Дараах замуудыг түр хаана

767

БЗД, 5-р хороо,Улаанхуарангийн авто замыг “Хасу Мегаватт” ХХК дулааны шугам татах зорилгоор 2018 оны 06 сарын 30-ны 23:00 цагаас 2018 оны 07 сарын 01-ний 07:00 цагийн хооронд хааж, ажил гүйцэтгэнэ.

БЗД, Жуковын музей орчмын авто замыг “Эй Жи Зэт” ХХК дулааны шугам татах ажлаар 2018 оны 06 сарын 30-ны 23:00 цагаас 2018 оны 07 сарын 01-ний 07:00 цагийн хооронд хаана.

СБД, 8-р хороо, Спортын ордны зүүн талын орон сууцны дундах авто замыг “Ганбиж” ХХК 2018 оны 06 сарын 29-нөөс 2018 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл хааж, дулааны шугам засварлана. 

ХУД, 5-р хороо, 8-р хорооны авто замуудыг “Гегатера” ХХК цахилгааны шугам татах зорилгоор 2018 оны 06 сарын 30-ны 23:00 цагаас 2018 оны 07 сарын 02-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр хааж, ажил гүйцэтгэнэ. /Яармаг/

БЗД, Батлан хамгаалах яамны баруун талын туслах замыг “Мон Энержи корпораци” ХХК хааж, 2018 оны 06 сарын 30-наас 2018 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл дулааны шугам татна. 

ХУД, ТЭЦ-3-ын туслах замыг “Ганбиж” ХХК  2018 оны 06 сарын 30-ны 23:00 цагаас 2018 оны 07 сарын 01-ний 07:00 цаг хүртэл хаахаар болсон. Холбооны шугам татна. 

БЗД, 18 хороо, орон сууцны хороолол дундах авто замыг “Альянстех” ХХК дулааны шугам татах зорилгоор 2018 оны 06 сарын 29-нөөс 2018 оны 07 сарын 08-ны өдөр хүртэл хааж, ажил гүйцэтгэнэ.

БГД, 19-р хороо, 47-р сургуулийн арын замыг “Бүтээгч” ХХК 2018 оны 06 сарын 30-ны 23:00 цагаас 2018 оны 07 сарын 01-ний 07:00 цаг хүртэл хааж, цахилгааны шугам татна.