Төлөвлөгөө батлах тухай

502

2017 оны 02 сарын 03-ны өдөр        Дугаар А/54                         Улаанбаатар хот

54_хавсралт

Төлөвлөгөө батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “а”, 29.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ”Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлж, явц, үр дүнг улирал тутам тайлагнаж ажиллахыг нийслэлийн төр, захиргааны нийт байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                                                            С.БАТБОЛД