Шуурхай 5 бригад гарган ажиллаж байна

1508

Нийслэл хотод өнөөдрийн байдлаар усархаг аадар бороо орсонтой холбоотойгоор Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Геодези, усны барилга байгууламжийн газраас шуурхай 5 бригад гарган борооны тогтоол усыг соруулах ажил хийгдэж байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул  борооны тогтоол ус соруулах ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлнэ.