аялал жуулчлалын замын нээлтийн ажиллагаанд хэвлэл зохион байгуулж, мэдээ, пост оруулав.

Толгойтоос Орбитын эцэс Үйлдвэрчний гудамж хүртэлх 3,6км авто замын нээлтийн ажиллагаанд хэвлэл мэдээлэлд зар түгээж, Засаг даргын хэлэх үгийн төслийг бэлдэв.

Олимпийн  гудамжны бүх модыг тайрчээ гэсэн мэдээллийн хариу тайлбар мэдээ бичиж хэвлэлээр түгээв. Нийслэлийн мэдээллийн төвд өгсөн мэдээллийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр түгээв.

Үйл явдлын болон цаг үеийн холбогдолтой мэдээ, мэдээлэл, постыг тухай бүрт нь бэлтгэж, цахим хуудас,олон нийтийн сүлжээгээр түгээн ажилласан болно.

 

Төсөв санхүүгийн ил тод байдал:

 

2017 оны үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын тайлан, цалингаас бусад 5 сая төгрөгийн  гүйлгээ болон бусад мэдээллийг Шилэн дансны  хуулийн дагуу вэб сайтад оруулав.   Сар бүр байгууллагын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын мэдээг дараа 1-ны дотор гарган, газрын даргаар батлуулан төрийн санд тушаан баталгаажуулсан мэдээг. “Шилэн дансны” /хуулийн 6.2.1, 6.2.2, 6.2.3, 6.2.6, 6.3.2, 6.3.3, 6.3.8/ заалтын хүрээнд Шилэн дансны цахим хуудсанд буюу www.shilendans.gov.mn-д шивж  оруулсан.

2017 оны 11 сарын 30-ны байдлаар үйл ажиллагааны үндсэн орлого нийт урсгал санхүүжилтээр 82,233,800 төгрөг. 2017 оны үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөний үндсэн ба туслах үйл ажиллагааны орлого  1,732,460,800 төвлөрөхөөс  2015 оны 06 сарын 30-ны байдлаар  нийт 1,741,289,208  төгрөгийн орлого орсон. Үүнээс:

–           Үндсэн үйл ажиллагааны орлого –1,445,565,321  төгрөг

–           Үндсэн бус үйл ажиллагааны орлого /ЗНС/ 295,723,884 төгрөг

2017оны 11 сарын үйл ажиллагааны зардалд нийт 1,481,075,816.49 төгрөг зарцуулсан. Үүнээс:

–           Цалин хөлс, нэмэгдэл урамшуулалд -584,939,888 төгрөг /106 хүнд/

–           ЭМНД-д -9,695,700  төгрөг

–           Нийслэлийн татварт төгрөг -39,076,548

–           Татаас санхүүжилт буюу /1 удаагийн тэтгэмж/-д 19,23,860 төгрөг

Бараа материалын зардалд  39,30,112.70 төгрөг. Үүнээс:

–           бичиг хэргийн зардалд 9,60,365  төгрөг,

–           авто машины сэлбэг хэрэгсэл болон бусад урсгал засварт 13,130,690 төгрөг,

–           тээвэр шатахууны зардалд 23,369,990 төгрөг,

–           шалган бүртгэх товчооны тасалбарт 19 340 000 төгрөг тус тус зарцуулан  ажилласан.

–           Барилга байгууламж 343,871,750 төгрөгийн;

–           Авто тээврийн хэрэгсэл : 314,313,131.71 төгрөгийн;

–           Машин тоног төхөөрөмж: 1,462,625,746.82 төгрөгийн;

–           Программ хангамж: 1,023,319,165.68 төгрөгийн  тус тус үлдэх өртөгтэй байна.

Замын нөхөн сэргээлтийн ажлын талаар: 2017оны 11 сарын 30 байдлаар замын нөхөн сэргэлтийн ажлаар 341,937,449  төгрөгийн гэрээ хийгдсэн байна.  Сэтэлгээний 295,723,884  төгрөгийн орлого орж, 295,723,884 төгрөгийн гүйцэтгэлийг олгосон.

Үйл ажиллагааны төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүр, нэгдүгээр улирал болон хагас жилээр цаг хугацаанд нь Нийслэлийн төрийн сан, Нийслэлийн татварын газарт тайлагнан ажиллалаа.

Төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай, хуулийн дагуу хуваарилах, зарцуулах, санхүүжүүлэх, санхүүгийн тайлан тэнцэлд эдийн засгийн дүн шинжилгээ хийж үр дүнг танилцуулах чиглэлээр:

Эхний 11 сарын 30 байдлаар 46 гүйцэтгэгч компанид 50,054,652,584 төгрөгийн санхүүжилтийг олгосон.

