Захирамжлалын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай

865

2017 оны 11 дүгээр сарын 06          А/52          Улаанбаатар хот

 

Захирамжлалын баримт бичгийн хэрэгжилтийг

эрчимжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1,  Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Байгууллагын хэмжээнд захирамжлалын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөг нэгдүгээр, сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Дээрх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын явц, үр дүнд хяналт тавин биелэлтийг заасан хугацаанд Захиргаа, санхүүгийн хэлтэст ирүүлэхийг холбогдох хэлтэс, нэгжийн дарга нарт үүрэг болгосугай.
  3. Дээрх төлөвлөгөөнүүдийг холбогдох хэлтэс нэгжүүдэд танилцуулж, биелэлтэд хяналт тавьж хугацаанд нь тайлагнаж ажиллахыг Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга /Э.Эрдэнэсайхан/-д үүрэг болгосугай.

 

ДАРГА                                               Ж.ТОГТОХБАЯР

Газрын даргын 2017 оны … дугаар сарын … –ний өдрийн …… дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД ЗАХИРАМЖЛАЛЫН БАРИМТ БИЧГИЙН

ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Д/д Захирамжлалынбаримт бичгийн Хариуцах хэлтэс Биелэлт гаргах хугацаа

 

Шийдвэрийн нэр, огноо, дугаар Холбогдох заалт Хэрэгжүүлэх ажил
Засгийн газрын тогтоол
1 2014.07.28

№243

Хурдны зам баригдах талбайн солбицол батлах тухай

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан талбайн солбицол хэсэгт хурдны зам, замын байгууламжийн трасс, түүний хамгаалалтын бүсийн байршлыг тогтоож, газар эзэмших тухай нийслэлийн засаг даргын захирамж гаргах, талбайн солбицол хэсэгт шинээр зориулалтын бус газар олгох болон барилгын ажил эхлүүлэхгүй байх, солбицлын зурвас дахь газар чөлөөлөхтэй холбогдон гарах асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгасугай. -Биелэлтийг тайлагнах Бодлого зохицуулалтын хэлтэс 2017.11.27
2 2015.07.27        №309

Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай

3. Хавсралтад заасан төслүүдийг БНХАУ-ын Засгийн газарт санал болгож, цаг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат болон холбогдох бусад сайд, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай Хавсралтад заасан төслүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллан, биелэлтийг тайлагнах Захиргаа, санхүүгийн хэлтэс 2017.11.27
3 2015.11.23

№458

Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай

2. Энэ тогтоолын хавсралтад заасан төслүүдийг Хятадын талд уламжлахыг Сангийн сайд Б.Болорт, төслүүдийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох сайд нарт болон Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгасугай. Хавсралтад заасан төслүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллан, биелэлтийг тайлагнах Захиргаа, санхүүгийн хэлтэс 2017.11.27
4 2017.03.20

№98

Хөтөлбөр батлах тухай

1. “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, уялдуулан зохицуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-нд, хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар ,ус хөрсний бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тусгай төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлж дуусгах, биелэлтийг тайлагнах

 

Бодлого зохицуулалтын хэлтэс 2017.11.27
5 2017.08.09        №222

Жагсаалт шинэчлэн батлах тухай

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа 1.0 (нэг) тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. Жагсаалтаар батлагдсан төслүүдийн хэрэгжилтийг тайлагнах Захиргаа, санхүүгийн хэлтэс 2017.11.27
6 2016.12.28

№215

Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

2. 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгасугай. Биелэлтийг тайлагнах Захиргаа, санхүүгийн хэлтэс 2017.11.27
Нийт 6
Засгийн газрын хуралдааны тэмдэглэл
1 2010.04.07        №21

“Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар

Х.1.Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцээд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2011 онд багтаан гүүрэн гарцыг барьж гүйцэтгэхийг нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт даалгав. Хэрэгжилт болон Тайлбарыг ирүүлэх Бодлого зохицуулалтын хэлтэс 2017.11.27
2 2017.05.10        №20

Улсын тусгай хамгаалалттай газар авто зогсоолын цогцолбор барих тухай

Улсын тусгай хамгаалалттай  Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт иргэдийн ая тухтай амрах нөхцөлийг хангасан нийтийн бие засах газар, үйлчилгээний цэг бүхий автомашин, дугуйн зогсоолын цогцолбор барих болон онцгой байдал, түргэн тусламж, цагдаа зэрэг шуурхай албаны автомашин саадгүй нэвтрэх авто замын дэд бүтцийг барих газрын асуудлыг шийдвэрлэж, цогцолбор болон авто замын барилгын ажлыг Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраас өмнө гүйцэтгэж дуусгах талаар холбогдох арга хэмжээ авч авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Оюунхорол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нарт тус тус даалгав. Аялал жуулчлалын гудамжны ажлын мэдээллийг тайлагнах Зам барилгын хяналтын хэлтэс 2017.11.27
3 2016.03.06

