Авто зам хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэнэ

227

Баянзүрх дүүрэг 12-р хороо Оргил худалдааны төвөөс урагш Жанжин клубын нүхэн гарц хүртэлх авто зам хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тодруулбал 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 22:00 цагаас 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хашлага шинээр суурилуулах, явган замын ажил, авто замын зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.