Эх үүсвэрээр нь:      Нийслэлийн төсвөөс: гүйцэтгэгч байгууллагад  25,027,411,979 төгрөг

Замын сангаас: 132 гүйцэтгэгч байгууллагад    23,534,831,520  төгрөг

Орон нутгийн хөгжлийн сангаас: 27 гүйцэтгэгч байгууллагад  1,492,409,085 төгрөг

Өнөөдрийн байдлаар 104 аж ахуйн нэгжийн 3,804,199,071 төгрөг бүхий гүйцэтгэлийн баталгааг зохих хууль журмын дагуу чөлөөлж, санхүүжилтийг гаргаж ажиллалаа.

Нийслэлийн замын санд 11 сарын 30-ны байдлаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар хураалтын орлого – 10,115,856,789 төгрөг, Шалган бүртгэх товчоодоос 344,190,742 төгрөг, төлбөртэй зогсоолын үйл ажиллагаанаас 180,076,066 төгрөгийг тус тус төвлөрүүлээд байна.

2016 оны санхүүгийн тайланд  нийслэлийн аудитын газраас хяналт шалгалт орж шалгалттай холбоотой баримт материалыг цаг тухай бүрд нь гаргаж өгч шаардлагатай үед тайлбар өгч ажиллав.

Үндсэн хөрөнгийн талаар : 2016 оны 11 сард авто тээврийн хэрэгсэл Соната -4 маркийн авто машиныг актлуулах санал өгсөнөөс 2017 оны 4 дүгээр сарын 14-ны Засаг даргын А/238 дугаар захирамжаар актлах, албан ажлын шаардлагаар Газрын даргын А/10 дугаар тушаалаар 2500,0 мянган төгрөгийн зургийн аппарат худалдаж авав, НӨХГазрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 37741,9 мянган төгрөгийн эргэлтийн бус хөрөнгийг данс бүртгэлээс хасав. НӨХГазраас 2016 оны өмч эзэмших гэрээний биелэлт дүгнэлтээр “ А ” үнэлгээ авсан байна. Нийслэлийн төсвийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөний дагуу Шалган бүртгэх товчоогоор нэвтрэн орох тасалбар 2017 оны 1-р сарын 1-ны өдрийн байдлаар 41179 ширхэг үлдэгдэлтэй байсан. 2017 оны байдлаар  “Артсофт” ХХК–наас 1000 төгрөгийн тасалбар 358000 ширхэгийг, 5000 төгрөгийн тасалбар  3000 ширхэгийг, нийт 361 000 ширхэг тасалбарыг худалдан  авч  орлогод авч ажилласан. Нийт 1000 төгрөгийн тасалбар 315 930 ширхэг, 2000 төгрөгийн тасалбар  5650 ширхэг, 3000 төгрөгийн тасалбар 2833 ширхэг, 5000 төгрөгийн  тасалбар 3140 ширхэгийг  зохион байгуулагч тус бүрд 2 өдрийн гараагаар тооцон олгож ажиллаа. Тасалбарын үлдэгдэл 74626 ширхэг.  Шатахууны талон 2017 оны 1-р сарын 1-ны өдрийн байдлаар 5820000  төгрөгийн үлдэгдэл дээр 2017 онд “Магнай Трейд” ХХК-наас 10000 төгрөгийн 1934 ширхэг буюу 19,340,000 төгрөг, 1000 төгрөгийн талон 540 ширхэг буюу 540,000 төгрөгөөр  тус тус худалдан  авч  орлогод авсан.  2017 оны  байдлаар нийтдээ 23,887,000 төгрөгийн талоныг жолооч тус бүрд 7 хоногоор тооцон олгож ажиллалаа. Бичиг хэргийн материалын үлдэгдэл 2017 оны 1-р сарын 1-ны өдрийн байдлаар 11,290,557 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2017 онд нийтдээ 14,709,275 төгрөгийн буюу 168923 ширхэг бичиг хэргийн материал худалдан авч орлогод авч,  17,130,926,8 төгрөгийн буюу 157200 ширхэг бичиг хэргийн материалыг шаардах хуудсаар  олгож ажилласан.  Сэлбэг хэрэгслийн үлдэгдэл 2017 оны 1-р сарын 1-ны өдрийн байдлаар 422,400  төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2017 оны байдлаар нийтдээ 13,130,690 төгрөгийн буюу 246 ширхэг материал орлогод авч 13,130,690 төгрөгийн 246 ширхэг материалыг шаардах хуудсаар олгов.

Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр худалдан авсан программ хангамж, иж бүрэн комьпютер, сервер тоног төхөөрөмж бүхий  1,111,931,040 төгрөгийн хөрөнгийг орлогод авч ажилласан.

 

  1. Y. БУСАД

 

Хууль эрхзүй, дотоод хяналтын  чиглэлээр:

Байгууллагын дотоод хяналт, шалгалт хийх ажлын хүрээнд Материал шинжилгээ, туршилт судалгааны лаборатори, Шалган бүртгэх товчоодын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, ажиллалаа.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол үйлчилгээ эрхэлж байгаа, иргэн,    аж ахуйн нэгж, албан байгууллагуудад нийслэлийн Мэргэжлийн хяналтын  газартай хамтран 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 02-03/88 тоот удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийв. Баянгол дүүрэгт 12,  Чингэлтэй дүүрэгт 11, Сүхбаатар дүүрэгт 26,  Хан-Уул дүүрэгт 4 Сонгинохайрхан дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 11, нийт 70-н зогсоолоор явж, НМХГ-аас   зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа газруудад мэдэгдэх хуудас хүргүүллээ. Өнгөрсөн онд НАЗХГ 8 авто зогсоолын байршилд гэрээтэй ажиллаж байсан бол  оны эцсийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагын хүсэлтийн дагуу нийтийн болон өөрийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажилууллах 30 гэрээг батлууллаа.

Байгууллагын хэмжээнд Зам барилгын 9, засвар ашиглалтын 160, зураг төслийн 35, Зохиогчийн хяналтын 15, нийт 221 ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллалаа. Шүүх болон бусад хууль хяналтын байгууллагад байгууллагын эрх ашгийг хамгаалах, шүүхэд төлөөлөн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр оролцон ажиллав.

–           Универсал  политехник коллеж-ийн  нэхэмжлэлтэй  Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөлөгчөөр оролцож Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариу тайлбарыг хүргүүлсэн.

–           ЧД-н Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Улаанбатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож нэхэмжлэгчийн талд шүүхийн шийдвэр гарч хариуцагчаас 354 сая төгрөгийг гаргуулхаар болсон. Шүүхийн шийдвэр одоогийн байдлаар албажиж гараагүй байна.  /СХД-н 23-р хороо 353 сая/

–           ЧД-н Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож нэхэмжлэгчийн талд шүүхийн шийдвэр гарч хариуцагчаас 154 сая төгрөгийг гаргуулхаар болсон. Шүүхийн шийдвэр одоогийн байдлаар албачиж гараагүй байна./Өгөөмөр зах 154 сая/

–           Монгол үндэсний их сургуулийн нэхэмжлэлтэй  нэхэмжлэлтэй  Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож шүүх хуралдаанд оролцоно одоогийн байдлаар хурлын тов гараагүй байна.

Гадаад төсөл арга хэмжээний хүрээнд:

Засгийн газрын 2015 оны 309, 458 дугаар тогтоолуудаар тус тус батлагдсан БНХАУ-ын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Яармаг, ЗЦГ-ийн гүүрэн гарц барих төслүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэх, Туул гол дээгүүрх Баянзүрх болон Сонсголонгийн гүүр, Налайхын авто замын өртгөтгөл, шинэчлэлтийн төслийн ажлуудыг эхлүүлэх ажлын хүрээнд хариуцсан хэлтэс, мэргэжилтэнүүдтэй хамтран байгууллагын дотоод болон гадны байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоог хангаж, төслийн ажлуудыг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллав.

Төслийн ажлын ерөнхий явц болон шаардлагатай гол гол асуудлуудыг шийдвэрлэх талаар байгууллагын удирдлага болон холбогдох бусад байгууллагууд, хариуцсан хэлтэс, мэргэжилтэн, зураг төслийн зохиогч, гүйцэтгэгч зэрэг талуудад асуудлыг танилцуулах, хэрэгжилтийг хангах, хэрэгжилтийн явцтай танилцах, хурал уулзалт зохион байгуулах, шаардлагатай бичиг баримт, мэдээ, материал, танилцуулга, албан бичиг боловсруулах, орчуулах, ирсэн албан бичгүүдийг шийдвэрлэх, явцын болон сар, улирлын тайлан мэдээг холбогдох байгууллагуудад хүргүүлэх зэргээр шаардлагатай ажлуудыг зохион байгуулж ажиллалаа. Төслийн ажлуудыг ажлын график төлөвлөгөөний биелэлтийг хангуулах ажлын хүрээнд зураг төсөл боловсруулах, барилгын бэлтгэл ажлыг хангах болон барилгын ажлыг хэрэгжүүлэх талаар дараахь ажлуудыг зохион байгуулж, оролцож ажилласан.