№14

“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай

XX.5. Улаанбаатар хотын авто замын 10 уулзварт замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын систем. шуурхай удирдлагын нэгдсэн болон дата төв, тусгай зориулалтын хамгаалалтын сүлжээг нэвтрүүлэх “Аюулгүй хот” төслийн тапаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуүлан Улаанбаатар хотын авто замын 10 уулзварт замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын систем, шуурхай удирдлагын нэгдсэн болон дата төв, тусгай зориулалтын хамгаалалтын сүлжээг нэвтрүүлэх “Аюулгүй хот” төслийг зарчмын хувьд дэмжиж. холбогдох гэрээ байгуулах асуудлыг зохих журмын дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгав. Улаанбаатар хотын авто замын 10 уулзварт замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын систем, шуурхай удирдлагын нэгдсэн болон дата төв, тусгай зориулалтын хамгаалалтын сүлжээг нэвтрүүлэх “Аюулгүй хот” төслийг зарчмын хувьд дэмжиж холбогдох гэрээ байгуулах асуудлаар хэрэгжүүлсэн ажлыг тайлагнах ЗАХХ 2017.11.27

 

Газрын даргын 2017 оны … дугаар сарын

… –ний өдрийн …… дугаар тушаалын  хоёрдугаар хавсралт

БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД САХИЛГА ХАРИУЦЛАГА, ДЭГ

ЖУРМЫГ ЧАНГАТГАХ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Д/д Заалт Хэрэгжүүлэх ажил

 

Хариуцах хэлтэс Биелэлт тайлагнах хугацаа
1 2 3 4 5
1 Иргэндээ ээлтэй хуулийн засаглалыг бэхжүүлэх: Төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчим баримтлан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, улс төрөөс ангид, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ажиллах; –       Байгууллагын хэмжээнд мөрдөн ажиллах төрийн албан хаагчдын “Ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн, Авлигатай тэмцэх газраар хянуулах, батлуулах

–       Байгууллагын “Ёс зүйн хороо”-ны ажлын төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг тайлагнах

–       “Ёс зүйн дүрэм”-ийг нийт ажилтан албан хаагчдад сурталчилан танилцуулах,  мөрдүүлэн ажиллах, хэвшүүлэх талаар сургалт зохион байгуулах

 

 

Захиргаа, санхүүгийн хэлтэс

 

 

 

 

 

Улирал бүр

2 Авлигын хяналтыг сайжруулах: Төрийн албыг хувийн ашиг сонирхлын хэрэгсэл болгох гэсэн оролдлогыг тухай бүр нь таслан зогсоож, авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай шат шатандаа тууштай тэмцэх; –       Авлигын эсрэг Үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд байгууллагын 2017 оны ажлын хэрэгжилтийг тайлагнах,

–       Авлигын эсрэг үйл ажиллагааны чиглэлээр сургалт зохион байгуулах

 

 

Захиргаа, санхүүгийн хэлтэс

3 Иргэдээ сонсож, төрийн албаны хариуцлагыг өндөржүүлэх: “Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай нягтлан шалгаж, асуудлыг шийдвэрлэн дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах; –       Засгийн газрын 11-11 төвд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг нягтлан, шуурхай шийдвэрлэн ажиллах, шийдвэрлэлтийн хугацааг богиносгох, тухай бүрт шилжүүлэх, шат дамжлагыг бууруулах, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох  

 

Бүх хэлтэс, нэгж

4 Төрийн албаны үр ашгийг сайжруулах: Ажилтан, албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хийж гүйцэтгэх, ажлын байрны дэг журмыг чанд сахих; –       Шинээр суурилуулсан цаг бүртгэлийн төхөөрмжид нийт ажилтан албан хаагчдыг бүртгэх, хэвийн ажиллагааг хангах

–       Цаг ашиглалтын мэдээллийг сар бүрийн 23-ний өдөр удирдлагуудад танилцуулах

–       Албан хаагчдын ажлын цаг ашиглалтыг ажлын үр дүнтэй уялдуулан дүгнэж байх

–       Гадуур ажлын болон илүү цаг ажилласан мэдээг сар бүр гарган жилийн эцсээр ажлын үр дүнтэй уялдуулан дүгнэх

 

Захиргаа, санхүүгийн хэлтэс,

Хэлтэс, нэгжүүд

5 Бодлогын тогтвортой байдлыг хангах: Төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх. –       Байгууллагын зохион байгуулалтын бүтцийг оновчтой тодорхойлж, тогтвортой байлгах, ажилтан албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах  

