“Туул гол дээгүүрх Баянзүрхийн 281 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн барилгын ажил дуусах шатандаа байна

871

Төслийн гүйцэтгэгч “Бээжин юни-констракшн групп” компани 2021 оны барилгын ажлыг 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлсэн. Баянзүрхийн 4 эгнээ зорчих хэсэг бүхий шинэ гүүрийн барилгын ажлыг 2018-2019 онд гүйцэтгэж дуусган, Налайхын чиглэлийн авто замын хөдөлгөөн нээхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг 2019 оны 11 дүгээр сард нээсэн. Мөн төслийн хүрээнд Сонсголонгийн 2 эгнээ шинэ гүүр барих, хуучин гүүрийн засварлах ажлуудыг гүйцэтгэж дуусган 2019 оны 9 дүгээр сард замын хөдөлгөөнийг нээсэн. 

Барилгын ажлын хүрээнд Баянзүрхийн гүүрийн үерийн хамгаалалтын далан, гүүрийн явган хүний зам, явган хүний шат, голын гольдрол болон кемпийн талбайн нөхөн сэргээлтийн ажлуудыг гүйцэтгэж дуусган, цэвэрлэгээний ажил хийгдэж байна. Гүйцэтгэгч нь 2020 онд ирсэн хятад инженер, техникийн ажилчид, мэргэжилтнүүдтэй ажиллаж, шаардлагатай ажлуудад дотоодын туслан гүйцэтгэгч компани, ажиллах хүч авч ажиллуулж байна.