Үүнд:

–           гадаадын ажиллах хүчний зөвшөөрөл, хөдөлмөр эрхлэх болон оруулах зөвшөөрөл,

–           дотоодын худалдан авалтын НӨАТ-аас татвараас чөлөөлөх,НӨАТ-ын сарын тайлан,

–           импортын бараа, материалыг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх

–           Урьдчилгаа төлбөрийн ашиглалтын тайлан мэдээг гүйцэтгэгчээр гаргуулах, Сангийн яаманд хүргүүлэх

–           Газар чөлөөлөлтийн ажлыг хэрэгжүүлэх

–           Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд мод, бургас тайрахад шаардлагатай байгаль орчны судалгаа, үнэлгээ, хөрөнгийнасуудлыг шийдвэрлэх ажлууд

–           Төслийн ажлуудын самбар загвар бэлтгэх, байршуулах, нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулах,

–           Зөвлөх үйлчилгээний болон төслийн ажлуудын нэмэлт гэрээнүүд байгуулах, орчуулах,

–           Гүйцэтгэгч болон зөвлөхийн тайлан мэдээ ирүүлэх, хянах, холбогдох яманд хүргүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Цаг үеийн ажлын онцлогтой хийгдсэн ажлууд:

  1. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн шав тавих ёслолыг зохион байгуулав.

 

 

  1. БНХАУ-ын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх ЗЦГ-ын ойролцоо барих гүүрэн гарцын төслийн шав тавих ёслолыг зохион байгуулав
  2. БНХАУ-ын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289,4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн Баянзүрхийн гүүрийн шав тавих ёслолыг зохион байгуулав.
  3. БНХАУ-ын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289,4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн Сонсголонгийн гүүрийн шав тавих ёслолыг зохион байгуулав.

 

Шинээр хийж хэрэгжүүлсэн ажил:

 

Нийслэлийн Авто замын мэдээллийн сангийн үйл ажиллагааг жигдрүүлэв

Нийслэлийн Авто замын мэдээллийн сангийн үйл ажиллагааг жигдрүүлэх, мэдээллийн санд баяжуулалт хийх, мэдээллийн санд орсон авто замын сүлжээний талаарх мэдээллийг албан хэрэгцээнд ашиглах, гадны байгууллага, иргэдийг бодит мэдээллээр хангах зорилго тавин ажиллалаа. 2017 оны Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар авто замын сүлжээний мэдээллийн сангийн баяжуулалт хийх, мэдээллийн сангийн программ хангамж сайжруулах чиглэлээр батлагдсан хөрөнгөөр мэдээллийн сангийн суурь боловсруулалт хийж,  шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авлаа. Үйл ажиллагаанд шаардлагатай программ хангамж 6, суурин  компьютер 6, сервер компьютер 2, серверийн зориулалттай газарзүй мэдээллийн програм хангамж 1-ийг худалдан авч, мэдээллийн сангийн загвар бүтцийг тодорхойлох ажлыг гүйцэтгэлээ. Мэдээллийн сангийн орон зайн болон орой зайн бус мэдээллийг үүсгэж бий болгосноор Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн мэдээллийг нэг цэгээс авахаас гадна авто замын сүлжээний төлөвлөлт хийхэд суурь мэдээлэл болох чухал ач холбогдолтой юм.

Төлөвлөгөөний дэвтэр хэрэгжүүлэв

Ажилтан, албан хаагчдын ажлын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, ажилд тавих хяналтыг сайжруулах зорилгоор нийт 70 албан хаагчид “Төлөвлөгөөний дэвтэр”-ийг олгон, 7 хоног бүр ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

 

 

 

ТАЙЛАН НЭГТГЭСЭН:

МЭРГЭЖИЛТЭН                                                           Ц.МӨНХТУЯА

 

 

 

ХЯНАСАН:

ОРЛОГЧ ДАРГА:                                                  Б.ИНДРА

 

 

 

ТАНИЛЦСАН:НИЙСЛЭЛИЙН АВТО

ЗАМЫН ГАЗРЫН ДАРГА                                 Ж.ТОГТОХБАЯР

 

 

 

2017.12.11