Захиргаа, санхүүгийн хэлтэс

6 Албан тушаалтны сахилга, хариуцлагыг өндөржүүлж, аливаа ажил, асуудлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж гүйцэтгэлийн явц, үр дүнд тавих хяналтыг сайжруулан хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, төрийн албаны стандартыг мөрдүүлж ажиллах; –       Төрийн албан хаагчдын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлтийн мэдлэг чадварын 30 оноонд цаг ашиглалт, албан бичиг, өргөдөл гомдлын  шийдвэрлэлт, ёс зүй болон олон нийтийн ажилд оролцсон байдлыг харгалзан үнэлэх

 

 

 

Бүх хэлтэс, нэгж

7 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, хууль тогтоомжид заасан лиценз болон бусад тусгай зөвшөөрөл, газар олгох ажлыг нийтэд ил тод, нээлттэй болгон зохион байгуулж ажиллах; –       Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны мэдээллийг тухай бүр  Сангийн яамны болон байгууллагын цахим хуудсанд ил тод нээлттэй байршуулах, мэдээлэх  

 

Бүх хэлтэс, нэгж

8 Төрийн албаны тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлж, төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангах, сайн засаглалыг бэхжүүлэн иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй байх;       –    Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

-үйл ажиллагааны ил тод байдал

-хүний нөөцийн ил тод байдал

-төсөв санхүүгийн ил тод байдал

-төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллаж, цахим хуудсаар тогтмол мэдээлэх

– Иргэн аж ахуй нэгжид үзүүлэхдээ төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдолгүй ажиллах

 

 

Бүх хэлтэс, нэгж

9 Хууль тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу тухай бүр нь хариуцлага тооцож, зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлж байх; –       Албан хаагч зөрчил дутагдал гаргасан тохиолдолд тухай бүр удирдлагын зөвлөлийн хурал болон ёс зүйн хороогоор оруулан асуудлыг шийдвэрлэж, хариуцлага тооцох Захиргаа, санхүүгийн хэлтэс
10 Удирдлага, ажилтнуудын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, гүйцэтгэлийн үр дүнг урамшуулал, хариуцлагатай холбож ажиллах. –       Албан хаагчдын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг жилийн эцэст ажлын үр дүн, хариуцлагатай уялдуулан дүгнэж,  урамшуулал олгох Захиргаа, санхүүгийн хэлтэс,

Бүх хэлтэс нэгж

11

 

Төсвийн хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнг дээшлүүлж төсвийн үргүй зардлыг багасган хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, хэмнэлтийн горимыг чанд сахин ажиллах –       Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг олон улсын нягтлан бодох бүртгэлийн дагуу явуулж, төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах Бүх хэлтэс нэгж
12 .Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан хуулийн хүрээнд хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулах –       Нийслэлийн 1800-1200 тусгай дугаарын утас, www.ub1200.mn цахим хуудас, Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг өдөрт нь хүлээн авч, танилцаж шилжүүлэх, шуурхай шийдвэрлэхэд хяналт тавих, ирсэн  ажиллах, шат дамжлагыг бууруулах, шийдвэрлэлтийн хугацааг богиносгох, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох Бүх хэлтэс нэгж
13 Төлөвлөгөөний хэрэгжилтийг жилийн эцсээр дүгнэж тайлагнах НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст тайлангаа хүргүүлэх

 

Захиргаа, санхүүгийн хэлтэс

 

ЗАСГИЙН ГАЗРЫН “САХИЛГА ХАРИУЦЛАГА, ДЭГ

ЖУРМЫГ ЧАНГАТГАХ ТУХАЙ” ЧИГЛЭЛЭЭР НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД

АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

Д/д Заалт Хэрэгжүүлэх ажил

 

Биелэлт
1 2 3 4
1 Иргэндээ ээлтэй хуулийн засаглалыг бэхжүүлэх: Төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчим баримтлан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, улс төрөөс ангид, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ажиллах; –       Байгууллагын хэмжээнд мөрдөн ажиллах төрийн албан хаагчдын “Ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн, Авлигатай тэмцэх газраар хянуулах, батлуулах

–       Байгууллагын “Ёс зүйн хороо”-ны ажлын төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг тайлагнах

–       “Ёс зүйн дүрэм”-ийг нийт ажилтан албан хаагчдад сурталчилан танилцуулах,  мөрдүүлэн ажиллах, хэвшүүлэх талаар сургалт зохион байгуулах

Байгууллагын Ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулж, АТГазарт 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 1/2589 дугаар албан бичгээр хандаад байна.
2 Авлигын хяналтыг сайжруулах: Төрийн албыг хувийн ашиг сонирхлын хэрэгсэл болгох гэсэн оролдлогыг тухай бүр нь таслан зогсоож, авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай шат шатандаа тууштай тэмцэх; –       Авлигын эсрэг Үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд байгууллагын 2017 оны ажлын хэрэгжилтийг тайлагнах,

–       Авлигын эсрэг үйл ажиллагааны чиглэлээр сургалт зохион байгуулах

Байгууллагын ажилтан, албан хаагчдад авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн чиглэлээр сургалтыг албан хаагчдынхаа дунд зохион байгуулах саналыг АТГазарт 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 1/2589 дугаар албан бичгээр хандаад байна.
3 Иргэдээ сонсож, төрийн албаны хариуцлагыг өндөржүүлэх: “Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай нягтлан шалгаж, асуудлыг шийдвэрлэн дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах; –       Засгийн газрын 11-11 төвд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг нягтлан, шуурхай шийдвэрлэн ажиллах, шийдвэрлэлтийн хугацааг богиносгох, тухай бүрт шилжүүлэх, шат дамжлагыг бууруулах, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох
4 Төрийн албаны үр ашгийг сайжруулах: Ажилтан, албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хийж гүйцэтгэх, ажлын байрны дэг журмыг чанд сахих; –       Шинээр суурилуулсан цаг бүртгэлийн төхөөрмжид нийт ажилтан албан хаагчдыг бүртгэх, хэвийн ажиллагааг хангах

–       Цаг ашиглалтын мэдээллийг сар бүрийн 23-ний өдөр удирдлагуудад танилцуулах

–       Албан хаагчдын ажлын цаг ашиглалтыг ажлын үр дүнтэй уялдуулан дүгнэж байх

–       Гадуур ажлын болон илүү цаг ажилласан мэдээг сар бүр гарган жилийн эцсээр ажлын үр дүнтэй уялдуулан дүгнэх

5 Бодлогын тогтвортой байдлыг хангах: Төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх. –       Байгууллагын зохион байгуулалтын бүтцийг оновчтой тодорхойлж, тогтвортой байлгах, ажилтан албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах
6 Албан тушаалтны сахилга, хариуцлагыг өндөржүүлж, аливаа ажил, асуудлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж гүйцэтгэлийн явц, үр дүнд тавих хяналтыг сайжруулан хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, төрийн албаны стандартыг мөрдүүлж ажиллах; –       Төрийн албан хаагчдын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлтийн мэдлэг чадварын 30 оноонд цаг ашиглалт, албан бичиг, өргөдөл гомдлын  шийдвэрлэлт, ёс зүй болон олон нийтийн ажилд оролцсон байдлыг харгалзан үнэлэх

 

7 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, хууль тогтоомжид заасан лиценз болон бусад тусгай зөвшөөрөл, газар олгох ажлыг нийтэд ил тод, нээлттэй болгон зохион байгуулж ажиллах; –       Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны мэдээллийг тухай бүр  Сангийн яамны болон байгууллагын цахим хуудсанд ил тод нээлттэй байршуулах, мэдээлэх
8 Төрийн албаны тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлж, төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангах, сайн засаглалыг бэхжүүлэн иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй байх;       –    Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

-үйл ажиллагааны ил тод байдал

-хүний нөөцийн ил тод байдал

-төсөв санхүүгийн ил тод байдал

-төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллаж, цахим хуудсаар тогтмол мэдээлэх

– Иргэн аж ахуй нэгжид үзүүлэхдээ төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдолгүй ажиллах

9 Хууль тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу тухай бүр нь хариуцлага тооцож, зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлж байх; –       Албан хаагч зөрчил дутагдал гаргасан тохиолдолд тухай бүр удирдлагын зөвлөлийн хурал болон ёс зүйн хороогоор оруулан асуудлыг шийдвэрлэж, хариуцлага тооцох
10 Удирдлага, ажилтнуудын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, гүйцэтгэлийн үр дүнг урамшуулал, хариуцлагатай холбож ажиллах. –       Албан хаагчдын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг жилийн эцэст ажлын үр дүн, хариуцлагатай уялдуулан дүгнэж,  урамшуулал олгох
11

 

Төсвийн хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнг дээшлүүлж төсвийн үргүй зардлыг багасган хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, хэмнэлтийн горимыг чанд сахин ажиллах –       Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг олон улсын нягтлан бодох бүртгэлийн дагуу явуулж, төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах
12 .Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан хуулийн хүрээнд хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулах –       Нийслэлийн 1800-1200 тусгай дугаарын утас, www.ub1200.mn цахим хуудас, Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг өдөрт нь хүлээн авч, танилцаж шилжүүлэх, шуурхай шийдвэрлэхэд хяналт тавих, ирсэн  ажиллах, шат дамжлагыг бууруулах, шийдвэрлэлтийн хугацааг богиносгох, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох
13 Төлөвлөгөөний хэрэгжилтийг жилийн эцсээр дүгнэж тайлагнах НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст тайлангаа хүргүүлэх